Өнгөрсөн оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч В.Путин БНХАУ руу Алтайн чиглэлээр тавихаар яригдаж байсан хийн хоолойн оронд Монголын нутгаар дайруулан хоолой тавих асуудлыг судлахыг А.Миллерт үүрэг болгосон. Монголоор дайруулах маршрутыг “Хятадын түншүүд” сонирхож байгаа гэдгийг В.Путин Ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн гэж бичжээ.
Энэ сарын 16-нд Оросын “Газпром” компаний ТУЗ-ын дарга А.Миллер ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж тус компаний ойрын үед хийх ажил болон “Сибирийн хүч-2” төслийн явцын талаар танилцуулсан тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Тэрээр “Сибирийн хүч-2” төслийн хайгуул-судалгааныажил, түүний дотор Монголоор дайрах хэсгийн ажлыг давхар эхлүүлсэн тухайгаа илтгээд мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй сая цахим хурал хийх үеэр Монголын нутгаар өнгөрөх хийн хоолойн трассыг сонгох, ТЭЗҮ боловсруулах үүрэг бүхий тусгай компани байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан гэдгээ мэдэгдэв. Хийсэн ажлынхаа дүнг 2021 оны I улиралд танилцуулна гэжээ.
А.Миллерын хэлснээр “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлснээр Оросын зүүн хэсгийн хий тээвэрлэх системийг баруун хэсгийн хий тээвэрлэх системтэй холбосноор хийн хангамжийн нэгдсэн систем бий болж Зүүн Сибирь, Өвөр Байгалийн бүс нутгийг хийгээр хангах, зөвхөн Европын төдийгүй, Азийн орнуудын зах зээлд гарах боломж нээгдэх гэнэ.
Өнгөрсөн оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч В.Путин БНХАУ руу Алтайн чиглэлээр тавихаар яригдаж байсан хийн хоолойн оронд Монголын нутгаар дайруулан хоолой тавих асуудлыг судлахыг А.Миллерт үүрэг болгосон. Монголоор дайруулах маршрутыг “Хятадын түншүүд” сонирхож байгаа гэдгийг В.Путин Ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн гэж бичжээ.
Монголоор дайран өнгөрөх маршрут өмнө нь яригдаж байсан “Алтай” хувилбартай харьцуулахад олон талаар давуу гэдгийг Оросын хэвлэлүүдэд тайлбарлан бичсэн байна. Нэгдүгээрт, хэрэв хийг Бээжингийн бүс нутаг хүртэл нийлүүлнэ гэвэл нэг мянга гаруй километр дөт; хоёрдугаарт, хоолой нь Оросын талдаа хүн ам харьцангуй ихээр суурьшсан нутгаар, Монголын хэсэгтээ гол төлөв тал нутгаар өнгөрөх учраас хямд болно; гуравдугаарт, Оросын нутагт Ямалын орд газраас Томск, Красноярск, Эрхүү зэрэг Сибирийн томоохон хотууд болон Монголын нийслэл Улаанбаатарыг хийгээр хангах боломж бий болно. Түүнчлэн энэхүү хоолойг барьснаар Ямалын ордоос ОХУ-ын Европын хэсгийг ч, Азийн хэсгийг ч холбосон хийн хоолойн нэгдсэн систем бий болж улмаар Европын орнуудыг төдийгүй Хятад, Алс Дорнодын орнуудыг ч хийгээр хангах боломжтой болно гэжээ. Мөн Монголын нутгаар дайран өнгөрөх маршрут нь “Алтай” хувилбарыг бодвол гол төлөв Хятадын биш ОХУ-ын нутгаар өнгөрөх тул тэдний компаниуд илүү их ажил гүйцэтгэх боломжтой болох учраас Оросын талдаа ашигтай гэж бичсэн байна.
Л.Хангай
Сэтгэгдэл(24)
Худлаа шvv. Путин ямарч шийдвэр гаргаагvй!!!!
Tavih ch bai tavihgui ch bai oodrog huvilbar hamaagui dee.
Яадаг ч байлаа шийдвэрийг худалдагч худалдан авагч хоёр гаргана.Монгол бол аль гучин жилийн өмнө зөвшөөрсөн. Монгол одоо харин хугацаа нь олон улсын жишгээр болчихсон төмөр замаа өөртөө авч Эгийн голын УЦС-г барьж усаа эх орондоо авч үлддэг болох хэрэгтэй.
Эгийн голын УЦС аас болж ОХУтай харьцаагаа муутгах хэрэггүй. Түүний оронд тэр. их хөрөнгөөрөө шөнийн цагаар цэнэг нөөцлөх технологийн асуудлыг л шийдэх нь зөв....
Хийн хоолой дамжуулах эсэх асуудлыг хоёр том агаа чинь шийднэ. Нусаа гоожуулсан жижиг монгол бацаан дуугүй хараад суух хэрэгтэй.
xiin xooloitogoo tsug zailaa
Вот этого господина послать бы в Пекин чтоб узнать мнение господина Ши насчет этого ваажно!
ккк.Оросоос өөр хэлгүй буриад Бээжинд яадгийг мэднэ биз дээ.
This gentleman could be sent to Beijing in person so that to find out what Xi thinks about this gas project that go through mangolia
Газ ч тэгээд хаа саагуй, хун бухэнд бдг хямдхан хог болсондоо
Ug ni saihan Hiin hooloi tawigdsanaar utaagui bolno Ulaanbaatarcnuudiig hiin tulsh hereglehed surgah heregtei Neg nohriin bolgoomjgui bdlaas bolj ortsooroo bairaaraa delbercn bsan
Hiin hooloi mongoliin nutgaar tavigdah yostoi.mongol ulsiin tsaashdiin ayulgui baidliin batalgaa bolno.
Энэ Орост сууж байсан Элчин сайд Хангайгийн хийж байгаа ажил биз
Хятад шингэруулсн хий гаднаас ихээр аваад Оросоос иль багасгаж бгаа, мен дотооддоо ихээр олборлож бна. МУ-аар дамжуулж авна гэж огт дууграагуй бхад энэ евген худлаа олон жил попрох юм??? Монгохэлийг ЕМЕЗО-нд хязгаарлахад дуугай бхгуй бол нуурсийг чинь авахгуй бол гэж МУ-г дарамтлаж бхад??? Хятадын харьяанд МУ орсон тохиолдолд газ хоолой тавихыг зевшеерне гэж дарамтлана.Бутэхгуй улгэр энэ зенег яриаад
hyatadaas l hamaarch bgaa
Дэлхий дахинд ашиггүй аварга том төсөл байдаггүй юм. Монгол азтай байна. Олон улсын төсөл болохоор манай мөнгөний боол болсон коммунист МАН д хүртээлгүй харин ард иргэдэд бол ашиг тусаа өгнө.
Энэ хүн мэдэх юмаа яривал яасан юм вэ ? Ойрын 30 жилд лав биш
Энэ хүн мэдэх юмаа яривал яасан юм вэ ? Ойрын 30 жилд лав биш
Амнаас нь өмхий үнэрээс өөр зүйл гарахаа больсон хүмүүс Монголоор дүүрэн, тэр хүмүүст Монгол идүүлэх нь ээ. Монгол хүн арай ч ийм бүдүүлэг байгаагүй юм даа. Юун Хятадын нөлөө. Түүнээс өмнө Хятадууд биш, Монголчууд Монголчуудаа өөрсдийгөө барьж идээд дуусах юм байна.
чамд өөрөө хэлсэн юм уу
оросууд украйнаас болж ямар ч улсаар дамжин өнгөрүүлэхгүй, хэрэглэгчдээ шууд зарна гээд байсан бишүү..өвөр монгол дууслаа...ар монголыг гуяанд дагуулсан хүзүү болгох нь дээ