Идэр их сургуулийн ерөнхий захирал, доктор (PhD) Д.Зоригттой ярилцлаа.
-Та боловсролын салбарт чамгүй олон жил ажиллаж байна. Хувийн их, дээд сургуулийг ч үүсгэн байгуулж нэлээдгүй жил тэргүүлж байна. Нэг ёсондоо энэ салбарын жаргал, зовлонг сайн мэдэх хүний нэг. Монголд боловсролын байгууллагыг өөрийнхөө хүчин чармайлт, хөдөлмөрөөр хөл дээр нь босгоход хамгийн хэцүү нь юунд байдаг гэж боддог вэ?
-Хамгийн хэцүү нь гэвэл ойлгогдохгүйн зовлон байх шив дээ. Их сургуулийн та хэд зөвхөн мөнгөний төлөө явдаг гэж тууштай шүүмжлэгч нэг хүнээс би асууж байсан юм. Хуушуурын гуанз дандаа муу махаар хоол хийгээд байвал юу болох бэ гэж. Тэгвэл тийшээ хүн зүглэхээ болино гэж нөгөөдөх чинь хариулж байна. Цайны газрын эзэн зөвхөн мөнгө хурдан олох бодлоо өөрчилж орж ирсэн хүнийг чанартай хоолоор дайлаад сэтгэл дүүрэн үддэг болбол хүмүүс буцаад ийшээ олноор ирэх нь дамжиггүй гэвэл тэр зөвшөөрч байсан юм. Энэ бол бизнесийн хууль. Үүнийг манайхан олон зүйл дээр ойлгодог,худалдаа, үйлчилгээ, барилга гээд бараг бүх салбарт аргагүй дээ, байж болох юм гэдэг. Тэр байтугай хувийн дунд сургуулийг хүртэл тийм их шүүмжилдэггүй. Тэгсэн атлаа дээд боловсрол болохоор л муусайн луйварчид гэнэ. Цаг нь ирэхээр ойлгох байлгүй дээ. Их сургуульд ч гэсэн зөвхөн мөнгө бодсон хүмүүс ажиллаж байгаагүйг.
-Боловсролоос улсын хөгжил, ирээдүй хамаарна. Энэ үүднээс асуухад төр засгаас боловсролд хандах хандлага, бодлого, чиглэлийг хэрхэн харж дүгнэдэг вэ? Таныг өөрийнхөө сургуультай ноцолдож байх хойгуур бид нэлээд хэдэн УИХ, Засгийн газрын нүүр үзсэн. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг боловсронгуй, оновчтой тодорхойлоход юун дээр алдаж оноод байна вэ?
-Яг үнэндээ бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын төр засаг төрийн өмчийн хэдэн сургуульдаа илүү их итгэж тэднийгээ юуны өмнө дэмжиж ирсэн.Төрийн сургуулиуд арай том байшинтай, урт түүхтэй, олон оюутантай учраас бооцоогоо хаана тавих бэ гэж эргэлзэх үед ингэж дэмжсэн нь ч аргагүй байсан байх. Зөвхөн ганц жишээ дурьдахад Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн 30 тэрбумын 99 хувийг төрийн 5 сургуульд, зөвхөн 1 хувийг хувийн сургуулиудад хувааж өгсөн байдаг юм. Тэглээ гээд тус зээл тусламжийн эцсийн үр дүн бараг адил гарсан л даа. Одоо ба өнгөрсөн цагийн хэмжүүрээр шүүвэл өнөөгийн ийм нэг талт бодлогыг ойлгож болмоор. Гэвч ирээдүй гэж айхтар зүйл бий. 50-70 жилийн дараа одоогийн төрийн сургуулиуд Монголын дээд боловсролыг өнгөлж чадах болов уу? Би энд мэдээж Идэр их сургуулийн тухай яриагүй байна. Уншигч авхай зөвөөр ойлгоно бизээ. Дээд боловсролын бодлого гэхээр мэдлэгийн экспорт, кампус гээд олон сэдэв хөндмөөр байна. Гэвч ингээд товчильё. Дараа ярих боломж олдоно байлгүй.
-Салбарын яамны зүгээс дээд сургуулийн тоог боловсролын чанартай холбож яриад, цэгцлэх, хаах бодлого барьж байгаа. 13 сургуулийг хаасан нь дээрх шийдвэр эхнээсээ хэрэгжиж эхэлснийг илтгэж байх шиг. Энэ талаар таны байр суурийг сонсоё.
-Тийм, Монголын их дээд сургуулийн тоо нийтдээ 21-ээр цөөрч байгаа тухай Боловсролын яамнаас мэдээлэл хийсэн. Хаа хаанаа чанарын төлөө санаа зовж салбарын нэр хүндийг дээшлүүлэх алхам хийгдэж байгаа нь сайн хэрэг. Миний хувьд ийм өөрчлөлтийг эртнээс дэмжиж хүмүүст түүн дотроо, яам тамгын газрынханд ч нэгэн адил үндэслэл, нотолгоо гарган хэлж ярьж ирсэн. Энэ чиглэлд тодорхой алхам хийсэн нь ч бий. Өнгөрсөн жилүүдэд нийтдээ 6 их дээд сургууль Идэр их сургуульд нэгдсэн нь үүний жишээ гэж бодож байна.
Шуудхан хэлэхэд нэр төдий, бараг оюутангүй зөвхөн тусгай зөвшөөрөл хадгалагч төдий болж хувирсан нилээд дээд сургууль одоо хүртэл байгаа гэдэгтэй би хувьдаа санал нэг. Эдгээр сургуулийг болиулъя гэхээр цаанаас нь ямар нэг эрхтэн дархтан гарч ирээд болдоггүй юм шиг байгаа юм. Ор нэр төдий энэ хэдэн сургуулийг байлгаад байгаагийн өөр нэг учир нь эдгээрийг зориуд нийтэд дэлгэн үзүүлж, “хувийн их дээд сургууль” гэдэг чинь ийм муухай юм байдаг хэмээн үзүүлэн маягаар олон нийтэд ойлголт төрүүлэн ийм замаар хичээл зүтгэл гаргаж буй мань мэтийн хэдэн нөхдийг харлуулах далд зорилго ч байж мэднэ.
Саяхан Боловсролын яамнаас хийсэн мэдээллийн хувьд санаа нь зөв боловч арай л бушуу түргэн, үүнээс хамааран утга найруулгын алдаатай зүйл болчихлоо. Тухайлбал Далай ван дээд сургуулийг энэ оны 5 сарын сүүлээр, Түшээ дээд сургуулийг 8 сарын өмнө манай Идэр их сургуульд сайдын тушаалаар нэгтгэсэн. Ийм болохоор энэ 2 дээд сургуулийг үйл ажиллагааг нь зогсоосон биш, харин бусад сургуульд нэгтгэсэн сургуулиудын тоонд оруулан нийтэд мэдээлэх учиртай байсан. Яамнаас үүний учрыг лавлахад техник алдаа гарсныг мэдэж байгаа, энэ тухай танайд удахгүй тайлбар бичиг хүргүүлнэ гэсэн.
-Би хувьдаа дээд боловсрол эзэмшихийг хүсдэггүй хүн ховор гэж боддог. Зарим хүмүүс “Монгол Улсад дээд мэргэжилтэн олширвол хэн хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт ажиллах юм бэ?” гэж халагладаг. Таны бодож байгаагаар өнөөдрийн хувьд дээд боловсрол, тусгай боловсрол хоёрын аль нь энэ улсад илүү хэрэгтэй вэ?
-Зарим оронд үндэсний мэргэжлийн хүрээ гэж байдаг. Энэ дотроо мэргэжлийн сургалт, дээд боловсрол хоёроо тэнцүү авч үзвэл практик чадвартай залуус одоогийнхоос илүү үнэлэгдэх болно. Жишээ нь, 6-р зэргийн гагнуурчин, шинжлэх ухааны доктортой, 5-р зэргийнх нь магистртай цалин хөлс, хүмүүсийн хандлагын хувьд ижил түвшинд үнэлэгдээд явна гэсэн үг. Өнөө үед дээд боловсрол, улам бүр прагматик шинжтэй болж байна. Их сургууль төгсөгчид мэдэхээс илүү чадах нь чухал гэж үзэх боллоо. Энэ үүднээс авч үзвэл дээд боловсрол, мэргэжлийн сургалт хоёрыг заагласан хана хэрэм улам нимгэрсээр байна. Дээд боловсрол гэдэг нь мэдлэгт суурилсан чадвар, мэргэжлийн боловсрол нь чадвараас үүдсэн мэдлэг ч гэж хэлж болох байх. Цаг хугацаа их хурдан өөрчлөгдөж байна. Өмнө нь бидний ямар мундаг юм хэмээн гайхаж байсан ур чадвар одоо бол болхи харагдаж байх жишээтэй. Робот гагнуур, мм-ийн нарийвчлалтай зүүн эмчилгээ гээд мэргэжлийн сургалтын салбарт цоо шинэ хандлага, хувьсгал гарах боллоо.
-Идэр их сургуулийн хувьд бусад их, дээд сургуулиудаас ялгарах гол онцлог нь юу вэ? Та ямар бодлого, зорилт дэвшүүлж ирэв?
-Одоо манайд бэлэн харагдаж байгаа загвар гэвэл төрийн хэдэн том сургуулиуд байна. Тэднийгээ далайд хөвж яваа “Сүхбаатар” хөлөг онгоцтой зүйрлэх юм бол харьцангуй бага түүхтэй төрийн бус өмчийн бид хэд юу болж таарах бэ гэж хааяа бодогддог л юм. Одоо харагдаж байгаа бие том, овор ихтэй загварыг дуурайж үүнтэй төстэй сургууль бүрдүүлье гэвэл ахиад нилээд олон жил шаардлагатай мэт. Магадгүй биеэр жижиг боловч арай хурд, маневр сайтай орчин цагийн моторт завь байж болмоор. Идэр их сургуулийн хувьд бизнесийн ийм загварыг илүү дэмжих талдаа байгаа.
-Тантай уулзсаных улстөрийн сэдвээр хэдэн зүйл асуумаар санагдлаа. Учир нь та 20 гаруй жилийн өмнө улстөрд нэлээд идэвхтэй оролцож, намын дэд дарга ч болж үзсэн хүн. Улстөрд өрнөж буй үйл явцын талаар ямар байр суурь илэрхийлмээр байна вэ? Эрх баригчдын бодлого, шийдвэр, сөрөг хүчний үйл ажиллагаа, бусад намууд, улстөрчид, улстөр сонирхогчдын хандлага гээд…?
-Тодорхойгүй байдал, олон сонгууль зэрэг нь Монголын төрийг өнөөдөр үнэхээр ядрааж байна. Энэ улсыг хэн удирдаад байгаа нь ойлгомжгүй байсаар олон жил боллоо. Ерөнхийлөгч үү, парламент үү? Үүнийг нэг тийш нь шийдэх цаг болсон.
Бид одоо нүдээ нээж амьдралыг маш тодорхой, өөрийнхөөрөө хармаар байна. Хэрэв ингэж харж чадвал сонгууль явуулах бүр сонгогдсон түшээдийн мэдлэг чадвар, үнэлэмж улам бүр дордсоор байгааг мэдэх болно. Ийм болохоор сонгууль хоорондын зайг холдуулж ядаж 6 жил болгох нь чухал. Улс төрчид чадваргүй, хурдгүй болох тэр хэмжээгээр төрийн алба бүхэлдээ боловсролгүй, тохиолдлын хүмүүсээр дүүрч байгаа нь харамсалтай. Хүмүүс орлого олох гэж, амьжиргаагаа дээшлүүлэх гэж төрд ордог болж. Энэ бүхний үр дүнд сул дорой , авлигач үлбэгэр оронцгийн засаглал бүрдэж байгаа юм.
-Нэлээд бараан дүр зураг байна даа. Та энэ бүхний эсрэг тэмцээч гэж хүмүүсийг уриалан дууддаг уу?
-Харин ч үгүй. Яагаад гэвэл оргүйгээс оронцогтой байсан нь дээр. Энэ бол миний улс төрийн суурь үзэл (хэрвээ ингэж томьёолж болдог сон бол) Засгийн газар огцор, Их хурал тар гэх мэт уриа лоозонг миний хувьд хэзээ ч дэмжиж ирсэнгүй. Одоо ч тэр хэвээрээ. Өнөөгийн систем, Үндсэн хуулийн хүрээнд, геополитикийн сүүлийн үеийн нөхцөл байдлын дунд үүсэж болох хамгийн гайгүй хувилбар одоо Монголд явж байна. Тийм болохоор голоод яахав. Эрх биш, одоохондоо төртэй, хуультай маягтай л байна. Ширэнгийн хуульдаа шилжих цаг арай л болоогүй байна.
-Иймэрхүү бодол тээгээд ажиллаж амьдарч явахад танд хэцүү юу?
-Өө гайгүй дээ. Сэтгэлийн гүнд маань итгэл найдварын оч байх шиг байгаа юм. Түүнийгээ унтраахгүй байх нь чухал. Тэгээд өнөөгийн байдлыг сайжруулахын төлөө бага ч болов гэгээлэг зүйл хийхсэн гэж хичээж явна. Харин өөрөө юу ч хийхгүй, ямар ч хувь нэмэр оруулахгүй байж маргааш гэнэт сайхан болно хэмээн бэлнээр мөрөөдөж таарахгүй. Яг үнэндээ бол улам хүнд хэцүү сорилт тулгарсан үед гэнэн өөдрөг үзэлтнүүд хамгийн түрүүнд шоконд орж мэднэ.
-Иргэдийн дийлэнх нь үнэхээр зөв бодлоготой нам, зөв лидер, ёс зүйтэй улстөрчид хараахан төрөөгүй байна гэж ярьдаг. Үүнд сонгогчид буруутай юу, эсвэл эрх баригч нам, Үндсэн хууль буруутай юу?
-Одоо ёс зүйтэй, сайн хүн гараад нэмэргүй болсон. Оюунаар биш булчингаар, бодлогоор биш фракцаар, эвээр биш мөнгөөр шийдье гэсэн урсгал, хүчтэй давалгаа бий болжээ. Энэ нь нэг л мэдэхэд амьдралын хэм хэмжээ болж биднийг босовч, суувч дагалдана. Эхлээд намын соёл байснаа төрийн соёл болон хувирч, улмаар олон нийтийн сэтгэлгээний хэв маяг болтлоо түгсэн байна. Тэгэхээр одоо нэг ариун хүн гараад юу ч өөрчлөгдөхгүй. Цаад орчин нь, нуур нь бохирдсон. Цагаан чулууг замагтай заваан усанд шидвэл яаж ч харсан ногоон туяатай л үзэгдэнэ шүү дээ.
-Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Юу нэмж хэлэх вэ дээ, Нээлттэй, өөрийнхөө үзэл итгэлд үнэнч байхыг хичээж товч хариулт өглөө. Танай сайтын хамт олонд амжилт хүсье.
-Баярлалаа. Танд болон танай хамт олонд ч амжилт хүсье. Монголын боловсрол сэргэн мандаг.
Ярилцсан Д.Лхагвадорж
Сэтгэгдэл(29)
пессимист нөхөрт гаргалгаа няат
Хөрөнгөтөн нийгмийн бохир завааныг зах зухаас нь хэлсэн байна.Одоо ёс зүйтэй сайн хүн хараад нэмэргүй,бүх асуудлыг оюунаар биш булчингаар,бодлогоор биш фракцаар,эвээр биш мөнгөөр шийддэг, энэ нь нийгмийн бүр хэв хэмжээ болсон нь худал юм уу. Ардчилал нь хэдэн баячуудын өмч.Ёстой ширэнгийн хуультай болчоогүй нь л их юм.Хөрөнгөтний мөлжлөг, нийгмийн давхрагын ялгаа,ядуурал хоосролын өсөлтыг дэмжигч хэдэн үл бүтэх этгээдүүд энгэж одоогийн нийгмийн бохир заваан үнэнийг ярихаар цухалдаад боож үхэх дөхдөг юм.
хэлье гэсэн ч үг алга даа, хувь сургуульд нь ашигтай, хууль бус ажил явуулдаг болохоор ийм байлгахыг хүсээд байна л даа, чааваас. идэрийн гайгүй бүтээгдхүүн байна уу? хууран мэхэлсэн элсэлт л байдаг ш дээ
харин эсрэгээрээ. Манай охин төгссөн. Мэргэжлээрээ сайн явж бнаа.
Тун тааруу үзэлтэй нөхөр байна. 1 ч гэсэн лаа нэмж асаахыг бодохгүй улам үхширмэл байдалдаа лав гүн шургах сэтгэлгээнээс салж чадахгүй төгцөг юм.
Та маш оновчтой, зөв хэллээ.
Энэ замагтай заваан усанд шидэгдсэн цагаан чулууг гаргаж ирээд угаагаад хийвэл яаж ч харсан нэг хэсэгтээ л цагаан туяатай харагддаг даа..........Ийм хүмүүсийн сэтгэлгээ ингэлээ бохирдсон байх нь ХАМГИЙН харамсалтай БӨГӨӨД АЮУЛТАЙ..........НУУРАНД ОЛОН ЦАГААН ЧУЛУУ БАЙХГҮЙ НЬ МЭДЭЭЖ...........БАЙГААГ НЬ УГААЖ ЦЭВЭРЛЭЭД ЯВБАЛ ХЭНД ХЭРЭГТЭЙ, ЗӨВХӨН МОНГОЛЧУУДАД Л ХЭРЭГТЭЙ БАЙХ...............
Mash sub yarijee
Зов зов байдлыг яг унэнээр нь тодорхойлоод одоо харин яг юу хийхээ толовлодог цаг шуу хо Тэхдээ бур маш оновчтой
Нуур нь бохирдсон нь үнэн л байх. Гэхдээ л нэмж бохирдуулсанаас дээр дээ, бага ч гэсэн өөрчлөлт хийж байсан нь дээрээ
Өвгөнийг болвсролын сайдын зөвлөхөөр тавьчихвал хэрэгтэй л өвгөн байна !
“Цагаан чулууг замагтай усанд шидэхэд ногоон туяатай л харагдана” гэжээ. Тэгвэл замагтай уснаас нь гаргаж аваад, арччихвал цагаан өнгө нь гялалзаад л тодорчихно” гэдгийг мэдмээр юм даа! “ Орчин нь, нуур нь бохирдсон. Ямар ч ариун хүн гараад нэмэргүй” гэжээ. Тэр бохирдсон нуурыг цэвэрлэх ямар ч боломжгүй юм уу? Тэр бохирдсон нуурандаа живж үхэцгээ” гээд байгаа юм уу?
Ер нь бол үнэн лдэ Нуур бохир гэдэг Мэдээж бохир нууранд хөвж яваа шувуу бүхэн бохирдоно Монголын нуур бохир Монгол түмэн бохир Гэхдээ Ард олон бохир нуурандаа байгаад байвал хордоод үхнэ биз дэ Тэгэхгүйн тулд заавал нэг юм сэдэж хийх хэрэгтэй Хэвээр нь байлгавал бүгд сөнөнө Нуур гэдэг нь Үндсэн хууль юмаа 1992 оны үндсэн хууль бол бохир хууль Бохир хуулиар 30 жил явж дампуурлааОдоо энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй Энэ хүн шиг зүгээр идэвхгүй суувал юуг ч өөрчилөхгүй Бохир нийгэмдээ оршсоор хордоод алга болно
логик санаа сайн гарчээ
хувийн гайгүй сургуулиудын нэг бол яах аргагүй Идэр л дээ.
Сүүлийн асуултыг үлдээнэ гэдэг нь юу гэсэн үг вэ, энэ хүн нь асуулт асуугаад сэтгүүлч хариулах байсан юм уу
хүн үзэл бодлоо, өөрийнхөө байр суурийг илэрхийлэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Ган донтнууд өөрсдөө шалихгүй байж юм болгоныг шүүмжлэхээ болиоч. Энэ хүн бол сайн судлаач хүн байна. Үгийг нь сонсох хэрэгтэй санагдлаа.
Бэртэгчин
Үнэн. УИХ, ЗГ битгий хэл 1990 д оны луйварчдын үр хүүхдүүд төрийн алба агентлаг, яам тамгын газруудад шигдсэн. Төрийн албаны том местүүдэд жирийн иргэдийн үр хүүхэдүүд орно гэж хэзээ ч байхгүй. Монгол бол арын хаалга, худал хуурмагын намагтаа живэн мөхөж байгаа орон болсон.
Заа болио больв Монголд чанартай боловсрол олгодог хувийн суогууль гэж байхгүй. Учир нь 200-300 оноотой хүүхдүүдийг л хамж авч хавтас олгодог газрууд болсон юм чинь
Mongol ulsiin deed surguulid ni diplom zardag xar zax bolson doo
orchin nuur ni bohirdson ni ynen ,ene charchmaar bol manai ylasiin (ylas tor)ter ayandaa bohirdson,ter ch byr her ni ylas tor ariun baih atal alyyrchid syrgalsan ayumsigt ylas toriin togtolzoo bii,bolson,enyyneesee garagiin telee yabj baigaa namryy bas l dairch doromjilj baigaa,ene byhen chini Mongol ylas ergeed sehej zeb zamdaa hyrdan oroosoi gesen ard tymenii echyyhen hysel baihaas ylas tord olon jil yabj tyygeer menge aldar hyndiig olson etgeedyyded bol saltag alga dagaa?ingeed bodohoor ene syrgyyli byh l togtolchoond neg l tom gajig togtochihood baina daa!!!emne ni zygeer yabj baisan bolobsroliin yil ajillagaag ardchilsan namiin hylgai nar byryy tiis ni ergyylej olon zyil deer Mongoliig bylsilllaa,odoo ene byzar zyileesee yter tyrgen garbal manaihan ch sehehdee bol erhbis deerdej boloh l yum!.....
Энэ хэзээ гарсан сургууль бэ?!!! Бас болоогуй их сургууль болчихжээ, яаж!!!!!!’
Д.Зоригт, Д.Лхагвадорж нарт улс орны ирээдүйн хөгжлийн талаар ямар ч төсөөлөл алга, их мэдэгч дүрнээс цаашгүй байна даа.
мэдрэл чинь зүгээр үү?
Одоохондоо хувын сургуулийн чанар үнэхээр муу.Үзэж байгаа програм нь академик биш яагаа ч үгүй.Харвард болтол 100 жил дутна.Ямар ч чанаргүй.Өөрөө төгс байгаа оюутнуудаа яаж диплом бичиж байгааг хар
Идэр сургууль хэцүүдээд баахан бууж байгаа сургууль цуглуулж амь гарч байх шивдээ, Өөрийгөө их том хүн гээд бодчихсон болтой хөөрхий чааваас...
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)