Ерөөл талархал сонинд
Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын ажиллагаа сайхан боллоо. Хүү маань тэнд хөрөнгө оруулалтыг төлөвлөх төслийн багт ажиллаад арваад жилийн нүүр үзэж байна. Наяад оны үед би Баян хошуунаас ХААЯ хүртэл автобус дамжин ажилдаа явах гэж аминдаа л ихээхэн түүртдэг байлаа. Гэтэл хүү маань өнөөдөр онгоцоор ажилдаа явж байна. Цаг өөр болжээ.
1300 метрийн гүнд уурхай байгуулж, 3 тэрбум 380 сая тонн хүдэр олборлохын тулд асар их хөрөнгө оруулалт шаардагдах нь мэдээж. Манайхан өөрсдөө зүтгэсэн бол насаараа босгож дийлэхгүй энэ их мөнгийг хэдхэн жилийн дотор босгож чадсан, хэдийгээр хулгайч луйварчнаар нь бид байнга цоллодог ч ноён Роберт Фридланд таньд юуны өмнө талархъя.
Ордыг ашиглах ТЭЗҮ-д тусгагдсанаар би эндүүрээгүй бол тэнд дор хаяж үүнээс 30 сая тонн зэс, 1300 тонн алт, 7600 тонн мөнгө, 81600 тонн молибден байгаа гэсэн. “Ямар ч л байсан Оюутолгой нөөцөөрөө Эрдэнэтээс 7 дахин их” гэж Хурц баатар ярьсан. Хурц гуай худлаа хэлэхгүй ээ. Мөн Эрдэнэтээс хавьгүй их алт, мөнгө, бусад ховор элемент тэнд бий. Эрдэнэтийн нөөц нь 8 сая тонн зэс, 200 мянган тонн молибден гэж би ойлгодог. 30 жил ашигласны дараа 5 сая тонн зэс, 130 мянган тонн молибденийн нөөцтэй үлдсэн гэсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хэдүй хэмжээний баялаг ашигласан талаар албан ёсны мэдээлэл надад одоохондоо алга.
Ажилдаа Улаанбаатараас онгоцоор очоод километр гаруй гүн рүү шууд шурган ордог хатан зоригт уурхайчин залуусдаа баярлалаа. Та нараараа буурал ах нь бахархдаг шүү. Газрын гүнд ажиллаж байгаа энэ олон мянган хүнийг өдөрт гурван удаа хооллодог ижийтэй минь адил гадаад дотоодын мэргэшсэн тогооч нарт баярлалаа.
Тэнд суурилуулсан техник хэрэгсэл, малтлагын метр бүрийг нарийвчлан тооцоолсон инженерүүд, хүүгийн маань хамтран ажилладаг төлөвлөлт, төслийн багийнханд баярлалаа бас дахин баярлалаа. Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс дэлхийн зах зээлд нийлүүлэх юм билээ. Одоо бидэнд эх орноо энд тэндгүй онгичиж сэндчиж гол усаа бохирдуулах шаардлага огт байхгүй. Ногдох ашигаа ОТ-гээс хүртчихээд хэдэн малаа маллаад эндгүй хөсөр хэвтэх арьс шир, ноос үсийг нь ашиглаад явчихад л хаваасаг. Авьяаслаг залуус маань оюуны хөгжил, авьяас чадвар, бяр хүчээрээ дэлхийд толгой цохиж байна. Монгол хүн бүхнээс илүү явах Бурханы адислалтай улс юм шүү. Юун жүүдүүд. Удахгүй бидний үр садын дундаас Нобелийн шагналтнууд хойно хойноосоо хөвөрнө. Гадаад руу гуйлгачин царайлаад бэдчээд явах ч огт хэрэггүй. Эх орондоо сайхан амьдарцгаая.
Манай төрийн өмчит “Эрдэнэс Оюу Толгой” компани Рио Тинто-гоос ногдол ашгаа өсгөж авах зорилгоор хамтран ажиллахаар болсон. Бидний хувьцааг төр засгийн томчууд хуурч аваад 30 жил хав дарлаа, одоо болно оо. Ногдол ашигийг маань хурдан тараагаарай ноёдуудаа. Болохгүй бол ард Аюушаас дутах нь юу байсийм. Босно шүү.
Энэ их хариуцлагатай ажлыг үүрч яваа нутгийн хүү Н.Цэрэнбат таньд баярлалаа. Ханхөхий хайрхан, Хархираан уулсаас нь өндөр амжилт хүсье. Оюу Толгой аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ өнөөдөр дэлхийд тэргүүлдэг гэсэн. Буурал дарга минь амьд байсан бол Эрдэнэт шиг том хот босгох байлаа. Даанч манай авилгачдын хийсэн балагийн гэрээгээр бүтээн байгуулалт гэх юм тэнд огт явагдсангүй, ядаж ганц цахилгаан станц ч баригдсангүй. Намайг 10-аад жилийн өмнө очиход тэнд ажилчдын хэдэн гэр майхнаас өөр юу ч байгаагүй. Гэрээг өөрчлөхөөр ажиллаж байгаа
Оюун Эрдэнэ ерөнхий сайддаа амжилт хүсье. Нэр тань хүртэл нэг юм хэлээд байна шүү.
Оюутолгой маань өргөжин хөгжиж, оюу номин шигээ цэнхэртэх говийн өнгө зүс өөрчлөгдөг ээ
Ханбогд суманд Хангайн нуруу шиг ой мод сүглийлдэж, хавь ойрын жигүүртэн шувууд жиргэлдэг ээ
Эх орон минь дэвжин хөгжиж цэцэглэн мандах болтугай. Хурай Хурай
Ш.Пүрэвсүрэн
Сэтгэгдэл(22)
Хэ,хэ. Арай л долигоноод байх шиг. Молигодуулсаар байгаад баргийн юманд итгэхгүй болжээ.
Hamag baylagaa egeed.tsaash n alt zes bugdiig achij duusaad MGL hund naaldah uom ogt bhgui gj bodohoor ymar erguu malnuud ene ulsiig udirdaad bnaa.Eersdee huvia uje avsan bga.Denduu nomhon ard tumen.duugarsan bolgonig tornii tsaana tamlaad.iim bolovsrolgui humuusiig songood uo bolj bgaag bieree uzej bga bizde.Javhlan.Hurelbaatar enter bol ashigguig medseer bj horloj bn
Чи бол Оросын бууны нохой болчоод их хуцаж байгаа юм бна.
Энэ дөрвөд нөхөр чинь бас жалга довны үзэлтэн бололтой. Буурал дарга мээнь ч гэх шиг . Нутгийн дүү дөрвөд Цэрэнбат ч гэх шиг. ......... .. дөрвөн шийр мах биш.
Энэ нэг зах зээл гэдгийг огт мэдэхгүй хуучнаараа сэтгээд Эрдэнэт шиг хот бхрина гэж яриадбайх юм.Эрдэнэт чинь улсад ямар татвар төлөхгүй,газар ашигласан төлбөр төлөхгүй,Ухаж гаргаад шууд орос руу хичнээн жил ачив.Бүх юм зээлээр 1978 оноос ажиллаж байхдаа 1990 он хүртэл нэг улаан мөнгө ашиг гэж төлдөггүй байсан.Болоогүй Эрдэнэт хот улсын төсвөөр явдаг байсан шүү.Тэр бүх үйлдвэр улсаас ьөсөв авдхг байсан.Одоо улсаас төсөв аваад хотло бариач дээ.
ямар ч ажил хийхгүй шантаажлаж мөнгө нэхэж амьдрах горилогчид байгаа уед монгол өөдлөхгүй. Паразитуудыг бүгдийг нь устгаж хөдөлмөрч улс болно
Yooy goy helsen. Algaa tosood gar harsan muusain yumnuudaar ene uls duurchee bur suirlee
Оюутолгойн гэрээ бол жинхэнэ дээрмийн гэрээ шүү дээ. Бүх олборлосон алт, зэс шууд Рио Тинто-гийн өмч болоод гадаадын зах зээлд борлуулагдаад бүх борлуулалтын орлого нь 100 хувь Рио Тинтогийн дансанд орно. Борлуулалтын орлогоос хөөрхий монголчуудад ганц төгрөг өгөхгүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) нэрээр Рио Тинто монголчуудад өчүүхэн жаахан угаадас өгнө. Ер нь ийм дээрмийн гэрээг колончлогч улсууд колони орнуудыг дээрэмдэхийн тулд 1945 оноос өмнө хийдэг байжээ. Одоо Монголчууд АМНАТ авахын зэрэгцээ дор хаяад бүх олборлосон алт, зэсийн 50 хувийг монголчууд өөрийн өмч болгож аваад өөрсдөө дэлхийн зах зээлд зарах нь өнөөдөр дэлхий дахинд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн хэм хэмжээ шүү дээ. Гадаадын дээрэмчдийн гар хөл болсон Баярцогт, Сайханбилэг нарыг монголчууд алахад ч багадана. Энэ саналыг олшируулаад мэдээллийн бүх сувгуудаар түгээцгээ, монголчууд минь.
Za bolij uzdee, meddeggui yumaa meddeg yum shg burah yum. 2025 onoos buren huchin chadlaaraa ajillaad ehelvel jild 5 terbum USD tsever ashigtai ajillana gej baigaa. Tegvel ternii 34% n shuud Mongol ulsad irne gsn ug. Deerees ni AMNAT tulnu. 66% ni Rio tinto bolon OT tusliin hurungu oruulagchid ruu ochix ch ene olon terbumiin buteen baiguulaltiig bosgohod Mongol uls 1 tugrug ch ogooguim shu, ene bol tsever business. Harin ter 34% aa l anhnasa ahiuhan avsan bol tsever ashgiin huvia ter hemjeegeeree avah baisan yum
Усан тэнэг үхэр монголчууд дэлхийд хосгүй алт, зэсийн ордоо гадаадын эдийн засгийн алуурчидад дээрэмдүүлснийхээ баярыг тэмдэглэж байна. Юутай гутамшиг, юутай харамсал вэ?
My bro l usan teneg uher mongol ym bishuudee. Ym meddeggui bol chimeegui l baimaar.
Монголын уурхайг яахаараа Британи компанид 66% өгөв гэж асуувал худал заль их байгааг харж болно. Энэ рио тинтогийн эзэмшил 66%-ийг 30% хүртэл эрс бууруулах 5 жилийн хатуу төлөвлөгөөг бэлдэж хэрэгжүүлэх цаг болсон.
Ug n bol Oyu tolgoi companiin 1%iig ch tur ezemshih yosguim baigaan. Harin AMNAT l mash undur baih ystoi ug ni. Oyu tolgoi geltgui Mongoloor duuren AMNAT buren esvel ogt tulduggvi, gaalid burtguulelgui gargaj zardag alt nuursnii jijig tom uurhainuud baina, daanch hen ch anhaaral handuulahgui bn
Энэ жалга ханхлуулсан орк зөнөг залгажээ
2-дох их хулгайн уурхай ард түмэнд ашиг гэж ирэхгүй ээ!ЭТТолгой одоо ямар байна хардаа!!!
Өнөөгийн Монголчууд бид арай дэндүү тавь таргүй бнаа. Оюутолгойн уурхайг огт хэрэггү й гэж нэг давхиад л, нэг бол ногдол ашиг буш уухан өг гэж сүржигнээд л..... Хойд хөршөөс даалгавартай ноход л үймүү лээд байгаа юм л даа !
Монголоос барууны хөрөнгө оруулалтыг шахаж гаргах зорилгоор ОТ-н талаар сүүлийн 10 гаруй жил явуулсан сөрөг мэдээллээр тархиа цэнэглэсэн хар массын байр суурь ямар ч үнэ цэнгүй!!
Рио тинто бол дэлхий дамнасан том дээрэмчид шүү дээ! Хаана юу хийх хэнд хахууль өгөх,өөрсдийн банкнаас хэдэн тэрбум $ гаргаад өндөр хүүтэй $ зээл болгоод Монголын 34%-д өгсөн. Бид гүний уурхай ашиглагдаж байна гээд баярлаад, 3 дахин илүү олборлолт хийнэ. 2038 онд Монгол ноогдол ашиг авна гээд мөрөөдсөн Монголчуудад юу ч үлдэхгүй яг Папау шинэ гвиней улс шиг дахин сэрээгдэхгүй сүйрсэн эх орон үлдэнэ! Арай дээ дээрэмчид идэх шанагаа томруулаад дайрч байхад ноогдол ашиг авахгүй байж Төр засаг яасан их шоу хийдэг юм бэ???
Оюун эрдэнэ өөрөө бичсэн бөлгөө
Рио тинто манайх шиг Папау шинэ гвиней улсад 17 жил 1989 хүртэл дэлхийд нэгд орох алт, зэсийн Пангун гэх уурхайг цөлмөөд гарч явсан. Одоо ус хөрсний бохирдол , иргэний дайн сүйрсэн газраас өөр юу ч байхгүй!!! https://amp.theguardian.com/world/2020/apr/01/rio-tinto-accused-of-violating-human-rights-in-bougainville-for-not-cleaning-up-panguna-mine
Өөдрөг ерөөл дэвшүүлсэн анддаа талархая. Хорвоог бараан өнгөөр харагсад олшроо юу, харлуулах ажилтай завтай нөхдүүд эсвэл монголчуудыг уруудуулах зорилготой троллууд бичээд байна уу. Нэрээ нуусан нөхдүүд олон сөрөг зүйл бичсэнийг анд минь бүү тоо.
ЗЭСЭЭС ГАДНА ЯМАР ОЛОН НЭР ТӨРЛИЙН ЭРДЭНЭС ДАГАЛДААД ХҮНД ЗАВШУУЛЖ БУЙ, БАС ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ ОЛБОРЛОЛТ ХИЙЖ ГАДАГШ ЗӨӨСНӨӨ ХЭТ БАГААР МОНГОЛЫН ТАЛД ХУДАЛ МЭДЭЭ ГАРГАЖ ХУУРЧ ЗАВШИЖ ЗАВШУУЛЖ, ЭНЭ ДУНД НЬ БАГАБАНДЬ МЭТИЙН НАХИУ ХАМАРЛАСАН НОВШ ХУВАЛЗ ЛУГАА ШИГДНЭ СОРОЛЦОЖ БУЙГ ПҮРЭВСҮРЭН ЧИ МЭДЭХГҮЙ Л ДЭЭ. БИД БОЛ ТЭНД БАЙГААГИЙН ХУВТДЭРХБИШ ГАДАРЛАДАГ Л ЮМ. ЭГЛЭЭ ГЭЭД ЯАХ БИЛЭЭДЭЭ. ХУЛГАЙЧ С. БАЙЯР МЭТИЙН ТҮҮХИЙН ХОГНУУД ХИЙСЭН БОЛОХООР БИД ТӨРИЙН ӨМНӨӨС ОГОТОНО ШҮҮДЭЭ