
Өнгөрсөн жил шинэхэн жиргээч болж 11 дүгээр сарын 26-нд жиргээний ертөнцөөр дүүрэн “Тусгаар тогтнолын баярын мэндчилгээ” байхаар нь “Тусгаар тогтнолын баярын өдөр хүртэл сарын зай байна, өнөөдөр чинь Бүгд Найрамдах Улсаа тунхагласан, анхны Үндсэн хуулиа баталсан өдөр” гэж жиргээд ганц сайн баларч билээ.
Монголын ард түмнийг үзэл бодол, нутаг ус, хөгшин залуу төдийгүй баяраар нь энэ гайхал намууд хуваагаад авчихсан талцуулж байдгийг аймшгийн кинонд гардаг хар хэрээний дайралт мэт хэдэн зуун жиргээчдийн хорон үгс тээсэн жиргээнд дарагдахдаа, дараа нь 12 дугаар сарын 29-нд буюу бүх нийтийн баярын амралтын өдөр нь шаралхаад “Тусгаар тогтнолын баярын өдрийн мэнд” дэвшүүлээд нэг ч хариу аваагүй гайхахдаа сэтгэл зүрхээрээ мэдэрч билээ.
Би уг нь 1989 оны МАХН-ын гишүүн. 1990 оны МАХН-ын онц их хуралд ороод намаа өөрчлөх гэж, социал демократ нам болгох гэж оролдоод чадаагүй хэсэг залуучуудын нэг л дээ. Түүнээс хойш нам бус болсон ч МАХН- ынхаа батлахыг хүндэтгэн хадгалж байдаг, намуудыг хатуу гишүүнчлэлтэй байхыг эсэргүүцдэг, аль нэг намыг онцлон дэмждэггүй, харин аль ч намын бай сайн үйлсийг нь талархан дэмжиж , мууг нь шүүмжлэн эсэргүүцэж байдаг жирийн л иргэн.
Тэмдэглэлт баяр олонтой, тэр олон баяр болгоныг баяртайгаар алгасалгүй тэмдэглэдэг монголчуудынхаа адилаар оны сүүлчээр болдог энэ хоёр баярыг би хоёуланг нь хүндлэн тэмдэглэдэг. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бол анхны Үндсэн хуулиа баталсан, Бүгд Найрамдах засаглалд шилжсэн өдөр.
БНМАУ-ыг тунхагласан едөр. Энэ бол Монголын төр хэлбэрийн хувьд хэмжээт цаазат хаант улсаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн үйл явц.
1911 оны 12 дугаар сарын 29 нь бол Монголын төрийн тусгаар тогтнож, бие даан өөрийн асуудлаа шийддэг болсон өдөр. Энэ өдрийг монголчууд бид тийм ч амар хялбар олж аваагүй. Тухайн үеийн олон сайхан эх орончдын тэмцэл, халуун амь, зориг, ухаан бодол, эв нэгдэл, хамтын хүчээр тэмцэж байж тусгаар тогтнолоо эргүүлэн олсон өдөр. Тийм учраас Үндэсний эрх чөлөөний өдөр гэж нэрлэдэг билээ. Бүр нарийн яривал 1924 онд баталсан Үндсэн хууль бол анхны Үндсэн хууль биш. Бид чинь найман зууны тэртээ “Их засаг” гээд тухайн үедээ дэлхийд шагшигдсэн Үндсэн хуультай байсан улс. 1911 оны тусгаар тогтнол ч анхных нь бус. Хоёр мянга гаруй жилийн төр улсын түүхтэй агуу ард түмэн шүү дээ. Тиймээс 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бол Монголын төр дахин тусгаар тогтносон, сэргэн мандсан, эрх чөлөөгөө дахин олсон баярын өдөр юм.
Ер нь бол Манж Чин улс Монголыг маань шууд эзэлчихээгүй шүү дээ. Эхний үед Манжийн хааны Айсингироо болон Монголын алтан ургийн хаад бие биендээ харилцан туслалцсан түшмэг нөхөрлөлийн харилцаатай байсан юм. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг 200 гаруй жилийн 100-аад жил нь ийм харилцаатай явж ирсэн дээ. Манж Чин улс 1644 онд Хятадыг эзэлсэн юм.
Харин Монголыг 1755- 1758 оны зэвсэгт бослогын дараагаар эрхшээлдээ оруулжээ. Яагаад ийм тоо баримт дурдаад байна вэ гэвэл Манж Чин улс Хятадыг эзлэхэд 44 жилийг зарцуулсан бол Монголыг эрхшээлдээ авахын тулд 120-иод жилийг зарцуулсан байдаг. Манж нар 1644 онд Хятадыг эзэлж аваад хаан нь Бээжинд төвлөж засаг захиргааны төвөө байгуулсныг бид мэднэ. Харин удаан хугацааны туршид Манжийн төр, төрийн бодлого Хятад түшмэлийн бодпого болон уусч хувирсан билээ.
Энэ үеэс Манж Чин улсаас Монголд явуулж буй уламжлапт төрийн бодлого өөрчлөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Манжийн хааны засаг захиргааны аппаратад хятад түшмэлүүд олноороо ажиллаад ирэхээр тухайн төрийн монголчуудтай харилцаж байсан бодлого Монголын алтан ургийн хаад, Манжийн хааны хооронд байгуулсан гэрээний анхны шинж чанараа алдсан юм.Тийнхүү Манжаас Монголд явуулах төрийн бодлогод Хятадын эрх ашиг үнэртэж эхэлсэн. Түүнээс биш бид Хятадын дарлалд байгаагүй.
Зарим хүн Хятадын дарлалд байсан гэж ярьдаг. Хэзээ ч Хятадын дарлалд байгаагүй ард түмэн. Үүнийг бидний туулж ирсэн түүх гэрчилнэ. Саяхан “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр Монголын маань нэрт түүхч , академич Ш.Бира гуай “Тийм ээ, бид Хятадын дарлалд хэзээ ч байгаагүй” гэж ярих сайхан сонсогдож байсан шүү.
Үндэснийхээ эрх чөлөөний энэ өдрөөр, тусгаар тогтнолоо зарласан энэ өдрөөр бид үндэсний эрх чөлөөний хувьсгалыг амь нас, халуун цусаа хайрлалгүй хийсэн домогт баатруудаа, эх оронч хөвгүүдээ дурсан тэмдэглэмээр санагддаг юм. Аливаа түүхэн үйл хэрэг нэг хүний гавьяагаар бүтдэггүй. Олон хүний хамтын үйл ажиллагааны үр дүнд буй болдог.
Тиймээс ч 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Богд хаан маань ганцаараа хийгээгүй, ганцаараа удирдаагүй.Тэрбээр бусад хамтран зүтгэгч, эх орончидтой хамтран хийсэн юм. Тухайлбал, Чин ван Ханддорж, да Лам Цэрэнчимэд, гүн Хайсан, Хатанбаатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн зэрэг олон хүнийг дурдаж болно. VIII Богд Жавзандамба хутагт үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санаа, сэтгэл зүйг удирдан жолоодогч байсан бол Хатанбаатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн, Зоригт баатар Тогтох, Ялгуун баатар Сумъяа нарын зэрэг хүмүүн цэрэг дайны үйл ажиллагаанд оройлон оролцож байсан билээ. Бид өнөөдөр энэ баярын өдрөө энэ эрхэм хүмүүсээ эргэн дурсах, хүндлэх ёстой санагдана.
Ний нуугүй хэлэхэд “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэж мэргэн ухаантны хэлсэн үгийг дахин дахин бодмоор. Түүхчид маань, сэтгүүлч сурвалжлагч нар маань хаа байна вэ? Бид яагаад эх түүхээ ийм муу мэдэж байна вэ? Бид яагаад уншихаа больчихсон юм бэ? Их хаанаа “Өвөө” гэж дууддаг улс өөр хаа нэгтээ байдаг болов уу? Францчууд Напалеон хаанаа, Македончууд Александр хаанаа “Өвөө” гэж дуудаж байхыг би сонсоогүй, олон хүнээс асуусан, тэд сонсоогүй гэсэн. Бид эх түүхээ, их хаанаа хүндлэхгүй юм бол хэн хүндлэх юм бэ?
Бид олон баяр тэмдэглэдэг. Гэтэл тусгаар тогтнолын, эрх чөлөөний баяраа яаж тэмдэглэж байна вэ? Эх орны маань хамгийн үнэт баялаг бол тусгаар тогтнол, эрдэнэт хүний хамгийн үнэт баялаг бол эрх чөлөө. Тэгэхээр энэ баяр маань баяр баярын дээд нь баймаар ???
Төрийн шагналт, доктор профессор Л.Хүрэлбаатар
Сэтгэгдэл(42)
манжаас салж хятадын автономит муж болсон нь баяр баярын дээд үү?
1911 онд Богд хаан тэргүүтэй эх оронч ноёдууд зориглон хөдөлж тусгаар тогтнолоо сэргээгээгүй бол та нар мэтийн гөлөгнүүд ингэж гонгинож чадах уу. Үгүй чадалтай нь Бээжин хавьцаа, чадалгүй нь энэ хавьцаа хятад хоолны газрын угаадас горьдоод мөлхөж байх байсан ойлгов уу та нар ч ойлгох тархи байхгүй л дээ бээжин хавнууд юм чинь
Ард түмэн энэ МАНАН-ийн луйварчид сонгуулийн тогтолцоог яаж ч өөрсөддөө ашигтайгаар баталсан саналаа хариуцлагатай өгөөрэй. Бид МАНАН-г хангалттай 25 жил харлаа. Бид мөхөлрүүгээ явж байгаагаа ойлгосон. Энэ 2 намаас шахаад ч дусал эрүүл цус гарахгүй цул идээ бээр л гарна. Би ХҮН намтай ямар ч хамаагүй. Та нар минь таньдаг бурханаас таньдаггүй чөтгөр гэж л бүү хандаарай. 2016 оны сонгууль эргэлт болох учиртай. Эх орон, үр хүүхэд, ирээдүйгээ бодож хариуцлагатай хандаач гэж хүсмээр байна
muu baas chi yugaa hutsaad bnaa?
ТУУРГА ТУСГААР МОНГОЛ УЛСЫН баяр баярын дээд эрх чөлөөний баярын өдөр
ХӨХХОТ.УЛАН ҮДЭ ХОТОД ОЧООД ЯМАР ХЭЦҮҮ БАЙДГИЙГ ТУСГААР ТОГТНОЛ ЯМАР САЙХАН БАЙДГИЙГ МЭДЭРЧ БОЛНО
Ли Эр Кан бүтээгдэхүүн нь цус шингэлж, холестрин бууруулан судасны хатуурал нарийслаас шалтгаалах: - Тархины судасны хатуурал нарийсал - Зүрхний судасны хатуурал нарийсал - Даралт ба хуян - Чихрийн шижин буюу нойр булчирхайн үрэвсэл зэргийг эрүүлжүүлнэ. Курс нь \3 сар хэрэглэх\ 660000₮, сараар хэрэглэх нь 220000₮ Утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Тэгхэд манай хэдэн ноёд лам нар сэргэлэн загнасаан. Өврөө чадаагүй ч Ар Монголоо аваад үлдчихсээн. 1921 оны Улаан Орос цэргийн хувьсгалыг бодвол 1911 бол жинхнээн тусгаар тогнол
teneg mal min yum sain unsh ter xeden lam nar chin tusgaar togtnol abax chadal ch bgaagyi tusgaar togtnoloo ch abaagyi yum odoogiinxoor bol ubur mgl-shig l bx erx olj abax ch gej dee uursduu l tegej yzsen bx ternees yamar baluuni xubisgal tusgaar togtnoliin udur be...xarin 21 oni xubisgal chin jinxene utgaaraa tusgaar uls bolj salsan xubisgal yum daa...
neeree abtonomit bolson ni bayar bayariin deed gene dee chabaas gej ardchilsan gex ergyynyyd sots niigmiin ololt amjiltiig ygyisgexiin tuld xugiin xogiin yum sedej tenegtexiig yana aa...xereb ardiin xubisgal yalaagyi bol odoogiin ubur mongol shig l bx bsan shyy dee...soxor bogdiig dubiilgux gej tenegteed yaxav dee ter bogdiin tenxee ni ter shyy dee abtonomit erx ternees tsaash pad....bxgyi shyy dee udalgyi butsaad l xyatadiin erxsheeld orj shorond xorigdoo biz dee xuurxii...
1911 онд Богд хаан тэргүүтэй эх оронч ноёдууд зориглон хөдөлж тусгаар тогтнолоо сэргээгээгүй бол та нар мэтийн гөлөгнүүд ингэж гонгинож чадах уу. Үгүй чадалтай нь Бээжин хавьцаа, чадалгүй нь энэ хавьцаа хятад хоолны газрын угаадас горьдоод мөлхөж байх байсан ойлгов уу та нар ч ойлгох тархи байхгүй л дээ бээжин хавнууд юм чинь
ТУУРГА ТУСГААР МОНГОЛ УЛСЫН баяр баярын дээд эрх чөлөөний баярын өдөр
Олноо өргөгдсөн Монгол улсын Зоригтбаатар бэйс Ардын хувьсгалт цэргийн жанжин Д.Сүхбаатарыг үзэн яддаг АН-н гамингуудад их халтай баяр даа.Оростой хуйвалдан ДИУ-с салан тусгаарласан муу хулгай гэж ирээд л Д.Сүхбаатар,Х.Чойбалсан нарыг их хараадаг нь ДИУ-н хойчис болсон өнөөгийн БНХАУ-н үндэсний үзэлтэй залуучуудын хийдэг ажил.Харин яагаад ч юм манай АН-н гамингууд Д.Сүхбаатар,Х.Чойбалсан болон тэдний дайчин журмын нөхдийг үзэн яддаг нь хятад залуустай уг гарвал нэгтэйнх юм болов уу даа.Гамин язгууртай "ардчилагчид"-г ойлгож байна аа.Үнэхээр өвөөгөө тасар цавчуулчихаад жанжин Сүхбаатарт яаж ч хайртай байх билээ.Харин тэдэнтэй нийлчихээд хуцаад яваа "эх оронч" монголчуудыг огт ойлгохгүй юм.Уг нь толгой хагаравч малгайндаа,олгой хагаравч тогоондоо гэдэгсэн.
ТУУРГА ТУСГААР МОНГОЛ УЛСЫН баяр баярын дээд эрх чөлөөний баярын өдөр
Энэ баярт Улаантны үлдэгдлүүд маш дургуй штэ ккккк
Тийм ээ, ТУУРГА ТУСГААР МОНГОЛ УЛСЫН баяр баярын дээд эрх чөлөөний баярын өдөр мөнөөс мөн шүү дээ!
ТУУРГА ТУСГААР МОНГОЛ УЛСЫН баяр баярын дээд эрх чөлөөний баярын өдөр
хай баяру шуу. манай сүй генерал танаа ирсээнбаа идураа
Ene chagiin tenegyydiin bodohoor yyr zyhal erhgyi hyreh belgee,yachihsan tenegyyd ni tereh yum be?yynees hois yag iim tenegyyd tereh abaas hyn teryyleh geed yahab dee,yamar tenegyydiin zyglaan bis dee,borin negdygeer zyyn syy
ТИЙМЭЭ 1911оны 12сарын 29 болон 1921 оны 11 сарын 26 бол зөвхөн Монголчуудын хувьд БАЯРЫН ӨДӨР . ХАМГИЙН ТОМ БАЯРЫН ӨДӨР
bla bla bla. oodgui shaar uher mongol manjiin bool bolj bosgonii shoroo baij olsgolon guilgachin or tolbor, turees, tureesiin tureesend daragdan eruu shuultd tamlagdan uhej baisniig iaj ch nuuj daraad nemergui. uneheer tiim surhii tuuh sudaldag uhaantai ium bol uneniig bich. mongol hun bol archaagui, os honzon sanamtgai, 1 negiigee uzej chaddaggui, mongol hun l bish bol hen ch iahav gedegtee tulj omhii sohor tovduudiig uraldan zalj guij avchran toroo ogdog adgiin shaaruud. bie daasan ooriin soiol irgenshilgui busdiin bool bolj iavdal. omhiirtloo munharsan tembuutnuud. oor iumgui. usand ordog gazar baitugai usand orj biei ugaana gedeg ugiig meddeggui tembuundee idegdsen omhii tovdiin huvilbar, hir burtgaa unertuulsen iim l humuus. gaihuulah ium gants shirheg baihgui
монгол улсын тусгаар тогтнолд хэдэн жилийн нас үлдсэн бол
heden holsnii hulgaich nar ali hediin zaraad odoo tsaasan deer l baina. odoo sonohoos ni omno uraldan tsolmoj gadaadad zoosoo nuuj baina
Сонгуйлийн хууль ард түмний талд гарсан байна гэж ойлгогдохгүй байна. Яаж хэний төлөө саналаа өгөх вэ? Түмэн олон минь та бүхэн нэгдэж байнаад жиргээч дээ.
Engiineer mash saihan bichjee.
Төр засгийн толгойд шинжаан Элбэгдорж. Эфү Гончигдорж Гарал үүсэл нь мэдэгдэхгүй З Энхболд хятад Миеэ Энхболд гээд нэрлээд байвал мөнч олон нөхдүүд байна шүү эд ч баярлалгүй яахавдээ
Хүрэлбаатар гэж цагын аясыг дагаж намирсан нэг гар байна аадаа тэр тусгаар тогтнолыг чинь хэнч хүлээн зөвшөөрөөгүй тэхээр тусгаар тогтнол мөн үү
манай еэвэн баяр шүү.
Манжаас Монгол, хятад, түвд, солонгос тусдаа болсон юм аа. Халхын ноёд яагаад Богдыг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний тэргүүлэгчээр тавив? Хүн ам нь мухар сүсэгт хэтэрхий автсан байсантай холбоотой. Гэтэл Богд Монголыг түвдийн нөлөөний түшиц газар болгох зорилго л тавьж байсан нь хийсэн үйлдлүүдээс нь харагддаг. Тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж байсан олон ноёд учир битүүлгээр амиа алдсан нь үүнтэй холбоотой. Хэнд ч захирагддаггүй, хянагддаггүй түвд цэргийн бүлэглэл Богдын дэргэд юу хийж байсан нь тодорхойгүй.
1911 онд тусгаар тогтнолоо зарлаж, 1915 онд хятадын автономит муж болсон, 1919 онд хятадын газар нутаг болж, нэг генералын эзэмшил болсон. 1920 онд нутгаасаа хөөгдсөн цагаан орос Хүрээг чөлөөлж, Богдыг хаан ширээнд нь залсан. 1921 онд улаан орос тусалснаар одоогийн Монгол улсын тусгаар тогтнол де факто хэрэгжсэн. 1945 онд Сталины тавьсан шаардлагаар их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн. 1961 онд улаан оросын дэмжлэгээр НҮБ-д элсэж, Монгол улс де юре тусгаар тогтносон улс болсон. 1911-1961 оны хооронд тусгаар тогтнолоо олж авахын тулд их золиос төлсөн юм.
Энэ бол яахын аргагүй товч үнэн бүрэн тусгаар тогтнолоо олж авахын тулд их золиос төлсөөн түүний дараа хоцрогдсон жижиг улс яаж хөгжиж дэвшихийг Цэдэнбал дарга харуулсан бүтээсэн зүйлийг нь гадны эдийн засгийн алуурчдын номлолыг дагаж устган бусинуулсны зовлонг одоо бид амсаж байнаа
Нэгэнтээ 1961 оноос бүрэн утгаараа тусгаар тогносон улс болсны дараа улс орноо хөгжүүлэх, хүн амаа хурдтай өсгөх ажлыг тэр үеийн Социалист лагерьт байснаа давуу тал болгон сайн ашигласан нь Цэдэнбалын зөв тактик байсан нь өнөөдөр харагдаж байна. ЭЗХТБ-ын гишүүн орнуудаас их хэмжээний буцалтгүй тусламж, зээл авсан манайх улс байдаггүй юм. Тэр үеийн их өрийн 98%-ийг нь Энхбаяр чөлөөлүүлж чадсан нь улс, орны эдийн засгийн тусгаар тогтнолд том хувь нэмэр болсон юм. Одоо үед тэр үеийн бүтээн байгуулсан баялгийг хувааж, идэж дуусаагүй л байна.
Үзэл сурталгүй нийгэм гэж хаана ч байдаггүй юм аа. Соц-н үеийн түүхэн кинонд тэгтлээ их гажсан зүйл огт байхгүй. Харин ч 90 оноос хойшхи хийсэн кино бол жинхэнэ тархи угаалт байгаа даа. 1921 оны өмнөх 1911 оны үйл явдал яагаад бидэнд хамаагүйг энд тайлбарлая. Энэ миний аль 8-9 жилийн өмнө бичиж байсан сэтгэгдэл. Түүх түүхээрээ үлддэг юм аа, балайбартангууд аа, дан ганц тайван, хятад, японы архив биш өөрийн монголынхоо, оросын мөн барууны архивийг нэг ч гэсэн удаа сөхөж үзээч ээ л гэж хэльэе........ bi usa-s hooloigoo suutul hasgiraad 8 jil bolloo, 1911 ond undesnii erkh chuluunii huvisgal l gej yarih yum, bid eriin saindaa manjiig tulhej unagaagui shuu dee, harin hyataduud l manjiig zasgiin gazriig tulhen unagaasan, tegeed ch 1911 onii tuhain ueiin zasgiin gazriig delhii deer dan gants tuvd l huleen zuvshuursun tuuhtei. yag unendee nariin avch uzeh yum bol 1911 onii bolchimgui ene uildliig bid 79 jiliin daraa buyu 1990 ond yag adilhan davtsan tuuhtei yum. Er ni ene 1911 onii sain tootsooloogui alhmuud ni uuruu Mongol ulsad maani gai l bolson tuuhtei yum shuu dee, ingesneeree bid uvur Mongoliig mun tsaashlaad tuva-g aldah undes suuriig tavisan yum, naad tembuu yarandaa barigdsan gomo Bogd-g barag baatar, orgodol tenuulch baron ungerniig narma Mongoliig baiguulah bsan meteer bicheed bgaa garuud bol dan gadaadiin ali neg ulsiin surgaltiin tetgeleg amijirgaanii eh uusver olj avahiin uuriiguu eh ornoo, uzel bodloo hudaldsan garuud bdag yum, shinjleh uhaanii akademi, bas olon uls sudlaliin hurelend sumtai garuud duuren bna. 1921 onii tuuhiig zohiolloo l geh, yag unendeee bol ter ni dotor zohioson barag bhgui gej helj bno, eliirel balairliig undeslegch baabar , sagsuu har sosorbaram tuuhch urangoo, batsaikhan metiin gadniihand biee unelj amidardag erguu garuud bur soliorliin shatandaa orchihson bna.tedend sudlaad notolson yum yuu ch bhgui , dan taivan, china-n arhiviin barimt l bii, terniig 100 % unen gej notolson yum yuu ch bhgui... Mongol uls odoo yag 21 on shig tembuu, doh-nd barigdlaa, ard tumniig hoorond ni taltsuulj Mongol ulsiin hugjil devshliig uhraahaa boliooch ee gej helmeer bna…
Эрх мэдэл, хөрөнгө ззорийн төлөө монголчууд алалцаж байх хооронд зүүн зүгт Манжууд хүчирхэгжжээ. 1636 онд одоогийн Өвөр Монгол Манжид дагаар оржээ. 1620-иод оноос Буриад Орост эзлэгдэж эхэлсэн. 1691 онд Халх, 1757 онд Зүүнгарын хаант улс Манж Чин улсын захиргаанд орсноор 1911 он хүртэл 220 жил, (Ойрадыг эзлэгдсэнээс эхлэн тооцвол 153 жил} манжийн захиргаанд байжээ. 20-р зууны эхнээс Чин улс Шинэ засгийн бодлого гээч Гадаад Монголыг Хятадад нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг эсэргүүцэн 1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн монголын хаад ноёд, дээд лам нар Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг 8 сард Хаант Орос улсын Санкт-Петербург руу илгээжээ. Энд Оросууд тусалцаа өгөх болно гэж шийдвэрлэж Монголд эргэн ирэхэд нь Хятадад хувьсгал гарч, Чин улсын нөлөө, эрхшээл багасч байсныг далимдуулж 1911 оны 12 сард Хүрээний манж амбаныг Бээжин руу буцаажээ. Ингээд 12 сарын 29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.Богд Хаант Монгол Улсын албан ёсны нэр нь "Олноо Өргөгдсөн Монгол Улс", "Монгол Улс юм. Түүнээс хойш хар Хятад, Цагаатны эрхшээл хэсэг байсан боловч нэгэнт тусгаар болсон улсыг яаж ч чадахгүйгээ 2 Их гүрэн ойлгосон юм. Яг үндсэндээ 1921 оны 7 сарын 10-ны шөнө тухайн үеийн төр барьж байсан нөхдүүд Ардын гэх нэрийг барьж Монголын сор болсон 180 хүнийг нэг дор буудан хороосон. Ер нь энэ бүх юм нөгөө Өндөр гэгээн гээд байгаа урвасан хулгай Занабазраас үүдэлтэй. 1639 онд энэ урвагч Чингисийн алтан урагт үйлчилж байсан 7000 бөө, зайран галд өргөж шатааж алсан. Миний хувьд би 2 зууныг илүү дамжиж, Манжийн дарлалаас чөлөөлөгдсөн он тооллыг илүүд үзнэ. Оросууд, ардын намын нөхдүүдтэй нийлж бидний түүхийг асар их гуйвуулсан. Одоо тэр балай кинонуудыг одоо хааж, хориглох, утсгах хэрэгтэй. Дамбийжанцан буюу Дамбийжаа нь Баруун аймгуудаас асар олон эрчүүдийг цуглуулж, Хатанбаатар Магсаржавтай нийлэн Ховдын амбанг хөөж, цэргүүдийг нь хүйс тэмтэрснийг мөн гуйвуулжээ. Ардын Намын түүх бол бүгд худал. Тэгэхээр маргааш ахан дүүсээ айргаа ууж, бөхөө үзэж, тарган махаа чанаж идээрэй.
bitgii demiireed bai yamar baluunii tusgaar uls bolson tul yaj ch chadaagyi gej tenegtej gej tusgaar uls bolsong ni xen xyleen zubshuursun yum ter soxor bogdiin xamaatan yaduugiin tuil tybdyyd l zubshuursun..ternees oros xyatad ni zubshuuruugyi bxad yamar baluunii ylger zoxioj tenegtene be AH dandaa guilgachin gachigdaluudiin tsugluulga sots niigmiin ololt amjiltiig ygyisgej uursdiiguu dubiilgux gedgee odoo bolimoor yum daa..ta nar yamar uls gedeg chin todorxoi bolson mgl-ulsiig elgeer ni xebtyylj xanaagyi bna uu,ta nart ynexeer chadbar medleg bolovsrol alga muusain bydyylegyydee...
122.201.28.8 аа чи муу Бээжин хавны гөлөг юу мэдэх билээ? Гөлөгнүүд та нар мянга халхад уусах гэж оролдоод ч хэрэггүй. Нүд чинь усан хавантай, гал цоггүй, үхээнц сул дорой, нүүр чинь үнсэн саарал хэвээрээ л байна.
Гамингийн шээс байна даа.
автономит муж болсоны баяр . сайхан амарч талын хараа ууж дэнлүү асааж салют буудуулцгаа.
Улаан Оросын бөгс минь Унгас алд ккккк
Баяр баярын дээд баяр юм бол энэ Элбэгдорж чинь үр бүтээл гаргасан мянга,мянган хүнийг яагаад шагнадаггүй байна. Ямар өөрөөс нь авах гэж байгаа биш. Тамгын газрын дарга Цагаан гэж нэг нөхөр ер ь юу хийдэг хүн бэ телевизерээр л их гарсан хүн байх юм арай өөрийгөө ерөнхийлөгч гээд бодчихсон юм биш байгаа.
1911 оны хувьсгалын яуу алдар бадартугай Хурай хурааааай
Ard unen zuv helsen bn, sohor tembuutei bogd-g magtan duulaagch umhii debil ANuusuud sunutigei!!!