Монголд шударга ёсноос “их” юм алга. Хамгийн эрхэм дээд шүтээн нь шударга ёс. Учир нь манай улстөрийн намууд, улстөрчид (бас иргэний нийгмийнхэн) эрх мэдэлд хүрэхээсээ өмнө, хүрсэн хойноо ч шударга ёсны тухай ярьдаг. “Шударга юм гэж байхгүй боллоо”, “Шударга ёс бол ус агаар”, “Шударга ёсгүйгээр улс нийгэм урагшаа явахгүй”, “Шударга ёс байхгүй учраас та нар ядуу амьдарч байгаа юм” гэж ирээд л ам уралдан шударга ёсыг магтан дуулцгаадаг. Ёстой л өдөр шөнөгүй ярьсаар дөрвөн жилийг барна. Дараа нь гарч ирсэн эрх мэдэлтнүүд ч өмнөх дөрвөн жилд шударга ёсыг шороотой хутгаж хаясанд харамсахын дээдээр харамсч байгаагаа “өнгөт”-өөр халаглаж илэрхийлнэ. Мөн л “Ард түмэн шударга ёсыг хүсч байна”, “Би, бид л шударга ёсыг тогтооно” хэмээн уянгалуулна. Тэдний халааг авах ирээдүйн эрх баригчид ч мөнөөх л гарт баригдаж, нүдэнд харагдаж өгдөггүй шударга ёсыг “шүтэн” байж гарч ирэх нь дэндүү ойлгомжтой тавилан. Улмаар манай улстөрийн логик ёсоор өмнөх эрх мэдэлтнүүдийн шударга бус ажиллаж байсныг амаа олохгүй шүүмжилнэ. Ийм л цикл Монголыг энэ олон жил өөд нь гаргасангүй.
Шударга ёсны төлөө цээжээ дэлдэж, амь насаа “золин” байж тэмцэж явсан зарим нь баяжаад, нийгэм нийтийн амьдрал уруудаж ирсэн нь бодит үнэн. Үүнийг л засах шаардлагатай болоод байна. Энэ ойлгомжгүй оньсого мэт үр дагаврын учрыг олмоор байна. Өнөөдөр ч гэсэн Сүхбаатарын талбайд үе үе жагсаал цуглаан хийж, суулт зарлаж байгаа нөхдүүд бүгдээрээ л шударга ёсны “төлөө” нулимсаа дуслуулж, нэхэж шаардаж байгаа биз дээ? Тэдний амыг ямар үйлдлээр хаах вэ, яавал сэтгэл нь ханах вэ, шударга ёс гэж яг юу юм бэ гэдэгт хариулт өгөх шаардлага иржээ. Нэг нь олны тусын тулд сайхан сэтгэлээр бус өөрийнхөө төлөө талбайд гарсан гэдгээ их “шударгаар” зарлачихлаа.
Шударга ёс нэг талаас хариуцлага. Гэтэл асуудалд орсон албан тушаалтан хариуцлага хүлээсэн тохиолдол хэр олон бэ? Ингээд бодохоор шударга ёс нь улстөрчдийн хамгийн хэлэх дуртай үг, трэнд болсноос хэтэрсэнгүй. 30 гаруй жилийн турш л шударга ёс гэж залхтал чалчлаа шүү дээ.
Эгэл жирийн төрийн албан хаагч ажлаасаа хусагдах нь хэнд ч падлийгүй. Тэр хүн цаашаа юу хийж, яаж амьдрах нь төрд, хэн нэгэн даргад хамаагүй. Харин албан тушаалтан огцорлоо гэхэд дараагийн мест нь хүлээж байдаг. Хэчнээн сүр дуулиан болж “зайлууллаа” ч дор хаяж ямар суудалд залж буйг би бүгдээрээ л харж байгаа.
Жирийн иргэний хэргийг хууль даанч амархан шийднэ. Харин албан тушаалтнууд нэгнийхээ идэж уусныг баримттай, баримтгүй дэлгэж, тэр ч байтугай ямар бүлэглэлд (мафи) харьяалагдаж хууль бус юу хийж байсныг нь зарласан бол өөр. Нэг намынхан хүртэл УИХ-ын чуулганы хуралдааны танхим дотор бие биенээ луйварчин дээрэмчин хэмээн цоллож байсныг монголчууд бүгд харсан. Өнөөдөр ч гэсэн нэгэн шударга нь “дэндсэн” экс дарга “Би бол шударгын туйл хүн. Харин та нар хулгайч луйварчин” гэж өдөр бүр шахам өндөр дуугаар эрх баригчдыг чичилнэ. “Чи өөрөө цэвэр ариухан амьтан биш шүү” гэж нөгөөдүүл нь хариу барих нь инээдэмтэй юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. Даанч иймэрхүү асуудлын учиг хэрүүл зодооноос хэтрэхгүй л дээ. Яагаад гэвэл манай нийгэмд шударга ёс хараахан тогтоогүй байна. Шударга ёс гэдгийг ядаж улсын өмч хөрөнгөнөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс, нийтийн баялагаас хумсалдаггүй хүнийг хэлнэ гэдэг хэмжүүрээр бол тэр шүү дээ.
Сонгууль болгоноор “Та ямар хүнийг, намыг ялаасай гэж бодож байна вэ” гэж сэтгүүлч бүхэн асуудаг. “Хамгийн ёс зүйтэй, шударга хүн л гараасай” гэж хариулдаггүй ганц ч хүн байхгүй. Тэгээд бодохоор сонгогчид “Шударга ёс тогтсон цагт амьдрал дээшилнэ. Шударга хүн нь л шударга ёсыг байгуулна” гэдэг ганцхан гол шалгуурыг итгэл үнэмшлээ болгоод уджээ.
Үүнийгээ сонгууль болгоноор нэхдэг, хийсэн сонголтдоо харамсдаг гээд бодохоор сүүлийн 30 гаруй жилд улстөрчид шударга байж чадаагүй болж таарлаа.
Уг нь нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхэн шударга ёс хэрхэн алдагдсаны илрэл нь үнэн. Гэхдээ үүнийг засч залруулахын төлөө үе үеийн шийдвэр гаргагчид дорвитой ажил хийгээгүйг Монголын нийгмийн байж байгаа царай, монголчуудын амьдрал харуулж байна. Авлига, албан тушаалын лообий, бохир хуйвалдаан, урвалт шарвалт, гүтгэлэг, хэлмэгдүүлэлт, хүний эрх зөрчигдөх хэрэг, хуулийнхны хуудуутай ажиллагаа өнгөрсөн жилүүдэд буурсан уу? Худлаа!
Гэр хорооллын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн хүртээмж, цалин тэтгэвэр, утааны хэрүүл, бусад нийгмийн асуудал сайжирсан уу? Тийм гэхэд бас л хэцүү! Улс орны хөгжлийг хойш нь чангаагч эдгээр сөрөг үзэгдлүүд төрд шударга ёс алдагдсаны шууд тусгал шүү дээ. Энэ бүгдийг шийдээгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй, бахь байдагтаа л үлдэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шударга ёс тогтоохын тулд авлигатай хатуу тэмцэж, оноох шийтгэлийг нь чангаруулна” гэлээ. Ял нь хөнгөдөөд авлига аваад байна гэдэг логик байгаа биз? Гэхдээ авлигын гэмт хэргийн ял хүнд, хөнгөндөө гол нь биш авлига авах зан суртахуунгүй, өндөр ёс зүйтэй, улс, түмний төлөө жинхэнэ үнэнчээр зүтгэж чадах хүнийг зохих албан тушаалд томилж чадахгүй явж ирсэнд буруу нь байгаа санагдана. Эх орон, ард олныхоо төлөө гэсэн шударга хүнийг олж шалгаруулах нь тийм хэцүү гэж үү? Угаасаа мөнгөтэй нь, намд үйлчилсэн нь дарга сайд болдог гаж тогтолцоог эвдээгүй цагт шударга ёс зүгээр л хоосон мөрөөдөл төдий юм. Нэг суудлаас нөгөө суудал руу гулссаар...
Шударга ёс гэдэг эрхэм дээд чанарыг эрх мэдэлд хүрэх хэрэглүүр, ард олонд таалагдах үг болгож ашиглаж байгаа цагт байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хамгийн харамсалтай нь ийм цаг үеийн хохирогч нь ердөө Монгол Улс, Монголын ард түмэн. Ийм учраас л “Тусалж чадахгүй ч сэтгэл нь сайхан юм даа” гэдэг шигээ “Шударга ёсны талаар ярьж байгаа нь их юм” гэж уужуу сэтгэлээр хүлээцтэй сонсч суусаар цаг хугацааг алдмааргүй байна.
Эртний Грекийн гүн ухаантан Аристотелийн “Улс төрийн мөн чанар гэдэг нь нэгдүгээрт, улс гэрт хүмүүсийн хамтын амьдралыг хамгийн нийцтэй байдлаар зохион байгуулах мэдлэг, шинжлэх ухаан мөн. Хоёрдугаарт, төрийг удирдах урлаг, чадвар юм. Улс төрийн зорилго нь ард иргэдээ шударга, ёс суртахуунтай амьдруулахын тулд дээд зэргийн ёс зүйн хүмүүжил олгоход оршино. Өөрөөр хэлбэл, улс төрийн зорилго нь шударга ёс буюу нийтийн сайн сайхан байдал юм” хэмээх сургаалийн үнэ цэнэ одоо ч хэвээр байна. Нийгмийн сэтгэлзүйг эрүүл байлгах, ард түмнийг соён гэгээрүүлэх нь төрийн үүрэг гэсэн утгатай үг л дээ. Худал хуурмаг бүхэн ноёлож байгаа цагт ямар ч улс гүрэн тусгаар улсынхаа шинж чанарыг алдана.
Эрх мэдэлтнүүд өөрсдөө шударга байж чадахгүй байж ард түмнээс шударга ёс шаардах нь үр дүнгүй гэдгийг өнгөрсөн жилүүдийн гашуун сургамж хангалттай нотлон харууллаа. Шударга ёс гэж ярих тусам үнэ цэнээ алдаж байгаа нь л даанч харамсалтай. Үүний учрыг л олох хэрэгтэй байна. Шодоргос, шодоргос!
Д.Лхагвадорж
Сэтгэгдэл(35)
Хэрэв монголд хятад шиг нэг коммунист намын тогтолцоо бүрдэж ерөнхийлөгч шижинпинтэй адил нэг эх оронч удирдагч гарч ирж авилгачдыг шударгаар хайр найргүй цаазалж хөрөнгө мөнгийн хураан авч ард түмнээ ядуурлаас гаргаж улс орноо хөгжүүлж насаараа монголыг удирдвал яах вэ үхэрүүдээ? Америкийн ардчиллын талд орж нэг нам нэг хүний дарангуйлал тахин шүтэлт муу өмхий коммунист нам гэж үзэн ядан жагсаж улс төрөө нурааж эх орноо эргээд хөгжилгүй ядуу буурай авилгажсан олон намын тогтолцоотой болгох уу тэнэг үхэрүүдээ.
Тэгэж байж л шударга ёс тогтоно
ЭНЭ МОНГОЛД ХЭНИЙГ Ч СОНГООД ГАРГАСАН ХӨЛЖИЖ БАЯЖИХ ЗОРИЛОГТОЙ БАЙГАА НЬ ШУДРАГА ЁС ЯРИЖ БАЙГААГААР АА НОТЛОГДОЖ БАЙДАГ БҮГД НЭГ Л ЗОРИЛОГТОЙ БАЯЖИХ АЙН
103.229.122.100 Чин үнэн. Энэ монголын нийгмээс хэнийг ч сонгоод гаргасан эх орноосоо ард түмнээсээ урвасан шарвасан зөвхөн хувийн ашиг сонирхолоо бодсон баяжих зорилготой хуурамч нөхдүүд байх болно. Эхлээд энэ нийгмээ хардаа. Энэ нийгэмд чинь монголынхоо төлөө санаа зовсон нэгдэж жагсаал тэмцэл өрнүүлэх ард түмэн нэг ч байхгүй байгаа биз дээ. Тэр гудамж талбай дээр ард түмэн гээд жагсаад байгаа ганц нэг болон хэсэг бүлэг нөхдүүд бол хоёр нүүртэнгүүд шүү. Бас л хувийн ашиг сонирхолтой.
Ардын намынхны ацны нүх амны нүх байнга зөрөөстэй.Битгий хууртаж маллуулцгаа .Өмхий үхэрнүүд ээ..
100 ЖИЛ ХУУРТААД БАЙНАА ЦААНА ЧИНЬ МАЛНУУД
Шалгаруулалтгүй томилсон 16 даргыг Засгийн газар чөлөөлнө гэж хуцаад байсан яасан бэ?
АЛНЫ НҮХ ИД ГАРААС ГОЁ ККК
Тэнэг монголчуудын тал нь луйврын АН намыг дэмжиж өмөөрөөд, тэнэг моголчуудын нөгөө тал нь луйврын МАН намыг дэмжиж өмөөрч тэдэнд тэнэгээ гайхуулаад байх юм. АН МАН гэх хоёр луйврын намыг алийг нь ч дэмжихгүй эсэргүүцэх хэрэгтэй.
Шурага хунийг олж тавих нь чухал нь чухал гэхдээ хуулийг маш их чангалаад огвол монголчууд зурх муутай аймтгай хумуус тул авах нь багасаад ирнэ.
Хүн төрөлхтөн Аристотелийн үеэс эхлххд л шударга ёсны тухай ярьцгаасан бололтой. Одоо хүртэл биелсэн зүйл байхгүй юм билээ.
Шударга бус хүн л шударга байцгаая гэж хамгийн их орилдог юм !! Монгол хүн бол хэзээнээ л бага гарын овжин хүмүүс ! Дэл сул юм байнга харж явдаг юм ! Энэ занг нь ёвропчууд тэмдэглэн үлдээжээ ! Би ч гэсэн өдөр нь шударга ёс гэж орилчихоод шөнө нь шударга бус юм хийж л явлаа
нээрэн бүгд л шударга ёс ярьдаг ш дээ
Ерөнхий сайд уг нь овоо нэг шинэчлэл хийх гээд л байгаа юм даа.
bolj bn
Үнэхээрийн хөндвөл зохих сэдэв яалтчгүй мөнөөс мөн. Улс төрд гарагсад,УИХ-д нэр дэвшигчид,нийслэл дүүрэгт сонгогдргсод,яам,тамгын газар,хэлтэс агентлаг,бүр талбайд жагсагчид цаашилбал Монголчууд бүхэлдээ цээж дэлдэн Шудрага ёс ярьсаар даруй 30 жил өнгөрчээ,гэтэл нөгөө шудрага ёс хэрэгжив үү гэвэл үгүй харинч дордсон.Аман дээрээ шудрага ёс яриад цаашаа эргээд хулгай,луйвар,ашиглал,авлилгал гээд хийхгүй бүхнийг Ерөнхийлөгчөөс доошоо сум баг хүртлээ хийдэг болсон.Үнэхээр Монголын эмэгнэл,үүнийг бид хэрэгүүлээгүй учир 30 жилийн хөгжлийг алдлаа шүү дээ.Түүний тулд эхлээд хууль,хуулийн байгууллагуудаас эхлэх хэрэгтэй.Дээрээс эхлэх хэрэгтэй тэнэгүүдээ.
Хууль шударга бусыг хамгаалахад зориулагдаад байна
Хүн хэдийд шударга болдог вэ? Энэ асуулт хэдэн мянган жил тавигдсаар ирсэн бөгөөд дэлхийн суут ухаантанууд хариуг нь олжээ. Асуултын хариу нь: Хүнийг шууд өндөр албан тушаалд томилохгүйгээр хамгийн бага албан тушаалаас эхлүүлэн оюуны болон биеийн хүчийг эх орон, ард түмнийхээ төлөө шавхан ажиллуулж, ажлын үр дүнгээр нь шат дараалан дэвшүүлэн ажилуулвал тэр хүн шударга хүн болно. Өөр зам энэ хорвоод байхгүй юм байна. Эс тэгвээс тэр хүн шударга бус нэгэн болно .
Хүн албан тушаалд очоогүй байхдаа шудрага ёс ярьдаг. Харин албан тушаалд очсон хойноо хувийн эрх ашгаа боддог гэж нэгэн ухаантан ярьсан байдаг. Энэ л үнэн болоод байна даа.
Ай хөөрхий яасан заяа нь хаясан пизда ард түмэн бэ? Яасан заяа нь хаясан пизда эрх баригчид вэ? Яасан заяа нь хаясан пизда орон бэ?
Д.Лхагвадорж бол хошного шүү
Энэ хүн их зөв бичжээ. Чи харин хүний адаг юм биш үү. Хүний адаг чамайг хаанаас ч олно ш дээ. Эр хүн байж эмэгтэй хүнээс дор шалчигнасан архичин
хүний бичсэнийг ойлгох чадваргүй атаач, хулгайч, луйварчин, хүүхэн хүчиндэгчид байх юмаа!
зөв бичжээ
Оюун-Эрдэнэ шинэлэг, эрч хүчтэй ажиллаад байх шиг
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Эргуу алан бомбоо минь амаа тат чи МАН-ын хошного шуу
энэ сэтгүүлч зөв бичжээ. чам шиг гаж донтон юуч ойлгохгүй
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яаралтай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна, МОНГОЛ Доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээнэ үү. Хүний амийг аврахад бөөр хэрэгтэй. Амьдралыг аврахад бэлэн байгаа танд баярлалаа.(NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com