Олон жилийн өмнө дөө. “Би шар сонин авдаггүй. Яагаад гэвэл гэрийн маань агаар бохирдоно” гэж Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Догмид гуай өгүүлж байсан нь санаанд буулаа. Тэгвэл өнөөдөр мэдээллийн сайтуудын сэтгэгдэл, фейсбүүк, твиттерийн пост, жиргээг харвал гэрийн агаар бохирдоод зогсохгүй, хүний уураг тархи бузартаж мэдэхээр болжээ. Бөөн гүтгэлэг, доромжлол, хараал зүхэл, үзэн ядалт, өдөөн хатгалт, утга учиргүй турхиралт, өс хонзон, нус цэр уртаас урт хөвөрдөг учраас тэр л дээ. Нэг ёсондоо цахим мэдээллийг дагаад олдмол гаж дон нэгэнт бий болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. Бусдыг аль муу муухай үгээр харааж, доромжилж байж сэтгэлийн таашаал авдаг хар сүүдэр дагаад үүсчихлээ. Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихоод нийгмийн сэтгэлзүйг бохирлоод удлаа. Амжилт дүүрэн явж байгаагаа, эсвэл жаахан хазайсан нэгнийгээ адгийн муу үгээр булж байгаадаа сэтгэл нь огт зовдоггүй нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. Амьдрал баян. Хэнд ч юу ч тохиолдож болно. Нэг өдөр дээшээ цойлж байхад, уруудах өдөр ч бий. Угаасаа нийгмийн мөн чанар байгалийн хуультай адилхан юм. Өнөөдөр бороо орж байхад маргааш нар гарч солонго татна. Өглөө нь цэлмэг тэнгэр мэлтийж байхад үдэш нь цасан шуурга тавьж газар тэнгэр нийлнэ. Харин маргааш дахиад цэлмэг өдөр угтана. Гэтэл бид яагаад борооны дараах солонгыг, шуурганы дараах цэлмэг тэнгэрийг харж чадахаа больчихов оо? Яагаад хүний сайн чанарыг нь дэвсэлж, сул талыг нь дөвийлгөнө вэ? Зарим хүмүүс хүний мууд ямар дуртай болоо вэ!
Хүнд нэр төрөөс нь эрхэм зүйл байдаггүй учраас л “Нэр хугарахаар яс хугар” гэж монголчууд эрт үеэс захиж, сургаж иржээ. Бусдын нэр төр таны л нэр төртэй яг адилхан эмзэг, нандин үнэт эрдэнэ. Өөртөө дэндүү хайртай хэрнээ өрөөл бусдын, тэр тусмаа элэг нэгт монголчуудынхаа хамгийн эрхэм дээд үнэт зүйл болсон алдар нэрийг нь гутаахаа юман чинээнд тоохгүй байгаа нь зүгээр л аймшиг.
Огт хараагүй, танихгүй, ганц үг сольж үзээгүй хүнийг газар доогуур ортол нь доромжлохдоо, мууг нь үзэх гэж улайран зүтгэхдээ үг чинь эвлэж, хуруу гар чинь хөдөлж, зүрх сэтгэл чинь зовохгүй байгаад чинь эмгэнэл илэрхийлье. “ Хэрэв намайг, хайртай хүмүүсийг маань даанч бохир үгээр доромжлон гутаавал би ямар байдалд орох бол?” гэж ганц удаа ч бодож үзсэн үү?
Сайтуудын, бас фейсбүүкчдийн сэтгэгдлүүдийг хар даа! Цочино. Бухимдана. Харамсана. Бас айна. “Орк царайлсан хувалз”, “Юугаа хуцаад байгаа ал вэ!”, “Шоронд хий. Цаазлая, дүүжлэё”, “Гэдсийг чинь хүүлээд зүрхийг чинь суга татаад нохойд хаяад өгье”, “Бөгсний нүхээ үнэлэгч баньд нар”, “Пиздаануудаа хөдөө явж аав ээж дээрээ очиж золгомоор байна” гэх зэрэг хэлэх хэлэхгүй үгээр дайрч, амныхаа зоргоор “хуцалдана”. Тэр ч бүү хэл дэлхийг тэвдүүлж байгаа цар тахлын хөл хорионы үед “Маск бүү зүү, хөл хориог битгий тоо, энэ чинь өвчин биш, вакцин бүү хийлгэ” гэх мэт ард түмнийг буруу зүйлд уриалан дуудсан пост хүртэл нийгмийн сүлжээгээр зандалчин мэт хэсүүчилж байна шүү дээ. Цар тахлыг хумиж амьдрал хэвийн байдалдаа орох нь зөвхөн төр засгийн ажил биш, иргэн нэг бүрийн үүрэг хариуцлагаас хамаарах үр дүн! Гэтэл өөрсдөө амны хаалтаа горимоор нь зүүхгүй, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах зөвлөмжийг сахихгүй байж юм л бол “Огцор” гэж орилж болохгүй л дээ. Хэдэн өдөр нь зүүсэн нь мэдэгдэхгүй урагдах шахсан маскны оронцог эрүүндээ тохчихоод олон нийтийн газраас хэсүүчилдэг, шүлс нус цэрээ хаа хамаагүй хаяж явдаг, хүн хоорондын зай барих зөвлөмжийг үл тоодог, айл хэсч болохгүй гэдэг анхааруулгыг сөрж хэсэг бүлгээрээ нийлж архиддаг хүмүүс хандлагаа өөрчилж, толгойдоо жаахан салхи оруулахгүй бол халдварт өвчний хүрээ хумигдах нь юу л бол!
Насанд хүрч, ухаан бодол нь төлөвшсөн хэрнээ аливаа асуудалд уян хатан, ухаалаг, ул суурьтай,буурьтай хандаж чадахгүй байгаагийн бурууг ямар хүчин зүйлтэй холбож үзвэл дээр юм бэ? Гэм буруутай, эсэхийг нь шүүх тогтоогоогүй байхад юундаа тэгж амь тэмцэн “цаазын тогтоол” уншина вэ?
Ёс зүй, ёс суртахуун, хүнлэг чанараа алдвал хүн дүрстэй араатан л болж хувирна гэсэн үг шүү дээ. Шуудхан хэлэхэд манай өнөөгийн нийгмийн сэтгэлзүй нэг л биш ээ. Айл гэрийн ноён нуруу байх ёстой эрчүүдийн ухамсар, сэтгэлгээ сошиал орчинд шавар шавхайтай хутгалдаж байгаа нь гутамшиг!
Өнөөдөр өсвөр үе, залуус маань сошиалын намагт үндсэндээ “живж” гүйцээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй хүн байхгүй гэж найдаж байна. Ном уншиж, өөрийгөө хөгжүүлж, спортоор хичээллэх тэр л алтан цагийнхаа нэлээдгүй хэсгээ сошиал ертөнцөд залгиулж байна. Харамсалтай нь нийгмийн сүлжээнд юу ноёлож, өндөр хандалттай байгааг бид бүгдээрээ харж байгаа. Тэр хар бараан үзэгдлүүд хүүхэд, залуусын ухаан бодлыг хорлож, хордуулж гүйцлээ.
Монголчууд яагаад аливааг гэгээнээр, эерэг өнцгөөс харж чадахаа больчихсон юм бэ? Хүн хүнээ гэсэн тусархуу, өгөөмөр, өрөвч зөөлөн сэтгэл хаачив? Нэг мэдэхэд хараал зүхэл, үзэн ядалт, өс хонзонтойгоо хамт хүн чанараа залгих вий. Хамгийн гол нь бид цөөхүүлээ гэдгээ хэзээ ч мартах ёсгүй. Нэг нэгнээ хайрла, хүндэл, ойлго, өргөж босго!!! Монгол хүний сайхан сэтгэл газрын гаваар орох ёсгүй!
Дажсүрэнгийн Лхагвадорж
Сэтгэгдэл(68)
ТЕГ хэмээх байгууллага энэ цадиг замбараагүй галзуу солиотнуудыг эмхлэе гэвэл ганцхан өдрийн л асуудал. Гагцхүү эднийг байлгаад байх ашиг сонирхол томчуудад байгаа болоод чимээгүй яваад байгаа юм
Бусдыг өдөөд матаж үүнийг янзалж чадахгүй.Хууль бус аргаар нийгмийн асуудлыг шийдэх угаас боломжгүй. Хуулиа л боловсронгуй болгох хэрэгтэй.
яг үнэнийг бичжээ энэ галзуурлыг даруй устгахыгТЕГ аас хүсье Энэ муухай үгс нь хорт сум шиг л амьдаар нь алж байна улсын бүтээмжийг эрс доройтуулж байна бүгдээрээ нүдээ нээе
Аль ч улсад тагнуул хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Энэ бохир ажлынх нь 90% зөвхөн матаас байдаг юм. FB-г Москвад бэлтгэгдсэн Монголын буриад голдуу тагнуулчид яаж ч чадахгүй.Чадья гэсэн ч мэдлэг нь хүрэхгүй. Хуулиа боловсронгуй болговол утасны ард нуугдсан хэнийг ч олох боломж харин бий. Гэхдээ хүний хувийн эрх чөлөөнд бас халдаж бас болохгүйд л асуудал байгаа.
Хүн алаагүй улсыг алуурчид гэж цоллож байгаа Дажсүрэнгийн Лхагвадоржийг шүүхэд өгөх хэрэгтэй.
Сармагчинд АК бариулахын үлгэр болж байна. Имэйл, чат, блог гэх мэтчилэн үе шаттай яваагүй, компьютер, интернет гэж мэдэхгүй, хуучин утас худалдаж аваад хүнээр фэйсбүүк нээлгүүлээд хов жив уншаад явчихсан бүхэл бүтэн үе давхарга бий боллоо. Гүүглээр хайж мэдэхгүй, хүнээс асуугаад явдаг, аз аз бурзай бурзайнууд юу бичиж, яаж аяглах нь тодорхой. Дээр нь фэйсбүүк хэрэглэгчид зөвхөн өөрийнхөө зиндаанд, найз нөхдийнхөө хүрээн д л гацчихдаг, гаднаас гэрэл ордоггүй нь хамгийн том сул тал.
яг үнэн
Үнэн шүү
Trolliin urgun hudulguuniig top uls turchid udirdaj baidagiim daa, hongor minee !
огт танихгүй хүнийг заавал муулж, гутааж байж санаа нь амардаг хүмүүс олширч байна
Ардын намынхны хулгай луйвар дээрмийн дэргэд энэ бага асуудал..Үүнд бухимдсан улс ингэж бичиж байгаа.. Төр засагт үүрлэсэн хулгайч нарт зохих хариуцлагын ноогдуулбал ингэж бичих нь багасана.Энэ Лхагвадорж гэдэг этгээдэд хулгай дээрэм хийж улс орноо худалдах нь чухал асуудал биш бололтой.Жишээ нь Тавантолгойгоос хулгайлагдсан 450 мянган тонн нүүрсний хулгайч нарыг барих нь чухал асуудал мөн үү биш үү? Оюутолгойгоо гадны хулгайч нарт бэлэглэж өөрсдөө 20 тэр бумын долларын өртэй үлдэх чухал асуудал биш үү? Төр засагт үүрлэсэн хулгайч нарыг төр нь өөрөө шийтгэж чадахгүй байгаа учир ард түмэн бухимдлаа ингэж илэрхийлж байгаа..
Чи өөрөө мэрэгшсэн тролл болчихоод байна хөө хэвийн амьдралд нам лам ямар хамаа байнаа
Энэ танхимд улсын өмч шааж байгаа хулгайч нар сууж байгаа гэж хэлсэн Хүрэлсүх тролл мөн үү?
чи ёстой хуц мэдэв үү
Газар нутаг улс орныг чинь албан тушаалаа ашиглан дээрэмдэж аваад зарж гадаадад хаус худалдаж авсан хулгайч нарт баярлалаа,дахиж ирж хулгай дээрмээ хийгээрэй гэж ерөөх естой болох нь нээ.Охиныг чинь хүчиндэж алж байгаа алуурчдад бас баярлалаа гэж хэлэх естой болж байна уу?
шар хад руу яв!!!!!
Загатнасан газар маажчихлаа. Баярлалаа
АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ, ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ИДЧИХЭЭД 40 САЯААР ТОРГУУЛЬЖ ГАРААД ИНЭЭГЭЭД ЯВАХААР АРД ОЛОН БУХИМДЛАА ЦАXИМААР ГАРГАХААС ӨӨРӨӨР ЯАЖ ГАРГАХ ВЭ, ЛXАГВАДОРЖ ГУАЙ ТА НЭГ ЗӨВЛӨӨЧ!!!
Дажсүрэнгийн Лхгвадорж хэдийг авч бичдэг вэ?
ард түмнийхээ төлөө, нийгмийг эрүүл байгаасай гэдэг чин сэтгэлийг нь битгий гутаа!!!!
Чи бол сошиалыг бузарлагч хүн хогнуудын нэг хамсаатан мөн байна. Чи өөрийгөө мэдэж байгаа юм байна.
ЛУЙВАРЧДАД АРГА ХЭМЖЭЭ Л АВАХГҮЙ БОЛ АРДУУД ЮУ Л ГЭЖ АМАА ҮДҮҮЛЧИХСЭН ЮУМ ШИГ ЭСВЭЛ МАНГАР ЮМ ШИГ ИДҮҮЛЭЭД Л СУУГААД БАЙХ ВЭ ДЭЭ ЕР НЬ. ЭНГИЙН ЛОГИК ШҮҮДЭЭ
хүний бичсэнийг ойлгох чадваргүй тархины тураалууд ямар хогийн амьтад гэдэг нь ойлгомжтой. Хүний мууг үзэх дуртай лалруудад амьдрал хатуу ханддаг юмаа!!!!
Үнэхээр тийм болсон. Аймаар. Харин ийм гаж донтонгууд тун цөөхөн байгаа гэж найдья. Тэднийг өөгшүүлдэг хүч байхыг ч үгүйсгэх аргагүй. Монгол хүний сайхан сэтгэл ялан дийлж дэвжин дээшлэх байлгүй дээ.
Сошиалд орж хэрэглэхээ больчихооч тэгээл болоошд галзуунууд нь жинхэнээсээ хүн алж байснаас сошиалдаа галзуурч байглдээ
ТҮР ЗУУР ИРЭЭД БУЦДАГ ЗУУРДЫН ХОРВООД САЙХАН СЭТГЭЛТЭЙ БАЙЖ Л ХЭДЭН ЖИЛ АМЬДАРДАГ ЮМ Ш ДЭЭ. ҮР ХҮҮХДЭЭ БОДДОГ БОЛ ХҮНИЙ МУУД ДУРЛАХ ДЭМИЙ ДЭЭ!!!
Нотолгоотой, шудрага ёсны төлөө нийтлэл хэрэгтэй байлгүй яахав. Гэхдээ л сошлын нөхцөл байдал хир хэмжээнээс хэтэрчихээд байна. Санал бодлоо хэлэх сайхан л байдаг. Хэл амаар доромжлуулух, бүр гүтгэгдж үзэх тух хэцүү
Цахим алуурчид гэхээсээ монголын төр засагт ямар хүмүүс хүүдэгнээд байгаагийн үнэн нүүр царай юм
сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн бичсэн сэтгэгдэл андашгүй юмаа
Цагдаа тагнуулд ажиллаж байсан тэтгэвэртээ суусан хүмүүс хувийн хэвшилд маш ихээр орж ажиллаж байгаа тэдний хийж байгаа л ажил шүү дээ өөрөөр хэлбэл бизнесийн улс төрийн бүлэглэлд гар хөл болсон гэсэн үг тэд хамгаалалтын алба хуулийн алба гээд бүхий л чухал газруудад нь шургалж орсон ба өөрийн болоод өөр бусад аж ахуйн нэг тэдний ар тал улс төрийн нөлөөлөл болох этгээд гээд байж болох өөрсөд нь одоо болон хэрэгтэй үед ашиглаж болох мэдээлэл алдаа оноо аливаа сэмхий гаргасан бичлэгийг олж авдаг тэрийгээ ил гаргах гаргана гэж сүрдүүлэх арга хэрэгсэлийн өөрсдөө бус хэн нэгэн гар хөл аягүй бол сэтгүүлчдийг ч ашиглаж байж болох талтай даа иймд энэ чиглэлд ажиллаж байсан хүмүүст хяналт тавих хаана хэн хээ байгааг мэддэг баймаар цаг болж шүү дээр нь шүүгч прокурор мөрдөн байцаагч тагнуулын ажилтан тэдний удирдах ажил хийж байсан хүмүүсийг өмгөөлөгч хийж байгаа тал дээр анхаарахгүй бол ажиллаж байсан ажлын шугмаар сурч мэдсэн бүхнээ эргээд гэмт хэрэгтэнүүдийг өмгөөлөөд төрийнхөө эсрэг ашиглаад
төр нь төр шиг биш болохоор түмний бухимдал их байна шүүдээ
тэр утаар бишээ. Хүмүүс нэгнийгээ сошиалаар яаж ч алж мэдэхээр болж гэдэг талаас нь бичсэн байна.
Монголын төр яачихаад байгаа юм. Азийн үлгэр жишээ ардчиллын өлгий нутаг гэж Хилллари Клинтон хатагтай магтсан оронд чам шиг тэнэг илүүдэж байна. Чи бол эргүү тэнэг туйлшрах донтой эм шулам биз. Эсвэл эм шинжийг олсон асман биз. Өөрчлөлтийг улс орон урт хугацаанд хийдэг юм. 30 жилийн завхралыг 30 жилд залруулна. Өөрчлөлт шинэчлэлт эхэлчихсэн. Яг өрнөж байна. Мэдрэхгүй байгаа бол чи мэдрэхүйн сулралтай юм байна.
ЖДҮ-ГЭЭР ИЛЭРСЭН ХУЛГАЙ... ЖДҮ бол жижиг хулгай болтлоо “намжааж” буй жижиг дунд үйлдвэрийн зээлийн асуудал МАН-ын эрх баригчдын идсэн уусныг дэлгэсэн том баримт юм, уг нь. Өнгөрсөн онд УИХ-ын нэр бүхий 13 гишүүн бүр бодлого боловсруулдаг Засгийн сайдууд, Ерөнхий сайд нь нэр холбогдож, өөрийн хамаарал бүхий компани болон ах дүү нартайгаа нийлээд идсэн 64 тэрбумын асуудал баримттайгаа дэлгэгдэв. Албан тушаалтнуудыг хувийн компаниараа дамжуулан анх удаа баримттайгаа олон нийтэд дэлгэгдэж, эзэн холбогдогчид нь хүлээн зөвшөөрсөн энэ дуулиан сүүлдээ “нохой нь нохой гэвч манай нохой” гэх маягаар дуусах шинжтэй. “ЖДҮ бол жижиг хулгай, өршөөж болно” гэж их мөнгөтэй, алтны эзэн ярих нь ашиг сонирхолтой байдаг юм аа гэхнээ боломжийг нь хулгайлсан тэднийг жижиг дундчууд нь “уучилбал” ёстой хохь нь болох байлгүй. Хэрэвзээ ЖДҮ жижиг хулгай мөн болоод өршөөх ёстой юм бол Монголын шоронгоор нэг байгаа хулгайчдаа бүгдийг нь суллавал яасан юм бэ. Адилхан л монгол хулгайчид биз дээ.
“ЭРДЭНЭТ”-ЭЭС ЭХЭЛСЭН ДЭЭРЭМ УИХ-ын сонгуулийн өмнө, илүү тодорхойгоор хэлбэл, 2016 оны зургадугаар сарын 24-нд Оросын “Ростех” компани өөрийн эзэмшиж байсан “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг Монгол Улсад бүртгэлтэй “Монголын зэс”-д худалдан гэрээнд худалдагч, худалдан авагч нар гарын үсэг зурсан. Үүнээс тав хоногийн дараа Монголд парламентын сонгууль явагдаж, МАН үнэмлэхүй олонх болов. Тэр цагаас эхлээд өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон Ц.Нямдоржоос эхлээд МАН, АН-ын нийлсэн попчид “Эрдэнэт”-ийг буцаан авах тухай улс төр хийх болсон билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтийн дэмжлэгийг авахын тулд УИХ дахь МАН-ын үнэмлэхүй олонх Оросын эзэмшилд байсан Монголын өмчийг худалдаж авчирсан “Монголын зэс”-ээс дээрэм хийж, шууд 100 хувь төрийн болгох тогтоол гаргасны дагуу эхлээд “Эрдэнэт”-ийг дараа нь Асгатын ордын тусгай зөвшөөрөл “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд шилжүүлэх үйл явц У.Хүрэлсүхийн даалгавраар хийгдэж байна.
Монголд гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд улам тааламжгүй орчин бий болж байна. Тэр нь төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас аврах МАН-ын засгийн үед шүү дээ. МАН-ыг засаглах үед хөрөнгө оруулагчдыг үргээсэн хууль тогтоомжууд цөөнгүй гарч байсан. 2011 онд дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн Монголын шууд хөрөнгө оруулалт 500 сая ам.долларт хүртлээ уруудсан нь С.Батболдын Засгийн газраас өргөн барьж, Д.Дэмбэрэлийн парламентын баталсан Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуультай холбогддог. Өнөөдрийн хувьд "байгалийн тэнэгдүү" биш бол хуусаар худалч, хулгайлсаар дээрэмчин болчихсон Монголд хөрөнгө оруулж ирэх хүн байхгүй л болов уу.
Та бидний татвараас 800 гаруй тэрбум төгрөг “хулгайлах” гэж буй МАН-ын гишүүдийн компанийг танилцуулж байна. Н.Номтойбаярын компани 79 тэрбум төгрөг авна. Засгийн газар хууль, өөрийнхөө гаргасан тогтоолыг зөрчиж Н.Номтойбаярын МАК-тай 78 тэрбум 752 сая төгрөгийн концессийн гэрээ байгуулсан. Засгийн газар ийм шийдвэр гаргах хуралдаан дээрээ албан тушаалтнууд гар утасныхаа төлбөрийг өөрсдөө төлөхөөр боллоо гэдэг мэдээллийг л олон нийтэд цацсан. Үүнийг бага чулуугаар их чулуу хөдөлгөх гэдэг юм. Өөрөөр хэлбэл, ард түмэнд “Албан тушаалтнууд төрийн мөнгөөр утсаар ярихгүй боллоо” гэж сайрхчихаад ардуур нь Н.Номтойбаярт 79 тэрбум төгрөг “хулгайлах” боломж олгосон билээ. С.Бямбацогтын компани 77 тэрбум төгрөг хүртэнэ. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын “Алтай трест” компани “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессийн гэрээ байгуулахаар болжээ. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагджээ.
Ж.Мөнхбат 87 тэрбумын концесс авав-“Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийн нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тойрогтоо 26 тэрбумын концесс авав-Ашиг сонирхлын зөрчил гэж үүнийг хэлнэ. Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам юм байна. Төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг.
Ц.Нямдорж тойрогтоо 26 тэрбум төгрөгийн концесс авав-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж заргалдсаар тойрогтоо 26 тэрбумын концесс авсан байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлэг барих асуудалд Засгийн газрын хуралдааны мэдээлэлд албан ёсоор тусгагдаад байсан. Гол асуудал нь, анх 2013 онд уг концесс 19 тэрбумаар зурагдаж байжээ. Гэвч гүйцэтгэж байсан компани нь ажлынхаа 40-50 хувийг гүйцэтгэсэн мөртлөө нийт санхүүжилтийнхээ 95 хувийг авчихсан аж. Үүн дээр өнөөгийн Засгийн газар ажиллахдаа төсөвт өртөгийг даруй 6 тэрбумаар нэмэгдүүлж, 25 тэрбум 700 сая болгож оруулж ирсэн нь харамсалтай.
Сошиалыг ашиглан төрийн эргэлт хийж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булаадаг жишиг тогтоосон АНУ тэргүүтэй барууныхан амташсан. Сая манайд бас нэг эм шулам олныг хамарсан самуун өдөөхийг уриалаад амжлаа. Өнөөдөр өөрсдийгөө ард түмэн гэж цоллосон хэдхэн новш гэмгүй олныг турхирч хохироох эрсдэл үүсчихлээ. Зарим мэдээллийн хэрэгслүүд гадаадын хөрөнгө оруулалттай байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалд онц ноцтой аюул занал учруулж байна. Маш яаралтай Францад гаргасан хууль шиг сошиалыг хянах тогтолцоог зохицуулахгүй бол үр дагавар хожмоо улсыг сөнөөх хэмжээнд хүрчихээд байна. Энэний дэргэд боловсролгүй люмпэнгүүдийн хараал бол жижиг асуудал. Гэвч гүтгэлэг доромжлолыг өөгшүүлж болохгүй. Саяхан навчаа гэж жүжигчин Нямбаатар сайдыг гүтгэж доромжилсон. Хариуцлага тооцсон гэж сонсогдсонгүй. Ийм байдлаар яваад байвал бусад олон дуурайж бусдыг амны зоргоор доромжилсоор байх болно. Гадаадын комментууд их даруухан эмоцигүй байдаг нь хуультай холбоотой.
Миеэ Хүрэлсүхийг засгийн ордны ард хууль бусаар газар авч 6-7 давхар байшин бариулж зарсан гэж мэдэгдсэн.Хүрэлсүхийг гүтгэж доромжилсон Мие-д хариуцлага тооцсон уу? Бас Л.Энхболд гишүүн асан МАНАН Тавантолгойгоос 450 мянган тонн нүүрс хулгайлсан гэж мэдэгдсэн.Хариуцлага тооцсон уу? Бас Элбэгдорж Нямтайшираас 2 сая долларын хахууль авсан гэж Мунзуй мэдэгдсэн.Хариуцлага тооцсон уу?
Иргэд өөрсдийн санал гомдол хүсэлтийг албан ёсоор бичгээр гаргаж эрх бүхий байгууллага,албан тушаалтанд хандах боловсрол нэн дутмаг байна. Ядаж хэдэн үг зөв найруулаад биччих чадваргүй болчихсон нь 30 жил боловсролоор тоглосны үр дагавар юм. Албан байдлаар асуудалд хандаж сураагүй иргэд хялбараар нь сошиалыг ашиглан мессежний хэлээр ядарсан хараал урсгаж тэрийг нь бас нэг яг адил түвшний амьтан лайк дарж шейр хийж адил хараалаар хариу барьж байна. Ард түмэн гэсэн ойлголтыг огт ойлгохгүй байна. Ард түмэн гэж 3 сая хүнийг хэлнэ. Гэтэл нэг этгээд өөрийгөө ард түмэн ингэж байна гээд бичиж байна. Хэдхэн аравхан хүн жагсчихаад ард түмний жагсаал хийлээ засгийн газар огцор гэж байна. 300 мянган хүн жагссан байлаа гэхэд монголын ард түмэн мөн үү. 10 хувьд ч хүрэхгүй байгаа биз дээ. Ингэж ардчиллын олонхийн зарчмыг цөөнхөөр сольж хэрхэвч болохгүй. Чухам үүнийг барууны тагнуулын байгууллагууд овжин ашиглаж байна. Францыг харахад шар хантаазтангуудыг тоох ч үгүй байна .Энэ бол зөв.
Хүүхээ энэ ардчилал гэгч хүү л айхтар юм бодож биднийг ч мөн баллаадаа хэд гурван хоньтой тулдаа л амь тэмцэн үлдэж байна бурхан үнэхээр байдаг бол одоо хүчээ гаргах цаг болжээ Энэ айхтар биелсэн чөтгөрүүдийг дарах хурал номоо уншаасай.хэцүүдэж байнадаа
Зохион байгуулалттай галзууруулалт
ЧД ийн ЗД Батсүмбэрэл гэж цахим алуурчин байна.. Хийдэг ажил нь нэдэн бацаан суулгачихаад л ФБ-ээр өөрийн өрсөлдөгчөө намнах.Хамгийн өөдгүй хүмүүсийг багтаа авч ажиллуулдаг. ТЕГ энэ нөхрийг шалгах хэрэгтэй.
Цагдаа тагнуулд ажиллаж байсан тэтгэвэртээ суусан хүмүүс хувийн хэвшилд маш ихээр орж ажиллаж байгаа тэдний хийж байгаа л ажил шүү дээ өөрөөр хэлбэл бизнесийн улс төрийн бүлэглэлд гар хөл болсон гэсэн үг тэд хамгаалалтын алба хуулийн алба гээд бүхий л чухал газруудад нь шургалж орсон ба өөрийн болоод өөр бусад аж ахуйн нэг тэдний ар тал улс төрийн нөлөөлөл болох этгээд гээд байж болох өөрсөд нь одоо болон хэрэгтэй үед ашиглаж болох мэдээлэл алдаа оноо аливаа сэмхий гаргасан бичлэгийг олж авдаг тэрийгээ ил гаргах гаргана гэж сүрдүүлэх арга хэрэгсэлийн өөрсдөө бус хэн нэгэн гар хөл аягүй бол сэтгүүлчдийг ч ашиглаж байж болох талтай даа иймд энэ чиглэлд ажиллаж байсан хүмүүст хяналт тавих хаана хэн хээ байгааг мэддэг баймаар цаг болж шүү дээр нь шүүгч прокурор мөрдөн байцаагч тагнуулын ажилтан тэдний удирдах ажил хийж байсан хүмүүсийг өмгөөлөгч хийж байгаа тал дээр анхаарахгүй бол ажиллаж байсан ажлын шугмаар сурч мэдсэн бүхнээ эргээд гэмт хэрэгтэнүүдийг өмгөөлөөд төрийнхөө эсрэг ашиглаад
Ард Түмэн: З,Энхболдийн хэлсэн үгийг сайн унш даа ,Ардчилсан Нам гэдэг чинь Монголчуудын нам биш Англи нам тэдний хууль дүрмээр явдаг ,хөлсний боолуудын нам юм байна шүү дээ?????Дүрмийн дагуу ялагдсан АН-ын дарга нараа л солих болохоос, дүрмээ өөрчилж болохгүй. АН сайн дүрэмтэй, бараг л Английн Консерватив намын дүрмийн орчуулга юм. Хэд хэдэн газар монголчилсон болохоос биш 100 гаран жилийн түүхтэй Консерватив намын дүрэм юм. Сайн ажилладаг, сонгуульд ялдаг дүрэмтэй учраас тус намын дүрмийг 2017 онд орчуулж авсан. Энэ дүрмээр намын гишүүд нь бүх шатны намын даргаа сонгодог юм. гэж Шууд ,мн сайтад ярилцлага өгч дээ
цахим галзуучуудад яг хятад улс шиг хяналт тавих цаг болжээ
Алуурчин элбэгдорж миний бие ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ. Алуурчин элбэгдорж миний бие Зоригийг алсан шигээ Баттулга Ганбаатарыг алаад эрдэнэт үйлдвэр том том толгой ордуудыг гадаад эздийнхээ хамтаар хувьдаа авах болно. Муусайн гуйлгачин монголчууд та нар надад битгий атаарх. Зоригийг алсан шигээ би та нарыг бүгдийг алаад бүгдийг өөртөө авах болно
Алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж
Та нар яаж яриад байгаа юм бэ? Юун тагнуул энэ тэр наадах чинь зүгээр л админы хийх ажил байна шүү дээ. Соёлгүй сортоогүй хэллэгээр бичсэн зүйлийг өөрт нь хандаад та энийгээ дахин бүү бич хэмээн нэг удаа анхааруулаад гүйцээ, дараагийн удаа бол сошиал дээр сэтгэгдэл үлдээх эрхгүй л болно биз дээ.
Чи маш хялбрчилж харж байна.Сошиалын нэр төрд халдах бүдүүлэг үг хэллэг хэрэглэх бол бага хэрэг. Энд зөвхөн бие халаалт яригдаагүй.Хожмоо үүсч болох маш ноцтой аюултай үр дагаварт хүргэх, төрийн эргэлт хийж ч болзошгүй ажиллагааны талаар ярьж байна.
mash zuv
Сармагчинд АК бариулахын үлгэр болж байна. Имэйл, чат, блог гэх мэтчилэн үе шаттай яваагүй, компьютер, интернет гэж мэдэхгүй, хуучин утас худалдаж аваад хүнээр фэйсбүүк нээлгүүлээд хов жив уншаад явчихсан бүхэл бүтэн үе давхарга бий боллоо. Гүүглээр хайж мэдэхгүй, хүнээс асуугаад явдаг, аз аз бурзай бурзайнууд юу бичиж, яаж аяглах нь тодорхой. Дээр нь фэйсбүүк хэрэглэгчид зөвхөн өөрийнхөө зиндаанд, найз нөхдийнхөө хүрээн д л гацчихдаг, гаднаас гэрэл ордоггүй нь хамгийн том сул тал.
Троллын армийг толгойноос нь эхлэн цэгцлэх хэрэгтэй.
Троллын армийг толгойноос нь эхлэн цэгцлэх хэрэгтэй.
үнэн үгийг сонсож сурах хэрэгтэй
үнэн үг гашуун ч амьдралд тустай. Зөв бичсэн бна ш дээ. Нэг нэгнээ хорлоод хэрэггүй
оросын троллуудад эзлэгдээд удаж байна тэд ө ү бичиж чаддаггүй
ene zaluuchuudiig neg tiis ni bolgoh ni zeb syy!!!arai hetersen hynryy dairsan hezee iim ardchilal baisiim be?Bysad ylas ornyydad iim zyil bna uu?....
edgeer gaj yzel sanaanyyd ernyylegchid bol alyyrchid men?hyniig ygeer zodoj bolno!yg bol hynii oyun yhaaniig syitgeh hychtei heregsel men?yunii chini syyhed ene hyniig egeh be?zaluuchuudiin zambaraagyi edyylegchidiig baribchilah heregtei!!alyyrchin men yy gebel men s dee!!Hyniig ygeer horlon syitgej bolno,alj ch bolno!Yalaa said hoyoriig soningoor aldag biz dee!!!!!!!!!!
Gaihaltai bichjee
Тийм шүү бид цөөхүүлээ
зөв шүү
Дажсүрэнгийн Лхагвадорж та муухай хар үгнүүдийг сурталчисан байна аа. Танд ял өгвөл таарна.
сэтгэцийн өвчтөн
сэтгэцийн өвчтөн чи хүний үнэн үгийг хүлээж авч сур
Үнэнийг бичсэн байна, замбараатай болгох гэнгүүт ардчилал, эрх чөлөөг боомилох нь троллууд турхирч эхлэнэдээ