Бид тэртээ 1992 онд батлагдсан шинэ ардчилсан Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ” хэмээн тунхаглаж билээ. Тэрхүү уухайн дуутай хамт мэндэлсэн хүүхэд эдүгээ 60-ын талыг наслаад байна.
Гэтэл нөгөө хүнээ гэсэн энэрэнгүй, шударга нийгмийн сүүдэр нь ч алга гэхэд хатуудахгүй нь. Нийслэлийн захын хорооллын байтугай хотын төвийн хүнсний дэлгүүрүүдийн орлогыг мөнгө биш иргэний үнэмлэх, эсвэл тэтгэврийн дэвтэр хэдийнэ орлодог болж, бүтэн талхыг дөрөв хуваасны нэг, гурванхан ширхэг төмсөөр голоо зогоодог айлын тоо өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уралдан нэмэгдэж байгааг хэвлэлүүд мэдээлж эхэлснээс хойш олон жил өнгөрчээ.
Мөнгө төгрөгний боломжгүйгээс шаардлагатай эм, тарилгаа авч чаддаггүй, Эрүүл мэндийн даатгал төлөх чадваргүйгээс эмнэлгийн тусламж авдаггүй хэчнээн олон хүн байгаа бол? Мөнгөгүй хүмүүсийн хувьд улсын эмнэлэгт аврал эрээд очлоо ч даатгалгүй бол үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжгүй байгаа нь хүмүүнлэг нийгмийн шинж мөн үү?
Эрт илрүүлэгт ажилгүй, орлогогүй, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж чаддаггүй нь хамрагдах эрхгүй байгаа нь Үндсэн хуулийн агуулгад нийцэх үү? Уг нь эрт илрүүлэх оношилгоо шинжилгээний үр дүнд хавдар болон бусад өвчин ил болж байгаа ч олон хүн хаалганы гадна үлдэж байгаа нь харамсалтай.
Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, тэдний үр хүүхэд, ажилгүйчүүд хямралын шуурганд илүүтэй өртөж байгаа нь сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, сурвалжлагаас тодорхой харагдаж болсоор олон жил өнгөрчээ. Өргөн уудам газар нутагтай, байгалийн асар их баялагтай, 60 гаруй сая малтай ийм баян орны иргэдийг хэн ийм түвшинд хүргэчихэв ээ?
Өнөөдрийн улстөрд үүсээд байгаа өнгө аясаас харвал "нүүрсчид" хамаг бүхний буруутан болж таарч байна. Яг хэдээс хэдэн онд, хэн гэдэг эрх мэдэлтэн, хэний бүлэглэл ийм том луйвар хийснийг богино хугацаанд тийм амархан тогтоох уу?
Ямар ч байсан 1990 оноос хойш төрийн эрх мэдлийн түвшинд үйлдэгдсэн бүх хулгай, луйвар Монгол Улсын уналттай холбоотой. Тэр болгоныг нүүрсний гэх хэргээр төлөөлөн ойлгож, хаана гэвэл шударга ёсонд нийцэхгүй. Уг нь нүүрсний хулгайг жинхэнэ утгаар нь илрүүлж, буруутай эздийг нь хөдлөшгүй баримтаар нотлож чадвал түүхэнд үлдэх гавьяа мөнөөсөө мөн л дөө.
Монголчууд 1992 оноос хойш МАН, АН-ыг ээлж дараалан сонгож ирсэн. Ёстой л нөгөө “Өглөө” кинонд гардаг Дүйнхэр зайрангийн “Гамингийн ч төлөө буулаа. Бароны ч төлөө буулаа. Богдын ч төлөө буулаа. Нэмэр алга. “Хараач, энэ зовсон олон түмнээ” хэмээн Хиагтын гудамжинд “дөвчигнөдөг” шиг монголчууд 1992 оноос хойш “Улаан”-ыг нь ч сонгож үзлээ. “Цэнхэр”-т нь ч итгэж үзлээ. Тусыг эс олов. Хоёр том улстөрийн хүчин өөрсдийнхөө санаа, шийдлээр 2004, 2008, /2012-2016 онд ч нэг хэсэг тэврэлдээд авсан/ оны сонгуулийн дараа Засгийн газраа хамтран байгуулж нэг гэрт орж үзсэн. Харамсалтай нь эв зүйгээ олж, улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэхийн оронд намынхаа эрх ашгаа нэгдүгээрт тавьснаар нэгдэж хамтарсныхаа үр дүнг үзэж чадаагүй. Нийгэм, эдийн засаг, ард түмний байдал мэдээж дээшлээгүй.
Өнөөдөр улс орны эдийн засаг улам хямарч, нийгмийн сэтгэлзүй улам ядуурч байна. Эдийн засгийн хямрал нэрийн дор нийгмийн хамгааллын бодлого хөсөр хаягдах нь! Уг нь үе үеийн Засгийн газрууд ажилгүйдэл, ядуурлыг бууруулна, шударга ёсыг тогтооно гэж өөр өөрсдийн өнгө төрх, дуу хоолойгоор даанч гоё ярьж ирсэн ч нийгмийн нөхцөл байдал дарга нарын ярьснаар болсонгүй. Хатуухан хэлэхэд хувь хүний ёс суртахуун, нийгмийн үнэт зүйлс хүмүүнлэг энэрэнгүй иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх зорилтоос хол байлаа. Төр засаг ажилгүйдлийг арилгасан цагт ядуурал буурна, ядуурал буурсан цагт нийгмийн ухамсар аяндаа дагаад сэргэх нь логик. Гэвч сүүлийн 30 жилд төр засгаас ажлын байр бий болгох, нийгмийн сэтгэлзүйг зөв зүгт чиглүүлэн засах тал дээр дорвитой ажил зохиосон нь даанч ховор. Уг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” гэдэг зоримог гэмээр мэт зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд үйлдвэржилтийн цоо шинэ бодлого хэрэгжүүлэхээ зарлан тунхагласан ч өнөөдрийн улстөрийн дуулианд чимээ нь дарагдав бололтой. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр овоо нааштай зүйл ярих нь ярьсан. Гэвч эрч нь нэг л суларчих шиг боллоо. Хүнээ анхаарч байж л сэргэн мандах нь зүй тогтол биз дээ? Дани, Норвеги, Швед, Швейцарь, Герман, Голланд, Франц зэрэг баруун Европ, Скандинавын орнууд иргэдийхээ эрүүл мэнд, боловсрол, амьдралын түвшинд нь анхаарч ирсэнийхээ хүчинд өнөөдөр хөгжлийн өндөрлөгт хүрчээ. Энэ бол хүнээ хөгжүүлж байж улс шиг улс болсны бодит жишээ. Бид тулгуур хуульдаа хүн төвтэй гоё нийгэм байгуулна гэж дэндүү сайхан үгтэй заалт тусгаж, уриа лоозон дэвшүүлсэн мөртөө дандаа түүнийхээ эсрэг явчихжээ.
Манай сайхан эх оронд маань наран мандах цаг удахгүй ирэх байх гэж хэр зэрэг удаан хүлээх юм бол доо? Ард түмэнд ажил алга, орлого алга, үнэлэмж алга, урам, итгэл үнэмшил алга. Маргаашдаа итгэх итгэл ч сул байна. Хүн шиг амьдрах боломжоо харийн орноос 30 гаруй жил хайлаа. 30 жилийн өмнө Солонгос явахаар өнжин хонон дугаарлаж байсан тэр дүр зураг, нөхцөл байдал өнөөдөр яг л давтагдлаа. Дахиад 30 жил өнгөрөхөд байдал энэ хэвээрээ байх уу? 50 жилийн дараа утаагаа, ядуурлаа ярьсаар, Сүхийнхээ талбайд жагсаар л явах уу? Ард түмэн эрүүл, ард түмэн боловсролтой, ард түмэн хангалуун, ард түмэн эрч хүчтэй, хүнлэг шударга, зөв сэтгэлгээтэй байх нь аливаа улсын өнө мөнх урт удаан оршихын баталгаа биз дээ?
Улс үндэстний дархлааг сулруулдаг ажилгүйдэл, ядуурал аймшигт харх шиг үржиж, улмаар монголчуудын маань маргаашдаа итгэх итгэл суларч, өдөр тутмын амьдралаасаа цаадахыг харахаа больж байна. Энэ чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал!
Үе үеийн дарга, эрх мэдэлтнүүдийн өнгө зүс сайжрах тусам ард түмний царай барайдаг нь ямар учиртай юм бэ? Дээр дооргүй улстөржиж, өөр өөрсдийн ашиг сонирхол, явцуу эрх ашигтаа хөтлөгдөж байна. Хаана байна, тэр хүмүүнлэг, иргэний нийгэм чинь? Хаана байна шударга ёс чинь?
Д.Лхагвадорж
Сэтгэгдэл(23)
Эвлэлдэн нэгдэж тэмцэж чаддаггүй, тархай бутархай, жалга дов нутаг усны үзэлтэй, хоорондоо таарамжгүй, хувиа бодож довоо шарлуулсан бэртэгчин үзэлтэй бүдүүлэг харанхуй монголчууд байгаа юм чинь монгол орон хөгжихгүй ядуу байхаас өөр яахав.
БААСНЫ ЧИНЬ ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ТЭМЦЭХ ВЭЭ АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ ХҮНДЭЛЖ СУР НААДАМ ХИЙЛГЭХГҮЙ ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛҮҮЛЭХГҮЙ БҮР ЦААШЛААД ЦАГААН САР ХИЙЛГЭХГҮЙ ИНГЭЭД ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЮМ ЯРИАД СОЛИОРООД БАЙХ ЮМ УУ АНЫ НЭГ МУУ ХУУЧИН ТЕХНОЛОГИ Л БАЙНА ТЭР ХҮМҮҮСИЙГ НЬ ШАЛГАЖ Л БАЙНА ШУУД ХЭН НЭГИЙГ ГАРГАЖ ИРЭЭД ЗОДОЖ АЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМУУ ТЭГДЭГ ДЭЭРЭЭ ТУЛБАЛ ТЭР ШҮҮХИЙГЭЭ ХЭЛ БҮР ДҮРДЭЭ ОРООД ХУЦААД БАЙХ ЮМ НААД ИНТЕРТАЙМАНТАА ЗОГСООЖ ТҮМЭН ОЛНЫГ ТАЙВШРУУЛЖ ҮЗ ОРКУУД ЧИНЬ
Ардчилсан улсад тэмцэл хөдөлгөөн бишээ Тайван замаар жагсаж үгээ хүргэх болохоос Тэмцээд яах юм өөр систем рүү орох юм уу Асуудлаа зөв тавьж үр дүнгийн хүртэнэ Нийлж тэмцээд 7-1 дээд яаалаа үр дүнгийн нь Рио Тинто хүртэж маш ашигтай гэрээ хийгээд мөн л гадагшаа зөөсөн Тийм болохоор нийтлэлчийн бичсэн яг үнэн Орк сэтгэлгээнээс салахгүй бол Ард иргэдээ боловсрол олгоагүй бол та бидний тэмцлийг голдуу гадныханд ашигтай болоод байна шүү
Монголчууд нэгдэж тэмцэж чаддаггүй тархай бутархай бэртэгчин гэдэг ч худлаа. Бид жагсаж цуглаж, үймээн самуун үүсгэж нийгмээ бутаргаж, өөр хооронд нь дайсагнаж тэмцэлдэхдээ гарамгай. Ялангуяа ардчилагч гэх нөхөд үүндээ бүр гаршсан хүмүүс. Засаг төр нь ч хэврэг .үлээхэд л хийсээд явчина. Гэтэл шинээр гарч ирсэн хүмүүс нь хуучнаасаа бүр дор. Худлаа амлана Юу ч хийхгүй. Нийгмийн өмчийг л идэж уух ,завшиж баяжих хүсэл цэцэглэнэ.Үр дүнд нь эдийн засаг унаж, төрийн санхүү улайж, гадаад дотоодын өр зээл өсөж,ард иргэдийн амьдрал доройтоно.Цөөн хэдэн хүн хэт баяжиж олонх ядуурч гуйлгачин өлсгөлөнгүүд нэмэгдэнэ.Нийгмийн ёс зүй бүр унаж, төрөө хүндлэх хулиа дээдлэх эх орноо хайрлах нь бүр үгүй болно.Ийм байдлаар өндийж унасаар бид одоогийн энэ төвшинд байна.Өөр хоорондоо дайсагнасан нам эвслүүд ялангуяа манайх шиг ядуу оронд ,улс орныг ер нь хөгжүүлж чаддаг юм уу. Эсвэл энэ ургашгүй байгаа нь манай орны онцлог юм болов уу.
худал гоё үгд хэн ч одоо итгэхгүй гоё авьяас гарч ирнэ гэж үүрд итгэхгүй
Өнөөгийн нийгмийн үнэнхүү дүр төрхийг зөв илэрхийлэн шүүмжилжээ. “Хаана байна, тэр хүмүүнлэг иргэний нийгэм чинь? Хаана байна, шударга ёс чинь?” гэж асууж байна шүү дээ! Яг ингэж асуухаас өөр арга алга! Ийм хачин нийгэм бий болгосны хор хөнөөлөө бид амсаж, эдэлцгээж байна. Яагаад ийм үл бүтэх амьдралд түлхэгдэн, зовлонд нэрвүүлсэн юм бэ? Түүнд хэн буруутай вэ? Буруутан нь нийгмийг бүрдүүлж буй хүмүүс үү? Эсвэл, энэ засаг төрийг удирдан залж ирсэн улс төрчид үү? Эсвэл, нийгмийн буруу тогтолцоо юу? Энд нийгмийн үндэс, эх сурвалж байна уу? Энэ мэт учир шалтгааныг эрж хайж илрүүлмээр, буруутныг олж тогтоомоор маш олон асуулт, асуудал байгааг нийтлэлд илэрхийлжээ. Асуудал дэвшүүлж байгаа энэ хүмүүсийнхээ үзэл бодол, санал санаачилгыг ажилдаа тусгадаг, анхаарч, сэхээрдэг болмоор байна шүү дээ! Гэтэл дээдчүүд нь “тэнгэрт”нисэн, доодчууд нь тэнэглэчихсэн биш л байгаасай даа!
Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдгийг монгол хүн бүр мэдэрч байна. ардчилал гэж хоосон цээжээ дэлдэж, ард түмнийг нам, насаар нь ялгаварлаж ирсэн 30 жилийн балаг. Муу хэлээд байсан соц нийгэмд хүн бүр ажилтай, маргаашдаа итгэлтэй, баясал дүүрэн амьдардаг байсан нь үнээн. одоо 30 жилийн дараа юу болов? хүн амын 70% нь ядуу, нэн ядуу, ажилгүй орлогогүй, бухимдал дүүрэн ард түмэн. үүнийг далимдуулан дотоодод үймээн самуун дэгдээж ашиг хонжоо харсан гадаадын гар хөлүүд Монголоор дүүрэн.
Zuvuu zuv
яг үнэн. Хүнээ анхаарч хөгжүүлж байж Монгол улс хөгжинө
Амьдрал хүнд байна. Тахлын үед төрөөс ихээхэн халамж үзүүлсэн боловч тэрхэн үедээ хэрэг болсон. Ажилгүйдэл, хулгай дээрэм, хил дамнасан мафийн сүлжээ улсаа өөд татах боломж олгохгүй байх шиг. Засгийн газраас хулгайг тас цохихоор зоригтой ажил эхэлснийг нөгөө тал нь ашиглаад засгийн газрыг огцруулах шаардлага болгон хувиргаж эхэллээ. Жинхэнэ хулгайчууд нь үүнийг дэмжин дэвэргэж байна. Зөвий нь олоход төр засагтаа туслах шаардлага байна.Хулгай дээрмийг тас цохиж, шинэ сэргэлтийн бодлого мэтийн зөв замын хэрэгжүүлбэл ард түмний амьдралыг дээшлүүлэх нөхцөл бий болно. Тэгэхгүй бол улам дордоно. Тусгаар тогтнолд ч аюул учирна.
Санал нэг байна
tetgever churechgui , ajilgui , mongogui bid nariig dandaa chuurch moljdog zasgiin gazart er itgechgui . Odoo bug dald or!!!
Д.Лхагвадорж хошного амаа тат
чи өөрөө шар хадны өвчтөн. Энэ хүн маш зөв бичсэн бна
АРД ТҮМЭЭН ЛУЙВАРЧИД ЛУЙВАРЧДАА ШИЙТГЭX ҮҮ? ЭДНИЙ БУЛXАЙГ ЗОРИГТОЙ ИЛЧЛЭГЧ ЛАЙВЧИН МӨНX-ЭРДЭНЭ БОЛОН СОНГУУЛИАР МАНАНД ЛУЙВАРДУУЛСАН УЛС ТӨРИЙН ТОЙМЧ Ш.ГАНТУЛГА ГУАЙГ ЕРӨНXИЙЛӨГЧ БОЛОН ДЭЭД ШҮҮXИЙН ДАРГАД ДЭВШҮҮЛЖ БАЙЖ ШУДАРГА ШИЙТГЭЛИЙН ТУXАЙ ЯРЬЖ БОЛОX ЮМ.
шудрага ёсны тэмцэлийг өөр хупдаа хүмүүс рүү түлхэж цаг хожиж булзааржжлах хэрэггүй таван толгойн нүүрсний хулгайг л үнэн болгож батлах нь чухал баталгаагүй юм руу худал хөөцөлдүүоэх гэж байна түүгээ дараа бол таван толгойн нүүрсний хулгайчдыг гарга аягүй бол гэрээ хэлэлцээр улс төр тоглож байсан гэж минск нормандын гэрээ шиг болж агель меркель шшиг тоглосон юм гэвэл хачин юм болно нэг юмыг гүйцээ
Хамгийн гол нь засгийн эрхийг авсан намын хэсэг нөхөд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ард түмний боломж, итгэл үнэмшлийг хулгайлсанд л байна. Түүнээс биш нэг хэсэг нь баян, нөгөө хэсэг нь баян байх нь тэр Марксын олж тогтоосон эв хамтын нийгэм хүртэл байх л болно. Хулгайлагдсан боломж, алдарсан итгэл үнэмшлээ олж авч ядуу ч гэсэн үнэн шудрага нийгмийн төлөө зүтгэх л ард түмний зорилго болно.
Ардчилалын хэдэн хулгайч нараас болж Монгол улс хөгжсөнгүй
Боловсрол, эруул мэндийн тогтолцоог нурааж, мэдлэг, ухааныг ул шутэж, менгений боол болсны хар гай юмдаа!!!
Амар хялбар аргаар амьдрах гэсэн сонихролтой хүмүүсээс болоод улс орон хөгжихгүй ээ. Ажил хийхгүй. Тэгсэн мөртөө амьдрал ядуу байна гэж жагсах юм!
хүнээ хөсөр хаячихвал улс мөхнө гэж мөн ч үнэн бичжээ.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)