Маргааш буюу 5 сарын 9-нд ялалтын парад Москвагийн Улаан талбайд болох нь. Энэ тухай Оросын бүх сувгуудаар өдөр болгон хэдэнтээ давтан мэдээлж байгааг бид харж, сонсож байна.
Бидний залууд Майн баяр, октябрын баяр гээд жилд хоёр удаа оросын хүчирхэг танкууд Кремлийн чулуун талбайг шажигнуулдаг байлаа. Өнөөдөр танкны гинж бүү хэл галт бөмбөг дэлбэрэх чимээ өдөр болгон газар сайгүй нүргэлэх боллоо.
2005 оноос ОХУ ялалтын баярыг албан ёсоор тэмдэглэх болсон. Хоёрхон жилийн өмнө 2020 онд аугаа их эх орны дайнд ялсны 75 жилийн ойг Оросууд өргөн хүрээтэй тэмдэглэж, цэргийн парад цаг гаруй үргэлжилж манай дайчид ч улаан талбайд “парад гишгэснийг” би санаж байна. Энэ үеэр “Зөвлөлтийн цэргүүд 14 холбоотон орны хамт өөр лүү нь уулгалан дайрсан нацист Германы өөдөөс энх тайвныг хамгаалан босож, Европын улсуудыг булаан эзлэгчдээс чөлөөлж, Холокостын аймшигт эмгэнэлт явдлыг эцэс болгосныг” ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ цохон тэмдэглэж байлаа.
Ялалтын парад “Священнная война” буюу “Ариун дайн” дуугаар эхэлдэг. Оросуудын хувьд бол энэ дуу бараг төрийн дууллын хэмжээнд хүрсэн хүн болгоны мэддэг, яг манай “Халуун элгэн нутаг” шиг болсон дуу.
Өнөөдөр дэлхийн III дайны утаа Европод суунаглаж эхэлсэн нь юутай их аймшгийг төрүүлж байна аа. Дайн гэж ямар аймшигтай зүйл байдгийг 21-р зууны өнөөгийн шинэ үеийнхэн төсөөлөх ч үгүй, харин ч хүүхэд багачууд бүү хэл зарим томоожоогүй томчууд Украин-Оросын дайны сургаар яаж хөөрцөглөж байгааг хараад хэлэх ч үг олохгүй юм.
Товчхон сануулахад дэлхийг бүхэлд нь хамарсан их дайн дуусангуут залган капиталист, социалист хоёр системийн хооронд хүйтэн дайн эхэлж, АНУ тэргүүтэй 12 орон НАТО гэгч хүчирхэг байгууллагыг 1949 онд байгуулсан. НАТО-гийн гишүүн орон гадны довтолгоонд өртвөл бусад бүх гишүүд өөр рүү нь довтолсонтой адилтгаж үзнэ гэсэн дүрэмтэй.
Үүний эсрэг 1955 онд ЗХУ тэргүүтэй Албани, Болгар, Унгар, Ардчилсан Герман, Польш, Румын, Чехословак улс нэгдсэн Варшавын гэрээний орнуудын нэгдэл үүссэн. Харамсалтай нь өнөөдөр энэ байгууллага ул мөр ч үгүй болжээ. Харин ч тэнд нэгдэж байсан зарим орнууд НАТО-д элсчихээд цагтаа цалгиж явсан “эзэн” гүрнийхээ эсрэг таваргаж явна.
Варшавын гэрээг толгойлж явсан ЗХУ өөрөө нуран унаж, 15 тасарчихаад гучин жилийн нүүр үзэж байна. Харин эсрэгээрээ өнөөдөр НАТО гучуулаа болж авчихаад Оросуудыг ганцаардуулан “буланд шахаж байна”.
Москва-Киевийн хоорондох байлдаан Вашингтон-Москвагийн хоорондох дайн болон өргөжих магадлал өдрөөс өдөр өсөж байгаа нь хамгийн аймшиг. Хэрэв ийм байдалд хүрвэл дайнд ялагч гэж байхгүй нь ухаантай хэн бүхний ой санамжинд байхгүй бол дахин нэг сануулахад буруудахгүй болов уу.
Дэлхийн шинэ дайн болох юм бол хоёр их гүрний сүүлийн 80 жил бие биентэйгээ өрсөн хуримтлуулсан цөмийн зэвсгийн асар их нөөц дэлбэрэн эх дэлхийг маань орвонгоор нь эргүүлэн хоромхон зуур булшилж орхино. Дэлхий эх маань шатаж бутраад төрүүлж өсгөсөн 8 тэрбум үрсийнхээ хамт хязгааргүй сансрын уудамд утаа мэт замхран арилна.
Үүнийг дэлхийн орон орны ухаантай удирдагчид бүгд мэдэж л байгаа.
Монголын хөх тэнгэр маань биднийгээ өршөөх болтугай.
Даян дэлхийд наран үүрд мандаг
Ш.Пүрэвсүрэн
Сэтгэгдэл(68)
ЗХУ гэдэг асар том олон үндэстнүүд нийлж дайнд ялсан. Америкийн ленд лийз-ийн тусламж байгаагүй бол ЗХУ ялагдах байсан. Асар их, амин чухал бараа материалыг америкууд ЗХУ-д овоолж өгч байсны ачаар дайнд ялсан. Монгол улс ч бас өөрийнхөө хэмжээнд нэлээн юм өгсөн. Монгол морь, нэхий дээл фронтод амин чухал байсан шүү.
Бүү худал шаа. Герман, Польш мэтийг Монголын цөөхөн гарамгай цэргүүд1240 онд цусан далайд живүүлсэн юм. Түүнээс 700 жилийн дараа Зөвлөлт холбоот улсын цэргүүд Германыг бут ниргэж ялсан.
Мэдрэл гар
SLAVA UKRAINA. RUSSIA NO more NO OPOC
Одоо энэ ленд лизийн хүчээр ялсан гэдэг үлгэрээ зогсоо!!! ЗХУ агуу Сталины зөв мэргэн удирдлаган дор,маш хатуу сахилга бат,нэгдсэн нэг удирлага,эх орноо гэсэн үзэл санааны хүчээр ялсан.Харин зөвхөн БНМАУ чин зүрхнээсээ өөрсдийн хөрөнгөөр танкийн бригад,,нисэх эскадрил бэлэглэж бсан юм шүү.АНУс нэг ширхэг хадаас зүгээр өгөөгүй бүгдийг нь орос улс бүүр 2006 онд зөвхөн алтаар бүрэн төлж дууссан байдаг.Энэ бол АНУсын цэвэр дайнаас олсон орлого болохоос монголых шиг тусламж биш.Тэд германд ч мөн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж ашиг олж л бсан байдаг.Үүнийг ойлгож бсан Сталин ялтын гэрээгээр АНУс,Англи 2т монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг шууд тулгаж,манай улс бүх нийтийн санал асуулгаар бүрэн эрхт БНМАУ болсон түүхтэй.Баабураар тархиа угаалгасан барууны тэжээвэр гөлөгүүд түүхийг гуйвуулахгүй шүү,одоохондоо түүхийн амьд гэрчүүд арай үхэж дуусаагүй бна!!!???
Delhiin ll dainiig yalahad ih hubz nemer oruulsan shuu
139.5.216.34 чи аан гэж бай! орос улс Германы фашизмыг ганцаараа ялсан домог бол орос шовинистуудын олон зууны жилийн түүхээ мушгин гуйвуулдаг уламжлалт бодлогын үргэлжлэл. Жишээ нь орост цус,хүчээр нэгтгэсэн үндэстэнүүдийн түүхийг орост сайн дураараа нэгдсэн гэж мушгиж тархи угааж ирсэн Сталин Жуков болон тухайн үеийн Зөвлөлтийн нөлөө бүхий олон удирдагч нар Ленд Лиз оройтож ирсэн бол бид тэсэхгүй байх байлаа гэж Америкийн томчуудтай уулзахдаа хэлээд талархаж хэлсэн үгнүүд түүхэнд үлджээ Оросын дайны үеийн кинонууд дээр цагаан гадартай нэхийтэй дулаан дээл дандаа гардаг Тэр бол Монголын ард түмнээс өгсөн өгсөн бэлэг Нэхийтэй болсон Зөвлөлтийн арми Москвагийн хүйтэн өвлөөс хамгаалсан байхад Германы арми хэдэн мянгаараа хөлдсөн түүхтэй Монгол морь бараг 200000 гаруй Зөвлөлт цэргүүдийн амийг аварч тэд гэртээ харьсан байдаг Эцэст нь Зөвлөлтийн армийг оросын дараа Украйн цэргүүд бүрэлдүүдэг байсан юм шүү Украйнгүй оросын арми Германы фашизмыг ганцаараа ялах боломжгүй Украйнгүй орос улс сансарт анхны хүнтэй пуужинг хөөргөх боломжгүй Та нарын Монголд их тусалсан гэж шүтдэг Брежнев дарга чинь орос биш Украйн үндэстэн шүү
"Асар их, амин чухал бараа материалыг америкууд ЗХУ-д овоолж өгч байсны ачаар дайнд ялсан" - АНУ ЗЭЭЛЭЭР өгч байсан шүү, Монгол шиг өгөөмөр сэтгэлээр биш
АНУ ын араншин .Дэлхийн 2 - дайнд сүүлчийн нэг жмлд л оролцсон байдаг .Яг өөрт ашигтайд нь зэвсэг өгнө ,зарна , хоол хүнсний тусламж үзүүлнэ .Украйнтай адилаар үздэг уламжлалтай . Тэгээд ялалт төгсгөлдөө ойртмогч дайнд оролцдог гэж байгаа .ХЭРЭВ ЗХУ ЯЛАГДЧИХВАЛ АНГЛИ Ч ЯДАХ ЮМ ЭЗЛЭГДЭНЭ .ХАРИН АНУ ГАНЦААРАА 2 УЛСТАЙ ДАЙТАЖ БОЛЗОШГҮЙ АЮУЛЫГ ЗХУ аар /25сая хүний амиар/ ЗАЙЛУУЛСАН ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ.АМЕРИК САНААГ ОЙЛГОХГҮЙ АНУ ТУСЛАЖ БАЙСАН ГЭЭД ХУЦДАГ БАЙНА ШҮҮ ДЭЭ.УНШ ОЙЛГО .УСАН ТОЛГОЙГОО ЦЭНЭГЛЭ МАЛАА
Чамд, улс төр бүү хэл түүхийн мэдлэг ЦЭГ ч алга
Түүхээ унш аа зурагтаар үзсэн киногоо яриад бх юм хэ хэ хэ
АНУ Германы фашизмыг ямар нэгэн аргаар авч үлдэх гэхдээ дэлхийн 2 дугаар дайны төгсгөлөөр дайнд оролцсон нэр зүүж, германыг хоёр хуваахад л оролцсон. Олон ч нацистын гэмт хэрэгтнийг өөртөө орогнуулж хамгаалсан. Тэгэж л хүний эрх гэгчийг хангадаг улс даа.
Монголчууд дайны үед хэрхэн тусалсан талаар ОХУ ын ерөнхийлөгч өнгөрсөн жил ялалтын баяраар хэлсэн үгэндээ тэмдэглэж байсан шүү. Харин АНУ, Англи хоёр улс дэлхийн 2р дайн ЗХУ-ын ялалтаар төгсөх нь ойлгомжтой болсон үед 2р фронт нээж байсан түүх байдаг.
103.212.118.164 барууны тэжээвэр гөлөг минь сонсож бай.Украйнгүй оросын арми Германы фашизмыг ганцаараа ялах боломжгүй гэчихжээ чи,тэр чиний үхтлээ хамгаалаад байгаа бандерууд хэний талд хэдий болтол байлдаж байсныг мэдэх үү чи,мэдэн будилаад байвал хэлээд өгч болно шүү,гитлерийн талд байлдаад бүр 1953 он хүртэл партизаны дайн ЗХУын эсрэг хийсэн юм шүү. Сталиныг хороосон укр Хурушев засагт гарснаар 1956 онд бандеруудыг цагаатгаж бас болоогүй крымыг укрт бэлэглэснээс болж өнөөгийн бандерууд барууныхан яг чам шиг укр гөлөгнүүдийг тэжээж дэмжиж еврей алиалагчийг гаргаснаар дайн гарсан,бүхэл бүтэн 8 жил оросуудыг гадуурхан яргалж байхад чи болоод чиний барууныхан хаана байсийн.Орос хүн төрөлхтөний сайн сайхны төлөө өөрийгөө зольж ануус,натогийн эсрэг ариун дайн хийж байна.Ялагчийг хэн ч шүүдэггүй бандер укрын хоногийн тоо гүйцэж байгаа , баруун эцсийн ганц бандер хүртэл оростой байлдуулахаар зэвсэг өгөөд нэмэргүй болсон агуу оросын ялалтаар энэ өндөрлөх нь тодорхой болсон,тэр үед чам шиг гөлөгнүүд яаж хуцалдахыг харнаа!!!
Ленд Лийз бол зүгээр бусдын зовлонд дээр хэд нугалж хийсэн бизнес байсан дайнд ЗХУ ялах нь тодорхой болмогц ёс төдий 2-р фронтоо нээсэн Сталин Атландын далай хүртэл эзлэж авах байсан тэгж магадгүй гэж айсандаа ёс төдий 2 р фронтоо нээж ялтын гэрээгээр Сталины хэлсэн болгоныг толгой дохин хүлээн зөвшөөрч байлаа
ишш оюуны хоосролтой нөхөр бна даа ном унш амиа алдсан иргэдийн тоог л харчих .орос гэдэг нэрийн дор славян үндэстнүүд багтдаг юм
Монгол худалдаагүй америк өр болгож өгч байсан.хаана л дайн болно америк л мөнгө болгодог.гэхдээ үйлийн үр лайгаа хэзээ нэгэн цагт төлж л таарна орчлонгийн хууль
Агуу октябрийн хувьсгалын дараа орох баяр бол Ялалтын баяр бдаг. 1970 оны үед Санкт-Петербург хотод суралцаж байхад ялалтын баярыг их өргөн тэмдэглэдэг байлаа. Цэргийн хувцсаа өмссөн дайчид, эмэгтэйчүүд тэр аяараа гудамжиндаа гарч баярын нулимастай дуу хуур болцгоодог. "День победи"-г 8-9ний өдрүүдэд турш дуулагддаг байлаа. Манай сургуулиас холгүй газарт ялалтын том талбайн бүтээн байгуулалт өрнөж билээ. Гадаадын оюутнуудыг жинхэнэ тулалдаан болсон газарт Курган Мамаевын томоохон цогцолборыг үзүүлж дайнд нэрвэгдсэн зарим нэг байшинг хэвээр нь үлдээсэн байж билээ. Үнэхээр амь насаараа эх нутгаа хамгаалсан дайчдын сүрлэг цогцолбор сүндэрлэсэн. "Ариун дайн" дуу нь үнэхээр сүрлэг, хүчтэй. Ялалтын баярын мэнд хүргэе.
За Россию! За Победу!
Таныг Ленинградад сурч байхад иргэдээ цэрэг,эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлж империалист,капиталист орныг аль муугаар нь дуудаж байсан үе.Бид оросын түүхийг Ленин,Октябрь,эх орны дайны түүхээр төсөөлдөг байсан.Гэтэл одоо илүү нээлттэй олон талын мэдээлэл аваад ирэхэд арай өөр болжээ.Орсуудын сүүлийн 200жилийн түүхийг аваад үзвэл 128 жилд нь дайн хийж 5 жилд нь өөрийгөө хамгаалах бусад 123 жилд нь эзлэн түрэмгийлэх дайн хийсэн байна.Тэгэхээр орос германы дайныг бид үзэл сүртлын нэг нам дангаар ноёрхож байх үед л өндөр хэмжээнд авч үздэг байсан одоо бол ач холбогдолгүй болсон.Ах дүү,гарал үүсэл,шашин нэгтэй Украиныг яаж сүйдэлж байгаа та харж байгаа биз дээ.манай мэтийн юмыг бол тун амархан биз дээ
Социалист сармагчин миньОросууд Октяб рийн баярыг тэмдэглэхээ больсоныг мэд ээгүй юмуу даа ЧИ !
ОХУ ойгоор баян орон. Гэвч арчаагүй оросууд ойн модоо устгаад гадагшаа зараад байх юм.
Яг үнэн 1943 онд америкийн Roosevelt, английн Churchill хоёр Lend - Lease гэгч өгөөмөр их тусламжийг оросуудад өгсөнөөр германы Paulus-ийн давшилт зогссон билээ. Тэр үед Сталин Москваг нүүлгэж байв, Hitler -т эзэлсэн газар нутгаа ав хэлэлцээр хийе гэж гуйж байсан. Дараа нь 1945 онд II фронт Normandy -д нээгдээгүй бол оросууд Берлинийг эзэлж авч чадахгүй байсан. Үнэн түүх бол ийм л юм Герман хүүхдүүд нудрагын чинээ мөрлөн бууддаг гранатаар оросын танкуудыг сүйрүүлж байсан.
Үнэн . түүх түхээрээ - түүх мэдэхгүйчүүд түүхд ийгээрээ ... Одоогийн эхлээд байгаа дайн л Оросыг ганцаардуулах гэж улайрцгааж байх шиг байна . Үгүй л цагтаа тулбал Хойтууд зүгээр байх уу , Хятад , Энэтхэг , Иран , Пакистан гээд Оросын эсрэг ЦӨМ илгээх үү ...
Яаж ийгээд л Украиныг эзгүй газар шороо буюу НАТО - гийн хилийн зурвас \ " берлины хана " \ болгох гэсэн оролдлого ....
Орос зөвхөн зэвсэгийн араас хөөцөлдөж байхаар барууны оронтой хөгжлөөрөө өрсөлдөөч арчаагүй юм.
Оросуудаас өөр дайныг магтан дуулдаг тэнэгүүд энэ хорвоо дээр үгүй. Манай тэнэгүүд даган баясана.
Эрхууд сурч байхад орос авгайчууд архиа уугаад, дуугаа дуулаад алхаж явдагсан. Одло бодоход ухэгсэдээ дурсан гашуудаж байждээ. Тэр уунийг ойлгодоггуй байж.
Дэлхийн II дайнд Оросууд өөрийнхөө зэвсгээр байлдсан, Америкийн зэвсэг бгаагүй гэдгийг дэлхий мэднэ. Харин дайны өмнөхөн хүртэл Америкууд Гитлерт зэвсэг зарж баяжсаар бсныг дэлхий мартахгүй. Сталинградын бүслэлтийн үед хүнс бараагаар тусалснаа яариад бгаа хэрэг. Тэр нь Англи, Францад өгсөнтэй харьцуулахад өчүүхэн.
Тийм ээ , оросуудыг юу ч чаддаггүй тэнэгүүд гэх нь холгүй, байх юм , тэд өөрсдийн хүчээр зэвсэг техник ээ шинэчилж чаддаг улс, катюшаг хэн хийсэн юм америк англиуд өгсөн юм уу? Өнөөдөр гэхэд л дэлхий даяар АК барьж байна .
Дайны үед өөрсдийн холбоотон улсад бүгд тусалж бсан. Европ тэр чигтээ Германы армийн бүрэлдэхүүнд байлдаж бсан. Тэглээ гээд бидний тусламжаар танайх ялсан гэж хэн ч ярьдаггүй. Монголчууд тусалж бсан ч хэзээ ч өр нэхэж бгааггүйн чинь сэтгэлээсээ тусалсных. Дайнаас хожсон улс гэвэл Америк л даа, Европ сүйрч өрсөлдөгчгүй болсон
Бид социализмын үед төрж өссөн болохоор Ленин,Октябрийн хувьсгал,эх орны дайны сэдэвтэй кино үзэж оросуудыг "ах нар" гэж хэлж ярьж сурчихсан юм.Түүнээс биш арай жаахан юм уншдаг дэлхийн хөгжил дэвшил,өнгөрсөн түүхийг хардаг бол "орос ах" нар маань бидний өвөг дээдсийн нутгаас ихээхэн хэмжээний газар нутгийг булаан авсан,үүнд Алтайн хязгаар,эрчис мөрний сав газар,Байгаль нуур,буриадын нутаг дэвсгэр.1944 онд тагна туваг,1957 онд Увс аймгийн хойд талаас 2400 км кв нутгийг булаан авсан.Оросын сүүлийн 200 жилийн түүхийг авч үзвэл 128 жил дайн хийснээс зөвхөн 5 жилийн дайн нь өөрийгөө хамгаалах дайн байсан бусад нь эзлэн түрэмгийлж бусдын газар нутгийг булаан эзэлсэн түүх байдаг.Бид ЗХУ-ын үеийг санагалзаад ах нар гэж хөөрөөд байна."Шинэ орос"-ууд биднийг холбоотон гэж огт үздэггүй болсон.Монгол улсаас импортлох бүх бараанд асар өндөр татвартай байдаг.Иймд бид нар орсуудыг бусад улсуудын адил хөрш орон гэж үзээд тэгш харьцах ёстой
Бас Амар тэргүүтэн манай удирдагч, аль ухаантан, сэхээтнийг хэдэн арван жилийн турш Москвад аваачаад алах, цөлөх, хэлмэгдүүлэх нүгэлт гэмт хэрэг хийж байсан
Германы фашистуудын өдөөсөн дайн нь "коммунизмын аюул"-ыг сөрсөн дайн байсан.1949 онд НАТО байгууллагдахдаа "коммунизмын аюул"-ыг сөрөн зогссон юм."Варшавын гэрээ"-нд байсан улсууд НАТО-д элссэн явдал нь Оросын эзлэн түрэмгийллээс айсан хэрэг.Оросын аюул бидэнд ойрхон байгааг мартаж болохгүй....
Коммунизмын аюулыг сөрөгчид тэгээд дайн төгсгөл болчихоод байхад Хирошима, Нагасаки дээр цөмийн бөмбөг хаядаг юм уу? Тэнд дан японы цэрэгийнхэн байсан юм уу? Энгийн иргэдийг нь нүүлгэж байгаад бөмбөг хаясан уу?
яанаа бөгс улаймаар маргааш баахан аугаа эх орон гэж солиорцгоонодоо хэдийдээ ч ногоон оросуудтай эх орон нэгтэй болцгооцын
dain baildaan xiilgui bie biedee tuslaad saixan amidrax yum san
Даралуулж доромжлуулж хориглуулж байсанаас байгаа юм чинь вирусын эсрэг байлд ялагч гарчиг таараа. НАТО , Америк дээр Японд хаясан шиг атомын бөмбөг хая
УКРАЙНЧУУД ПУТИННИЙГ ИДИ НА ХУЙ ГЭЖ ТӨРХӨМДӨӨ БУЦ ГЭЖ БУХИМДАН ХӨӨЖ БАЙНА ЭНЭ БОЛ ЗӨВ ШҮҮ ДЭЭ ДЭМЖИЖ БАЙНА.
Энэ парадын чинь үёэр улаан талбайд нь бөмбөг дэлбэлэх байлгүй ! Тийм хоншоортой укриан эр одоо бэлтгэлээ хийж байгаа байлгүй !
Нато түрэмгий дайн эхлүүлээд зогсохгүй байшаа биш биз дээ?
Тиймээ , маргаашийн ялалтанд Монголчууд, Монгол морины тус дэм их бий, үүнийг Оросууд мартаагүй, манайхан шиг хэдэн ногоон хараад шууд урваж шарвадаг төртэй улс биш болохоор. Монголчууд бид цагийн сайханд цалгиж явахдаа хөрш хоёр гүрнээ сөгдүүлж ч явлаа, хөрш хоёрыгоо хөгжүүлж ч явлаа. Эрийг нас , уулыг цас гэдэг шиг одоо ядарч дээ зайлуул, харин ч энэ 2ынхоо ачаар энх тунх тусгаар улс явна. Гэтэл хаа хамаагүй гуравдагч нөхдийн гар хөл болж, хоёр хөршийгөө элдвээр муулж, зарим нэгнийх нь түүхийн мэдлэг нь дэндээд 2 том гүрний алдаа оноог шүүж дөвчигнөх нь сүүлийн хэдэн сар дэндлээ. Эхлээд цөмөөрөө бусдын доодхийг долоохоосоо өмнө өөрсдийнхөө онжигыг сайтар арчаад сурчуул уг нь...
Дайны хэнээтэй алуурчид. Манай тэнэгүүд дагаж намираал. Удахгүй хашаандаа орноо хонинууд.
тэр үеийн зөвлөлтүүд гитлертэй хамтарч европыг хуваах гэсэн нууц гэрээ, молотов, риббентроп нарын протокол одоо нэгэнт бүгд ил болсоон, оросын удирдагчид шовинист шунал хүсэлдээ хөтлөгдөн 2 дугаар дайныг хамтран өдөөсөн ялт гэмт хэрэгтэн шүү. Бидний эх орныг ямар их тонон дээрэмдсэн, хүн ардыг нь геноцид хийсэн билээ? оросын удирдагчид цусан гартай, бүү итгэ. Бид олон мянган хүнийхээ амийг нэхэж, олон улсын шүүхэд оросыг дуудах ёстой, эрхтэй ард түмэн шүү.
энх тайвныг хамгаалан босож, Европын улсуудыг булаан эзлэгчдээс чөлөөлж, Холокостын аймшигт эмгэнэлт явдлыг эцэс болгосон гэчихжээ. Пүрэвсүрэн ээ, чи үнэний талд бай, уншаагүй бол тэр баримтуудтай танилц. Манай удирдагч Цэдэнбалын маань төрсөн нутгийг хүртэл молотов дээрэмдсэн худлаа юу? ичээч чи? чамтай а нэгтэй нутгийн хүн ш дээ.
ОРОС, УКРАЙН ГЭЖ УЛЬСАН ШИЗО НОВШНУУД ОЛОН БАЙНА. ӨӨРИЙН УЛСДАА ШУДРАГА ЁС ТОГТООХЫН ТӨЛӨӨ ТЭМЦ
Shunalijс dalaid jibcen zebcegiin naimaachid zerlig kapitalictvvd Archilal xvnii erx neriin dor Anarkizm Xegjvvlj xvmvvn terlextenii tvvx coyl Vndecinii uxamcar vnet zvilciig Vndecinii baxarxaliig ni uctagan cvitgegchideer ni Nin yalanguya baigaliin baylag nutag debicgeriig ezelin stelimex jijig buurai Oronuudiin xvmvvjil uxamcaraar doroi Xiigeed tuxai oronuudiin tvvxiin aldaa zabxaraluud deer ni togloj tir xit dabaragchidiig ni ebeen titgej tuxain oronuudiin teriin tolgoмd gargaj tabj tideneerei gar xel xiij delxiin Codstialict Cictemiig tvlxen unagaj tidenii bvreldexvvnd bagtaj baican oronuщdiig Natoтd elcvvlej Tidenii udirdagch xecмgvvdeer ni tuxain Ulc oronuudiig tvibeedig menge xvvlegchidiin daranguilaliin
Пизда на хуй
Хурдан цөмийн дайн нь болоосой лаларын дэлхий сөнөвөл таарна
Хурдан цөмийн дайн нь болоосой лаларын хүн төрөлхтөн сөнөвөл таарна.
ОХУ-г ганцаардуулж газар нутгийн баялагийг залгихын төлөө имперлистууд улайран эрээ цээргүй неонацистуудаар халхавч хийж,хүүхэд эмэгтэйчүүдээр амид бамбай хийн дайрч бна,20 гаран оронтой Украйны нутаг дээр үзэж бна, эрэлхэг дайчдад болон ОХУ-н түмэн олонд ялалтын баярын мэнд хүргэж эх нутгаа харийнхнаас хамгаалахад Монголчууд бид ямагт туслах бно гэдгийг энэ ялдамд уламжлъя! Мөдхөн ялалт Оросын талд ирж Украйнчууд неонацистуудаасаа бүрэн ангижрах бно.
ШААГААД БАЙ ЧИ ХЭН ОРОСРУУ ДАЙРСАНЮМ,,,СОЛИОТОЙ НОВШ ВЭ ЧИ,,,
ШААГААД БАЙ ЧИ ХЭН ОРОСРУУ ДАЙРСАНЮМ,,,СОЛИОТОЙ НОВШ ВЭ ЧИ,,,
Украйн хөхөлүүд Натод элсэж натог йн цэргийн эвслийг Москвад 40 км ойртуулах гэсэн хорон санаа бодол
Пүрэвсүрэн чи яасан аймхай юм бэ, айснаасаа болоод ийм юм донгосох хэрэггүй. Тэр дайн Монголд түй ч хамаа байхгүй. Монголын хөх тэнгэрийг эзэн Чингис үүрд адислан үлдээсэн болохоор асуудал байхгүй. Итгэл үнэмшилтэй байж сур муу ёрын юм зөгнөөд хулчгар чинь.
Хитлерийн фашиэмыг ялсан баатарлаг ард тумнийг КГБ-н ганц тэнэг чекист л фашист Орос нэртэй болговоо, даанч харамсалтай !
Дайны хэнээтэй Пүрэвсүрэн гэдэг нөхөр үүнийг бичжээ.
Энэ ялалт бол бидний хамтын хүч шингэсэн ялалт. Монгол морьд маань Белорусын их намаг Украины шавар шавхайн дундуур хүнд зэвсэг чирсээр Берлиныг хүртэл урт замыг туулсан учраас хөшөөг нь В.Путин Москвад сүндэрлүүлсэн юм. Ийм эрхэм хүндэт тавцан дээр ялалтын баатрын дүрээр зогсож буй морьдын хөшөө дэлхийд өөр хаа ч байхгүй. Сталинградын дэргэд фашистууд бөөнөөрөө хөлдөж үхэцгээж байхад орос цэргүүд монгол хонины нэхий дээлтэй даарах аюулгүй тулалдаж ялалт байгуулж байлаа. Үүгээрээ бид хамтдаа ялалтыг авчралцсан юм шүү.
Их гүрнүүд дайныг сэдэж, дэлхийн бусад орнуудыг татан оролцуулан, нийтийг хамарсан зовлон болгон хувиргадаг биз дээ?! Ерөөсөө, жижиг орнууд энэ”Их гүрнүүдийн “ хөлд үрэгдэж байдаг юм. Дэлхийн улсууд бол энэ хэдэн “Их гүрний” тоглоом, наадгай байхгүй юу? Тэд аль ч орноор тоглон, ямар ч шоу хийж чадаж байна шүү дээ! Түүнийг ойлгоод, бүх жижиг орнууд нийлэн, улс төр, эдийн засаг, техник, технологи, хөгжлийн нэгдсэн холбоо байгуулах цаг ирсэн бололтой!'
Бид дайны турш ЗХУ-ын цорын ганц үнэнч холбоотон нь байсан юм
Oros yalna
2талаасаа цөмийн зэвсгээ хэрэглээд энэ лаларын дэлхийг сөнөөгөөд өгөөч
Д2Д-нд Оросууд ялсан нь туйлын үнэн /харьцангуй биш шүү/, түүний тус өгүүлшгүй их, бусад улс орны оролцоо/АНУ АНГЛИ ФРАНЦ/ өчүүхэн жаахан үлгэрлэвээс муур луу ноцох хулгана лугаа адил
сайхан хэллээ
Могой 3 тасарсан ч гүрвэлийн дайтай.орос цөмийн хүчирхэг гүрэн.яахыгаа өөрсдөө мэдлэг орон.тэгээд ч энэ хийж буй тулаан нь зөв.1941 онд өрсөөгүйн төлөөс нь маш их байсан.яс юман дээрээ европын зарим орон гитлерийн талд л байсан шүү дээ .
ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР БҮТЭЭСЭН БҮХ ЦӨМИЙН БӨМБӨГ ДЭЛБЭРСЭН Ч ДЭЛХИЙН СОЕЛ ИРГЭНШИЛ СҮЙРЭХГҮЙ ТЭР БӨМБӨГНҮҮД ОДОО БИШ Ч ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ДЭЛБЭРЧ Л ТАРАА
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зов сайхан мэдээлэл байна. Баярлалаа.