1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар МАХН (МАН) 70 суудал авснаар үнэмлэхүй олонхийн засаглал эхлэв. Гэхдээ парламентад тавхан суудалтай ардчилсан хүчин тэр үлэмж биетнээс айж бэргэсэнгүй чадлаараа тэмцэхээр шулуудлаа. Хэдийгээр нэгдмэл цул хүчийг дийлнэ гэдэг хэний ч санаанд багтахгүй. Гэхдээ үхээнц дорой байх нь утгагүй тул үзэлцэх, ядаж л дараагийн сонгуульд амжилт үзүүлэхийн тулд улстөрийн хүчний хувьд “амьд” байх ёстой. Ингээд л нөгөө аварга “амьтан”-тай зууралдаад л байлаа. 1994 онд П.Жасрайн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах санаачилгыг МоАХ гаргаж (Монголын оюутны холбоо дэмжив) улмаар өлсгөлөн зарлалаа. Мэдээж МАН-ын 70 гишүүн засгаа унагана гэж худлаа. Тэр үед МАН Засгийн газраа нүднээс далд л юу юм гэхээс ил шүүмжлэх нь ёстой л өдрийн од байсан гэдэг. Тийм нөхцөл байдалд танхимаа тараах бүдүүн зүрхтэн байгаагүй.
1996 оны сонгуулиар “МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгууллаа. Үүсэн байгуулагдаад зургаа долоохон жилийн нүүр үзэж байгаа балчир ардчилагчдын хувьд асар том амжилт, бас түүхэн боломж.
Ерөнхий сайдаар М.Энхсайханыг томилов. Тэрбээр суурь үнийг чөлөөлөхөөс ажлаа эхэлсэн бөгөөд “Ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Монгол Улс 18 сарын тогтвортой хөгжлийн зам дээр гарч ирнэ. Ард түмэн минь түр зуур бүсээ чангалах хэрэгтэй боллоо” гэж мэдэгдэв. 18 сар ч нүд эрмэхийн зуур өнгөрч, харин улс орны эдийн засаг, нийгмийн байдал дээрдсэнгүй. УИХ-д 25 суудалтай МАН “Нийгмийн асуудлыг хөсөр хаяснаас болж ард түмэн ядуурч, маргаашдаа итгэх итгэлгүй болж эхэллээ” гэж мэдэгдээд Засгийн газрыг огцрохыг удаа дараа шаардах болов. М.Энхсайхан нар хариуд нь “Хамгийн зөв нийгмийн бодлого бол эдийн засгийн зөв бодлого” гэдэг үгээр хариу барив. Эхлээд эдийн засгаа эрүүлжүүлье. Дараа нь нийгмийн асуудлаа анхаарая гэдэг утга санаа эрх баригчдын тайлбараас шууд “үнэртэж” байлаа. Гэвч нийгэм тэр үгийг сонссонгүй, уур бухимдал өдрөөс өдөрт хүрээгээ тэлж эхэлсэн бөгөөд ийм нэр нэр хүнд муутай Засгийн газартай хол явахгүй нь гэж харсандаа, нөгөө талаас Ерөнхий сайдынхаа намдаа захирагддаггүй биеэ тоосон гэмээр ганцаарчилсан араншинд эгдүүцсэндээ, бас бүлэглэлийн эрх мэдэлд хүрэх ашиг сонирхолоор “Ардчилсан холбоо” эвсэл анхны Засгийн газраа 1998 оны 4 дүгээр сарын 23-нд огцруулж чадсан. Тэглээ гээд жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, гомдол шаардлага намжсангүй, улам л шинэ утга агуулгаар баяжсаар байлаа. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газар “Ардчилсан холбоо” эвслийн дотоод хагарлаас болоод гуравхан сар албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлсэн юм. Харин гудамжинд жагсаал цуглаан өрнөсөн хэвээр...
Халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт, өмч хувьчлал, банк тойрсон халуун сэдэв М.Энхсайхан, Ц.Элбэгдоржийн Засгийн газрын нэр хүндийг шавартай хутгаж, түүн дээр нь сөрөг хүчин чадамгай тоглож байв.
2000 оны УИХ-ын сонгуульд МАХН (МАН) 72 суудал авч намын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдаар томилогдов. Тус тусдаа жижиг намуудын хэлбэрээр хол явахгүй гэдгээ ухаарсан ардчилагчид нэгдэж нийлэхээр шийдэж Ардчилсан Нам /АН/ хэмээх нэг том дээвэр дор цугларч, тэр даруйдаа эрх баригчидтай хүч тэнцвэргүй тулалдаанд орохоо ч мартсангүй. УИХ дотор Л.Гүндалай нь чуулганы хуралдааныг тасалдуулж, гадаа гудамжинд Э.Бат-Үүл нь трактортой жагсаал хийнэ... Өөрөөр хэлбэл, 1996-2000 онд гудамжинд тэмцэж байсан сөрөг хүчин МАН эрх барьж, харин хуучин эрх баригч АН гудамжны тэмцэлд шилжсэн гэсэн үг. Өнөөдрийнхийг бодвол тухайн үед МАН-ын гишүүд амь нэгтэй байсан болохоор Засгийн газраа яаж хөдөлгөж зүрхлэх билээ дээ? Намын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Энхбаяр намаа бүтцийн хувьд ч, оюун санааны хувьд ч базсан шиг базаж чадаж байлаа. Гэхдээ л сөрөг хүчний дайралт, жагсаал цуглаан, шаардлага зогссонгүй.
2004 оны сонгуулиар АН, МАШСН-ын “Эх орон-Ардчилал” эвсэл 36, МАН 36, БНН 1 (бие даагч 3) суудал авлаа. Хоёр том нам өмнөх жилүүдийн дайсагналцлаа мартаж анх удаа Засгийн газраа хамтран байгуулж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилов. Хэдийгээр хоёр нам эвссэн ч гудамжинд уур амьсгал өөр байлаа. 2004 онд байгуулагдсан “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийхөн жагсаал цуглаан хийж, тэр ч бүү хэл Төрийн ордон руу улаан лооль, өндөг шидэж нийгмийг бужигнуулж байв. Өвөл болсон нэгэн жагсаалд оролцогсод МАН-ын байр руу халдаж цонхыг нь хагалж, намын тугийг нь шатаасан хэрэг ч гарав.
Халуухан эхэлсэн МАН, АН-ын “хайр” хоёрхон жилийн настай байжээ. 2006 оны 1 дүгээр сард хангалтгүй ажиллаж байна гэдэг шалтгаанаар эвслийн Засгийн газрыг огцруулж, МАН-ын даргаар сонгогдоод удаагүй М.Энхболдыг Ерөнхий сайдаар томилов.
Тухайн үед АН-ын УИХ дахь нэгэн төлөөлөл “МАН-ын дарга нар УИХ-д орж ирэх болгондоо Засгийн газрыг огцруулах санаачилга гаргадаг нь ямар учиртай юм бэ?” гэж гомдоллож байсан ч МАН-ын Удирдах зөвлөлөөс нэгэнт гаргасан улстөрийн шийдвэр өөрчлөгдсөнгүй. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо “Ард түмэн маань хаан сонголт хийсэн” хэмээн хөөрөн тунхаглаж байсан мань Элбэгээ улстөрийн шийдвэрээ эргэж харахыг МАН-аас гуйсан ч М.Энхболд тийм яриа байхгүй гэдэг үгээр асуудал хэдийнэ шийдэгдсэнийг нотолсон юм. Хачирхалтай нь Засгийн газрыг огцруулах санал гаргасан МАН дараагийн байгуулах Засгийн газарт Үндэсний эв нэгдлийн гэх гоё хаяг наачихаад парламент дахь бүх намд орж ажиллах уриалга гаргадаг байгаа. АН-ын хувьд “Хэзээ ч үгүй” хэмээгээд сөрөг хүчний эгнээнд шилжиж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Харин БНН-аас Б.Жаргалсайхан, АТН-аас Л.Гүндалай нар тэрхүү саналыг хүлээж авсан бол АН-ын М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг нар МАН-ын шинэ дарга М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт оров. Гэвч намын дүрмийг зөрчиж дур зоргоороо авирласан гэдэг үндэслэлээр АН дээрх дөрвөн “эсэргүүг” намаасаа хөөх шийдвэр гаргасан билээ. Хэдийгээр АН сөрөг хүчний эгнээнд шилжиж, Ц.Элбэгдорж зөөлөн суудлаасаа буусан ч авлигатай тэмцэж эхэлснээс болоод намайг огцрууллаа хэмээгээд жагсаал цуглаан өрнүүллөө. Дээр нь Ж.Батзандан, О.Магнай нарын тэргүүлсэн “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”, Г.Баасан нарын “чөлөөт ахмадууд” Сүхбаатарын талбайд бараг л “амьдардаг” болов.
2008 оны сонгуулиар МАН 45, АН 28 суудал авлаа. АН-ын дарга Ц.Элбэгдорж сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж ард түмний сонголтыг луйвардаж авлаа гэж мэдэгдсэнээр эсэргүүцэл өрнөж, үр дагаварт нь МАН-ын байр галдан шатаагдаж, таван хүний амь нас учир битгүүлгээр хохиров. Монголын ардчиллын түүхэнд гарч байгаагүй аймшигтай үймээн, гарз хохирол, айдас, түгшүүр энэ л өдрүүдэд болж өнгөрөв. МАН хэдийгээр Засгийн газраа дангаараа бүрдүүлэх хэмжээний суудал авч чадсан ч АН-тай хамтарч ажиллах шийдвэрт хүрснээр улстөр нэг хэсэгтээ л ажин түжин болж амрав. Төрийн ордон дотор амар амгалан, хоёр нам хэл амгүйхэн нэг тогооноос хооллож байсан бол гудамжинд жагсаал цуглаан болдогоороо л болно. Иргэний хөдөлгөөнүүд бүл нэмж тэр хэрээр төр засаг руу дайрч довтолж ард түмнийг тэмцэлд уриалж байв. Тухайлбал Ц.Мөнхбаяр тэргүүтэй “Гал үндэстэн” холбооныхон Урт нэртэй хуулийн хэрэгжилтээ ярьж 2011 оны 6 дугаар сарын 3-нд төв талбайд морьтой орж ирээд Төрийн ордон руу таван удаа нум сум харваж олныг шуугиулж, Д.Батцогт, Г.Уянга нарын “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ийхөн Засгийн газар руу зай чөлөөгүй дайрч байлаа.
Нийгмийн уур амьсгал Засгийн газарт таагүй байна гэж харсандаа ч тэрүү 2012 оны 1 сарын 6 буюу сонгууль болохоос зургаахан сарын өмнө АН хамтарсан Засгийн газраас гарч байгааг Н.Алтанхуяг мэдэгдсэн юм.
2012 он. Сонгуулийн урьдчилсан дүнгээр АН 31, МАН 25, “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН 2 суудал ( бие даагч 3) авав. Дангаараа засгаа бүрдүүлэх хууль эрхзүйн чадамжгүй ч шийдвэр гаргах түвшний суудал авсан АН-ын хувьд “Шударга ёс” эвслийг сонгож хамтран ажиллахаар боллоо. Гэвч сөрөг хүчин МАН гудамжны жагсаал зохион байгуулах “ажилдаа” орсон. Тухайлбал, 2013 оны 4 дүгээр сарын 5-нд МАН-ын зүгээс үнийн хөөрөгдөл, хуулийн зөрчил гэх мэт шударга бус байдал газар авч байгааг эсэргүүцэн шүгэлтэй жагсаал, мөн оны 9 дүгээр сарын 8-нд салаавчтай жагсаал зохион байгуулж билээ. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын газрын гишүүний албыг давхар хашихыг эсэргүүцэж давхар дээл бүхий жүжигчилсэн үзүүлбэртэй жагсаал хүртэл зохион байгуулж байлаа. Дайран дээр давс гэгчээр иргэний хөдөлгөөнүүд, тухайлбал өнөөх Ц.Мөнхбаярын нарын хэдэн хүн Төрийн ордны хойно буу тавьж бөөн “түймэр” дэгдээх нь тэр.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар сахилга хариуцлага ярьж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг том, жижиг бүх аж ахуйн нэгжүүдийн санхүүд шалгалт оруулж, татвар төлөлт дээр хяналт, шахалт үзүүлж эхэлснийг эсэргүүцэж “Монголд фашизм” мэндэллээ гэж уурлах хүн ч байв.
2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч жагсаал цуглаан мөн л гарсан. Утааны эсрэг жагсаал хоёр ч удаа болсон бол ирэх сөрөг хүчин ирэх 2 дугаар сарын 1-нд томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж байв. Улстөрийн уур амьсгалын хувьд 2017 оны хавар бас л үймээн бужигнааны улирал байлаа.
Ер нь 2016-2000 онд МАН-ын үнэмлэхүй олонхийн засаглалын жил байсан ч улстөр ажин түжин байж чадаагүй нь нэг талаас эрх баригч намын доторх бүлэглэлүүдийн тэмцлийн илэрхийлэл байсан юм. 2018 оны 12 дугаар сарын 27-нд "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл"-ээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж ээлжит жагсаалаа хийснийг монголчууд мартаагүй л байх ёстой. МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, АН-аас Лу.Болд, Ж.Батзандан (энэ нь тэдний хувьд намаасаа хөөгдөх нэг шалтаг болсон) нар нэгдэж уг эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулж билээ. Тус жагсаал цуглаанд “МАН тарах гэж ёстой” гэж өнөөдөр шуугиад байгаа иргэний нийгмийн байгууллагуудаас ч нэгдэн оролцож байсан юм шүү дээ.
2020 оны УИХ-ын сонгуулиар МАН 62 суудал авч өмнөх сонгуулийн амжилтаа бататгав. Гэлээ ч элдэв сэжүүр гаргаж ирээд хэд хэдэн удаа жагсаал цуглаан боллоо. Цаашдаа ч эсэргүүцлийн нэрэн дор үймээн бужигнаан өрнөх хандлага ажиглагдаж байна.
Тэртээ цагаан морин жилийн хувьсгалаас хойш хоёр том нам ээлжлэн төр засгийн эрх барьсан он жилүүдэд жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөн тасарсангүй. Нэг нам нь цөөнх болохоороо гудамжинд гарч ард түмний дунд ороод Засгийн газрыг огцрохыг шаарддаг. Харин тэд дараагийн сонгуулиар олонхи боллоо гэхэд өмнөх эрх баригчид нь гудамжинд гарч тэмцдэг, ард түмнээ турхирдаг ийм л дүр зураг, нүүр царай, циклтэй болжээ, Монголын улстөр.
Улстөрд хандах нийгмийн сэтгэлгээнд хэн ч дүгнэлт хийсэн эрх баригч нам хэзээ ч сайн нэртэй байгаагүйг төвөггүй олж харна. Мэдээж аль ч үеийн УИХ, Засгийн газарт алдаа ч бий, оноо ч бий. Дандаа муу ажиллаж, юу ч хийгээгүй гэвэл үнэнд нийцэхгүй ч илүү шударга, эрс шийдэмгий ажилласан нь муу нэр зүүх шинж бол бий.
Ямар ч улс, нийгэмд сүүдэртэй хар бараан зүйл байдаг. Энэ чинь хүний нийгэм шүү дээ. Тийм болохоор бүх зүйл диваажин шиг өө сэвгүй байх боломжгүй, хүн болгоны амьдралыг нэгэн ижил түвшинд байлгаж барих хэцүү. Харин амьдралынхаа төлөө тэмцэх, баялаг бүтээх, хуримтлал үүсгэх тэр эрх нь хүн бүхэнд байгаа. Нийгмийн амьдралын сөрөг талыг нь томруулж ашигладаг бүлэглэлийн улстөрийн эрх ашгийн үр дагавар нь өнөөдөр олон нийтийн сүлжээний бухимдал, жагсаал цуглаанаар илэрч байх шиг. Цар тахал үнэхээр бодитой аюулын харанга дэлдэж байгаа туйлын эмзэг үед бидний цөөхөн Монголчуудад эв нэгдлээс өөр юу ч хэрэггүй! Олон намын тогтолцоог хуульчилсан ардчилсан улс болохоор улстөрийн хүчнүүд, албан тушаалтнууд сөргөлддөг, эрх мэдлийн төлөө тэмцэлддэг байж болно. Гэхдээ бүх зүйл хэм хэмжээтэй гэдэг логикоор харвал эрх мэдлийн төлөөх улайрал савнаасаа хальж огт болохгүй. Золиос нь улс, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэдэг нь хэнд ч ойлгомжтой! Монгол Улсын цорын ганц эрх ашиг бол үндэсний эв нэгдэл. Энэ л амин чухал хүчин зүйлийг хангах нь Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн бүх дээд институцийн үүрэг! Үүнийг угаасаа ардчилсан Үндсэн хуулиар томьёолчихсон биз дээ?
Д.Лхагвадорж
Сэтгэгдэл(46)
АРД ТҮМЭН БОЛ ХЭЗЭЭЧ ХАНАЖ ЦАДАЖ ҮЗЭЭГҮЙ ЖООМНУУД ЮМ. ТЭДНИЙГ УЛАМ АРЗГАНУУЛАХЫН ТУЛД БАТТУЛГА ГИЖИГДЭЭЛ, САЙХАН БАЙНА ДӨӨ
МАН нь л хэзээ ч ханаж цаддагүй жоомнууд биш үү?
Ард түмнийг жоом гэж үздэг чам шиг хулгайчууд өөрсдөө жоом шүү. МАНгар намынхны шуналыг Монголын ард түмэн дийлэхгүй тул эртхэн зайлуулах хэрэгтэй
МАН бол жоом биш алуурчин.Чи ард түмнийг доромжлох эрхгүй .МАНы угаадасаа
Аргагүй ш дээ АН ын болон Жонхуугийн хулгайлах хуурах замд нь МАН саад болоод байхад шээс алдах гэж байгаа биз нөхөд Ардчилал нэрээр гарч өмч хувьчлалаар баяжижгаасан нөхөд,газар уул уурхайг лиценз болгож гадаадынханд баялагаа зөөж хувь хүртэхэд нь МАН саад болоод байна ,,,,худал хуурмаг нь мэдэгдэх вий гэхээс үхтлээ айцгааж хөлсний хэдэн троллуудаараа сэтгэгдэл бичүүлээд ард түмэн ойлгохтойгоо
МАН бол луйварчин жоомнуудын алуурчин, Монгол МАНдан бадраг !!!
Монголчууд хэзээ ч эвлэлдэн нэгдэж чаддагүй хүлцэнгүй хулчгар ард түмэн гэдгээ өнгөрсөн 30 жилийн түүх болон 1921 оноос өмнөх түүх батлан харуулж байна. Арчаагүй тэмцэлгүй ард түмэн мөхдөг жамтай.
Монголд МАН хэмээх манж хятадын үлдэгдлүүдийн ноёрхол дуусаагүй байна. Ардын намыг үндэслэгч Д.Сүхбаатар бол манжийн хайсу овогтон байсан.Х.Чойбалсан мөн манж зүрчдийн дагуур гаралтан байсан. МАН-ын дарга Хүрэлсүх,Сүй . Батболд нар манж зүрчид гаралтай улс мөн.
Тэнэг коммент бичих юмаа.
ЭНЭ БАЛАЙРАГЧ ӨӨРӨӨ САРМАГЧНИЙ ГАРАЛТАЙ, ҮЛДЭГДЭЛ НЬ ЮМ БИШ ҮҮ
https://www.sonin.mn/news/pfb/99356
Их Жанжин Дамдины Сүхбаатар Хамниган хүн . Хамниган гэдэг чинь манж шүү дээ өмхий малууд аа
Odoo bur Suhbaatar janjing maani hurtel Manj ugsaatai gej soliorch ehellee. Tagnuuliin baiguullaga ter Manjuudiin noerhol gej bgaa noxoig shalgah ni zov shuu. MAN bol Mongoliin toloo bsan bgaa baisaar ch bh nam shuu soliotoo. Uls orniig hagalan butargah, oorsdiin erhsheeldee oruulah, duraaraa avirlah iimerhuu setgelgeetei novshnuudaas bolgoomjlooroi
МАН бол фашист нам
ТИЙМ, ЗӨВ
МАН бол луйварчин жоомнуудын алуурчин, Монгол МАНдан бадраг !!!
ЗХУ болон одоо российн холбооны улстай анхны хувьсгалч хоёр улс ах дүүгийн барилдлагаатай найрамдлын гэрээтэй гадаадын дайсан герман японы эсрэг нэгдэн тэмцэж ирсэн Юунаас ч айдаггүй ман махн нам билээ Российн холбооны улсаас холдуулахыг оролдогчдын санаа бүтэхгүй нэгч монгол ард хятадад дагаар орохыг хүсэхгүй нь мэдээж дээр үеийн даашинхүүгийн пүүс одоо цагийн оюу толгой тэргүүтэй хятад монголын хамтарсан олон компани монголыг мөлжсөөр ядууруулж гүйцлээ
Эрлийзээр их дуудах юм. Шойгу тува хүн. Оросоос урваад эсрэг юм хийгээд байна уу. Гүрж Сталин, герман Екатерина г.м Оросыг агуу болгосон
ийм зүйл мөнгөөр бичдэгээ болих хэрэгтэй, үхлээ тоолоод сууж байхад засаг барьдаг нам сайн нэртэй байдаггүй ч гэх шиг, ямар логик энэ бичвэрт байна вэ, өмөөрөх гэж байгаа бол үхлийг цайруулах хэрэгтэй эхлээд
хүнйи бичсэнийг ойлгох ухаан чамд алга
Энэ өмхий заваан гурван сая тэнэг монголчуудыг 76-н хулгайчтай нь хамт буудан хороож устгаач. Энэ заваан оронд төрсөндөө харамсаж байна.
монголоос зайлаад өөр газар очихгүй юу
хоол өгөөд байх тусам чамалдаг байж болохгүй. Өнөөдөр өөр нам төрийн эрх барьж бсан бол бас л нүдүүлж байгаа ш дээ.
ӨМХИЙ МОНГОЛЧУУД БОЛОН АФРИК ГАРАЛТАЙ ХАЛТАРУУДЫГ САЙЖРУУЛАХАД ОЛОН ЗУУН ЖИЛ ХЭРЭГТЭЙ. ӨМХИЙ МОНГОЛЧУУД БОЛОН ӨМХИЙ АФРИК ГАРАЛТАЙ ХАР ХАЛТАРУУД САЙЖРААГҮЙ ЦАГТ ТЭД БАЛИАР ЗАВААН БАЙДЛААСАА ХЭЗЭЭ Ч ГАРЧ ЧАДАХГҮЙ.
энийгээ америкт очиж хэлээрэй
Энэ Н.Энхбаяр гэж сэтгэц мэдрэлийн гүн хямралд орсон баагий байнаа. Уулаасаа ч хэлж ярьж байгаа, бичиж орчуулж байгаа нь молхи болхи хэллэгтэй, уншихын аргагүй юм байдаг байсан. Одоо бүр зөнөглөл, солиорлын төвшинд хүрсэн байна. Целые народы пришли бы в ужас,если бы узнали, какие мелкие люди властвуют над ними гэж Талейраны хэлсэн үг үнэн шүү.
Соголтгүй сонголтууд байдаг блээ
толгойд нь уснаас өөр юу ч байхгүй муухай хүүхнүүд байна. фб-ээр солиотой галзуу л юм бичих юм
муу эмсийг толгой дээрээ гаргасан эрийг хэн гэж нэрлэхийг буй мэд
1930 аад оны их хядлагын буруутанг тогтоож хариуцлага тооцоогvй монголын ард тvмэн 1990 он хvртэл газар шагайж нэгнээ матаж хорвоогийн тоос ходолгож онгорvvйсэн 60 -аад оны сэхээтний тоорогдолд монголын сэхээтнvvд хохирч сэхээтнvvд толгой гудайн амьдарцгаасан 2008 онд монголын залуусыг5 ыг буудаж 500 гаад залуус шоронд хийсэн Ман тай хэн хариуцлага тооцсон юм тэр СБаяр бол сонгтууч гэсэн ухаантай хvн Одоо хэрвээ Хvрэлсvх еронхийлогч болвол жирийн иргэд ч яахав угаасаа алдах юмгvй юм чинь яав л гэж харин МАН ы олигархууд амаа барьсан ч хожимдсон байх вий одоохондоо хоорцоглож л бай
Тэр үед нь бөөнөөр нь буудан хороох ёстой байсан юм. Өмхий монголчууд энэ хорвоод байх ёсгүй.
1932-1939 онд чинь дотоодын шар феодал харлаж төр засгийн бүх байгууллагад шургалан орсон бүгд лам байсан хүмүүс бичиг үсэг мэддэг байсан нь илэрсэн ялангуяа хоршоодын холбоонд шургалан орж улсын хөрөнгийг идэж шамшигдуулж баруун зүүний нугалаа гаргаж ард иргэдийн дунд лам нарын бослогыг гаргах бэлтгэх суртал ухуулга нууцаар хийж байв японы тагнуулууд үеүе хил зөрчин дотоодын тагнуул хүчтэй ажлав лам нарын бослогууд гарав ардын засгийг устгах шахав дотоод гадаадын дайснууд үгсэн дэлхийн хоёрдугаар дайны угтал болгож япон монголд довтлов Япон монголд довтлоно гэдгийг орос мэдээд 1936онд монгол орсын гэрээ хийсэн юм 1939 япон довтолсон тул орос монгол хоёр японы эсрэг довтолж ялав мөн дотоодын урвагчдын үлдэгдлийг даран сөнөөв
Эвлэлдэн нэгдэх аваас халдвар нэгээс нөгөөд тарна. Иймд эвлэлдэн нэгдэж болохгүй. Оюун-Эрдэнэ гэж новш халдварыг зоиуд Улаанбаатараас гаргаж хөдөө орон нутагт тараасан. Одоо хөдөөний иргэд үхэж байна. Монгол улс оршин тогтнох хариуцлагагүй намаас хамаарна. Оюун-Эрдэнэтэйгээ тооцоо бодож чадахгүй байгаа намыг дараагийн сонгуульд унагаах нь тодорхой.
бүх дэлхий даяараа улс орны хүн үхэж байна
МАН ард түмнээ ядууруулж өөрсдөө хагартал баяжиж монголын ард түмний эв нэгдлийг задлан бутаргаж байгаа нь МАН г татан буулгах хангалттай нөхцөл. Ерөнхийлөгч үндсэн хуульд заагдсан эв нэгдлийг хамгаалах үүргээ биелүүлж байна. Монголын мянга мянган эх орончдыг хөнөөсөн түүх нь зайлшгүй татан буугдах дараагийн нөхцөл. Дараагийнх нь төрийн албыг төрөлийн алба болгосон, жду, концес, лиценц гээд .... явж өгнө.
ШУДАРГА ЁС НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ 2 ТЭМЦЭЖ БАЙНА.
ИДСЭН УУСАН УЛС ИЛЭРХИЙ ШИЙТГЭГДДЭГГҮЙ НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛЫГ ТАРААЯ!!!
ИДСЭН УУСАН УЛС ИЛЭРХИЙ ШИЙТГЭГДДЭГГҮЙ НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛЫГ ТАРААЯ!!! ҮГҮЙ БОЛ БОСЦГООЁ !!!
Феодлын нам , эхнээсээ цэвэрлэгээгээ хийгээд явахгүй , дандаа нууцаож ларж мартагнуулдаг , үг ажил зөрөөтэй ,сайн ирээдүй хүлээхгүй бна , ард түмэн нь даан ч мартамхаЙ
ардын нам ард малчин тариачин ажилчин сэхээтний нам АН нам шиг ардын хөрөнгийг хураадаг ЗХУ-ын хөрөнгийг хулгайлдаг олигарх дээрэмчдийн нам бишээ
Егүзэр хутагт буудуулж үхэхдээ ингэж хэлсэн: "Улаан чөтгөрийг Сүх нэртэй хүн амьлуулж Сүх нэртэй хүн төгсгөнө"
Эрхэм та эхийнхээ урагт бүрэлдсэн цагаасаа эхлээд МАН ын ач ивээлийн хүчээр үнэгүй сургууль цэцрлэг гэх мэтээр өдий том тарчиг сэхээтэн болоьгүй гэж үү чамайг төрүүлсэн эх төрхийн өмнөх 45 хоног төрүүлсний дараах 56 хоногийн мөнгө авч чамайг төрүүлсэн дээ эцэг эх чинь энэ муу нэртэй намын хүчээр ажилтай орлогтой байж чам шиг гологдолыг хүн болгосон юоо
нийтлэлийг уншиж үзчихээд наад үгээ хэл. огт өөр агуулгатай юм бна
МАН бол Монголын сэхээтэнлэг, оюуны чадамж өндөр,мэдлэг боловсрол өндөр иргэдээ хилс хэргээр хомроглон устгасан алуурчин нам мөнөөсөө мөн. Ийм учраас тараах хэрэгтэй.
Монгол улсыг ойрын 16 жилдээ МАН л авч явна.өөр тулхтай улс төрийн хүчин алга.халхын заяа ихээ гээд л сууж байж дээ ард олон жоомнууд минь
Харгис капитализм ийм л замаа ардчлал нэрний дор америкаар заалгаж оруулаад ирээ биз дээ одоо харин засах юмаа засаад явж байгаа төрөө дэмжнээ