Зарим хүмүүс Украины дайн бидэнд ямар хамаатай юм бэ хэмээдэг. Үгүй шүү. Хамаагүй юм гэж дэлхийд байхгүй. Бүх зүйл уялдаа холбоотой, бүх зүйл үйлийн үртэй. Саяхан л дэлхий даяар ковид цар тахал яаж дэлхийг сүйрүүллээ. Өнөөгийн байдлаар дэлхийд цар тахлаар 523 сая хүн өвчилж 6.2 сая хүн нас бараад байна. Украины дайнаас болж Африкийн зарим орнууд үр тариа, талхаа авч чадахаа больж, өлсгөлөн нүүрлэж, оросын нефть, газ, шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр эрс нэмэгдэв. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хохирол учруулдаг зүйл бол тахал өвчин , хөнөөлт дайн хоёр юм. Одоо болтол хүн төрөхлтөн хэдийгээр технологи хөгжсөн ч гэсэн энэ хоёр гамшгаас салж чадаагүй л байна.Тэгсэн мөртлөө цэргийн зардалд ямар их мөнгө зарцуулж байна аа. АНУ нэг жилд 750 тэрбум доллар, Хятад 350 тэрбум доллар, Орос улс 150 тэрбум доллар цэргийн зардалд зарцуулдаг ажээ.Энэ их мөнгийг хүний төлөө өвчин, зовлон, ядууралтай тэмцэх үйлсэд зарсан бол ямар их тустай вэ.
Украин улс руу Оросын арми гэнэт үүрээр довтолж дайн эхэлснээс хойш 2 сар 20 өдөр болж байна. Путины тушаалаар дайн эхлүүлсэн орос цэргийн дайралт улам хүчтэй үргэлжилсээр байна. Оросын арми украины олон хотуудыг пуужингаар харваж их буугаар буудаж танкаар дэвсэлж энгийн олон мянган иргэд, хүүхэд, хөгшид алагдав.
Мариуполь хотын дарга Вадим Бойченко ярихдаа: Хагас сая хүн амтай манай хотыг оросын харгис цэргүүд өдөр шөнөгүй пуужингаар харваж их буугаар буудаж хотын орон сууцны хороолол болон дэд бүтцийн 90.0 хувийг газартай тэгшилсэн. Орос цэргүүд манай хотын цахилгаан, газ, ундны ус, холбоог тасалж, хотоос дүрвэж гарч чадаагүй 100 000 хүмүүсийн амьдралыг там болгосон.Оросын агаарын цэргийн хүчин манай хотыг хагас цаг тутам бөмбөгдөж, их буугаар 30 хоногийн турш буудсан. Гитлерийн германий цэргүүд 80 жилийн тэртээ 1943-1945 онуудад тус хотыг эзлээд 2 жилийн хугацаанд 10 000 хүнийг хөнөөсөн байдаг юм. Тэгвэл өнөөдөр Путины цэргүүд манай хотын 20 000 энгийн иргэдийг хоёрхон сарын дотор хөнөөлөө.Тэхлээр Гитлер, Путин хоёр хэн нь илүү харгис вэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Манай энэ хагас сая хотын тал хувь нь орос хэлтэн хүмүүс амьдардаг юм шүү дээ.” гэж байв.
Эдүгээ Украины Мариуполь хотын металлургийн том үйлдвэр Азовстальд байгаа украин цэргүүд бол орос цэргийн бүслэлтэд орсон ч гэсэн эцсээ хүртэл тулалдаж байгаа эрэлхэг дайчин цэргүүд юм. Оросууд “Азовсталь” руу хамаг хүчээрээ дайрч тасралтгүй бөмбөгдөж суман мөндөр буулгаж байна.Фосфорын бөмбөг хаяж, Смерч пуужин харваж байна. Тэнд 600 шархадсан украин цэрэг байна.Тэнд ундны ус олдохгүй, техникийн ус ууж байна.Эм, тариа, наркоз олдохгүй болж, шархадсан украин цэрэг наркозгүйгээр хөлөө тайруулж байна. Оросын арми баруун украины Львов муж болон Одесс хотыг “Х-55” пуужингаар тасралтгүй харваж байна.
Эдүгээ орос цэргүүд Харьков орчмын газраасаа ухарч украины цэргүүд хил дээрээ хүрч очжээ. Оросын арми Киев, Черниговский, Сумский мужид дайран орж ирсэн боловч гол хүч, сэлбэг, шатахууныхаа агуулахаасаа 200 км алслагдаж цаашид байлдах боломжгүй болж аргагүйн эрхэнд эдгээр газрыг орхин ухарчээ.Энэ дайнд оросын арми зэвсэг техникээ үлэмж ихээр алдаж их хохирол үзэв.
Оросын арми украины дайнд одоогоор 5-р сарын 18-ны байдлаар 28300 цэргээ алдаж, 75300 цэрэг нь шархдаж, 1000 гаруй орос цэрэг олзлогдож, 1250 танкаа устгуулж, 586 их буугаа алдаж, 202 байлдааны нисэх онгоцоо алдаж, 167 нисдэг тэргээ хөнөөлгөж, 2043 ББМ-ээ алдаж, нисэгчгүй дрон 441 –ийг устгуулж, тусгай техник 43-ийг алдаж, 13 далайн хөлөг онгоцоо живүүлж, 102 далавчит пуужингаа устгуулжээ.
Энэ дайны балгаар украины 5.5 сая иргэд голдуу хүүхэд бүсгүйчүүд эх орноосоо дүрвэж Польш улсад очжээ. Харин Орос улсаас Путины дэглэмээс зугатааж 3 сая 800 мянган орос иргэд гадаад руу дүрвэжээ. Оросын иргэд яг л живж байгаа “Титаник” хөлөг онгоцннос зугатааж байгаа юм шиг Путины дэглэмээс зугатааж байна. Оросын иргэд Польш, Герман, Израиль, Гүрж, Казахстан руу олноороо дүрвэж байна.
Оросын шударга иргэд Путины дэглэм болон Украины дайнд дургүйцэж байна.Оросын тоймч, улс төр судлаач Пионтковский: “Путины ялалтын баярын өдөр хэлсэн үг түүний хамгийн сүүлчийн үг болов уу. Тэр бээр Украинд хийсэн дайныхаа дүгнэлтийн талаар юү ч хэлсэнгүй. Түүний санааг украины дайн зовоохгүй байна. Түүний санааг Кремль доторхи тойрон хүрээлэгчдийнх нь зөрчил зовоож байна.Украин оросуудыг Киевт ялсан. Зөвлөлтийн үеийн хуучин зэвсэгтэй оросын армийг украйнчууд зогсоож чадсан. Одоо орчин үеийн америкийн зэр зэвсгээр зэвсэглэсэн украины цэргүүд орос цэргийг ялах нь гарцаагүй”хэмээн мэдэгдэв.
Орост тогтсон ганц хүний дарангуйллын тогтолцоо үнэхээр аймшигтай юм.Украины дайныг цэргийн тусгай ажиллагаа биш, энэ бол дайн гэж үнэнийг хэлсэн оросын иргэдийг баривчилж 15 жил хүртэл хорих ял гаргасан хууль гаргаад тэрийгээ хэрэгжүүлээд явж байдаг нь үнэхээр эмгэнэлтэй гутамшиг юм. Энэ бүгдийг би хараад дараах онош тавьж байна.
Орос орон бол өвчтэй хүн. Орос орон 70 жил коммунизмаар өвчилсөн. Өдгөө 30 жил шовинизмаар буюу их гүрний дээрэнгүй үзлээр өвчлөөд байна.Хөөрхий оросын оросын ард түмэн зомби болж дуусаад байна даа.
Путины талаар өрнөдийн хэвлэлүүдэд “ Путин украинаас цэргээ гаргахгүй, харин дайныг улам шатлан өргөжүүлнэ. Путин цусны рак өвчтэй. Тагнуулчдын мэдээгээр Путины ухаан нь солиорсон. Энэ оны 8-р сард украинчууд Орост алдсан Крым, Донбассаа чөлөөлж буцааж авна. Путиныг ард түмэн нь эсэргүүцэж өөрчилж магадгүй. Эсхүл Путин Оросын Үндсэн хуулинд өөрөө өөрчлөлт хийсний дагуу тэр өөрөө 2036 он хүртэл буюу 86 нас хүртлээ Орос улсын ерөнхийлөгчийн суудалд суухыг санаархана.” хэмээн бичиж байна. Гадаадын хэвлэлүүдэд “Украин Оросын дайн нь Иран Иракийн 10 жилийн урт дайн шиг удаан хугацаагаар үргэлжилж уг хоёр орны эдийн засгийн хамаг хүч чадлыг нь шавхаж дуусах байх даа” хэмээн бичиж байна.
Оросын зарим шударга сэтгүүлчид, тоймчид “ Зөвлөлт Холбоот улсын үеийн Брежнев дарга бол цөмийн зэвсгийг хэзээ ч хэрэглэхгүй хүн байсан. Харин Оросын Холбооны ерөнхийлөгч Путин бол цөмийн зэвсэг хэрэглэж мэдэх хүн шүү” хэмээн үзэж байна.
Оросын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Думын депутат, 1997-1998 онд Оросын Засгийн газрын Эрчим хүчний сайд, Засгийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Борис Немцов алуулахаасаа таван сарын өмнө буюу 2014 оны 9-р сард хэвлэлд дараах ярилцлагыг өгчээ.
Б.Немцом өгүүлэхдээ: “Путин Украйнтай дайн хийх нь мэдээж. Гэхдээ энэ асуудал маш хүнд хэцүү юм. Путин цаашдаа бүх дэлхийтэй дайн хийж болохгүй. Оросын эдийн засаг өрнөдийн эдийн засгаас 16 дахин бага байна. Орос орон маш том уудам газар нутагтай, өөрөөр хэлвэл үлэг гүрвэл мэт том биетэй, харин толгой нь маш жижигхэн. Путины гол мөрөөдөл бол эрх мэдлээ яаж насан туршдаа хадгалан үлдэх вэ гэдэгт оршдог. Путин цаашдаа улам их харгис болно, улам их ёс зүйгүй болно. Хүмүүс өтлөхдөө сайн болдоггүй. Улам л мууддаг. Өрнөдийн орнууд Путины эсрэг эдийн засгийн элдэв хориг тавиад ч нэмэргүй. Путиныг гагц оросын ард түмэн л зогсоож чадна. Хэн Орос орныг дэлхийгээс тусгаарлаж, хямралыг дэвэргэж, хөрш орнуудтай зөрчил мөргөлдөөнд хүргэж байгааг оросын ард түмэн ойлговол Путин алга болно. Өөрийнхөө дарангуйллыг аз жаргалтай төгсгөсөн нэг ч дарангуйлагч байдгийг би л лав мэдэхгүй юм байна” гэжээ. Борис Немцов дээрхи ярилцлагыг өгснөөс хойш 5 сарын дараа буюу 2015 оны 2-р сарын 17-ны оройн 23 цат Моссква хотын нэгэн гүүрэн дээр ар нуруундаа болон толгойдоо 6 удаа буудуулан 56 настайдаа харамсалтайгаар алагджээ. Алллагыг гардан зохион байгуулсан, аллагыг захиалсан эзнийг нь одоо болтол олоогүй гэдэг. Гэхдээ олон нийт “Чечений Кадыровчууд Немцовыг амь насын хөнөөсөн” хэмээн үздэг юм. Чечений удирдагч асан, генерал Жохар Дудаев 1999 онд “Путин Украйнтай дайн хийж ялагдах болно” хэмээн хэлжээ.
Саяхан оросын нэгэн зөнч “Путин найман сарын дараа алга болно” хэмээн хэлжээ.
Дэлхий дахин Путины өдөөсөн дайныг хүчтэй эсэргүүцэж байна.Оросын өдөөсөн энэ дайныг дэлхийд Беларусь, Хойд Солонгос хоёр л дэмжсэн. Бусад нь эсэргүүцсэн. Монгол, Казахстан, Хятад, Энэтхэг зэрэг улс түтгэлзсэн. АНУ Украинд 40.0 тэрбум долларын тусламж үзүүлэхээр Конгресс нь шийдвэрлэжээ. Их Британи, Франц, Герман, Польш, Балтийн орнууд Украинд маш их дэмжлэг үзүүлж байна. Германий канцлер Олаф Шольц оросын ерөнхийлөгч Путинтай телефон утсаар ярьж Украинд хийж байгаа дайнаа нэн даруй зогсоохыг шаарджээ. Казахстан хүртэл украинд цэргээ илгээхгүй, украины дайныг эсрэгүүцэж байна хэмээн мэдэгджээ. Саяхан Оросын ялалтын баярын өмнөхөн гадаад орнуудад Оросын өдөөсөн дайныг эсэргүүцэж Оросын Элчин сайдын яамны өмнө олон цуглаан жагсаал болжээ.
Польш улсад суугаа Оросын элчин сайдыг Варшав хотод польшийн жагсагчид улаан будгаар цацаж орхижээ. Жагсагчид оросын элчинг болон оросын элчингийн ажилтнуудыг хараад “фашистууд” хэмээн хашгиралдаж дайрч байлаа. Тэднийг польшийн цагдаа нар арайхийж тогтоон барьж байлаа.Ер нь польшийн ард түмэн 1940 онд оросууд олзолж авсан 22 000 польш офицерийг бүгдийг нь Смоленскийн ойд буудан хөнөөж нүхэнд булсан гэдгийг яаж мартахав дээ. Орост дургүйцэх нь мэдээж. Польш болон Европын олон орнууд Оросын дипломатуудыг хөөн гаргаад байна. АНУ оросын олигархиудын өрнөдөд байрлуулсан үл хөдлөх хөрөнгө, усан онгоц зэрэг нийт 30 гаруй тэрбум долларын хөрөнгийг царцааж, уг мөнгийг Украинд өгч туслахаар шийджээ.
Харин өнөөдөр Монголд суугаа Оросын элчин сайд гэртээ байгаа юм шиг огт өөр байдалтай байгаа. Тэр бээр оросын украинд хийсэн дайныг дэмжсэн ажиллагаа Монголд явуулж, дайныг эсэргүүцсэн монгол иргэдэд анхааруулга өгсөн шигээ сууж байна. Оросын Украинд хийсэн түрэмгийллийг дэмждэг ямар олон монгол хүн байдаг юм бэ. Гурил цацдаг Бээжингээс эхлээд Гадаад явдлын сайд асан Эрдэнэчулуун хүртэл оросын түрэмгийллийг ихэд дэмждэг ажээ. Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй болоод гуч гаруй жил болжээ. Оросын ард түмэн бол баатарлаг сайн ард түмэн. Харин тэднийг сүүлийн 70 жил удирдаж байсан большевикууд болон сүүлийн гучин жил удирдаж байгаа ганц хүний дарангуйллын авторитари дэглэм бол муу зүйл шүү. Магтаал хэрэггүй.Үнэнээр нь хэлэх хэрэгтэй.Тэдний сүүлийн 100 жилд монголчуудад учруулсан үлэмж их хохиролыг бид мартаж болохгүй, харин мэдэж байх хэрэгтэй.
Ганц жишээ хэлэхэд: 1978 оны 3-р сарын 8-ны орой Улаанбаатар хотод ажлаасаа тараад автобустай явж байсан 20 ажилчныг зөвлөлтийн том ачааны машин хүчтэй мөргөөд зугатаагаад явчихжээ. Автобус галд шатаж 20 хүн ухаангүй байжээ. Энэ үед Содномжамц гэдэг 19 настай залуу ухаан орж өөрийнх нь толгойноос цус гоожиж байсныг ч үл тоож тэдгээр мөргүүлж, угаартаж, ухаан алдсан 20 хүнийг нуруун дээрээ үүрч шатаж байгаа автобуснаас гаргаж алтан амийг нь аварчээ. Харин Содномжамц эмнэлэгт дөнгөж очоод шархаа даалгүй нас баржээ. Энэ баатарлаг явдлын тухай сэтгүүлч Жамьян сонин хэвлэлд бичиж радигоор олон түмэнд ярьжээ. Жамьян баатарлаг гавьяа байгуулсан монгол залуугийн тухай “Гавьяа” хэмээх нийтлэл бичсэнээс бус, автобус дайраад зугтсан зөвлөлтийн армийн согтуу гурван офицерийн тухай бичсэн ч үгүй, мэдсэн ч үгүй. Гэтэл гэнэт Зөвлөлт улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд энэ тухай сонин хэвлэлээс мэдэж зөвлөлт монголын найрамдлыг сэвтээж гутаалаа хэмээн Улс төрийн Товчоонд мэдээлж бөөн хэрэг мандуулжээ. Ингээд монголын төр засаг тэрхүү нийтлэлийг бичсэн шударга сэтгүүлч Жамьянг арван жил хөдөө цөлж бага цалинтай ажилд томилж арга хэмжээ авав. Энэ нийтлэлийг хэвлэсэн редактор, сонины ажилтнууд нийт 20 ажилтанг ажлаас нь чөлөөлж хөдөө нутагт цөлжээ. Тэр үед Зөвлөлт Монголын найрамдлын үнэ цэнэ ийм л гутамшигтай байдаг байлаа. Оросын цэргүүд хэрхэн монголын байгалийг сүйтгэж, монгол залуу охидыг хүчирхийлдэг байсан тухай, оросууд хэрхэн монголыг баялгийг зөөж, орос комиссаруудын тушаалаар 35 000 монгол хүнийг хэрхэн буудан хөнөөсөн тухай яривал бүр ч их эмгэнэлт түүх болно.Энийг ярихаа болъё.
Орос улсын ард түмэн одоо болтол яагаад ядуу хэвээр үлдсэнийг би гайхдаг юм. Гэтэл энэ асуудлыг судлаад үзэхэд Орос улс өрнөдөөс үлгэр жишээ авч байхдаа хөгждөг байсан аж. Петр хаан болон Екатерина хатан хааны үед Орос орон өрнөдтэй харилцаа сайн байсан тул хурдан хөгжсөн байдаг. Орос улс сүүлийн 100 жилд олсон орлогынхоо бараг 50 хувийг цэрэг дайны зардалд гаргадаг байжээ. Эдүгээ Орос орон нэг жилд 150 тэрбум долларыг цэргийн зардалд зарцуулж байна.Хамаг орлогоо танк, их буу, нисэх онгоц, пуужин, цэргийн зардалд өгдөг улс яаж ард түмнээ хангалуун амьдруулж чадахав дээ. Украины эсрэг дайнд очиж байгаа тэнгэрээр дүүрэн цэргийн нисэх онгоц, газраар дүүрэн ногоон танкнуудыг хараад би Орос улс иргэддээ энэ олон танк шиг ийм олон автомашин, фермерүүддээ ийм олон трактор үйлдвэрлэж хангасан бол өдийд ард түмнийх нь амьдрал өндөр түвшинд хүрэх байж дээ хэмээн бодох юм.

Путин дайн эхлүүлэхийн өмнөхөн Украин улсын иргэд оросын цэргүүдийг цэцэг барин баярлалдан угтана хэмээн боджээ. Гэтэл украинчууд нэг хүн мэт эх орноо хамгаалж хүн бүр зэвсэг барин тэмцэнэ гэдгийг тэр огт бодсонгүй. Дэлхий нийт ялангуяа өрнөдийн ертөнц оросын түрэмгийллийг эрс эсэргүүцэж олон төрлийн эдийн засгийн хориг санкц тавьж оросыг дэлхийд ганцаардуулна хэмээн огт бодсонгүй. Путиныг тойрон хүрээлэгч генералууд түүнд “Манай оросын ялгуусан арми украиныг 3 хоногийн дотор эзэлнэ” хэмээн буруу мэдээлэл өгчээ. Энэ л түүний хувьд хамгийн хамгийн том алдаа болов. Харин Путин алдаагаа засахыг огт бодсонгүй. Бодвол түүний их гүрний дээрэнгүй үзэл нь түүнийг төөрөгдүүлдэг биз.
Дайнд хэлмэгдсэн ард түмэн, дайнд үрэгдсэн цэргүүд, дайнд алагдсан энгийн иргэд, хүүхэд хөгшид, өнчирсөн хүүхдүүд, хүүгээ алдсан эхчүүд, бэлэвсэн хоцорсон залуу эхнэрүүдийн зовлонд хэн буруутай вэ. Мэдээж Путин буруутай. Хэдхэн жилийн өмнө дэлхийд нэр хүндтэй байсан ерөнхийлөгч Путин одоо дайны гэмт хэрэгтэн болжээ. Путин дайныг зогсоохгүй улам өргөжүүлж байгаа энэ үед дэлхий дахин улам нягтарч байна. Орос улсын хөрш Финлянд, Швед хоёр улс оросын түрэмгийллийн аюул заналыг мэдэрч ойрын үед нэн хурдан НАТО-д элсэхийг эрмэлзэж байна.Казахстан хүртэл саяхан Турк улстай цэргийн холбоо байгууллаа. Зүүн европын хуучин социалист байсан бүх улсууд болон Балтийн орчмын бүх улсууд Оросыг эрс эсэргүүцэж байна. Оросын аюул бол бодит үнэн гэдгийг дэлхий дахин ойлгоод байна.
Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл(76)
Зөв дөө хөө, сайхан бичиж, монголчуудадаа үнэнийг ингэж сайхан бичсэнд талархаж байна аа, мөн Доржготов гуай танкчин Жээнкогийн тухай үнэнийг бичдэг. Баярлалаа.
Ёстой үнэн үг үхрийн шар тос гэгчээр сайхан бичжээ. Ер нь украинчууд чинь дэлхийн хамгийн эртний хамгийн агуу үндэстний нэг юм билээ. Эртний Грекийн Гомерийн зохиол бүтээлүүдэд ч энэ тухай тэмдэглэгдсэн байгаа бөгөөд сүүлийн үеийн баримт судалгаагаар чухам украинчууд д Хар далайг анх газар ухаж усаар дүүргэж явсан болох нь батлагдаад байгаа. Бас Чингис хаан монгол биш украин хүн байсан гээд бодоод үз. Аав нь Исаак гээд еврей, ээж нь Елена гээд украин цустай байсныг эрдэмтэд тогтоод байна. Тэр ч бүү хэл бидний шүтээд духаа цоортол мөргөөд байдаг бурхан Будда чинь Украин хүн байсан байна. Ийм агуу үндэстнийг муусайн оросууд яагаад ч ялж чадахгүй.
Д.СҮХБААТАРТ ЭЭЛЖИТ АНУ болон БАРУУНЫ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИЙН НИЙТЛЭЛ ГАРЛАА ДАА.БИД МОНГОЛДОО ХУУЛЬ ДҮРМЭЭ ЯГШТАЛ БАРИМТЛАДАГ БАЙДАЛ , АЖЛАА ХҮН ШИГ ХИЙЖ СУРАХ , ГАДНААС ХАРААТ БУС АМЬДАРДАГ , БОЛЖ БАЙЖ ГАДНЫ ОРНЫГ ШҮҮМЖИЛДЭГ БАЙВАЛ БОЛОХ БУС УУ . БИДНИЙ ЭНЭ ТУСГААР ТОГТНОЛ АСАР ИХ ҮНЭЭР ОЛДСОН БӨГӨӨД 2 ТОМ ХӨРШИЙН ХАЖУУД МАШ ЭМЗЭГ БАЙДАЛД БАЙДАГ . ҮҮНИЙГ БОДОЛЦОЖ ХӨРШТЭЙГЭЭ ХАЯА АЙЛТАЙГАА ЭВ ТҮНЖИНТЭЙ БАЙХ ,ТӨВИЙГ САХИСАН БАЙДАЛТАЙ БАЙХГҮЙ БОЛ БИДЭНД АРДААС ХИЧНЭЭН ЗЭВСЭГ ӨГӨӨД Ч ХЭРЭГГҮЙ. УЛААНЫГ ҮЗЭЖ УРВАЛГҮЙ ШАРЫГ ҮЗЭЖ ШАРВАЛГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ДАЙН ХЭРЭГГҮЙ БОЛОХООС ТҮҮНИЙГ СУРТАЛЧИЛААД НЭГИЙГ МУУЛААД НӨГӨӨД САЙДААД БАЙХ БИДЭНД ЗОХИСГҮЙ . ХӨРШ ЗҮГЭЭР БАЙХАД Д.СҮХБААТАР ГЭДЭГ НӨХӨР ЗҮГЭЭР БАЙХ ХЭРЭГТЭЙ .
Энэ өөрийгөө хуульч сэтгүүлч гэж нэрлэсэн Сүхбаатар элдэв шалдав эрээвэр хураавар мэдлэг муутай.юм бичдэгээ болимоор юм. Тэгээд Сүхбаатар дайнд эгдүүцээд байвал украйныг дэмжээд байвал тэндээ очиж байлдаач .Мэдрэл муутай юм чинь МОНГОЛчуудаа турхираад байх юм . Мэдлэггүй мэдрэлгүй тэнгүүд дайнд хөөрөөд байх юм.
Үхбаатараа,чамаас нэг юм асууя азовстальд байсан чиний амиараа хамгаалдаг бандерууд 1000 орчим алуурчид бууж өгсөн бна.Үүнийгээ чиний ногооноо болоод бөөгсийн долоодог барууныхан чинь нүүлгэн шилжүүлэлт болж бнаа гээд илт худлаа мэдээлж бна,хэрэв нүүлгэн шилжүүлэлт гэж үзвэл яагаад оросын тал руу "нүүгээд" байгааг нь хэлж өгөөч.ануус чинь бандеруудад нэн даруй 40тэрбумын дэмжлэг цаашдаа оросыг ялахын тулд 3 их наядын тусламж үзүүлнэ гэнээ.тэгэхээр орос ганцаараа барууны колоничлолын эсрэг ариун дайн хийгээд байгаам бишүү. оросууд 1000 хүнээ олзлуулсан бол укрууд өдөрт л 1000аараа олзлогдоод байгааг эрхбиш мэдэн будилаад бгааг чинь мэдэж л бна,эндээс хэн нь ялах нь тодорхой л баймаарсан
ХАЯА АЙЛ ,СААХАЛТ ХӨРШТЭЙГЭЭ МУУДАЛЦАЖ ХАВИРАЛДАЖ ШӨРГӨӨЦӨЛДӨЖ БАЙДАГ ХҮН ,АЙЛ ХЭЗЭЭ Ч САЙН ЯВДАГГҮЙ ЮМ. АЙЛ СААХАЛТ ХҮМҮҮС Ч БАС ЯАХАВ НҮҮГЭЭД ХОЛДООД БУУЧИХНА ГЭЖ БОДОХСОН . ЭНЭ ӨРГӨН УУДАМ НУТГАА АВААД НҮҮЧИХЭЖ ЧАДАХГҮЙ УЧИР ЭЕ ЭВЭЭ САХИАД ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГЭЭР УЧРАА УЧРАА ОЛООД БАЙЖ БОЛДОГ ЮМ .ХАРИН Ч ЗӨӨЛӨН НЬ ХАТУУГАА ИДДЭГ УЧИРТАЙ. ИНГЭЖ ДАЙН САМУУНД ХӨӨРЧ УЛС ОРНОО БУРУУ ЗҮЙЛД УРИАЛАХЫГ Л ДАЙСАН ГЭЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ . ИЙМЭРХҮҮ МЭДЛЭГ МУУТАЙ ХҮМҮҮСЭЭС БОЛЖ БҮХЭЛ БҮТЭН УЛС ОРОН СҮЙРЧ БАЙСАН ,ДАЙН ГАРЧ БАЙСАН ЮМ ШҮҮ
Бүх балайгууд чинь Путиныг муу хэлж Путины уурыг хүргэж цөмийн бөмбөг цөмийн пуужингийн амтыг үзэх нь !! Ашгүй дэ хичнээн муу хэлж хичнээн уурыг нь хүргэнэ төчнөөн хурдан амт үзнэ шүү !! Путин бол үхэхээсээ өмнө орчин үёийн хот дээр цөмийн дэлбэрэлт ямар байдгийг үзчихээд үхэх бодолтой хүнээ гэж би өчнөөн олон удаа хэлж байгаа ! Яг над шиг хүн гээд ! Энэ бичээч жанжин сүхбаатар оросын хоолыг гударч явсан байх одоо хүнд үёд нь муу хэлээд байдаг өөрт нь л муу даа! Дахиад хэлэхэд Путин бол ялагдаж ухарч гарч дээр нь Крымыг буцааж алдаж дэлхий дахинд шившэгээ харуулж байснаас цөмийн зэвсэгээ хэрэглээд асуудлыг шулуун замд нь оруулсан нь дээр гэсэн үндсэн бодолтой хүн шүү ! Яг над шиг !
Эрийн муу цагдаа. Муу эр дайнд хөөрнө гэж үгтэй. Чи бол арчаагүй хувцасны гол болсон, өлөн нүдтэй, хоосон ходоодтой цагдаа байсан хулгайчдаа кккк. Пүтинтэйгээ адил сэтгэцийн өвчтэй болсон писда
путин ялагдана энэ бол баталгаатай
exleed tsomooroo 1 xadaas xuudeg boloe daraa ny darvagar amaa xodolgoe doo
Таны саналыг дэмжиж байна. Бид өөрсдөө юм аа хийж чаддаг болчихоод өөрийгөө батлан хамгаалах чадалтай болоод дараа нь дураараа ульдаг болох хэрэгтэй. Дааганаас унаад үхдэггүй даргавараасаа болоод үхдэг гэж МОНГОЛчууд ярьдаг даа .Тээр тэндэх гайг өөртөө бүү дууд. До.Сүхбаатрыг ярилаа гээд ДАЙН дуусчихгүй шүү.Ам хамраа мэдэж ярь До.Сүхбаатараа
Харин тиймээ харийн дайнд санаа зовж суухаар нэг хадаас шруп ч гэсэн хийгээд сурчихаар юм,хад чулуу ихтэй улс байна хужаагаас авалгүй плита зэргээ ч хийгээд сурчих гээд ажил их байна даа
Сайхан хэлжээ. Одоо таанкчин ах жээнкогийн танк хойноос ирэхүү урдаас ирэхүү гэдгийг бичиж өгөөрэй
ТИЙМЭЭ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ШӨНИЙН ЭЭЛЖИЙН АЖИЛЧИДЫН СУУЖ ЯВСАН АВТОБУСЫГ ОРОСЫН БАЙЛДААНЫ ТОМ УРАЛ МАШИНТАЙ СОГТУУ ЦЭРГҮҮД МАШ ХҮЧТЭЙ МӨРГӨЖ АЙМШИГТ ОСОЛ ГАРАГЧИХААД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ ЗУГТААТ ЯВЧИХСАН ГЭДЭГ ОСОЛЫН УРШИГААР ОЛОН САЙХАН ОХИД ХӨВГҮҮД АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРСОН ТУХАЙН ҮЕИЙН ОРОСЫН БӨГСНЫ АЛЧУУР БОЛСОН ТӨР ЗАСАГЫН УДИРДАЛАГУУД БОЛООД ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ХЭРГИЙГ НАМ ДАРААД ӨНГРӨӨСӨН НЬ ХӨДӨЛШГҮЙ ҮНЭН ОДОО ТЭДГЭЭР АЛУУРЧИДЫН ҮР УДАМ НЬ УКРАЙНД АЛЛАГАА ҮЙЛДЭЖ ЯВАА БИЗ
Nairuulga ug xelleg xolboos xel zuin xuvid tiimxen met sanagdlaa. Gexdee chuxam uneniig shuud todorxoi ergelzeeguigeer bichjee. Tanid bayarlalaa. Putler tuunii deglem xurdan sonoj xun torolxtonii nuruug teniilgex boltugai!
Оросын тэнгэр бүрхсэн вертолёт гэжээ. Янкуудийн алалц гэж өгсөн тэр их сум зэвсэг тэгээд чихэр талх юм уу. Ийм хуульч сэтгүүлч Монголд хэрэггүй ээ. Визээ хурдхан аваад зайлаарай.
кк шал тэнэг
Энэ хөлснийхөн арай л дэндүү худал мэдээлэл бичих юмаа. Украйн ялаад бгаа гээд л аваад байх юм. Тйим бол газар нутгийнхаа 40 хувийг алдчихаад, армийн бие бүрэлдхүүний 80 хувийг устгуулчихдаг юмуу. Битгий ийм хэн ч үнэмшихгүй барууны тархи угаалт бичиж бай л даа.
Энэ Д.Сүхбаатар гэгч малаас арай дээр юм уу даа.Бичих тутам мэдлэггүй үүх түүхээ мэддпэггүй гэдгээ илчилэх тул одоо болно ккк
хөлсний бичээч нар битгий худал юм ярьж тарихи угаах гэж оролд бүтэхгүй шүү мэдээж юмыг худал ярих муухай
энэ тоо баримтууд дандаа худлаа байна дудаeв 1999 биш 1996 онд алуулсан амeрик зэвсэгт хүчинд зарцуулдаг төсөв 650 тэрбум доллар хятад 235 тэрбум доллар орос 65 тэрбум доллар гээд л өөр бусад тоо дандаа худал байна ийм юм бичих санаатай бол жоохон юм унш гэхдээ дайныг зөв гэсэнгүй путиний буруу маш буруу
Эритрей, Сири бас дэмжсэн
НАТО бол Зөвлөлт Оросын эсрэг эвсэл гэтэл ЗХУ задран уначихаад байхад юу хийгээд байгаа юм. Оросын эсрэг эвсэл болж эргэн тойрны улс орнуудыг өөртөө нэгтгэж байна. Хэн ч байсан хотны чинь хажууд чоно ирээд хэвтчихвэл зүгээр хараад суухгүй л болов уу. Америк, НАТО дэлхий даяар дайн хийж хэдэн сая энгийн иргэдийг алж байсан түүх хуучраагүй л байна. Украйн ингэж их хохирол амсах ямар шаардлага байсан юм бэ? НАТО-д битгий элс, Азовын баталион гээд тусгай хүчний цэрэг бүү бэлдээд бай гэсэн шаардлага тавьсан. Үүнийг дагаснаар юу алдах гээд байгаа юм. Орос Америк, НАТО шиг дайн хийж энгийн иргэн цэрэг ялгалгүй пуужингаар цохилт өгч, онгоцоор бөмбөгдөж дайрсан бол тэд Иракт 2 сар гаран дайн хийхдээ 500 гаруй мянгаар нь энгийн иргэдийг алсан шиг юм болох байсан. Орос манай улсыг ямар байхад нь ямар болгосон билээ. Орос туслаагүй байсан бол Монгол улс тусгаар тогтносон улс байж чадах байсан болов уу? Орос цэргүүд осол гаргасан нь Оросын бодлого юм шиг ярих буруу байх.
Манай хувь наймаачид орост Манай зарим иргэд увиараа орост очиод хулгай хийдэгийг улсаараа хулгайч бодлоготой гэж бичих үү? ккк. Хувийн чанартай асуудлыг дөвилгөж улсын бодлого мэтээр дэмийр ч болохгүй ээ
Putin uls oronoo ard irgedee hamgaasan baruunii medeelel dain d l yalagdsan tuuh shuune iimerhuu medeelel taraaj daraagiin ukriane tusul mongol baruun mongoliig hyadadiin esreg bai bolgoh oros esreg dainii talbar bolgoh zorilgo tisuluu iim humuuseer beldej baigaa shu soros adenoids San geed edend huls tuldug
Mongoliin auylgui baidal hyanalt alga medeelel iin dain bolj ba iiim hulsnii humuusiig hulsulj baij ukriane oros ah duusiig alaltsuulj ba ene dain bol dollars ezediin tusul orosiig ezleh 1 naidbar dollars ezded oros l uldsen
bid 100 %xaraat opon oorsdoo yadaj xooloo 100% oldog bol darvagar am chuny xodolj bolno xil xaaxad dusal tariagyi l suuj bauna daa tom gurnuudiig bid met shuumjlex ny buur ineedem
Юуных нь хуульч,сэтгүүлч вэ? Худалч, гэвэл яг таарах нөхөр байна.Ичих нүүр байна уу? энэ нөхөрт
Оросыг дэмждэг Женкогийн троллуудын амыг сайн таглаж бнаа. Сүхбаатар молодец !
ОРОСЫН СУРТАЛД ТАРХИА УГААЛГАСАН ХӨЛДҮҮСҮҮД ЭРГЭН ТОЙРОНДОО АНАЛИЗ,СИНТЕЗ ХИЙХ ЧАДВАРГҮЙ,ХАРАНХУЙ, ТЭНЭГ МЭДРЭМЖГҮЙ,ХОЙТ СО-УУД ШИГ НОХОЙ ЦАРАЙЛААД СУУЖ БАЙГААД ОРОС ЯАЖ СҮЙРЭХИЙГ НҮДЭЭРЭЭ ҮЗНЭ. ОРОС МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ СҮҮЛИЙН 30 ЖИЛ ЯАЖ БООМИЛЖ,ТИСКИНД ХАВЧУУЛЖ БНА. ОРОСЫГ ДАГАСАН ХОЙД СО,КУБА,ХОЙД ВЬЕТНАМ, ЗҮҮН ЕВРОП ,МОНГОЛ ЯАЖ ХӨГЖИВ. АНГЛИ,АНУ-Г ДАГАСАН ЯПОН,МНӨД СОЛОНГОС,МНӨД ВЬЕТНАМ,ӨНӨӨГИЙН ЗҮҮН ЕВРОП,БАРУУН ХӨРӨНГӨ ОРУУЛТТАЙ КАЗАХСТАН,ОДОО ГҮРЖ,АЗЕРБАЙЖАН ЯАЖ ӨӨРЧЛӨГДӨЖ БНА. БИДНИЙГ УЦС,УРАН,НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ,ГАН ХАЙЛУУЛАХ, ШАТДАГ ЗАНАРЫН ОРД АШИГЛАХ, ДЦС БАРИХ, УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮД,ТӨМӨР ЗАМ БАРИХ БҮХ ТӨСЛҮҮДИЙГ ХУДАЛДАЖ АВСАН МӨНХБАЯР ШИГ ТАГНУУЛУУДААР ДАМЖУУЛАН,ГАДААД ХАРИЛЦААНД НЬ ТҮРЭМГИЙЛЭН ХӨГЖҮҮЛЭХГҮЙ 30 ЖИЛ ХАТААЛАА. эНД БАЙГАА НОХОЙ ХОЗЛУУЛСАН ЭЗЭНДЭЭ ЯНАГ ГЭДЭГ ШИГ КГБ-ИЙН НОГООН МАЛГАЙТНЫ ШЭЭС,ТӨЛГӨН КОММУНИСТУУД ӨМХИЙ ДЭЭРЭНГҮЙ ОРОСУУДЫГ ӨМӨӨРЧ,ХӨТӨВЧТЭЙ ШЭЭСЭЭР НЬ УНДААЛЖ СУУНА. ҮХЭР ТЭНЭГ МОНГОЛ УРВАГЧИД ОРОС ЯАЖ СҮЙРЭХИЙГ БУРИАД,ТУВА,АЛТАЙН ОЙРД,АЛС ДОРНОД ХЭРХЭ
Үнэнг бичижээ орос ялагдаж ойрын хэдэн жилд задрах болно путны дэглэм нуран унаж дээрэмдсэн газар нутгаа буцааж алдах болно
Орос,ерөнхийдөө, баруунаас технологийн хувьд хоцрогдсон бололтой. Гэхдээ Украинд ихээхэн хохирол учруулж байна. Өөрсдөө ч зэр зэвсэг, хүн хүчний хувьд ихээхэн сүйрч байгаа бололтой. Дайн бол дайн.Аль аль нь туйлын их хохирол амсана. Тэр бол хэн ч ойлгох үйлдэл.Цөмийн дайн болоосой гэж хүсдэг хүмүүс манай оронд ч байдаг бололтой.Яагаад тийм зүйл боддог юм бол доо! Аминаасаа болон ертөнцөөс уйдаж, цалхсан хүн байдаг бололтой! Тийм хүмүүс байдаг бол хорвоогоос явахыг нь хэн ч хориогүй шүү дээ! Японы хоёр хот дээр туршсан атомын бөмбөгийн хор уршиг одоо ч илэрсээр байгаа тухай бичиж л байна. Цөмийн дайн дэгдээж, дэлхийгээ устгах үзэл бодол яагаад хүн төрөлхтөнд бий болдог юм бэ? Энэ зөв бодлого мөн үү?!
Дарангуйлагч төрүүлсэн улс яаж сүйрдэгийг Орос дахин харууллаа. Манайхан одоо үүнийг ойлгох ёстой. Монгол ардчилалыг төлөвшүүлэх гэж будилж яваа улс болохоос "ардчилал" муухай гэсэн үг биш.
Unen
Мэдээж Путин буруутай. Хэдхэн жилийн өмнө дэлхийд нэр хүндтэй байсан ерөнхийлөгч Путин одоо дайны гэмт хэрэгтэн болжээ.
Энэ нэг барууны хөлсний бичээч болимоор юм Дандаа оросыг муулсан юм бичих юм Орос украйныг хооронд нь / эд нэг славяни үндэстэн/ байлдуулж оросыг эдийн засгийн хувьд сүйрүүлэх тактик АНУ болон барууных үүнийг хэн ч мэднэ.
Баярлалаа. Орос (Путин)-оор бялуурсан усан тэнэгүүд уншиж ойлгоосой. Азизовын троллууд доромжлоод эхлэх биз, тоох хэрэггүй, харин болгоомжтой байх хэрэгтэй. Орос гүрний ялзарсан удирдлага, шударга ард түмнийг ялгаж, салгаж ойлгодог хүмүүс олон болох буйзаа
Путин Ногоонжав 2 та нарт эхлүүлсэн байна лээ шүү. Бидэнд санаа зовсноос хөгжлийн банк,тэрбум мод нтр ядаж өөрсдөө бандаашаа оёод сурчих гэж хэлээрэй гэсэн шүү
Дэлхий 2022.05.17-ны одор гэхэдУкрайнд ууссэн зэвсэгт морголдоон нь Украйн улс Минскийн хэлэцээний шийдвэрээ зорчин НАТО-д элсэн,ЕХ-ны гишуун болож тэдний хуч дэмжлэгийг авч, 2014 оноос хойш оросын эсрэг дайнд эрчимтэй бэлтгэн, Донеск, Луганскийн БНУлсуудад зэвсэглэн халдаж, орос иргэдийг хомроголон устгасан нь Орос-Украйны дайны гол шалтгаан боллоо! улмаар Барууны орнууд, тууний цэрэг, улс торийн 70 гаруй жилийн туухтэй НАТО-гийн Орос гурнийг ганцаардуулан дарж аваж гэсэн Д2Д-ны ялалтаас хойш баримталж ирсэн бодлого зорилтоо хэрэгжуулэх, улмаар дэлхийн 3-р дайнд ч хургэх аюултай тугшуурийн байдалд дэлхий нийтийг оруулаад байгаа нь эмнэнэл юм!!! Ийм дайны гэмт хэрэгтэн нь Дэлхийд ганцаардан буланд шахагдсан Орос гурэн уу? Эсвэл буурэлхэн буланд шахаад, эдийн засгийн олон хориг тавиад, 2014 оноос зэр зэвсэгээр хангагдан дайнд бэлтэгсэн Украйн болон дэмжигч барууны орнууд уу? Гэдэгийг НУБ-ын харьяа энх тайвны байгууллага, Олон улсын шуух шударгаар шийдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ дайныг өмөөрөөд байгаа хүмүүс оросын ард түмнийг биш, Путины тойрон хүрээлэгчдийг л дэмжиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Орос-Украйны ард түмнүүд дайтаад байгаам биш, Оросын дарангуйлагч дэглэм Украйны ард түмэнтэй байлдаад байна
Ухаантай царайлаад Монгол орноо яах гээд байнааа
Puting demjeed bga malnuudiig yana daa zailuul orovdoltei teneguud yumdaa zailuul
Сүхбаатар сайн судлаж бичсэн байфна. Одоо Белградын бөмбөгдөот, Лив, Ирак, Сир, Афганы тухай шалтгааныг нь яг дээрх шигээ тодорхой бичээд өгвөл олон түмэн эрэгцүүлж шүүн тунгааж чадна. Та нарын зорилго бол аль нэг талыг барихгүй бодит байдлыг олон түмэндээ ойлгуулж гэгээрүүлэх үүрэгтэй шүү. Тэгж чадахгүй бол чи юү ч биш болоод хараалгуулахаас цаашгүй болнр.
Путины алдсан эсэхийг чи дүгнэхгүй хөө. Барууныхны болон украйны мэдээнд итгэх юм бол цагаан туг өргөж ихэнх хүний алдахыг даалгавар сахйан биеллээ бид яллаа гэж ойлгох хэрэгтэй болоод байгаа юм. азовын тэнгис хар далайн боомтоо хотуудтайгаа алдахыг бас ялалт гэж ойлгох хэрэгтэй болоод байдаг. тулган шаардаад болиулж чадахгүй нүбын даргаар гуйлгахыг бас барууныхны ялалт гэж ойлгох уу ялагдал гэх үү
Яг үнэнийг бичиж 100% санал нийлж бна
zagas tolgoinoosoo muuddag geedeg. orsiin elituud sanaataigaar ulsaa zadlahaar shiid vuu
шаа шаа шаана биз
Новшоо чи больж үз ер нь боловсролтой хүн мэн үү? гадаад дотоод хэвлэл уншдаг уу?улс төрийн наад захын мэдлэг өөрт чинь байна уу, байн байн зөвхөн нэг талыг барьсан юм эрээчээд хүмүүсийн тархи угаагаад байх юм.АНамын Элбэгдоржийн хөлсний бичээч гэдэг нь тодорхой байна. мэдэн будилсан элдэв зүйл эрээчихээ боль,ийм нэг талыг барьсан СӨРӨГ суртал ухуулгаар хүмүүсийн тархи угаалгах ямар хэрэг байна.Ийм зүйл интернетэд тавих нь ч буруу шүү дээ.
Үхсэний чинь хуульч,сэтгүүлч худалдаж авсан эсвэл АНамынхан өөрт чинь өгсөн юм байгаа биз.
Украйныг 12 р зуунаас эрээд олохгүй киевын орос гэж байдаг үнэхээр дүф. үүд
хөрш орнууддаа заналхийлж булаан эзлэн буй Оросууд яргачин Путинээ зайлуулах ёстой
Орос задарч бид олон дарамтаас гарах болтугай
Энэ нөхөр шаал тэнэг , хоосон тархи Орос хэлтэй болгоныг хядаад байх тэгээд зөвүү . Уншаагүй шүү . Нэр нь укриан болохоос Америк Америкийн зэвсэгтэй хошин шогийн жүжигчин тэнэг , хөгшин зөнөг янктай Орос эх орон славинь үндэстэндээ хамгаалсан хүн шүү . Пүтиний хорголыг ч гүйцэхгүй новш
украйн манайхаар дөрвөдүүд,дөрвөд хүн - хүн биш гэдэг л юм,олон зуун жилийн ажиглалтаар л ингэсэн байх,за энэ ч яахав,ОРОС УЛС байхгүй гэж төсөөлдөө, тэгвэл ямар улс идэвхижих үү, Монголын хувь заяа яаж хувирах уу, их гүрнүүд буурай улсыг тэгээд л зөнд нь орхидог гэж байхгүй анхаар,тэр тусмаа барууныхан шууд л өөрсдөө залгина бүр болохгүй бол хуваалцана,"татвар"-аа эсвэл "бонус"-аа авна,илүү дутуучгүй БИЗНЕС
Нөгөө АНамын бууны нохой хөлсний бичээч дахиад л нөгөө нэг талыг барьж туйлширсан зүйлээ эрээчээд эхэлж.Энэ нөхөр үүний хөлсийг АНамаас эсвэл Украйнаас,АНУ-аас авч санхүүждэг байх.Тэгээд тасралтгүйл ямарч дүгнэлтгүй Украйнаас гаргасан сөрөг сурталчилгааг өөрийн болгож бичээд өөрөө Олон улсын мэдлэг А-ч гүй байж хачин хачин эрээвэр хураавар юм эрээчих юм. хамгийн гол нь иргэдийн тархийг угааж байгаа нь асар их хортой зүйл шүү,өөрийгөө ухаарч ард түмнээ бодож эрүүл саруул сэтгэж сурмаар л нөхөр байнадаг.
Ер нь бол энэ гарт Солиор гэх байна,Улс Эх Орон Ард Түмнийхээ Төлөө бол хэн байх нь хамаа алга УСТГА
харин ч Путины нэр хүнд маш их өссөн барууны тэжээвэр сүхбаатар гэж дүнхүү амьтан SONIN
Сүхээ чи бичиж бсан зүйлээсээ хожим ичив,бодит зүйл тэрлэсэн бол яахав, нэг талыг барьсан Эбигийн тэжээвэр гөлөг болжээ хөөрхий,цаг t-ны дараа ач гуч тань та 2022 оны үед хэн бсан юм вэ?гэвэл хэлэх үггүй бүлх залгисан аятай л болох вий!!! Цаг t-аа хамгийн том шүүлтүүр гэдгийг санаач!
Путин жинхэнэ удирдагч хүн. Нато, АНУ гэдэг чинь галт, зэвсэг, агуулахад байгаа хуучин байлдааны техникээ Украйнд шахаж ашиг олж байна. Тэд л турхирч дайн өдөөсөн. Цар тахал, дайн хоёр хар цагааныг ялгаж байна.
Энэ цэргийн ажиллагааны талаар 2 тал 2 өөр өөр мэдээлэл өгч байгааг хэн ч ялгаж салгаж тогтоогоогүй Энэ хуульч сэтгүүлч гэж өөртөө цол хэргэм өгөгч АНУн талын мэдээллийг нөгөө согтуу өвгөн Баярхүүгийн бичсэн зэргээс баахан хуулж байгаад л тавьчхаждээ кк
Энэ дайн зарим муу эрийг хөөргөж мөнгө олоход нь овоо хэрэг болж байх шиг кк
1996-2000 онд Ардчилсан намынхан засгийн эрхэнд гараад ионгол улсыг дампууруулчтхаад. Америкоуу бүгд зугтаж тэр улсын тролл болж иргэн ирсэн монглыг сөнөөхөөс аөр юу хийвээ элбэг үүл даанч ардчилал гэж ххшгирхаас. Өөрюу ё алгадаа
Д.Сүхбаатар гэгч илжиг өт бөөсний амаар гарах худлын туйл болсон өмхий баасыг үнэмших ялаа ч энэ дэлхий дээр байхгүй.
Оросыг муулаад л, бодит бдал дээр эсрэгээрээ тун удахгүй бүрэн ялах нь тодорхой харагдсаар л бгаа,, Зөв мэдээлэл олоод харчиж бай,,
Маш сайхан ойлгомжтой баримттай бичжээ. Дахин үргэлжлэлийг нь бичээрэй
Бодит баримтанд тулгуурласан маш сайн нийтлэл болсон байна.Аливаа юмны үнэн бодит нь зөв.Гэхдээ ард түмэн одоог хүртэл орос ах нар сайн л гэдэг. Ямар боломжоор боловч Украйнчууд ялалт байгуулах хэрэгтэй гэдгийг хүмүүс бүгд ойлгоосой билээ.Украйн ялсан байхад маш олон жижиг чадал муутай улс орнууд үнэнээсээ тусгаар тогтнож уртаар сайхан амьсгалхаас гадна дээрэнгүй үзэлийн цаг нь дуусчээ гэдгийг Орос,Хятад мэтийн өөрсдийгөө их гүрэн гэж боддог улс орнууд яс махандаа тултал ойлгож болгоомжтой гишгэдэг болно доо.
Тийм ээ.дэмжиж байна. Үнэн.....
Маш тодорхой үнэн зүйл бичжээ. Баяр хүргэж амжилт хүсье.
Энэ нэг орон гаран болчихсон нэгэн тэнэг гэхэд хаашаа юм, амьтан ямар ч утгагүй юм нийтлэх юм.
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
Кав шударга бичжээ. Одоо Оросын урвагч Луйварчин Жонхуугийн троллууд солиорно.
Монгол хүмүүс нэг хүнийг сохроор шүтэж байна Путиний нэр хүнд одоо шалан дээр унаж шороотрй хутгалдлаа энэ нь Путиний ганцаараа насан туршдаа орос оронд хаан байх гэсэн мунхаг бодолтойн хамаатай
Энэ нөхөр Зеленский шиг хар тамхи хэрэглэдэг байхаа.Тэгээд үе үе худлаа мэдэмгийрдаг биз
zov
Оросын коммунистууд Чойбалсантай нийлж Монголын 40000 хүнийг алсныг Монголчууд мартаагүй. Монголчууд Путины мөхөж б.гаа дэглэмт Оросоос айх хэрэггүй,...битгий арчаагүй амиа зогоосон ,хулчгар бай. Их гүрэн бага гүрэнрүү дайрах бол мэдээж буруу...Монгол дараачийнх нь болж болно!!!
Үнэнийг бичсэн б.а