Орост худал хуурмаг ухуулга хэзээ анх эхэлсэн юм бэ. Хорьдугаар зууны эхээр Оросын Эзэнт улсын эсрэг, Эзэн хааныхаа эсрэг оросын большевикууд элдэв худал ухуулга хийж эхэлсэн тэр цагаас Орост худал хуурмаг ухуулга эхэлсэн.
Большевикууд Оросын Эзэн хаан Николай Романовыг хамгийн харгис этгээд, цуст хаан, эзэн хааны хатан Александра Федоровнаг германий тагнуул энэ тэр хэмээн худал мэдээлэл цацаж гүтгэдэг байлаа.
Хааны гэр бүлийг бүгдийг нь гүтгэж байлаа. Большевикууд “Искра” мэтийн элдэв худал хуурмаг сонин гаргаж түүн дээрээ Эзэнээ хаан болон түүний гэр бүлийг шоглон зурах, гүтгэж доромжлох ажлуудыг их л урнаар сэтгэж хийж байв. Большевикууд “Оросын Эзэн хаан болон баян хөрөнгөтнүүдийг баян чинээлэг газрын эзэн нударган баячуудын хамт устгачихвал нийгмээрээ жаргалтай сайхан элбэг дэлбэг амьдарна” хэмээн сурталддаг байв. Оросын Эзэн хаан худал хуурмаг ухуулга хийдэг, төрийн түшмэдийг гүтгэдэг сонин хэвлэлийн эсрэг тууштай арга хэмжээ авч чадаагүй, гүтгэлгийг нь цаг тухайд нь няцааж чадаагүй юм. Хуулийг чангатгаж төр засгийг гүтгэсэн этгээдэд хатуу арга хэмжээ авч чадаагүйгээс болж оросын нийгэм хожим нь засахын аргагүй байдалд хүрч байв. Оросын хаант засаг дэлхийн нэгдүгээр дайнд орж эдийн засаг нь хүндэрч ард түмний амьдрал өмнөхөөсөө буурч ирсэн үед большевикууд тэрхүү дайныг ашиглаж хаант засгийн эсрэг элдэв дайралт хийж хоосон амлалтууд ард түмэнд өгч байлаа. Николай хаан ГосДумыг байгуулж хэвлэн нийтлэх, үг хэлэх, жагсах эрх чөлөөг зөвшөөрч, тариачдад газрыг түрээслэх эрхийг өгч байв. Гэвч тэр үед большевикуудын удирдагч Лениний “Засгийн эрхийг Зөвлөлүүдэд, фабрикийг ажилчдад, газрыг тариачдад” гэсэн уриа оросын ард түмэнд ихэд таалагдаж гурван зууны турш засгийн эрх барьсан Романовынхны хаант засаглалыг устгаж оронд нь улаантан большевикуудын харгис засгийг тогтоосон юм. Орос оронд тэр үед Англи, Япон улсын адил Үндсэн хуульт хаант засаглал эсхүл Франц улс мэт бүгд найрамдах засаглалыг сонгох боломж байсан. Гэвч оросууд харгис большевизмыг сонгосон юм.
Тэр цөвүүн цагт Николай хаанд түүний зөвлөх түшмэл нь “Хаантан Та ард түмэндээ амлалт өгөөч” гэхэд нь Николай хаан “Би большевикууд шиг ард түмнийхээ өмнө худал амлалт өгч чадахгүй” гэсэн гэдэг.Николай хаан өндөр боловсролтой, гадаадын дөрвөн хэл мэддэг, их даруухан, зөөлөн сайхан сэтгэлтэй хүн байсан гэдэг. Николай хаан бол гурван охин, нэг хүүтэй гэр бүлсэг, их шашин шүтлэгтэй хүн байсан гэдэг.
Харин түүний оронд Орос оронд засгийн эрхийг булаан авсан большевикууд бол боловсрол нимгэн, шашин шүтлэггүй, харгис хувьсгалч хүмүүс байлаа. Большевикууд бол их зальтай еврейчүүд байлаа. Тэд өөрсдийг нь оросын ард түмэн тоохгүй гэдгийг мэдэж байсан тул тэр үед хэн ч мэдэхгүй байсан германий еврей Маркс, Энгельсийг шүтүүлж анхаарлыг нь тэдэн рүү чиглүүлж байв. Ийнхүү Оросын коммунистууд оросын ард түмний шүтдэг байсан Христ болон Эзэн хааныг нь муучлан мартагнуулж Христийн оронд Марксыг, Эзэн хааныхаа оронд Ленин, Сталиныг шүтдэг болгов. Орос орны эх бол Византийн соёл юм. Орос орны эцэг нь алтан ургийн Бат хааны байгуулсан Алтан орд улс юм. Ийнхүү улаан хувьсгалын уршгаар соёл, шүтээнээ алдсан оросын ард түмэн дээдлэх оюуны үнэт зүйлгүй болж, худал хуурмагийн манан дунд зуун жилийн турш живсэн хэвээрээ хорин нэгдүгээр зуунтай золгоод байна.
Улаантны ухуулга
Төрийн эргэлт хийж засгийн эрхийг гартаа авсан улаантан большевикууд өөрсдийн элдэв амлалт тунхаглалыг ард түмэнд сурталчлахдаа маш их хөрөнгө мөнгө зарж энэ хуурмаг ажилдаа хэвлэл мэдээлэл, ном сэтгүүл, кино урлагийг ихэд ашиглаж өдөр шөнөгүй өөрсдийн номлолоо сурталддаг байв. Тэд ард түмний толгойг эргүүлж тархийг нь буруу үзлээр хордуулахдаа гарамгай мастерууд байв. Өмнөх хаант засаглалаа элдэвээр муучилж, эрх чөлөөт бусад орнуудыг дайсагнаж, шашин соёлоо харааж, зөвхөн большевик намаа магтан дуулдаг байлаа. Большевикууд хөнөөх гэсэн хэн нэгэн төрийн зүтгэлтнийг эхлээд намын хурлаар шүүмжилж дараа нь ард олны цуглаанаар муучилж өөрийнх нь үгийг огт сонсохгүй өдөр шөнөгүй муучилсны дараа түүнийг хувьсгалын эсэргүү, ардын дайсан хэмээн зарлаж ямар ч шүүхгүй, өмгөөлөлгүй шууд л буудчихдаг байлаа. Энгийн хүнийг ч мөн адил ийм аргаар цааш нь харуулдаг байв.
Тухайн буруутгасан хүний нөхөр, эхнэр, хүүхэд хүртэл ардын дайсан болдог байв.Зөвлөлт засгийн эхний жилүүдэд Зөвлөлтийн ВЧК гэдэг хүчний байгууллагыг бага ангийн боловсролтой Феликс Дзержинскийгээр удирдуулж хамгийн харгис ажиллагааг явуулж ямар ч гэмгүй 2.0 сая хүнийг баривчилж үүнээс 1.0 сая оросын сэхээтэн, дунд тариачин, язгууртан дунд ангийн хүмүүсийг хувьсгалын эсэргүү, германий тагнуул хэмээн буудан хөнөөжээ.
Ленин өөрийн амалсан засгийн эрхийг Зөвлөлүүдэд өгсөнгүй, харин большевикуудад засгийн эрхийг өгөв, ажилчдад фабрикийг өгсөнгүй, харин большевикуудын мэдэлд фабрикийг өгчээ. Тариачид зөвлөлт засгаас өчүүхэн ч газар авч чадсангүй, харин коммунистуудын толгойлсон хамтрал хэмээх хачин нэртэй байгууллага хамаг газрыг нь хуу хаман хураан авчээ.Зөвлөлт засгийн эхний жилүүдэд “продотряд” буюу хүнсний отрядууд тариачин өрх бүрээр явж улаан буудайг нь хуу хаман хураагж байв. Тариачид газаргүй болсон тул өлсгөлөн нүүрлэж хэдэн арван сая хүн өлсгөлөнгөөр үхэв. Улаантны ухуулга өдөр бүр “Манай мэргэн жолоодогч Сталины удирдлагаар Зөвлөлт гүрэн хөгжин цэцэглэж ард түмэн жаргаж байна” хэмээн ард түмний тархийг угаадаг байв. Зөвлөлтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэл зөвлөлтийн хорих лагерь, улс төрийн хоригдол, өлсгөлөн, хүчирхийллийн тухай ганц үг ч гардаггүй байв.Зөвлөлтийн 200 гаруй сая ард түмэн зөвхөн жараад онуудад Хрущевийн илтгэлийн дараа Сталин ямар олон сая гэмгүй хүнийг хөнөөсөн тухай, ямар олон шорон, хөдөлмөрийн лагерь байдгийг мэдэж эхлэв. Дэлхийн 2-р дайнд зөвлөлтийн 22 сая хүн биш, 28 сая хүн амь үрэгдсэнийг мэдэв.
Сталины үед 24 сая зөвлөлтийн хүнийг хөнөөжээ. Суртал ухуулгын ажлыг Коммунист нам гардан зохион байгуулдаг байв. Тэрхүү ухуулгын ажилд саад болсон эсхүл шүүмжилсэн, эргэлзсэн хүмүүсийг НКВД, КГБ учрыг нь олж шоронд хийх, эсхүл шууд буудчихдаг байв.
Социализмын үед социалист лагерийн манлайлагч болсон Зөвлөлт Холбоот улсын тухай нэг ч шүүмжлэл гардаггүй байв.Социалист лагерийн орнуудаас Югославын удирдагч Иосиф Броз Тито, Румыний удирдагч Чаушеску, хятадын Мао Зедун гурав л зөвлөлтийн удирдагчид захирагддаггүй байв. Социалист лагерийн иргэд зөвхөн “Правда” сонинд гарсан бүхнийг үнэн хэмээн боддог байв. Зөвхөн орбитын төв телевизээр гарсан бүхнийг үнэн хэмээн хардаг байв. Карибын тэнгисийн хямрал, Солонгосын дайн, Вьетнамын дайн, Чечений дайн, Афганы дайны тухай худал мэдээллийг зөвлөлтийн хэвлэл мэдээлэл ард түмэндээ байнга цацаж байв. Зөвлөлт улс ганц л үзэл сурталтай байв. Тэр нь марксизм леннизм. Өөрөөр сэтгэхийг хатуу хориглоно. Социализмын үед болсон Финляндын эсрэг зөвлөлтийн дайн, Балтийн орнууд болон Польшийг эзэлсэн зөвлөлтийн дайн, Афганы эсрэг хийсэн зөвлөлтийн дайныг бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зөвтгөнө, зөвлөлтийн армийн ялагдашгүй алдрыг магтан дуулна. Америк тэргүүтэй өрнөдийн хөрөнгөтөн орнуудыг газар дор ортол муулна. Хөрөнгөтөн орны хүмүүсийг эвэртэй чөтгөр мэт хамгийн муу хүмүүс хэмээн сурталдана. 70 жил ард түмнээ худал хуурмагаар бөмбөгджээ. Зөвлөлт орны хүмүүсийг хүүхэд байхаас нь эхлээд бүх насаар нь худал хуурмагаар бөмбөгдөнө. Хэрэв зөвлөлтийн суртал нэвтрүүлгийг эсэргүүцвэл тэр хүнийг барьж сэтгэцийн больницад албадан хэвтүүлээд хүчтэй тариа хийж сэтгэцийг нь хордуулдаг байв. Зөвлөлтийн ухуулгыг эсэргүүцвэл шоронд ордог байв.
Зөвлөлтийн тусгай албад 1953 онд байгуулагдсан “Голос Америки”, “Радио Свобода” гэсэн америкийн радио нэвтрүүлгийн эсрэг хүчтэй глушение /шуугиан/ сөргүүлэн тавьж сонсох боломжгүй болгодог байв. Алс холын бөглүү монголын иргэн би ч гэсэн энэхүү хоёр радио станцыг социализмын үед наяад оноос эхлэн гэртээ нууцаар сонсдог байлаа.
Тэрхүү чих дүлийрүүлсэн глушение 1988 оноос эхлэн сонсогдохоо больж эдгээр радио станцыг сонсоход чөлөөтэй тод сайн болж билээ. Дэлхийд хүйтэн дайн тэр үед зогсож би ч гэсэн “ВЭФ” транзистороороо “Голос Америки”, “Свобода” радио нэвтрүүлгийг ямар ч саадгүй шимтэн сонсдог байв. Хорьдугаар зуунд зөвлөлтийн худал хуурмаг суртал ухуулга их өргөн газар нутаг дээр их урт хугацаанд үргэлжлэв. Азийн вьетнамын хойгоос, монголын тал нутгаас, солонгосын хойгоос эхлээд баруун тийш зөвлөлтийн нутгийг бүхэлд нь хамарч дундад ази, сибирь, кавказ нутгийг дайрч зүүн европыг хамарч Берлиний ханыг хүртэл худал хуурмагийн төмөр хөшиг гаднаас ганц бор шувуу ч оруулахгүй буучихсан байв. 70 жил худал хуурмаг, харанхуй манангийн дунд амьдарна гэдэг аймшигт там шүү.
Монголчууд бид социализмын үед зөвлөлтийн худал суртал ухуулгын уршгаар удаан хугацаагаар мангартаж мунхарч одоо болтол тэр шокноосоо бүрмөсөн гарч чадаагүй л байна. Зөвлөлтийн суртал ухуулагчид “Монголын хөгжлийг хоцроож байгаа шар феодал, хар феодал, хувьсгалын эсэргүү, японы тагнуулуудыг устгах хэрэгтэй. Монголчууд бичиг үсэггүй харанхуй бүдүүлэг хүмүүс тул босоо бичгээ устгаад кирилл бичиг сурч орос хэлийг эзэмших хэрэгтэй. Бөөсөндөө баригдсан бүдүүлэг монголчууд усанд орж ариун цэврийг сахих хэрэгэй. Бүх мал сүргээ нийгэмчлээд гэрэлт ирээдүй болсон социализмыг байгуулах хэрэгтэй” гэх мэтчилэн 70 жил тасралтгүй улаантны үзэл суртлаар ард түмнийг хордуулсан юм. Эцэст нь монголчууд бурхан шүтэнээ устгаж, хамаг ухаант сэхээтнээ хөнөөж, хэдэн мянган жилийн амин зуулга болсон буянт мал сүргээ хураалгаж, эсгий гэрнээс өөр өмчгүй, эв хамтын тунхагаас өөр уриагүй улаантны боол болцгоосон юм.
Дал, наяад онуудад Монголд байрлаж байсан зөвлөлтийн цэргийн офицерууд цэргүүддээ “Монгол хүүхэнд ойртож болохгүй. Монгол хүүхнүүд бүгд тэмбүү өвчтэй”гэсэн худал ухуулга хийснээс болж өнөөх тачаал ихт орос цэргүүд монголын сургуулийн өсвөр насны охидыг бузарлаж тэмбүү өвчин ихэд тарааж байжээ. Дал, наяад онд Монголд байрлаж байсан зөвлөлтийн армийн удирдагч генерал Родзянко дурсамжиндаа:” Монголд байрлаж байсан манай зөвлөлтийн цэргүүд заримдаа монголын өсвөр насны охидуудыг хүчирхийлж хэрэг төвөг тарьдаг байлаа. Эдгээр хэргийг зохицуулахын тулд би хүчиндүүлсэн монгол охидын эх эцэгт нь орос дэлгүүрт орох эрхийн бичиг өгч аргалдаг байлаа” хэмээн өгүүлсэн байдаг. Наяад онд манай Хэнтий аймгийн төвөөс баруун тийш арав гаруй км-т зөвлөлтийн цэргийн локаторын анги байрладаг байлаа. Тэнд орос дэлгүүр хүртэл байдаг байв. Тэрхүү локаторын ангид хорь гучаадхан орос цэрэг байрлаж байсан юм. Хааяа нэг манай аймгийн төвд арван жилийн дунд сургуулийн спорт урлагийн зааланд үдэшлэг болдог байлаа.Тэр үдэшлэг дээр хүртэл өнөөх локаторын цэргүүд гурав дөрвөөрөө үзэгддэг байв. Би “Эд нар өвлийн хүйтэнд шөнө дунд аймгийн төвд сургуулийн үдэшлэг дээр ямар үлийгээ хийж явдаг юм бол доо “хэмээн боддог байлаа. Гэтэл өнөөх орос цэргүүд сургуулийн өсвөр насны охид хүчиндсэн гэнэ хэмээн хожим нь дуулдаж билээ. Иймэрхүү орос цэргийн хүчингийн хэргийг тэр үед маш их нууцалдаг байсан. Хулмас үнэртсэн заваан орос цэрэгт хүчиндүүлсэн өсвөр насны цэцэг цэрвүү шиг олон сайхан монгол охид насаараа сэтгэлийн хар толботой үлдэж хохирсон гэдэг. Хэлэх ч юм биш.
Өвөр монголын эрдэмтэн Цогт багшийн номноос би зөвлөлтийн цэргүүд 1945 онд Манжуур, Өвөр Монголыг эзлэн авсны дараа нэг жил тэнд байхдаа нутгийн өвөр монгол бүсгүйчүүдийг хүчирхийлж тэмбүү өвчин тарааж байсныг олж мэдэв. Японы Эзэнт улсын япон цэргүүд Манж Го улсад 10 жил байхдаа нэг ч өвөр монгол бүсгүйчүүдийг хүчирхийлж байгаагүй байсныг олж мэдлээ.
Өрнөдийн судлаачдын номонд орос цэргүүд 1945 онд германий Берлин хотыг эзлээд тэнд байхдаа 500 000 герман бүсгүйчүүдийг хүчирхийлж байсан тухай өгүүлсэн байдаг. Энэ талаар кино ч гарсан байдаг. Оросын Парламентийн гишүүн, оросын либерал ардчилсан намын дарга асан Жириновский монголчуудыг “Монголчууд та нар бол бөөс, тэмбүү өвчиндөө баригдсан ядуу хоцрогдсон улс байсан. Оросууд бид та нарыг бөөс, тэмбүүнээс нь салгасан” хэмээн худал хуурмаг суртал ухуулгаа мөн ч олон жил хийсэн дээ. Энэ худал ухуулгад итгэдэг олон монгол хүн байдаг юм билээ. Оросын ухуулагчид болон оросын талыг баримтлагч монголчууд “Орос улс бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа” хэмээн сурталддаг. Үгүй шүү. Монгол улсын тусгаар тогнолын баталгаа бол монголын ард түмэн, монголын төр, монголын газар нутаг, хил юм юм шүү. Монгол маань хорьдугаар зуунд бүтэн жарны турш “Оросоос өөр нөхөргүй, Орбитоос өөр суваггүй” хаалтай коммунист орон байсан нь үнэн. Гэтэл Дэлхий гэдэг маань маш том агуу зүйл гэдгийг хожуу ч гэсэн ч монголчууд маань ойлгосон доо.
Гласность- ил тод байдал
Бүтэн далан жилийн турш үргэлжилсэн улаантны худал ухуулга Горбачёвийн үед зад үсэрсэн юм. Горбачёв гласность буюу ил тод байдлыг зарлаж ард түмэнд үнэнийг ярих хэрэгтэй хэмээн хэлэв. 1990 –ээд оны үеийн зөвлөлтийн хэвлэл мэдээлэл үнэнийг ярьдаг болов. Нууцалсан хориглосон бүх бүтээлүүд сад тавин гарч эхлэв. Зөвлөлтийн хүмүүс КГБ гэдэг нууц байгууллага ямар их нүгэл үйлдсэнийг мэдэв. Зөвлөлтийн хүмүүс Коммунист нам ямар их нүгэл үйлдсэнийг мэдэв.
Орос хүмүүс большевикууд Эзэн хаан Николайг эхнэр бяцхан 4 хүүхдийнх нь хамт харгисаар хөнөөснийг мэдэв. Энэ аллагыг зууны гэмт хэрэг ч гэдэг.Сталин зөвлөлтийн 24 сая хүнийг буудан хөнөөснийг мэдэв. Үнэнийг мэдсэн зөвлөлтийн хүмүүс их л бухимдалтай байв.
Орос Холбооны улсын бүрэлдэхүүнд байдаг Халимаг улсын ерөнхийлөгчийн сонгуульд Кирсан Илюмжинов нэрээ дэвшүүлж ерөнхийлөгчөөр сонгогдоод хамгийн түрүүнд Халимаг дахь КГБ-г устгав. Зөвлөлтийн шоронд насаараа хоригдсон сэхээтнүүд, улс төрийн хоригдлууд суллагдаж үнэнийг нийгэмд өгүүлж эхлэв. Хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт Сахаров, Солженицын нар зөвлөлт нийгмийн худал хуурмагийг зад татаж олон нийтэд илчилсэнийг дэлхий нийт мэддэг болов. Ерээд оны эхэнд Зөвлөлтөд эрх чөлөө амтагдаж эхэллээ. Гэвч энэ эрх чөлөөний үүлэн чөдөөний нар хэдхэн жил үргэлжлээд алга болов. 2000 оноос үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж эхлэв. Оросын сөрөг хүчин оршин тогтнох аргагүй болов. Сөрөг хүчний удирдагчид болон эрх чөлөөг эрхэмлэдэг хүмүүс алагдаж эсхүл алга болж, эсхүл шоронд ордог болов.
Оросын хүчний байгууллага, тагнуулын байгууллага хүний эрх эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг агнаж эхэллээ. Оросын Госнадзор хэмээх цензурын байгууллага чөлөөт хэвлэл мэдээллийг боомилж эхлэв. Ганц хүний дарангуйлал Орост улам хүчээ авахын хирээр хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө улам хумигдав.
Уг нь 1998 онд Оросын ерөнхийлөгч Ельцин өөрийгөө залгамжлах хүнээр өндөр боловсрол, мэдлэгтэй, эдийн засагч Борис Немцовыг бэлтгэж байсан гэдэг. Гэтэл Ельцин архины хамааралтай удирдагч байсан тул андуураад Путиныг өөрийнхөө оронд тавьчихсан юм болов уу эсхүл айгаад КГБ-ын офицерийг өөрийнхөө оронд тавьчихсан юм болов уу, бүү мэд. Путиныг цуст зам татуулсан дайны хэнээтэн болно гэдгийг тэр үед хэн мэдэх билээ. Борис Немцов Орос орныг удирдсан бол Орос орон өдийд өрнөдийг баримжаалсан өндөр хөгжилтэй эрх чөлөөтэй орон болсон байх ч юм билүү хэн мэдлээ. Харамсалтай нь ирээдүйтэй залуу удирдагч Немцовыг 2015 онд Москва хотын төвд Кремлийн ойролцоо гүүрэн дээр ар нуруу руу нь 6 удаа буудаж амь насыг нь хөнөөсөн юм. Одоо болтол энэ аллагын захиалагч нь олдоогүй..
Украины дайны үеийн оросын худал хуурмаг ухуулга
Орос улс 2022 оны 2-р сарын 24- ний өглөөний 04 цагт Украины эсрэг олон мянган танк, нисэх онгоц , 120 000 цэрэг бүхий арми хөдөлгөж дайн хийв. Оросын ухуулга 100 хувь худал хуурмаг болов. Оросын суртал ухуулга яг л Ленин, Сталин, Брежневийн үе шиг худал хуурмаг болов. Энэ дайн нэг жил үргэлжилж байна. Оросын суртал ухуулга ард түмнээ худал хуурмаг мэдээлллээр бөмбөгдсөөр байна. Нэг зүйл дээр би ихэд гайхаж үнэхээр өрөвдлөө.Манай монголын хойд хөрш Оросын Холбооны улсын Буриад улсад нэгэн оршуулга болж байлаа. Украины дайнд амь үрэгдсэн ганц буриад хөвгүүнээ эх нь оршуулж байлаа. Гэтэл тэр оршуулган дээр Буриад улсын төрийн тэргүүний орлогч дарга үг хэлж байна.
Тэр хэлэхдээ “Манай буриад хөвгүүн Оросын их гүрнийг улам их гүрэн болгохын төлөө амиа өргөлөө” хэмээн хэлж байх юм. Яасан ичдэггүй юм бэ.Ийм хямдхан амь байдаг юм уу. Хэнд ч хэрэггүй түрэмгий дайнд ямар ч гэмгүй жирийн буриад хөвгүүн амиа ингэж алдах нь ямар ч утгагүй хэрэг шүү дээ. Хүүгээ алдсан буриад эх “ Би ерөнхийлөгч Путинд итгэдэг. Миний хүү амиа зориулах хэрэг гарсан бол хэрэгтэй байсан л гэсэн үг.” гэж байлаа.
Хөөрхий тэр эх энэ утгагүй дайнд оросын бүх эрчүүд адилхан оролцож үхэж үрэгдэж байгаа, Путин ерөнхийлөгч хэрэгтэй болоод л энэ дайныг хийж байгаа хэмээн боджээ. Оросын ард түмэн оросын худал ухуулгын балгаар “Манай агуу их Орос орныг хэн ч ялж чадахгүй. Бид эх орноо хамгаална” хэмээн ямар нэг улс Орос орон руу халдсан мэтээр ярьдаг болжээ. Гэвч бодит байдал огт өөр байв. Манай ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлснээр “Энэ дайнд 625 буриад цэрэг алагдаж байхад Москва орчмоос цэрэгт татагдсан нэг орос цэрэг алагдаж байлаа. Энэ бол геноцид” юм. Оросын энэ дайн бол эх орны төлөө дайн биш. Энэ дайн бол эзлэн түрэмгийлэх харгис дайн юм. Оросын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслэл энэ дайныг зөвтгөж байна. Хэдхэн сарын өмнө Оросын намрын цэргийн дайчилгаанаас зугатааж Монголд ирсэн Оросын Холбооны улсын иргэдийг харахад тэд украины дайны талаар ямар ч үнэн зөв мэдээлэл байхгүй байв. Тэд зөвхөн яаж Украин руу дайнд хөөгдөж их бууны махан зууш болчихгүй юм сан, Монголд хэдхэн сар ч гэсэн амар амгалан амьдрах юм сан хэмээн бодож байлаа.
Гадаадын хэвлэлд эдүгээ Оросын суртал ухуулга Украины дайны тухай болон дайны гэмт хэргүүдээ хэрхэн нууж байгаа тухай үнэн зөв тодорхой мэдээллийг тусгажээ. 2022 оны 2-р сарын 24 ний өдөр Путин дэлхий дахинд мэдэгдэхдээ: “Бидэнд хэн ч саад хийж болохгүй. Саад хийвэл хариуг нь тэр дор нь барих болно” хэмээн бусдыг айлгаж мэдэгдэж байсан бол одоо 2023 оны 2-р сарын 23 ны өдөр “Бүх ард түмэн эх орноо хамгаалагчид юм ” хэмээн ярих болсон аж. Оросын суртал ухуулга дайн хийхийн өмнө “ Украин бол нацист фашист улс. Сүйрэн унаж буй улс. Украин бол жинхэнэ улс биш. Энэ бүхнийг засаж өөрчлөх хэрэгтэй” хэмээн сурталддаг байв. Дайн эхэлсэн 24 ний өдөр оросын суртал ухуулга “Дайнд бид ялах хэрэгтэй” гэж байв.
Оросын суртал ухуулагчид “Орос бол Украин руу дайраагүй. Харин Украин Донбасс руу дайрах гэж байсан. Оросууд бид Донбассыг хамгаалж Донбассыг чөлөөлөх хэрэгтэй байсан. Орос бол Киевыг 3 хоногийн дотор эзэлнэ. Украинчууд Орос улс чөлөөлөхийг тэсэн ядан хүлээж байгаа” гэдэг байв. Эхлээд тэд “Бид зөвхөн цэргийн обьектийг л бөмбөгдөнө. Та нар санаа зовох юмгүй. Та нар бидний чөлөөлөлтийг хүлээ. Бүх юм сайхан болно” гэдэг байв.
Энэ амлалтад олон хүн итгэж байсан. Дайны гэмт хэргийн талаар хэлэхэд оросууд бид огт гэмт хэрэг хийгээгүй. Энэ бол жүжиг. Украинчууд өөрсдөө Донецк, Буча хотыг бууддаг байсан “гэдэг байв. Бучад болсон оросын геноцидийг ярихлаар “Энэ бол жүжиг. Энэ бол украйничуудын хийсэн хэрэг” гэдэг байв. Бучид болсон оршуулгаар олон украин хүнийг оросууд хөнөөсөн нь нотлогдоод ирэхээд тэд “Энэ бол украинуудын найруулсан жүжиг” гэдэг байв. Одоо оросын суртал ухуулагчид “Орос улс энэ дайнд ялагдаж болохгүй, Оросууд Украиныг нацистуудаас чөлөөлөх болно” хэмээн ярьцгааж байна. Тэд эхлээд “Бид зөвхөн цэргийн байгууламжийг бөмбөгдөж байгаа” гэж ярьдаг байсан бол одоо “Бид украины эрчим хүчний системийг бөмбөгдөж байна, энгийн хотуудыг бууж өгтөл нь бөмбөгдөх болно” хэмээн ярьж байна. Анх Украины нутгийн 27.0 хувийг эзэлсэн оросууд эдүгээ Херсоноос гарч Киев орчмоос гарч Харьковоос ухарч Могойн аралыг алдсанаа “Энэ бол тактикийн арга хэмжээ”хэмээн ярьж байна. Одоо оросууд украины нутгийн 18 хувийг эзлээд байна.Оросууд ялагдлаа огт ярьдагүй, хохиролоо огт үнэнээр нь ярьдаггүй. Эдүгээ оросын суртал ухуулга яг л зөвлөлтийн үе шиг “Бид чөлөөлөлт хийж байна. Орос бол агуу орон. Украин бол нацист орон” хэмээн ярьж байна.Оросууд нацистуудыг устгана хэмээн дайрч очиход нэг ч нацист байсангүй. Харин украины 46 сая ард түмэн бүгд нэг хүн шиг зэрэг босож эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалж бүгд националистууд болчихсон байлаа.Одоо оросууд украинчуудыг нацист гэж гүтгэдэг тактикаа өөрчлөхөөс өөр аргагүй болов. Дайн эхлээд нэг жил болчихлоо. Одоо оросууд “Бид энх тайвны төлөө дайн хийж байна.Бид заавал ялах болно. Ялалтын төлөө бүхнээ зориулъя. Хэрэв Орос орон энэ тулаанд ялахгүй бол Орос орон сөнөх болно” хэмээн сурталддаг болов.Сүүлийн үед оросын хуурамч худалч үзэл сурталчид “Бид өрнөдийн НАТО-тай байлдаж байна. Бид ялах болно” гэдэг болжээ.Гэтэл НАТО үүссэн цагаасаа эхлээд нэг ч оронд цэрэглэн халдаагүй байдаг.Энэ хооронд Зөвлөлт улс, Оросын Холбооны улс өчнөөн улсад цэрэглэн халдчихсан байдаг. Энэ бол өдөр шөнө шиг зөрөөтэй ойлголт юм. Одоо оросын телевизээр “ Дайн бол их хэрэгтэй зүйл. Дайн бол урвагчид, авигалгачидаас цэвэрлэх хэрэгсэл юм. Дайн болвол оросын эдийн засаг улам өсөх болно.Зөвлөлтийн эдийн засаг эх орны хоёрдугаар дайны үед үлэмж их өссөн. Одооны украины дайны үед оросын эдийн засаг өсөх болно” хэмээн дайныг сурталчилж эхэллээ.
Уг нь оросын эргүүгийн хуульд “Дайныг сурталчилвал эрүүгийн хариуцлага хүлээнэ” хэмээн заачихсан байгаа шүү дээ. Одоо оросуудад хууль ч хамаагүй болжээ. Хамгийн инээдтэй нь одоо оросын ухуулагчид “Бид эх орноо хамгаална. Эх орноо хамгаалахын тулд цөмийн зэвсэг хэрэглэх болно” хэмээн ярьдаг болжээ. Энэ бол ард түмнээ юү ч мэддэггүй малууд. Бид тэндэнд юү ч гэж хэлж болно гэсэн үг шүү дээ.
Оросын суртал ухуулагчид Украинд алагдсан оросын цэргийн тоо, устгагдсан зэр зэвсэг, техникийн тухай хэзээ ч үнэнээр нь хэлдэггүй юм. Оросын суртал ухуулагчид Украинд орос цэргийн үйлдсэн гэмт хэрэг, украин бүсгүйчүүдийг хүчирхийлсэн тухай, оросын пуужинд өртөж амь насаа алдсан украин иргэд, бяцхан хүүхдийн талаар огт дуугардаггүй юм. Учир нь тэд үнэнээс айж байдаг юм. Оросын суртал ухуулагчид “Орос орон хэзээ ч ямар ч улсад халдаж дайн хийж байгаагүй” гэж байна. Энэ үг шиг худал юм байхгүй.
Оросууд хөрш зэргэлдээ Японы Курилын арлууд, Хойд Солонгос, Хятад, Манжуур, Монгол, Казахстан, Киргиз, Узбек, Тажик, Афганистан зэрэг дундад ази, Кавказ, Турк, Балтийн орнууд, Польш, Унгар зэрэг зүүн европ, Финлянд зэрэг бүх хөрш улстай дайн, тулаан, зэвсэгт мөргөлдөөн, цэрэг оруулах ажиллагааг хийж байсан нь үнэн. Оросын дайралтад өртөөгүй нэг ч хөрш улс байхгүй. Эдүгээ оросын ухуулагчид “Дайн бол энхтайван” хэмээн цэцэрхэж байна.Ийм хүмүүстэй юү ч ярих вэ дээ.
Хариу хэлээд ч хэрэггүй. Оросын телевизийн суртал ухуулагч Владимир Соловьев өдөр шөнийн 24 цагийн турш худал хэлдэг өөрөөр хэлвэл түүний нэвтрүүлэг 24 цагаар явдаг.Тэр украины ерөнхийлөгч Зеленскийг “ Украины хар тамхичид, неонацистуудын толгойлогч” хэмээн гүтгэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ оросууд Украин руу довтлоод Украин даяар эрэл сурал болоод нэг ч хар тамхичин, нэг ч неонацистыг олоогүй. Зеленский бол дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн өндөр боловсролтой ,мэдлэг чадвартай, эх оронч хүн, тэр чөлөөт ардчилсан сонгуулиар ард түмнийхээ 72 хувийн саналыг авч хууль ёсны ерөнхийлөгч болсон удирдагч. Харин Путин бол 1999 онд Ельцин өөрийнхөө оронд тавьсан хүн. Тэр ард түмнийхээ чөлөөт сонгуулиар сонгогдоогүй. Учир нь Орост ганц хүний дарангуйлал тогтож сөрөг хүчнээ устгасан энэ нийгэмд чөлөөт сонгууль гэж байдаггүй юм. Орос оронд ардчилал, эрх чөлөө байхгүй учраас л Путин өнөөдрийг хүртэл 24 жилийн турш Орос орныг ганцаар дарангуйлж байгаа юм. Путины үед Оросын Үндсэн хууль цаас болж, эрх чөлөө тэг болсон юм. Горбачёвын үед 1992 оноос эхлэн эрх чөлөөтэй хараат бус болсон телевиз мэдээллийн хэрэгслүүд Путиныг засгийн эрхэнд гарсан 2000 оны үеэс эхэлж эрх чөлөө нь улам хумигдсаар одоо бүр тэг болжээ. Украины дайн эхэлмэгц 2022 оны 2-р сарын 24- 28 ны хооронд бүх чөлөөт сэтгүүл сонинууд, чөлөөт телевизүүд, интернет, “Эхо Москвы”, “Дождь, “Голос Америки”,”Би би си”, “Дойч Велл”, “Свобода” радио нэвтрүүлгүүд, нийт 5300 сайт, “Facebook”, “Twitter, “Instagram” зэрэг мэдээллийн хэрэгслүүдийг хаав. “Мемориал”, “Сахаровын төв” зэрэг төрийн бус байгууллагууд бүгд хаагджээ. Одоо Оросод РТР мэтийн төрийн мэдлийн цөөхөн телевизүүд л үлдэж өдөр шөнөгүй худал мэдээлэл цацаж байна.
Оросын одооны суртал ухуулга яг л зөвлөлтийн Сталины үе шиг зөвхөн төрийн мэдээ, батлан хамгаалах яамны мэдээг явуулж өдөр шөнөгүй украины цэргийн тусгай ажиллагаанд оросын цэргийн “гайхамшигт ялалт”-ын мэдээ, оросын армийн хамгийн хүчирхэг зэвсгийн тухай мэдээ явуулж дайныг сурталчилдаг үзэл суртлын мангар машин болжээ.
Саяхан оросын цэргийн дайчилгаанаас зугтаж Монголд ирсэн оросын иргэд хамгийн түрүүнд монголын чөлөөт Интернетийг ашиглаж үнэний дуу хоолойг сонсож сэтгэл нь тайвширч байгаа нь харагдаж байв. “Орос улс Украин руу довтолж дайн хийсний уршгаар Украины энгийн иргэд 8006 хүн алагдсанаас хүүхэд 474 байна, нийт 18657 энгийн иргэд шархаджээ. Украинд 100 000 барилга эвдэрч сүйджээ. ” гэсэн НҮБ-ын албан ёсны дүгнэлтийг оросын суртал ухуулагчид худал хэмээн үгүйсгэж чадахгүй юм. Учир нь орчин үед худал мэдээлэл амархан баригддаг болоод байна, амархан илэрдэг болоод байна. Оросын ард түмэн Үндсэн хуульдаа заасан үнэн зөв мэдээллийг олж авах эрхтэй. Харамсалтай нь энэ чухал хүний эрхийг оросын эрх баригч ганц хүн хоосон цаас болгож чаджээ. Путин Орос оронд хүний эрхийг хөсөрдүүлжээ. Эдүгээ Орос оронд Хүний эрх Брежневийн үеийнхээс ч долоон дор болжээ. Ганц жишээ хэлэхэд Путин оросын хуулинд шинэ заалт оруулж Украинд явуулж байгаа оросын цэргийн тусгай ажиллагааг дайн хэмээн нэрлэсэн оросын иргэнийг шууд баривчилж 10 жилийн хорих ял ногдуулах болжээ. Орост дайныг эсэргүүцэж жагсаад “дайн хэрэггүй” гэсэн хоёрхон үг хэлсэн 15 000 хүнийг баривчилжээ.
Оросын тусгай албад Халимаг улсад буддын шашны тэргүүний алба хашиж байсан Дилов хутагтыг “Дайн бол нүгэлт муу зүйл” хэмээн хэлсний төлөө хар жагсаалтад оруулжээ. Оросын ард түмэн эдүгээ Сталины үеийнх шиг айдас дунд амьдарч байна, орос цэргийн дайчилгаанд өртөж украины дайнд хөөгдөнө гэхээсээ ихэд айн балмагдаж байна. Хэн ч гэсэн хүн л юм бол амар амгалан улс оронд баталгаатай хөдөлмөрлөж гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрахыг бодно шүү дээ.
Хүний ийм энгийн эрхэнд халдана гэдэг хамгийн муухай ёс зүйгүй явдал юм. Үнэнийг нууна гэдэг гэмт үйлдэл юм. Монголчууд бид тэр аймшигт цөвүүн цаг үеийг туулсан тул сайн мэднэ. Алтан нарыг алгаараа халхалж чадахгүйн адил Үнэнийг хэн ч далдалж чадахгүй. Тэр тусмаа орчин үеийн мэдээлэл технологи өндөр хөгжсөн энэ эрин үед чөлөөт орно иргэд бид үнэн зөв мэдээллийг ганцхан хоромын дотор авч чаддаг. Үнэн эцсийн эцэст ялдаг юм. Манай мөнхийн хойд хөрш Оросын ард түмэн хэзээ нэгэн цагт эрх чөлөөгөө олох болтугай хэмээн монгол хүний сайн ерөөлийн үгээр энэхүү нийтлэлээ өндөрлөе дөө.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл(79)
Гэтэл НАТО үүссэн цагаасаа эхлээд нэг ч оронд цэрэглэн халдаагүй байдаг.---За, энэ өгүүлбэрээс эхлээд нотлоорой мал сүхбаатар гуай
хүзүүгүй хулгайчтай нийлээд ийм мал шиг сэтгүүлч байхч гэж дэээ ...
Америкчууд 1990 онд монголын газрын тосны олборлох эрхийг авсан. Монголчууд газрын тосоо боловсруулах түвшинд америкийн дэмжлэгтэй болох нь гэж бодож, итгэж найдсан. Гэтэл америкчууд газрын тос олборлох эрхийг хятадад зарчихаад явсан. Монгол улсын олгосон эрхийг монгол улсын эрх ашгийг бодолцож зөвлөлдөхгүйгээр шууд хятадад зарсан байдаг. Монголчууд биднийг америкчууд басан доромжилсон үйл явдал болсон. Өнөөдөр хятад улс дорнодын талаас маш их газрын тос олборлож ашиг хүртсээр ирлээ. Монгол улс америкийн басан доромжилсон үйлээс болж газрын тосныхоо ихэнх ашгийг хятадад алдсаар сууна. Америктай хамтарч газрын тос боловсруулах ажил хийх ямарч найдлагагүй болсон. Харин азаар эртний түнш Энэтхэг улстай хамтарч газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байна. Америкийн худал хуурмаг харилцааг Монголчууд бид мартах учиргүй юм. Худалч америкаас болгоомжил.
НАТО Сербийг зүгээр бөмөгдсөн, тоглоом хийсэн байхгүй юу.
Иймэрхүү маягаар хүн төрөлхтний түүхийг марксизм-ленинизмгүйгээр ойлгох цоо шинэ хандлага манайхаас бусад соц. асан оронд их хүчтэй шуурхай газар авч байх шиг байгаам даа ! Манайхны оюун санаан ы амьдрал л гэж Будда,Маркс,бөө 3-аасаа өөр юм мэдэхгүйдээ л энэ шинэ хандлагыг эсэргүүцээд байдгийм даа ! Мөн ч лойчихсон толгойтой улс даа, бид !
Америкчууд хичнээн ч оронд халдсан билээ.Веьтнамд партизануудтай байлдах төлөвлөгөөгөөр ямар ч буу зэвсэггүй 500 иргэнийг буудаж хүчиндсэнийг америкийн нэгэн нисгэгч зогсоосон байдаг.Сири ирак янз бүрийн зэвсэгтэй байна гээд орсон юу ч байгаагүй .Югослав гэдэг улсыг газрын зурганаас арилгачихсан.ливи гватмали түрэмгийлэл үйлдсэн .Хүн төрөлхтөн дээр АТОМЫН БӨМБӨГ туршсан гээд тоочвол дуусахааргүй яргалал түрэмгийлэл үйлдэхэд энэ до.Сүхбаатар Номин дарь нар ингэж уйлж байсан болов уу. Одоо хүртэл дайныг яриа хэлэлцээгээр зохицуулахаас өмнө зэвсгийн хүчээр асуудалд хандана гэдэг худлаа гэдгийг энэ малууд ойлгохгүй л байх юм.Энд дэмий юм сараачиж байхаар украйндаа очоод байлдаж чадахгүй чацганууд байхгүй юу даа.Монголын ерөнхийлөгч тодорхой хэлсэн дээ.2 ХӨРШТЭЙГЭЭ харилцдагтайгаа адил 3 хөршдөө хүндэтгэлтэй хандана гэдгээ илэрхийлээд яриа хэлэлцээ чухал гэдгийг онцолсон доо.Минскийн ГЭРЭЭГЭЭ биелүүлэхээс татгалзаж орос иргэдээ ялгаварласан укрнациистууд энэ дайн мөргөлдөөнд хүргэсэн шүү дээ.АНУ ,БАРУУНЫХАН гал асааж дээрээс нь тос асгаж дэлхийн хэмжээний түймэр гаргасан гэж нэг нийтлэлч бичсэн байсан.Үнэн бол энэ.Энгийн жишээ хэлье.2 хүн зодолдоод хажуунаас нь чулуу мод, буу зэвсэг өгнө гэдэг гэмт хэрэг шүү дээ.Сүхбаатар ,Номиндарь гэх гадны агентууд боль доо.Манай улс чинь хятдын эсрэг энэтхэгийн АГЕНТ тагнуул байсан байна гээд нэг хүн шоронд хийчихсэн гэж байгаа. Тэр хүн монголдоо огт гэм хор учруулаагүй шүү дээ.Гэтэл монголоо хөршийн эсрэг турхирч буй гадны агентыг шалгах ёстой гэж бодож байна .
ҮНЭНИЙГ НУУЖ, ХААЖ, ГУЙВУУЛЖ ЯАЖ БОЛХОВ,,,,СҮХБААТАР ҮНЭН Л БИЧСЭН БАЙНДАГ,,,
Оросууд бол хөгжил, сэтгэлгээ, ухамсар, үзэл суртал, хандлага нь тэр чигтээ 20-р зууны эхний хагастаа үлдсэн, НАТО-гоо ч олигтой ч ойлгоогүй улс. НАТО-н доктрин хамгаалах гэдгийг хар масс нь мэддэггүй. Баруун европтой харьцуулахад "российская глубинка" бол нохойн амьдрал л гэсэн үг. Хэдэн хөршөө, тэр дундаа монголчуудыг, хамгийн их үзэн яддаг, генийн санамжаа гээгээгүй нөхдүүд. Орост сүүлийн 30 жил олон очиж байсан хүмүүс л үүнийг мэднэ.
оросын бүх юм худал
сүхбаатар хөлсний барууны бичээч. новш
Тэр өвчин зовлон тэмбүүнд баригдсан нь үнэн гэж анагаахын хөгшин багш хэлж байсан. Тэмбүүг Монголчуудыг устгах зорилгоор Манж Гүрэн 1880 оны сүүлээс тэмбүүг Монгол газар тараасан гэдэг. Нэр нь хүртэл хятад үг шүү дээ. Тяи өвчин Бү байхгүй. Сифилис бол өвдөлт өгдөггүй нэг ба 2ер үедээ өвчингүй тууралт богинохон хугацаанд гараад алга болдог. 3 үе буюу эцсийн шат нь анх халдвар авсанаас 10 жилийн дараа тархи мэдрэлийн эргэлт буцалтгүй үхжилт мөн тархи толгой зөөлөн эд үхжих гавлын ясны дух хамрын яс үйрч нурдаг үхлийн аюултай өвчин. Манж нар Монголчуудыг устгах бодлого баримталж байсан шүү. Баабар мэтийн хүмүүс түүхийг гуйвуулах юм даа.
Баабарын түүх л үнэн юм ш дээ ! Чи дэндү ү коммунистжоод учры нь олохгүй байгаам, за юу !
дайны дараа монголын багш нар хоорондоо суусан хүмүүс тэмбүүтэй айлд орж ирээд суухдаа эмийнх нь алны уруул загатнаад байхаар монгол гутлын ирмэгээр зүлгээд гутал дээрээ ээлжилж холбирч солбиод суудаг байсан би ээжээсээ асуухад доодхын тэмбүү нь загатнаад тэгж байгаа юм гэж билээ
Хаха манай өвөө, эмээ тэмбүүтэй байсан гэж өөдөөс хэрэлдээд байдаг тэнэгүүдийн нэг байх шив. Шаньсигаас шаахайгаа чирж ирэгсэдэд бол байсан байх. Монголчууд хамаргүй байсан тэрийг нь орос маарамба улаан тариагаар эмчилсэн талаархи зөвлөлт засгийн даалгавраар еврей түүхчид манайд зохиож өгөөд тэрийг нь маань мэгзэм мэт цээжлүүлээд, тэрэнд нь манай хоосон толгойнууд итгээд л.
Hooh.tegeed.Suhbaatar.choibalsan.terguutei. hamar.amgui.baahan.humuus.huvisgal.hiij. manduulsan.um.bizdee.mudakaa
Монголын 21 оноос хойших түүхийг Орос ах нар нь зохиож өгсөн.Тэр бүгд худал зохиомол учраас монголчууд одоо болтол толгойн эргүү нь Оросын суртал ухуулга нд үнэмшсээр байгаа
СЛАВА УКРАЙН
Таны нийтлэлүүдийг хятад өвөөтэй халавх нэр зүүсэн хоосон толгойтнууд ойлгохгүй ээ. Цагийн гарз
энэний нийтлэлч сэтгүүлч гэж юу байхав дээ
Henees heden tugrug avdag be suhee
Оросыг үдэн ядагчдын цуваа Эбигээо дуусахгүй нь бололтой. Одоо залуус та нарыг дагаж хөлөө хугалах нь өнгөрсөөн
Үнэн үг хэлсэн хүнд хүн өстэй, Үхэр унасан хүнд нохой өстэй!!
Оросын россия, нтв, ртр гэх мэт бүх сувгаар Оросын цэрэг нэгч хорогдолгүй , үргэлж давшсаар, ялалт байгуулаад байгаа мэт яриад байгааг Оросын ард түмэн ойлгоод эхэлсэн байна , даанч дэндүү худлаа ярьж байна ,Социализм ийм худалч нийгэм байсан байна
Америкчууд 1990 онд монголын газрын тосны олборлох эрхийг авсан. Монголчууд газрын тосоо боловсруулах түвшинд америкийн дэмжлэгтэй болох нь гэж бодож, итгэж найдсан. Гэтэл америкчууд газрын тос олборлох эрхийг хятадад зарчихаад явсан. Монгол улсын олгосон эрхийг монгол улсын эрх ашгийг бодолцож зөвлөлдөхгүйгээр шууд хятадад зарсан байдаг. Монголчууд биднийг америкчууд басан доромжилсон үйл явдал болсон. Өнөөдөр хятад улс дорнодын талаас маш их газрын тос олборлож ашиг хүртсээр ирлээ. Монгол улс америкийн басан доромжилсон үйлээс болж газрын тосныхоо ихэнх ашгийг хятадад алдсаар сууна. Америктай хамтарч газрын тос боловсруулах ажил хийх ямарч найдлагагүй болсон. Харин азаар эртний түнш Энэтхэг улстай хамтарч газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байна. Америкийн худал хуурмаг харилцааг Монголчууд бид мартах учиргүй юм. Худалч америкаас болгоомжил.
Харин бид ялж байна Украиныг фашистуудыг чөлөөлөх ариун үйл ажиллагаа явуулж байна ухааны юм яриад байгаа шдээ.Үнэндээ бол эзлэн түрэмгийлсээр л..манайхан ах ялна гэж пялдагнасаар л
Tsagaan oros n baina uu ulaan oros n baina uu adildaa adil, bugd turemgiilegchid
Америкчууд 1990 онд монголын газрын тосны олборлох эрхийг авсан. Монголчууд газрын тосоо боловсруулах түвшинд америкийн дэмжлэгтэй болох нь гэж бодож, итгэж найдсан. Гэтэл америкчууд газрын тос олборлох эрхийг хятадад зарчихаад явсан. Монгол улсын олгосон эрхийг монгол улсын эрх ашгийг бодолцож зөвлөлдөхгүйгээр шууд хятадад зарсан байдаг. Монголчууд биднийг америкчууд басан доромжилсон үйл явдал болсон. Өнөөдөр хятад улс дорнодын талаас маш их газрын тос олборлож ашиг хүртсээр ирлээ. Монгол улс америкийн басан доромжилсон үйлээс болж газрын тосныхоо ихэнх ашгийг хятадад алдсаар сууна. Америктай хамтарч газрын тос боловсруулах ажил хийх ямарч найдлагагүй болсон. Харин азаар эртний түнш Энэтхэг улстай хамтарч газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байна. Америкийн худал хуурмаг харилцааг Монголчууд бид мартах учиргүй юм. Худалч америкаас болгоомжил.
Америк биш Канадын компани газрын тосны гэрээ хийсэн. Олсон тосыг нэрж нефть боловсруулах бензин, дизель гаргах үйлдвэр барьж байгаа шүү.
202 21.107 13 аа Одоо энэтхэгийн хөрөнгө оруулалтаар нефтийн үйлдвэр барьж байгаа юм.Чиний баруун чинь хориг саад,саарал хар жагсаалтанд багтаах ажил л хийсэн байдаг.
Unen gedeg xudal xuurmag xogon dund daragdaad tsag xugatsaag ongoroox avch neg l odor il garch irdeg. oroziin shovinizm, rashizm, kommunizm n unen torxiig bichsen sain niitlel boljee. Bayarlalaa tanid.
Америкчууд 1990 онд монголын газрын тосны олборлох эрхийг авсан. Монголчууд газрын тосоо боловсруулах түвшинд америкийн дэмжлэгтэй болох нь гэж бодож, итгэж найдсан. Гэтэл америкчууд газрын тос олборлох эрхийг хятадад зарчихаад явсан. Монгол улсын олгосон эрхийг монгол улсын эрх ашгийг бодолцож зөвлөлдөхгүйгээр шууд хятадад зарсан байдаг. Монголчууд биднийг америкчууд басан доромжилсон үйл явдал болсон. Өнөөдөр хятад улс дорнодын талаас маш их газрын тос олборлож ашиг хүртсээр ирлээ. Монгол улс америкийн басан доромжилсон үйлээс болж газрын тосныхоо ихэнх ашгийг хятадад алдсаар сууна. Америктай хамтарч газрын тос боловсруулах ажил хийх ямарч найдлагагүй болсон. Харин азаар эртний түнш Энэтхэг улстай хамтарч газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байна. Америкийн худал хуурмаг харилцааг Монголчууд бид мартах учиргүй юм. Худалч америкаас болгоомжил.
Putleriin xudal xuurmagiin zagalmailsan etseg Gleb Pavlovskii, Dugin geed zondoo PR chid bii. Pavlovskii ni sayaxan nas barsan gej sonsson. Gol arga ni alivaa uls undestnuudiig mash yoronxii sedvuudeer toorogduulj zasagiin erx avaad ailgax surduulex zamaar udaan zasaglax. Ur dun ni oroz dampuurch bui...
Путин олон хүнийг зовоож байна даа
За даа, бид өөрсдийн түүхээ эхлээд сайн шийдэх чухал байх, тэр түүхэн ард түмэн бидний төсөөллөөс илүү хийчих байлгүй.
Энэ сэтгүүлчийн хаврын синдром хөдөлжээ.
Энэг нэр нь хүндэдсэн товариш нэг байнаа. Муудаа. Нэг насаараа, ганц биеэрээ үр удамгүй дуусах гэж байгаа бол ч яахав.
Энэ бичээч жанжин сүхбаатарыг яая да байз ! Оросын ногоотой шөлийг идэж боловсорсон мөртлөө Оросыг коммуннизмыг дандаа үзэн ядаж бичих юм ! Амёрикийн тавиул юмуу гэхээр англи хэл мэддэггүй гэсэн ! Хятадын тавиул юмуу гэхээр өвөр монголчуудыг өмөөрөөд байдаг ! Нэг уулзаж хундага тулгаж байгаад сайн ярилцах юмсан !
туркийн тагнуулийг хүн болгон мэднэ японы тагнуул ----------------------------
Манайд ч гэсэн адилхан л даа бичиж байгаа сэтгэгдлүүдийг уншсан ч одоо байгаа байдал МҮОН телевизийн нэвтрүүлгийг харсанч тодорхой л байгаа даа
Манайх яагаад газрын тосны үйлдвэр цахилгаан станцтай болж чадахгүй байна а орос л хориг тавиад байгаашдээ орос манайхаас ямарч бараа оруулахгүй гаалийн асар өндөр татвар тавьдаг гээд ярихын бол олон юм байгаа
Тэгээд тэр америк орон монголд цахилгаан станц газрын тос боловсруулах үйлвэр байгуулахгүй юу хийж байсан юм. Бас орос саад болсон уу?
Энэ сүхбаатар сэтгүүлч зөвхөн оросыг муулсан нийтлэл бичиж байна. Америкийн хөлсний сэтгүүлч бололтой.
Үнэнийг хэлэхээр муулсан болдог юм бол худал магтвал чи юу гэж нэрлэх вэ??
Үүнийг хэнд зориулж бичсэн юм. Их жанжны нэр хулгайлсан малаа.
Ооосын өнөөдрийн пропаганда суртал ухуулгын үнэн төрх, худал хуурмагийг үнэн зөв бичсэн байна. Оросын троллуулын шээс нь гоожиж байна даа. Үнэн үг сонсож сур. Сайн бичжээ. Баярлалаа..
орсын хаадуудын үед зэр зэвсэг муу байсан учраас усан флот агаарын флот хүч муутай байсан жишээ нь порт артурт орсын баатар цагаан хааны номхон далайн флотыг японы хааны усан флот булшилсанаас болоод дэлхийн НЭГДҮГЭЭР ДАЙН-д герман ихээхэн газар нутгаа алдаж версалын найрамдлын гэрээ ЛЕНИН байгуулсан ЛЕНИН порт артурт ялагдсаныг харамсан гучин таван ботидоо бичсэн ХААНТ засагт жадтай винтовоос өөр юу ч байсангүй ТУРК ФРАНЦ АНГЛИ 1851 - 1855 оны хооронд крым севастополь руу довтолж дэлхийн нэгдүгээр дайнаас дутөхгүй байлдсан 1812 онд напелеон бонапарт франц довтолж байлдаж орсын хаан ялав үүний дараа орсын жандарм хаан 1905 онд цуст ням гаригт ард түмнээ буудан хороов ЛЕНИН орос ёвропоор олон намын олон улсын хоорондох интернационал марксист хөдөлгөөнийг 35 ботидоо бичёээр октябрийн хувьсгалыг хийж хааныг устгаснаар орос орны засгийн эрхийг ард түмэн авч хүчирхэг зөвлөлт засгийг байгуулав 1922 оны америкий
1922 оны америкийн газрын зураг дээр украйн байхгүй запорожийн казак гэсэн муж байжээ крым хар тэнгис одесс херсон николаев зөвлөлтийнх байлаа орос хэлтэй домбаассыг украйны бүрэлдэхүүнд өгсөн нь домбаасс украйныг бүрэн хяналтандаа өнөө хүртэл байлгаж байна ЛЕНИН домөа домбаассын уурхачид ажилчин ангийн орсуудад итгэж байлаа ЛЕНИНИЙГ УКРАЙНЫ БЭЛТГЭГДСЭН ЭСЭР МЕНШЕВИК ХҮҮХЭН БУУДАЖ АЛСАН СТАЛИН ЯМАРЧ ГИТЛЕР ИЙН 272 ДИВИЗ ЯЛАХ ЧАДАЛТАЙ СССР УЛСЫГ ХӨГЖҮҮЛСЭН АТОМЫН БӨМБӨГТЭЙ БОЛГОСОН КРЫМ ОРСЫНХ БОЛОХЫГ ТУНХАГЛАЖ БНМОНГОЛ АРД УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЖ ЧЕРЧЕЛЬ РУЗВЕЛТИЙГ ДУУДАН КРЫМИЙН ЯЛТАД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН МОНГОЛЫГ СТАЛИН НҮБД ОРУУЛСАН ЛЕНИН МОНГОЛЫГ ОРСЫН ДАРААХ ХОЁРДОХ СОЦИАЛИСТ УЛС БОЛГОСОН ПУТИН ГЕРМАНЫ ФАШИСТ НАЦИСТУУДЫГ ГУРАВДАХ УДААГАА ЯЛЖ БАЙНА ЯЛАХ БОЛНО ДА ЗДРАСВУЕТ РОССИЯ РОССИЯ РОССИЯ-----
Хойтон Луу жил Пу жанжин жил нь орж чад хиймой!
Iim hogiin hulgaich novsh deer tsagdaa tagnuul ajilaa hiigeechee
Сонин.мн бол нам дагасан АН -ын тролл сайт юм байна гэдгийг мэдэж авлаа. Дахиж нам дагасан тролл сайтуудыг хармааргүй байна.
бахмутад орос арван мянган украйныг бүсэлсэн долоон зуу орос руу урвасан урвах гэсэн хоёр зуугбуудаж алсан дан сургуулийн хүүхдүүдийг авчирч урвах гэснмйг буудан алж байна герман орсын элчингийн амнах хоёрдугаар дайны үед шатсан танкийг шөнөөр зайлуулжээ одеест бохир аьомын бөмбөгийг усан онгоцоор буулгажээ одоо краматорск славянсскийг эзлээд
одеес краматорскад атом химийн бөмбөгүүдийг нууцаар авчирчээ одеессийн катакомбуудад хадггалж байна подорвать хийхээр украйнууд санаархаж байна шүү өдөр бүрийн барууны сонин хэвлэл аймшигтай зөрчилдөж худал ярьж байна орос яваад өнгөрөхөд хятадууд зуу зуун саяр бүс замаараа ороорой ёвропийг хувааж аваад үүрд устгахнээ цөмийн торпедонд лав польш англи дараань германы хагас устана франц венгер үлдэнэ приднестр гэсэн колбасаг хар тэнгэсээс румын хүртэлх хиам шиг нутгийг алах гэж байна молдов украйн алахаар бэлтгэлээ могойн арлыг орос эзлээ биз дээ анхаарлыг өөх зүгт хандуулаад нөгөө талаар цөмрөх подорвать хийхнэ байна шүү
Өвчин нь сэдэрчээ
Ene hunii niitlel denduu bolhi uzen yadalt neg taliig barisan.Minii bodloor zahialgaar sudalgaa bhgui iim yum bichdeg gej bodoj bgaa.Yoponchuud biologiin gol turshiltan uvur mongolchuud bsn.Uneheer aimshigtai bohir humuus ene Azuud
Ерөнхийлөгчийн засаглал тэр тусамаа эрх мэдэлийг нэг хүнд өгөх нь ямар аюултайг Орос Украйны дайн дэлхий нийтэд харуулаж бна
Үнэн зөв олон талаас нь судалж сайн бичжээ. Баярлалаа.
Үнээн үнэн.
Усан тэнэг хүнд ч ойлгогдохоор бичжээ!! Гэвч бодит үнэнийг ойлгохыг байтугай тэр тухай мэдээ уншихыг ч хүсдэггүй "эмчилгээгүй" амьтас олон бий дээ?!!
Европ европ гэсэн Оросууд шиг хүмүүс одоо ч манайд олон бий.Орос европ багц гэхээр инээд хүрээд байдаг юм.Ганц англи киногүй дан Орос кинонуудтай юм байж.Сониноос Англи Германчууд яагаад Оросууд шиг европ гэж цээжээ нүддэггүйг мэдэх хүн байна уу?
Өмхий оросын хулмас хужаагын шивэрүүдээ жинхэнэ монгол саруул ухаанаар хар 1жил болоод эзлээгүй украйн дахиад 100 жил ч байна путин гичий удахгүй байх харин хаха
Мал гэж байгаа малууд ойлгохгүй байгаа. Тусгаар улсын эсрэг дайн зарлачихаад өөрсдийгөө зөвтгөх санаатай.
МАН уул уурхайг ард түмэнд өгөөгүй, ард түмэнд эрх мэдлийг ч өгөөгүй ах дүү нартаа өгсөн
Ийм орон гаран, баримт нотолгоогүй юмыг нийтлээд байдаг нь харамсалтай.
Юмыг яаж ч муу муухай талаас нь мушгин гуйвуулан бичиж болно шүү дээ. Сэдвийн чинь нэр ч байгаа сэдвээ төлөөлж чадсангүй. Ингэж бичсэний төлөө эзэнтнээсээ том шан харамж мөнгө авсан биз дээ. Тэгээд л үгийн муу муухайг цуглуулан сараачсан уу? Энэ бол өнөө цагийн худал хуурмагийн жинхэнэ дүр төрх, өөрийгөө ухаантай гэж өргөмжлөгсөдийн нүүр царай шүү дээ. Яг үнэндээ өрөвдөлтэй оюуны хоосролд орж дээ. Аливаа зүйлд сайн муу, эерэг сөрөг, он цаг үеийн золиос, авах гээх зүйл байдаг нь ертөнцийн жам шүү дээ.
Их л юм бичиж энэ хүн. Оросын их гүрний үйл ажиллагааны яг ямар нь ҮНЭН, яг ямар нь ХУДАЛ гэдгийг энэ хүмүүн яаж мэдэж байгаа юм бол. Энэ хүнд мэдэгдэнэ гэхээр яаж ийм том гүрэн улс төр, цэргийн ажиллагаагаа явуулж байдаг юм бол. Ер нь том улсын ҮНЭНийг байтугай өөрийнхөө улсын жижиг улс төрчдийнхээ үнэн, худлыг бид нар мэдэхгүй л байгаа ш дээ. Нэг л их цэцэрхсэн хүмүүс байдаг болж дээ... хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь л энэ байх даа хөөрхий
Оросын хэдэн бөгсний алчуур энүүгээр нэг навсганаад бүр алийгаа алджээ, инээдтэй юм
Энэ бол америкийн худал хуурмаг дүр 122.201.24.56 1 өдрийн өмнө Америкчууд 1990 онд монголын газрын тосны олборлох эрхийг авсан. Монголчууд газрын тосоо боловсруулах түвшинд америкийн дэмжлэгтэй болох нь гэж бодож, итгэж найдсан. Гэтэл америкчууд газрын тос олборлох эрхийг хятадад зарчихаад явсан. Монгол улсын олгосон эрхийг монгол улсын эрх ашгийг бодолцож зөвлөлдөхгүйгээр шууд хятадад зарсан байдаг. Монголчууд биднийг америкчууд басан доромжилсон үйл явдал болсон. Өнөөдөр хятад улс дорнодын талаас маш их газрын тос олборлож ашиг хүртсээр ирлээ. Монгол улс америкийн басан доромжилсон үйлээс болж газрын тосныхоо ихэнх ашгийг хятадад алдсаар сууна. Америктай хамтарч газрын тос боловсруулах ажил хийх ямарч найдлагагүй болсон. Харин азаар эртний түнш Энэтхэг улстай хамтарч газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байна. Америкийн худал хуурмаг харилцааг Монголчууд бид мартах учиргүй юм. Худалч америкаас болгоомжил.
Юм бичиж чадахгүй байж бүү бичиж бай. Хүүхдийн доог болох юм бичээд байх юмаа. Бүр элэг авчихлаа
Үнэн зөв, олон талаас нь сонирхолтой сайн бичжээ.Үүнээс илүү яаж бичих юм. Тан руу дайрч доромжилдог бүдүүлэг ёс зүйгүй троллуудыг бүү тоо.Үнэнийг бичээд байгаарай.
энэ сайн хаан бишээ ...алтан ордны улстай холбоотой оросын түүхийг энэ удамынхан засварлаж худал хуурмагаар дүүргэсэн байдаг шдээ түүхээ европ руу түүхээ герман прусс франц чиглүүлж өөрчилж байлаа даа.энэ хүн яавч оросын хаадын удам монголчуудтай холбогдох ёсгүй гэж үзэж хуурамч түүх, тулаан үйл явдал зохиож байсан даа... энэ хүний хаанчлалын үед....
Битгий хуц. Ухна.
Тарваганаас мөнгө аваад заавар зөвлөгөөгөөр нь нэгийг нь дэмжээд нөгөөийг нь шаланд ортол нь муулаад тунч явуургүй сэтгүүлч гэмээр л хүн.Маньд хоёр орны асуудалд бид гаднаас оролцох харах,хэлэх ямар эрх хэнд байнаа ? Гөө мөнч их л хөлсний бичээч хийлээ одоо нөхрийн үгийг тоож уншдаг хардаг хүнч байхгүй болоо биз.
Орос бол үндэс угсаа гарал үүсэл нэгтэй Украйнтай байлдаагйү,АНУ-тай байлдаж байгаа гэдгийг одоо дэлхий нийтээрээ хангалттай харлаа.Их гүрний эзлэн түрэмгийлэх бодлого гэгчийн нэг энэл болж байна гэж ард түмэн үздэг болсон.
Шудрага, үнэн ялдаг жамтай.Коммнистууд үнэнд итгэхгүйл дээ...
Таны нийтлэл эхнээсээ эцсээ хүртэл худал хуурмаг Оросыг үзэн ядах гүтгэлэгээр дүүрсэн байлаа Өндөрхааны орчинд байсан локаторын ангид 10-аадхан цэрэг алба хаадаг тэд нар нь үдэшлэгт ирж эмс охидыг хүчиндэж бузарладаг байсан гэж бичжээ Харин манайханы энгэр султай охид өөрснөө цэргийн байраар гүйдэг дэлгүүрт орох нэрээр гүйдэг Ийм ноцтой нийтлэл бичихдээ ашигласан эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе
мааш зөв бичсэн байна, баяр хүргэе.
Энэ хүний бичсэнийг манай түүхээ мэдэхгүй хар масс ойлгохгүй байсаар насыг барна
өөрөө худал хуурмаг баруунй гар хөл болжээ