АН-ын даргыг сонгох сонгууль 2021 оны 3 дугаар сарын 28-нд нийт гишүүдийнх нь хүрээнд болж өндөрлөсөн. Уг нь АН гэдэг улстөрийн субьектийн хувьд нэг л хүн даргаар нь сонгогдох ёстой. Гэтэл хоёр хүн тодров. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат С.Эрдэнийн талаас намын даргаар сонгогдсон бол Ц.Тувааны талаас зохион байгуулсан сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл (ТЭСО) ялалт байгууллаа. М.Тулгат дөрөв, О.Цогтгэрэл гурван хүнтэй өрсөлдсөн. Бүр цаад эх сурвалжийг нь харвал Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүний хооронд энэхүү өрсөлдөөн өрнөж тус тусдаа ялалт байгуулсан гэхэд болно. УИХ-ын гишүүн Ц.Тувааны (Х.Баттулга) талын О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа нарын мэтгэлцээн телевизийн суваг болгоноор шахам хэдэн орой гарсан ч, нөгөө талд нь С.Эрдэнэ /Ц.Элбэгдорж/-ийн намын М.Тулгат, Л.Гүндалай, Ч.Өнөрбаяр, Ц.Оюунгэрэл, Ц.Уртнасан нарын таван өөр хүн бас өрсөлдөж байлаа.
2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж намын даргын тамгаа Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Гэхдээ мань эр өнгөрөгч намраас эхлээд “Би намын даргаа бүр өгөөгүй, түр өгсөн юмаа. Одоо Ц.Тувааны үүрэг гүйцэтгэгчийн хугацаа дууссан учир би буцаад намын дарга болох ёстой” гэж барин тавин зүтгэж эхэлсэн юм. Бүр тамга тэмдэг шинээр хийлгэж, Дээд шүүхэд хүртэл хандаж Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс хасч, өөрийгөө бүртгэхийг тулгаж үзсэн гээч.
С.Эрдэнэ 2020 оны 12 дугаар сарын 25-нд Улсын дээд шүүхэд “АН-аас Улстөрийн намын тухай хуулийн 21.2 дахь хэсгийг баримтлан Улсын дээд шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн АН-ын 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд зохион байгуулсан гэх Их хурлын тэмдэглэл, шийдвэр зэргийг буцаан татах хүсэлт гаргаж байна. Улсын дээд шүүхэд хүргүүлсэн 10 дугаар Их хурлын бичиг баримтуудад АН-ыг төлөөлөн дарагдсан тамга хүчингүй болсон, төлөөлөх эрх бүхий хууль ёсны этгээдийн гарын үсэг зурагдаагүй зэрэг танай байгууллага хүлээн авч шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр АН-аас хүргүүлсэн баримтуудыг дутагдалгүй бүтнээр нь хуульд нийцүүлэн буцаан ирүүлнэ үү. АН-ын дарга С.Эрдэнэ” гэсэн албан бичиг илгээж билээ. Хариуд нь Ц.Туваан ч мөчөөгөө өгөөгүй, “С.Эрдэнэ бол намын дарга биш. Харин би бол хууль ёсны намын даргын үүрэг гүйцэтгэгч” гэж зарлаад С.Эрдэнийгээ АН-ас хөөх шийдвэр гаргадаг байгаа. Нэг нэгнийгээ улаан цайм мурина гэдэг л энэ байх. Харин Дээд шүүхийн шийдвэр энэ хоёр хүний хэнийх нь ч талд гараагүй.
Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй үндэслэлээр Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх боломжгүй. Мөн цахим бүртгэлд С.Эрдэнийн АН-ын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, тус тус бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Энэ маргаан эцэслээгүй байхад АН-ын даргыг сонгох сонгууль гэгч үйл явц цаасан болон цахим хэлбэрээр хоёр өөр агуулгатай өрнөж өндөрлөлөө. Мэдээж АН дотроо даргынхаа асуудал дээр нэгдмэл байр суурьтай болж амжаагүй байхад сонгууль явуулсан нь бас л ойлгомжгүй, тодорхойгүй байдалд хүргэчихлээ. Хорвоод хоёр наp байдаггүй шиг хоёр толгойтой нам гэж байх учиргүй. АН-ын хувьд хэнийгээ даргаар хүлээн зөвшөөрөх вэ, хэн нь буулт хийх вэ гэдэг хүндхэн сорилттой тулгарсан нь бодитой учраад буй зовлон. Хэдийгээр С.Эрдэнийн АН М.Тулгатыг намынхаа даргаар хүлээн зөвшөөрч, тамга тэмдгийг нь гардуулсан боловч Ц.Тувааны талын О.Цогтгэрэл бас л сонгуульд олонхийн санал авсан хүн. Дүн гарсны дараа АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “О.Цогтгэрэл бол АН-ын зүй ёсны дарга” гэж мэдэгдсэн. Тэгэхээр О.Цогтгэрэлийн талынхан тийм ч амархан бууж өгөхгүй л болов уу. “Би намын даргын сонгуульд ялалт байгуулсан хууль ёсны дарга” гээд зүтгэх нь бараг л ойлгомжтой. Шинээр сонгогдсон хоёр “дарга” нь урьдын адил тамга тэмдгээ булаацалдсаар байтал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл явц хаяанд тулна. Тэр үед харин хэн хүчтэй нь Ардчилсан Нам гэсэн нэрийг өмчлөх эрхтэй болж, задрал хуваагдал жинхэнэ утгаараа биеллээ олох биз ээ.
Өнгөн дээрээ АН-ын хуваагдал С.Эрдэнэ, Ц.Туваан нар дээр харагдаж байгаач цаад эзэд нь хэн бэ гэдгийг улстөрийн хүрээнийхнээс гадна эгэл жиргийн иргэд ч анзаардаг, гадарладаг болоод байна. АН-ын үл ойлголцол, эвдрэлцэл маргаан, хүч тарамдсан байдлын буруутан нь Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар гэж Х.Баттулга үзэж тэдний эсрэг нэлээд өргөн далайцтай кампанит ажил өрнүүлсэн. Бүр эртнээс төлөвлөсөн шиг байгаа юм. Тэгвэл АН-ын даргыг сонгох сонгууль хоёр хувилбартай болохоос ердөө гуравхан хоногийн өмнө буюу өнгөрөгч 3 дугаар сарын 25-нд өөрийгөө АН-ын дарга хэмээн тодотгож байсан С.Эрдэнэ сэтгүүлчдийг цуглуулж байгаад уур уцаартайхан мэдээлэл хийснийг хүмүүс мартаж амжаагүй. Үнэндээ тийм амархан мартах ч үгүй болов уу. Яагаад гэвэл С.Эрдэнэ зүгээр нэг сүржин даржин мэдэгдэл биш Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой ноцтой гэмээр асуудал сөхсөн болохоор тэр л дээ.
Тэрбээр “Би өнөөдөр хариуцлагатай мэдэгдэл хийе гэж дөрөв дэх засаглалынхныг урьсан юм. АН-ын зөрчил маргаан, хуваагдлын эх үүсвэр хаана байна вэ гэдэг асуудлаар миний бие өмнө нь байр сууриа илэрхийлж байгаагүй. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн гүтгэлэгт тайлбар хийгээгүй. Өнөөдөр би энэ асуудалд цэг тавьж холбогдох гол нотлох баримтуудыг гаргаж тавьж, олон түмэнд нээлттэй мэдээлэл хийе гэж бодлоо. Монголд хууль шүүх, прокурорын байгууллагаар улстөрчдийг дарамталдаг, айлгадаг, тэднийг нөгөө яриад байдаг хонгилоороо чирдэг үйл явц өнөөдрийг хүртэл үргэлжиж байна. Би өөрөө хонгилоор чирүүлж байгаа хүний нэг. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулга, бид хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Намын цаашдын байр суурь, үйл ажиллагаан дээр нэгдмэл байх бололцоо үүсээгүй. Сонгогдсон өдрөөс эхлээд өнөөгийн Ерөнхийлөгч улс орны эрх ашгаас илүү өөрийн амин хувийн болон бүлэглэлийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан алхамуудыг хийж эхэлсэн. Үүнээс болоод бид хоёрын хооронд зөрчил үүсч эхэлсэн. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга гэдэг хүнийг АН бүх талаар дэмжсэн. Энэ хүний төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан. Үүний үр дүн гарч Х.Баттулга сонгуульд ялсан. Харамсалтай нь Төрийн тэргүүнээр сонгогдсон тэр мөчөөсөө эхлээд өөрийг нь дэвшүүлж төрийн өндөрлөгт хүргэсэн АН, түүний мянга мянган гишүүдийн итгэл найдварыг уландаа гишгэж эхэлсэн” гэх зэргээр авч өгдөг байгаа.
С.Эрдэнийн энэ мэт ярианаас үзвэл Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо ердөө маргаашаас нь эхлэн АН-ын тухайн үеийн удирдлагуудаас зайгаа барьж эхэлсэн бөгөөд энэ нь өөрөө АН-ын бодлого, жанжин шугамыг атгах хүсэл шуналаас нь улбаатай алхам. Үүнд нь АН-ын нөлөө бүхий зүтгэлтнүүд, улмаар АН-ын нэр хүнд золиослогдсон гэдэг санаа маш тод цухалзаж байгаа юм.
С.Эрдэнэ дээрх мэдэгдлийнхээ үеэр мөн “Өнөөдөр АН-д үүсээд байгаа хагарлын нууц ноёнтон бол Ерөнхийлөгч Х.Баттулга. АН-ын даргын хууль бус дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, бөөнөөр нь Баянгол буудалдаа аваачин хооллож, архидуулж, мөнгө хахууль өгсөн. Хүмүүсийн тархийг буруу тийш нь эргүүлж зохион байгуулалттай ажиллуулж байгаа хүмүүс бол Х.Баттулга, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарын төрийн хутгуурууд.
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацаандаа ард түмэнд хэрэгтэй нэг ч зүйл хийгээгүй. Тэр хэнтэй тэврэлдэж, хэнтэй хуйвалдаж, хэний гар хөл болж ажилласан нь илэрхий болсон асуудал. Би У.Хүрэлсүхэд баярлаж байгаа. Яагаад гэвэл тэр бодит үнэнийг хэлсэн. Монголын төрд бугшааж байгаа бодит үнэнийг хэлээд Засгийн газрын тэргүүнээсээ буусан” гэж одоогийн Ерөнхийлөгчийг буруутгасан. Үүнээс үзвэл нэгэн цагт Ардчилсан Нам гэдэг улстөрийн хүчний дээвэр дор хамтран зүтгэж ирсэн хүмүүс том эрх ашиг, амбицдаа дийлджээ. Өнөөдрийн байдлаар л лав эвлэрэхэд хэцүү, бүр боломжгүй ч гэмээр дүр зураг илүү тод харагдаж байна. Хэрвээ Дээд шүүх М.Тулгатыг АН-ын хууль ёсны дарга гэж хүлээж зөвшөөрөх юм бол Х.Баттулга АН-аас шууд дахин нэр дэвших боломж нэг л олигтой харагдаж өгөхгүй байна. АН-ын дарга болсон гэгдэж буй М.Тулгат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэх нь нэн яаралтай хийх ажлын нэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалттай. Мөн манай намын дүрэмд нийт гишүүд дундаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна. Энэ хоёр заалтын дагуу нэр дэвшүүлэлт явагдана” гэж ярьсан байна. АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү ч “Одоогийн Ерөнхийлөгчид дахин нэр дэвших сонирхол байгааг үгүйсгэхгүй. Хэрэв тэгвэл өрсөлдөөнд орох ёстой” гэж ярьсан удаатай. Энэ бол О.Баасанхүүгийн бодол биш С.Эрдэнийг тойрсон удирдлагын багийн байр суурь гэдэг нь ойлгомжтой асуудал. Одоо тэгэхээр Х.Баттулгын тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж, өрсөлдөхийн тулд ямар бодлого барьж байгааг, ямар алхам хийхийг харах л үлдлээ. Лав л түүнийг луйварчин, хонгилчин гэж цоллож байгаа АН-ын эрхмүүд нь хаалт тавьж, хана хэрэм босгох нь мэдээж. 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, хоёргүй сэтгэлээр дэмжин Төрийн тэргүүнд залсандаа харамсаж, хоног тоолж байгаа хүмүүс шүү дээ.
Д.Лхагвадорж
Сэтгэгдэл(36)
Энэ Батлага үнэхээр сайн эр!!! АН-г шууд базаад хармаалчиж чадаж бн.
Их идчихээд өнж гэдгийг мэддэггүй аж. Хохь нь сайн цаца мөрөөд Гэхдээ гарцаагүй өөр хүн ерөнхийлөгч болно Гариг эрхэс одон зурхай тодорхойлж байна
Шал арчаад хаях хэрэгтэй
Шорон Эрдэнээгийн хавтаст хэрэг Хүрэлсүхийн сэефинд байгаа, Хэзээ ч гаргаж ирж магадгүй тул барьцаанд орсон
Эрдэнэ гэх нөхөр намыг хаглан хаялаа. Заавал элбэгдорж дээр очиж бадар барих ямар хэрэг байнаа
Баттулга ганц АН-г төдийгүй Монгол улсыг самарч хаясан новш энэ одоо дахиж сонгогдоно энэнд санал өгнө гэж зүүдэлдэг юм байхдаа сайндаа ч гараагүй МАН нэг данжаад дэвшүүлээд унасан шүү дээ
Монголын төрийг самарсан нь хүрэлсүх. тэр новш олигарх сү батболд, элбэг, эрдэнэ тэргүүтэй нөхдүүдтэй гар барьж ард түмнээсээ урвасан.
XӨӨРХИЙ ЭНЭ 2 БАЦАНЫГ ӨРӨВДЧИХЛӨӨ.
батлага гэж гитлэр шиг эрүүгийн элемент бана
Тувааны талаас шинэхэн 4 залуугаас нэг нь гарлаа.Энэ тал арай илүү жин дарж,шинэчлэл үнэртүүлэх байлгүй.Бусад нь дарааагийн албаа аваад хамтран зүтгээсэй.
монголын улс төр гэж хүүхэд нохойн тоглоом болж дээ
Монголд хамгийн энгийн асуудлыг ч маш ярвигтай шийддэг тийм буруу нийгэм тогтжээ. Энэ нь 1990 оноос хойш коммунистуудыг ардчилсан нийгэмд дураар нь эрх чөлөө эдлүүлсэн алдаанаас болсон юм. Коммунист намыг татан буулгаж коммунистуудын эрхийг хязгаарлах байсан. Гэтэл тэгээгүйгээс өнөөдрийн бүх муу муухай бүхнийг коммунистууд тарьж усалж ургуулсан юм. Гэвч одоо хожимдоогүй тэднийг зайлуулах нь тэргүүн зэргийн зорилт гэж ойлгоцгоо залуус аа.
tiim shyy
Ардчиллын ариун нэрийг шороотой хутгасан хулгайчуудын дүр эсгэсэн хуурамч ардчилсан өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай. Жинхэнэ ардчиллыг тугаа болгосон ардчиллын үнэт зүйл,үзэл санааг тууштай баримталдаг зөв иргэдийн ардчилсан нам бий болох болтугай.
Саяын сонгуль нэртэй бантан бол ардчиллын зарчмыг бүрмөсөн доромжилсон АН стайльтай заваан юм болсон. Хоёр хуваагдаад 50 хувь болж байна. Тэгээд дотроо дахиад нэр дэвшигчид өрсөлдөөд санадаа хувааж байгаа юм. Нэг хүн цөөнхийн цөөнх болж байна. Гэтэл хоёулаа ичих ч үгүй намын гишүүд намайг сонгосон гэж ичгүүр сонжуургүй донгосч байгаа юм. Энэ ардчилал мөн үү. АН н эрүүгийнхэн ийм шоронжсон ёс зүйтэй учраас жам ёсоороо сүйрч сөнөж байна.
Яана даа! Яасан ч наад цаадахыг эргэцүүлдэггүй толгойнууд байдаг юм? Х.Баттулга гэдэг хувь хүн ямар байх нь хорь гуч дахь асуудал, мангарууд аа. Баттулга л УИХ-р төмөр замын бодлого гэдгийг батлуулж, төмөр зам тавигдаж байна. Төмөр зам улсын мэдэлд байж, аж үйлдвэржиж байж л Монгол хөгжинө. Тавиад эхэлсэн хойно нь гавьяаг нь өөртөө наах сонирхолтой нөхөд олон гарсан. Ж: У.Хүрэлсүх. Таван толгойг ч Х.Баттулга тэргүүтэй хүмүүс тэмцэж байж авч үлдсэн. Баттулгын үед л шүүх, цагдаа, АТГ, Прокурор цэвэршиж эхэлж, албан тушаалтнууд хууль гэж байдгийг ойлгож эхэлсэн байх. Х.Баттулга дахиад гарчихвал Монгол улсад л хэрэгтэй гэж боддог. Хийсэн юм энэ хүнд их. Өөр алсыг харсан бодлого барьж байгаа улстөрчдийг мэдэхгүй л юм байна.
АН ынхан минээ Баттулга гэдэг этгээд зөвхөн өөрийн эрх ашигийг бодож намаа 2 хуваалаа ,өөрийн утсан хүүхэлдэйг намын дарга болгох гэж бүх мэхээ хийсэн юм болсонгүй. Яаж ч бодсон 2 даргыг дээд шүүх бүртэгэх үү үгүй шүү дээ. Эв нэгдлээ хангаж байж дахин сонгууль явуулах болох нь
Их эвгүйтвэл Цогтгэрэл нь Нямдоржийн тал шүү. АН-ыг сонгуульд даргагүй оруулах мөрөөдөлтэй өвгөн байгаа юм.
Авилгагч шуналтай дарга нараас болж ардчилсан нам маань бүр сөнөлөө Дээд шүүх 2- даргынхаа учрыг олоо гээд иа нарыг буцаахаа мэдэж байгаа Тэдэнд шийдэхэд маш амархан боллоо Шинээр нам байгуулцгаах ганц зам үлдлээ
Жанхуугийн халхавчинд орчоод бгаа та нараас юу гарах вэ дээ тонил , ! Эрдэнэ ээс эхлээд хуучцуул нь ядаж л ил тод юм , хамаагүй дээр санагдсан
Ерөнхийлөгч ингэж новшрох нь намбараас эхтэй , өөрийн гэсэн хувийн намтай хаашаа ч гишгүүлэхгүй өөртөө л зүтгүүдэг , гайг нь гар хёл нь үүрдэг , жишээ эрүүл мэндийн сайд ШИИЛЭГДАМБА , намынхаа , ерөнхийлэгч асан Энхбаярынхаа төлөө хахууль авч бгаад ял авсан , Энхбаяр нь одоо хээв нэг томроо л явж бгаа , одоо жанхууг хар бам адилхан , ингэж ард түмнийхөө төлөө зүтгэдэггүй , хувийн эрх ашгаа бодож явдаг
Тулгат гэдэг нь болох юм яриад байснаа юу болов. АН хэний хармаанд орчив. Сонин биш жигтэйхэн байна шүү. Нэртэйгээр нь Монголын 3 сая хүний нүдийг боож амыг нь таглачад үүнийгээ хийхгүй дээ. Ер нь бол Эрдэнэ энэ тэр нь ч таалагддаггүй. АН ертөнцийн хог дээр хувхайрч хэвтвэл таарно доо.
Жанхуу арл түмний биш өөрийнхөө төлөө юу л бол юун самарч чаддагаа харууллаа , авсан уусан нь багалөад бна гэнээ , зрчид буулал мах комбинат .... , бас төмёр зам .... саиарсан юм нь тоймгүй , ийм нөхөр алийн өолгох ерөнхийлэнвгч баыдгийн , татан буулга
Tulgat sain udirdaj Chadna!
Odoo ene 2 deer songuulia hiigeed hen olonhiin sanal avsan n darga n boloh blgui Dee, ene namd iimerhuu es zui bgaa blgui de.
Энэ Жэнкогийн оролцон ажил болгон сүйрээд дуусах болтой юмаа!! Спирт байснаа ус болоод дуусдаг, төмөр зам байснаа овоолсон шороо болоод дуусдаг, нам байснаа мафын бүлэглэлүүд болоод дуусдаг, нүүрс байснаа үнс болоод дуусдаг, наранд байснаа нарсанд ороод дуусдаг, амин найз байснаа өстөн болоод дуусдаг, сайд нь байснаа ЗГ -аа заналтайгаар огцоруулаад дуусгадаг ... Энэ хүний удирдсан, оролцсон , ойртсон , ханилсан нөхөрлөсөн болгон сүйрч дууссан байгааз дээ
Бугд л нэг нэр сэтэртэй,ардчилагч л гэнэ партизан ,юуны телее тэмцэгч анхдагч зугээр хун шиг хун бол байхгуй юм бна !
Undsen huuliig zob tailbarlah huulich alga uu?. Har deer tsagaanaar 2 jiliin daraa songuuli bolno. Eronkhiilogch neg udaa 6 jileer gesen huuliin bichilt baigaa biz erkhemuudee. Tegeed ch kovid geed 2 jiliin daraa songuuli boloh ni .
Дүр эсгэсэн ардчилал дарангуйлалаас аюултай гэж нэг эмэгтэй харанхуй монголчуудад сануулаад явсан. Үүнийг харанхуй монголчууд хэзээ ч ойлгохгүй ухаарахгүй.
"Дүр эсгэсэн хуурамч ардчилал дарангуйллаас доор" гэж чин үнэн үгийг хулгайч, худалч элбэгдоржийг улайж минчийтэл нь эгц өөдөөс нь харж байгаад хэлсэн алдарт ардчилагч Аун Сан Су Чиг бид мартаагүй байна. Өөрөөр хэлвэл манай ардчилал гээд байгаа хуурамч юм бол мөн чанараараа Хойд Солонгосын дарангуйллаас доор юм. Өөрсдийгөө нэг их ардчилсан эрх чөлөөт нийгэмд амьдардаг хүмүүс гэж баабараар тархиа угаалгачихсан мангар жаалууд энэ үгийг эргэцүүлж бодож үзэх ёстой ч ухаан боловсрол нь дутаад байгаа бололтой. Дүр эсгэсэн хуурамч ардчилсан сэжиг хүрэм гамингийн өмхий жорлон Ан үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.Монгол улсад жинхэнэ ардчилсан үнэт зүйлтэй,ардчиллын үзэл санааг эрхэмлэгч шинэ улс төрийн хүчин төрж гарах болтугай.
Барууны ардчиллыг хэсэг бүлэг этгээдүүд л өмчилж байгаа. Барууны банк санхүүгийн бүлэглэл, зэр зэвсэг үйлдвэрлэгч бүлэглэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хувьчлан авсан бүлэглэл, үндэстэн дамнасан корпорациудыг хувьчлан авсан бүлэглэлүүд ардчиллыг жинхэнэ утгаараа эдэлж өмчилж байгаа.
Монголын ардчиллыг хэсэг бүлэг этгээдүүд өмчилж эдэлж байгаатай яг адил барууны ардчиллыг дэлхийн мөнгө санхүүг, дэлхийн цөмийн зэвсгийг, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийг, дэлхийн үндэстэн дамнасан корпораци зэргийг хувьчлан авсан хэсэг бүлэг этгээдүүд л зөвхөн өмчилж эдэлж байдаг юм. Хөөрхий харанхуй хүн төрөлхтөн ардчилалыг эдэлж байгаа гэсэн хийсвэр бодолтой байдаг.
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн.
МОНГОЛД ХУВЬСГАЛ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХЭРЭГТЭЙ БОЛЖ, ЧАНГА ТӨР НЭXЭГДЭЖ БАЙНА. ЧИНГЭС БАЙСАН БОЛ НЭГИЙНХ НЬ ТОЛГОЙ БӨНДГӨС !