Олон жилийн өмнө дөө. “Би шар сонин авдаггүй. Яагаад гэвэл гэрийн маань агаар бохирдоно” гэж Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Догмид гуай өгүүлж байсан нь санаанд буулаа. Тэгвэл өнөөдөр мэдээллийн сайтуудын сэтгэгдэл, фейсбүүк, твиттерийн пост, жиргээг харвал гэрийн агаар бохирдоод зогсохгүй, хүний уураг тархи бузартаж мэдэхээр болжээ.
1998 оны дөрөвдүгээр сарын 17. Ерөнхий сайд М.Энхсайханы тэргүүлсэн “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барив. Энэ бол сөрөг хүчин бус журмын нөхөд нь танхимаа огцруулах нь зүйтэй гэж үзсэний үр дүн байлаа.
Өвчин хэлж биш хийсч ирдэг гэдэг шиг осол гэмтэл ч хаалга тогшилгүй хүрээд ирэх нь даанч элбэг. Манай улсад ахуйн, зам тээврийн, үйлдвэрлэлийн ослоос гадна гэмт хэргийн улмаас гар хөлийнхөө хурууг таслах тохиолдол их гардаг.
АН өөд боллоо, гэгээн дурсгалыг нь хүндэтгэе. Яг ийм гарчигтай нийтлэлийг Баабар одоогоос 15 жилийн өмнө бичиж байсан юм. Тухайн үед М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, намын дотоод эв нэгдэл нь байдгаараа ганхсан үе байлаа.
Амны хаалт бол аливаа амьсгалын замын өвчлөлөөс хамгаалдаг хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга. Харамсалтай нь өнгөрөгч хавраас хойш өнөөдрийг хүртэл буюу цар тахлыг дотроо алдах хүртэл монголчууд маскийг үндсэндээ мартаад байлаа. Назгайрч, хэнэггүйтсэн хүмүүс юу ч болоогүй мэт хаа сайгүй хэлхэлдэнэ.
Хөл хорио. Нэг ёсондоо гэрийн хорио. Интернэт бид хоёр л “найзлаж” байх шив дээ. Харамсалтай нь нийгмийн сүлжээнд авах юм алга.
Өглөө эрт босох нь Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Догмидын хувьд дадсан заншил ч биш. Ерөөсөө багын хүмүүжил нь.
Нийтлэлч Баабарын “Ха дарга” хэмээх “халзан” Да.Ганболдын тухай магтаал-хөргийг уншлаа. Нэгэнт үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ардчилал авчирч, Үндсэн хуулиар баталгаажуулсан болохоор эгэл жирийн сэтгүүлч би ч гэсэн тантай “барьцаж” үзэл бодлоо илэрхийлэхээр шийдэж, үзэг цаас нийлүүлэв.
Ер нь ардчиллынхан эхнээсээ нэг гэрт яваагүй шүү дээ. 1990 оны 2 дугаар сарын 18-нд сард болсон Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны анхдугаар их хурлаар Монголын Ардчилсан Нам /МоАН/-ыг байгуулж байгааг зарлан тунхагласан хэдий ч цагаан морин жилийн хувьсгалд оролцсон болон ардчиллыг дэмжигч хүмүүс зөвхөн энэ намын дээвэр дор нэгдэж нягтарч чадаагүй юм.
1992 оны зургадугаар сард болсон УИХ-ын анхны сонгуулиар МАХН (МАН) 70 суудал авч тасархай ялалт байгуулав. Харин Монголын Ардчилсан Нам (Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтэй), Нэгдсэн Нам (С.Зоригийн үүсгэн байгуулсан), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (Да. Ганболдын)-ын эвсэл ердөө дөрөвхөн суудал авч бараа сураггүй ялагдаж билээ.
...Нэгэн банкны “ATM”-ын дэргэд олон хүн дугаарлан зогсоно. Дунд эгнээний туранхай залуу хэн нэгнийг дуудсанаа төдөлгүй яваад очив. Удалгүй буцаж ирээд эгнээндээ орох гэтэл ард нь байсан 30 орчим насны дунд зэргийн нуруутай, дэгжин нүдний шилтэй бүсгүй дүрсхийн уурлалаа.
Нэр зохиолч, яруу найрагч Д.Урианхайтай 1999 оны 12 дугаар сарын сүүлчээр буюу 2000 он (21 дүгээр зуун) гарахын өмнөхөн уулзаж, ярилцаж билээ. Тухайн үед Монгол оронд ардчилсан “хувьсгал” ялаад 10 дахь жил рүүгээ орох гэж байсан юм.
УИХ-ын сонгууль болдог. Ард түмэн таалагдсан нэр дэвшигчээ сонгодог. Гэхдээ шинэ гишүүдийг тангаргаа өргөөд хагас жил болоогүй шахам байхад нөгөө дэмжиж, дээш нь гаргаж ирсэн “буянтай сайн” хүнээсээ сэтгэл буруулаад эхэлдэг.
Энэ парламентийн хамгийн том гавьяа бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж хоёрдугаарт хэлэлцүүлэг хүртэл нь явуулсанд оршино гэж үнэлэх хүн олон байна.
“Мөнгө хэрэгтэй. Гэхдээ эх орны газар шороо түүнээс ч үнэтэй. Газар шороогүй тусгаар тогтнол гэж үгүй”. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, тосон бумбын нуруунд уул уурхайн олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах үүрэг өгөх үеэрээ ийм утга бүхий үг хэлсэн нь ард түмний сэтгэлд илүүтэй хүрнэ лээ. Дарга нар ярьж л байдаг, үүрэг даалгавар өгч л байдаг.