Дэлхийн ардчилал ба дарангуйллын талаар өрнөдийн нэгэн судлаач эрдэмтэн сонирхолтой илтгэл тавьжээ. Шведийн Гетеборгийн их сургуулийн эрдэмтэн судлаач Стаффан Линдберг илтгэлдээ дэлхийн 180 орны 4000 шинжээчийн шинэ дүгнэлтийг судалж тусгажээ.
Тэр бээр дүгнэлтдээ “Өнөөдөр дэлхий дахин бүхэлдээ ардчилсан хэвээр үлдсэн байгаа нь найдвар төрүүлж байна: Өнөөдрийн ардчиллын гүнзгийрэх явц тэртээх 1980 онд Зөвлөлт, Америкийн удирдагчид хүйтэн дайныг зогсоох асуудлыг шийдэж байсан үеийн түвшнээс өндөр байна” хэмээжээ. Гэхдээ ардчилалд аюул учирч, ардчилсан улсын тоо дэлхийд хорогдох явдал ч ажиглагдаж байгаа юм байна.
Өнөөдөр олон ажиглагчид тэр үеийн байдал ба өнөөгийн Украины дайн үеийн байдал хоёрыг ихэд харьцуулан судалж байна. Дэлхийд эдүгээ дараах 4 төрлийн дэглэм оршиж байна Үүнд: Хаалттай дэглэм, Дарангуйллын дэглэм, Хагас дарангуйллын дэглэм, Либерал ардчиллын дэглэм.
Судлаач цааш нь дүгнэхдээ дэлхийд дарангуйллын хаалттай дэглэм ардчилсан дэглэмийн тооноос давж гарахын зэрэгцээ эдгээр дарангуйллын дэглэмийн улс дахь хүн амын тоо 2012 оноос эхлээд одоо хүртэл 46.0 хувиас 72.0 хувь хүртэл өсчээ.
Сүүлийн 20 жилд дарангуйллын дэглэм ардчилсан дэглэмээс илт өссөн байна. Дэлхийн хүн амын 22.0 хувь буюу 2.2 тэрбум хүн дарангуйллын дэглэмтэй орнуудад, дэлхийн хүн амын 13.0 хувь буюу 1.0 тэрбум хүн ардчилсан орнуудад амьдарч байна. Ардчиллын замыг сонгосон орны тоо 14-өөр буурч, ардчилсан оронд амьдарч байгаа хүн амын тоо дэлхийнг хүн амын 2.0 хувийг эзэлж байна. 1973 оноос хойш сүүлийн 54 жилд энэ тоо ийм бага болж буураагүй ажээ. Үг хэлэх эрх чөлөө сүүлийн жилүүдэд ихэд өөрчлөгджээ. Туйлшрах, худал мэдээлэл цацах, үг хэлэх эрх чөлөөнд халдах явдлууд сүүлийн жилүүдэд ихэд гарах болжээ.
2022 онд үг хэлэх эрх чөлөөний байдал дэлхийн 35 оронд мууджээ. 10 жилийн өмнө дэлхийн 7 оронд л үг хэлэх эрх чөлөөний байдал муудаж байжээ. Хэвлэл мэдээллий хэрэгслэлд тавих улсын хяналт дэлхийн 47 улсад чангарчээ. Иргэний байгууллагад тавих төрийн хяналт дэлхийн 37 оронд чангарчээ. Дэлхийн 30 оронд сонгуулийн чанар мууджээ.
Өнөөгийн Орос орны байдал дэлхийн ардчилалд муу нөлөө үзүүлж байна. Орос улс 20 жилийн турш хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудын ардчиллын явцыг зогсооход шууд нөлөөлж байв. Саяхан Украины эсрэг хийсэн Оросын түрэмгийлэл европт том дайн дэгдээхэд хүргээд байна. Украины дайн хийсний дараах Оросын ардчиллын индекс үзүүлэлт хамгийм доод үзүүлэлт 2021 онд 0.10 болтлоо унажээ. 2022 онд 0.007 болтлоо унажээ. Владимир Путины засаглалын үед дайны үед энэ үзүүлэлт хамгийн доод хэмжээнд унаж байв. Оросын хүний эрхийн байдал социализмын Брежневийн үеэс ч бүрмөсөн дорджээ.
Путин ардчиллын эсрэг дараах хуулиудыг гаргаж ардчиллын үйл ажиллагааг бүрмөсөн боомилов. Үүнд: Худал мэдээлэл тараах явдлыг хориглох хууль, цэргийн тусгай ажиллагааны тухай, оросыг армийг гутаах тухай, хэвлэл мэдээдллийн хэрэгслэлүүдийг хаах тухай, үг хэлэх эрх чөлөөг Интернэтэд хаах тухай /247000 вэб сайтыг хаасан/, иргэний байгууллагуудыг хаах тухай, Yүнд: дайны өмнө байгуулагдсан Алексей Навалныйн “Авилгатай тэмцэх сан”, Иргэний эрхийг хамгаалах “Мемориал” төрийн бус байгууллагыг хаах, орон даяар өрнөсөн дайныг эсэргүүцсэн бүх хөдөлгөөнийг хориглох тухай хууль тогтоолууд гаргажээ. Судлаач эрдэмтэн Линдберг “Дарангуйлагч орнууд дэлхийн хүчний тэнцвэрийг алдагдуулж байна. Дарангуйлагч орны ДНБ эдүгээ дэлхийн ДНБ-ний 46.0 хувийг эзэлж байна” хэмээн дүгнэлт хийжээ.
Ардчилсан орнуудын худалдааны эзлэх хувь 1998 онд дэлхийн 74.0 хувийг эзэлж байсан бол 2022 онд 47.0 хувийг эзэлж буурчээ. Дарангуйлагч орнууд экспорт импортын хувьд ардчилсан орнуудаас хараат байдал нь улам багасаж байна.
Сүүлийн 30 жилд ардчилсан орнууд дарангуйлагч орнуудаас хараат байдал нь 2 дахин нэмэгджээ. Дэлхийн томоохон орнуудад дарангуйлалын систем улам бүр хатуу болж байна. 2022 онд дэлхийн дундаж иргэний ардчиллын түвшин 1986 оны түвшинд хүртлээ унажээ. Энэтхэг Номхон далайн орнуудын ардчиллын түвшин 45 жилийн өмнөх 1978 оны хэмжээнд хүртлээ унажээ. Энэ түвшин бол Дэн Сяопиний хятадын эдийн засгийг либералчлах үед, Индира Ганди улс орондоо онцгой байдал тогтоогоод цуцалж ардчиллыг сэргээн босгосон үеийн ардчиллын түвшин юм. Ардчиллын дундаж түвшин хүн ам олонтой Энэтхэг зэрэг улсад улам доошилсон байна. Дунд зэргийн хүн амтай зүүн Европ, төв азийн улсуудын ардчиллын түвшин 1990 оны түвшинд хүртлээ доошилжээ.
Эдүгээ дэлхийд 90 улс ардчилалтай, 89 улс дарангуйлагчийн дэглэмтэй байна.Энэ бол муугүй үзүүлэлт хэмээн судлаач эрлдэмтэн дүгнэжээ.
Төрийн байгууллагыг сонгох системд сонирхолтой байдлууд үүсчээ. Сүүлийн 20 жилд ардчиллын орнууд болон дарангуйлагч орнуудын тоо аль аль нь өсчээ. Сүүлийн жилүүдэд 1980-1990 онуудад олон дарангуйлагч орнууд ардчилалтай болж олон намын оролцтоотой сонгууль болжээ. Алжир, Пакистан зэрэг улсууд сонгууль нь ардчилсан шинжтэй болж байхад Мали, Тайланд зэрэг улсууд хаалттай дарангуйлагч дэглэмтэй болсон байна. Эдүгээ дэлхийд хамгийн харгис дарангуйлагч дэглэмтэй улс бол Хойд Солонгос, Орос, Сири, Иран улс “шалгараад” байна. НҮБ Орос улсыг “түрэмгийлэгч- агрессор улс” хэмээн зарлаад байна. Эдүгээ Орос улс хөрш зэргэлдээ Украин улсад халдаж түрэмгийлээд зогсоогүй, одоо бүр Беларусь улсад цөмийн зэвсэг шилжүүлэн байрлуулаад байна.
Энэ бүхэн нь Орос улсад олон улсын хууль дүрэм, НҮБ-ын дүрэм, журам огт үйлчлэхгүй, огт хамаагүй болжээ гэдгийг харуулж байна. Ардчилсан шинжтэй сонгууль 1972 онд 16 оронд болж байсан бол 2022 онд 58 оронд болж байжээ. Сүүлийн 10 жилд ардчилсан орнууд Африкаас эхлээд өмнөд Сахар хүртэл буюу Мадагаскар, Сейшелийн аралууд, Сьерра-Леон, Гамба улсууд болоод байна.
Сүүлийн 10 жилд зүүн европоос ардчиллын замд Армен, Грузин хоёр улс оржээ. Латин Америкт ардчиллын үзүүлэлт 2012-2022 онуудад дараах 3 орон буюу Доминиканы бүгд найрамдах улс, Эквадор, Гондурас улсад сайжирчээ. Эрдэмтэн судлаач Стаффан Линдберг ардчиллын эрүүлжих явцын үндсэн үзүүлэлтийг дурдахдаа “Энэ бол ард түмний дарангуйлагч ерөнхийлөгчийн эсрэг хөдөлгөөн, дарангуйлагч ерөнхийлөгчийн тушаалаар гаргасан хуулийг шүүх засаглал цуцлах, дарангуйлагч төр засгийг өөрчлөх зорилготой сөрөг хүчин ард түмэнтэй нэгдэх, ардчиллыг олон улсын хэмжээнд дэмжих зэрэг юм” хэмээн дүгнэжээ.
Монгол улс бол азийн ардчилсан улс. Гурван талдаа /Орос, Хятад, Казахстан/ авторитар дэглэмтэй орнуудаар хүрээлэгдсэн улс. Азид бүрэн эрх чөлөөтэй ардчилсан улс бол Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Монгол, Индонези, Бангладеш гэсэн зургаан улс байдаг.Бусад азийн улсууд хагас эрх чөлөөтэй, хагас авторитар болон бүтэн авторитар дэглэмтэй орнууд байдаг.
Монголын ардчилалыг нэг зүйл ихэд харлуулдаг. Тэр бол авилга. Нилээд хэдэн жилийн өмнө монголын төрийн сайд нь гадаадын иргэн Монголд их хэмжээний хөрөнгө оруулах гээд ирэхэд нь “Надад хэдэн хувийг өгөх вэ?” гээд нэхээд байсан гэдэг. Тэхлээр монгол хүн бүр ёс зүйтэй болох хэрэгтэй байна. Ёс зүйгүй бол бүх ажил нураад байна. Монголын төр сүүлийн жилүүдэд авилгалтай тэмцэж эхэлж байгаа. Гэхдээ авилгалыг бүрмөсөн ялж чадаагүй. Авилгалыг ялсан улс орон хөгждөг. Өмнөд Солонгосын удирдагч Пак Жонхи, Сингапурын удирдагч Ли Куан эхлээд авилгалыг ялж улс орноо хөгжүүлсэн байдаг. Ардчилал гэдэг бол модтой адилхан зүйл. Ардчилалын модыг усалж тордож арчилж хамгаалж байхгүй бол амархан хатаад навч нь унаад өгөрсөн мод болон хувирч болзошгүй. Авилгалд ялагдсан улс орон яаж сүйрдэгийг бид түүхээс сайн мэднэ. Филиппин, Афганистан, африкийн орнууд авилгалд баригдаж хоцрогдсон орон хэвээр хориннэгдүгээр зуунд орсон билээ.. Арваад жилийн өмнө би Филиппин орны нэгэн иргэнтэй ийм яриа өрнүүлж билээ. Нийслэл хотоос Багануур явж байсан автобусанд хөрш суудалд таарсан филиппииний иргэн христийн пастор бүсгүйтэй танилцаж ийм нэгэн яриа үүсгэж билээ. Тэр эмэгтэй монголоор маш сайн ярьж байлаа.
Ярианы дунд би:
–Танай Филиппин орон далайгаар хүрээлэгдсэн, газар зүйн хувьд маш ашигтай байрлалтай орон. Тэгээд дээр үеэс АНУ-тай дотно харилцаатай улс.Эдийн засгийн хувьд жараад онд танай улс болон өмнөд Солонгос хоёр ижил түвшинд байсан гэдэг. Гэтэл яагаад өмнөд Солонгос улс өндөр хөгжилтэй орон болоод танай улс сайн хөгжиж чадсангүй вэ? гэхэд тэр пастор бүсгүй:
-“Үнэхээр тийм. Манай улсад жараас оноос эхлээд бараг одоо хүртэл авилгал төрийн хэмжээнд хүртэл маш их болсон. Төрийн түшмэдээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл маш их авилгалд автаж улсын үлэмж их мөнгийг үрэн таран хийсэн байдаг. Тэгээд манай залуучууд сэхээтнүүд эх оронд нь цалин орлого бага тул маш олон иргэд гадаад улсыг зорьж тэнд ажиллаж амьдардаг даа” гэж билээ. Филиппины түүхийн харахад ерөнхийлөгч Фердинанд Маркос 1965-1985 онуудад ерөнхийлөгч байхдаа өөртөө үлэмж их хөрөнгө цуглуулж нийт хөрөнгө нь 10.0 тэрбум ам.долларт хүрч байжээ.
Түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулсны дараа 1987 онд түүний Швейцарийн банкинд байсан маш их хөрөнгийг царцааж, түүний эхнэр Имельда болон ерөнхийлөгчийн ах дүү, хамсаатнууд нийт 300 хүний эсрэг 35 хэрэг нээж, тэднийг улсад 90.0 тэрбум ам.долларын санхүүгийн хохирол учруулсан хэмээн үзэж байжээ.
Монгол улс Филлиппины адил авилгалын замд орвол ямар аюултай болохыг энэ жишээнээс хараад ойлгоосой. Монгол улс ардчиллын замд эргэлт буцалтгүй ороод 33 жил болжээ. Ардчилал монголчууд бидэнд ус агаар шиг хэрэгтэй зүйл юм даа. Ардчилал бол хүний эрх хэрхэн хэрэгжиж байгаагаараа, шударга ёс, хууль ёс хэрхэн хэрэгжиж байгаагаараа, ард түмний амьдрал хэрхэн дээшилж байгаагаараа хэмжигддэг. Монголд бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчтэй болох, гадаадад зорчих гэх мэтийн хүний эрх хэрэгжиж байгаа. Гэхдээ заримдаа Монгол бүрэн ардчилсан орон мөн үү, биш үү гэсэн эргэлзэх зүйл тохиолддог. Монголын жирийн иргэнд газар авах, орон сууцтай болох, хөнгөлөлттэй зээл авах зэрэг эрх бараг олддоггүй. Авьяастай, сурлага сайтай хүүхдээ гадаадын их, дээд сургуулиадад сургах гэхлээр сургалтын зээлийг нь эрх мэдэлтнүүд авчихдаг. Олигархиуд ард түмнээс бүх боломжийг нь булаагаад авчихдаг болохоор ард түмэн ирээдүйдээ итгэлгүй гундуухан амьдардаг.
Гадаад улсад амьдардаг монгол үндэстэн Монгол улсад ажиллаж амьдрах гээд ирэхэд нь хөөгөөд явуулчихдаг. Гадаадын иргэн Монголд хөрөнгө оруулахлаар хөрөнгийг нь булаан аваад хөөгөөд явуулчихдаг. Саяхан халимаг монгол сэхээтэн Баатар Монголд ирэхэд нь буцаагаад Орос руу албадан хөөж явуулах гээд байсан. Хэрэв Баатар Орост буцаж очсон бол шууд алуулах байсан.
Гэтэл хаа холын Америк орон Баатарыг алгаа тосон хүлээж авсан. Америк бол дэлхийн ардчиллын тулгуур багана гэдгээ ингээд харуулчихаж байгаа юм. Хоёр жилийн өмнө халимаг залуу Алдарыг Монголд ирээд бизнес эрхлэх гэхлээр нь монголын төр 100 000 доллар нэхсэн байгаа юм. Алдар аргаа бараад Турк руу явжээ. Гучаад онд оросын улаантнуудаас зугатаан Монголд ирсэн олон мянган буриад монголчуудыг Чойбалсангийн тушаалаар “хувьсгалын эсэргүү” хэмээн хилс хэрэг тулгаж хоморголон хөнөөжээ. Жараад онд Хятадын соёлын хувьсгалаас зугатаан Монголд ирсэн олон зуун өвөр монголчуудыг БНМАУ заримыг нь Хятадад буцаан тушааж, заримыг нь үлдээсэн ч гэсэн нутаг зааж гуч шахам жил монголын харьяат болгохгүй хүлээлгэсэн байдаг. Тэхлээр Монгол улс гадаадад амьдардаг монгол үндэстний эрх ашгийг хамгаалах талаар одоо үед онцгой анхаарах хэрэгтэй байна. Израил, Казахстан, Өмнөд Солонгос зэрэг улсууд дэлхийн аль ч өнцгөөс амьдрах гэж ирсэн еврей, казах, солонгос үндэстнийг ямар нэгэн элдэв дарамт шахалтгүйгээр шууд иргэнээ болгон авч тэтгэмж олгодог. Казахстан улсын казах иргэний эзлэх хувь ерээд онд дөнгөж 30.0 хувь байсан бол эдгээ 70.0 хувь болтлоо өсчээ.
Монгол улсад ажиллаж амьдрах гэж ирсэн монгол үндэстэнд тэтгэмж олгодоггүй юмаа гэхэд ядаж шууд хөх үнэмлэх олгоод Монголд амьдрахыг нь зөвшөөрөх хэрэгтэй. 2 жилийн дараа Монгол улсын паспорт өгөх хэрэгтэй. Хятадад амьдардаг 6 сая өвөр монголчууд, Орос улсад амьдардаг 1 сая монгол туургатан хүмүүс Монгол улсыг эх орон, гал голомт минь хэмээн авралын од болгон хардаг юм гэнэ лээ. Гэтэл “их санасан газар есөн шөнө хоосон” гэгчээр монгол үндэстнээ нүд үзүүрлээд байвал Монгол улс яаж хүчирхэг болох юм бэ, яаж хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс болох юм бэ.
Ардчилал бол жижигхэн зүйлээс эхэлдэг. Монголын ард түмэн бол хоёрхон зүйл хүсдэг. Ажил орлого, амьдрах орон сууц. Энэ хоёр зүйлийг нь төрөөс хангаж ажиллаж амьдрах бүх нөхцөл боломжийг нь өгчихвөл манай ард түмэн түргэн босоод хөгжих чадалтай ард түмэн шүү. Ардчилсан улс баян чинээлэг байх ёстой. Ардчилсан улс нийгмийн баталгаатай байх ёстой. Хүний ажлын хөлсийг үнэлдэг байх ёстой.
Гэтэл социализмын үед сард 120 долларын цалинтай монгол хүн эдүгээ зах зээлийн үед 280 долларын цалинтай байгаа, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн соцын үед 350 доллар байсан бол зах зээлийн эдүгээ үед 4000 доллар нь байгаа нь ямар ч том ахиц гараагүй нь харагдаж байна. Эдийн засгийн өсөлт муу, аж үйлдвэр хөгжөөгүй, валютын ханш болон хүнсний бараа үргэлж өсөж ард түмэн ядуурч байдаг нь бодвол далд эдийн засаг, авилгал, хулгайтай холбоотой биз. Авилгал, хулгайг дараад ардчилал, эрх чөлөөгөө баталгаатай болгоод аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орон болвол Монгол ялна даа.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл(23)
Жанжин минь лут сайхан утга төгөлдөр нийтлэл бичжээ. Илүү олон монгол хүн уншиж гэгээрээсэй! Украйныг үзэн ядагч оросын хөлсний троллууд уншаад боож үхээсэй!
АРДЧИЛАЛ ГЭДЭГ ЧИНЬ ХУУЛЬ БАТЛАХ ТУСМАА ДАРАНГУЙЛАЛ БОЛДГИЙГ АН ӨӨРӨӨ ЯРУУ ТОДООР ХАРУУЛСАН ШҮҮ ДЭЭ
Хоёр хөршдөө дарамтлуулаад монгол угсаатнаа цуглуулж чадахгүй байгаам тэрнээс биш монгол хүн чинь их эх оронч шүүдээ
Dollars kolonchlold orson jijig buurai ornuud undiihgui ardchilal gedeg mongol iig sunuuh mongol huniig ustgah zorilgotoi erliizuud gamingiin ur sad hulgaich nar ardchilal gedeg
Саяхан интернэтээр цацагдсан Пентагоны нууц материалууд гэгчид Украйнд НАТО-гийн тусгай албад ажилладаг тухай материал байсан гэж Японы ЭнЭйч Кэй телевизийн мэдээгээр мэдээлж байна. НАТО-г өргөжүүлэхийн тулд Украйнаар тоглоом хийгээд байна гэдгийг харуулж байгаа баримт ил болчихсон байна даа
Хүүк яаж Путин Си дарга хоёр шиг удаан байх вэ гэж толгойгоо гашилгаад сууж байна Хурандаа Маумар Каддафи шиг болдоггүй юмаа гэхэд Эрдагон шиг байвал болоо шүү дэ! Занданшатрын төр барина гэж юу байхав машинд дайруулчихгүй шиг явж байвал болох нь тэр ! Данх баньд урвачихгүй л бол !
эрдоган ким чен ир си жин пин болон ираны саудын араб энэтхэг египет сирий венгерийн орбан пророссийский биш ч гэсэн улс төр эдийн засгийг реалист бодит үүднээс ойлгож ярьж нухацтай авч үздэг сонгодог улс төрчид юм субъектив түрэмгий агрессор улс бол натогийн америкийн бүлгийн улсууд юм украйн бол цөөвөртэй нийлсэн монгол банхар юм
соён гэгээрүүлэх ажлаасаа бүү ухраарай. Маш сайн нийтлэл байна.
Europe euro d orson ni dollars kolonchlol ois salh hurdan sergesen ardchilal mongol tusgaar togtoliig dollars kolonchlold hudaldsan mongol oronii esreg zuil odoo ardchilal iin esreg negdeh heregtei
украйн дайныг зогсоох юм бол америк нато мөнгө өхгүй тул өлсгөлөн болж мөнгөний ханш мянга дахин унаж домбаассын босогчид авилгажсан украйны хунтын засгийн газрыг шууд устгана орсын ард түмэн орсыг үзэн ядагч гадаадын дайсны эсрэг яг гитлерийн дайны үед нэгдэж эх орноо хамгаалсан шиг хурдан нягтарч чадлаа цэргийн шинэ шинэ зэвсэг гарч гурван ээлжээр дайны цагийн хуулиар сайн дураараа ажиллаж байна цэрэг татлага маш боловсронгуй сайн дураар явагдаж эх орноо хамгаалах оргилсон гал шиг халуун хүсэл хүн бүрд асч нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө ажлах хүсэл зарчим аяндаа бий болжээ СОВЕСТЬ ГЭДЭГ ЧАНАР ЗӨВХӨН ОРОС ХҮНД ЗАЯАЖЭЭ
Нүүрсний хулгайн асуудал хөндөгдсөнөөс хойш томчууд гэлтгүй, тэдний гар хөлүүд, хань хамсаатнууд илэрч эхлээд буй. Төрийн байгууллагад шургалсан төлгөн дарга нар авлига хээл хахуулийн мөнгөтэйгээ азаартаж баригдаад нийгмийн дуулиан болж байгаа. УБТЗ-ын хурган дарга, одоогийн Засгийн газрын нэг том сайдын хүн гэгдэх С.Батдөл гэрээсээ 10 тэрбум төгрөгтэй баригдаад, хэрэг нь шалгагдаж байна. Тэгвэл дараачийн 10 тэрбумтан Гаалийн байгууллагаас илэрсэн бололтой. Тодруулбал, Гашуунсухайт боомтын Гаалийн улсын байцаагч гэрээсээ 10 тэрбум төгрөгтэй баригдсан тухай мэдээлэл байна. Энэ мэдээллийг папараци.мн хөндсөн байна. Одоогоор энэ хэргийг хууль хяналтынхан олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй хав дарж байгаа бололтой. Хэрэв тийм бол энэ хэргийн цаана хэн нэгэн нөлөө бүхий эрх мэдэлтний эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үг.
Сайхан бичжээ. Хоёр хөрш бас нөлөөлдөг байх аа.
Ардчилал гэж юу вэ:хүний эрх,эрх чөлөө гэж сайхан үгээр бамбай хийсэн хүчирхийлэл юм
Яг үнэн
Би ардчиллыг орчин үеийн феодал гэж боддог.
Дебиль. Ийм юмыг конкурсэнд тэнцүүлээд ОХУ -д дээд сургуульд явуулж байсан гэхэд итгэмээргүй. Тэгээд юу сурч ирсэн нь сонин. Орноос нь ичмээр юмнууд л тавиад байх юм.Ардчиллынхан гэж ийм л амьтад байх юм даа. Эдэнд итгэж сонгодог хэсэг эднээсээ доор дебилүүд бас байна.Энэ нөхөр тэнэг хүнд зориужлж жишээ авч. Монгол хүний цалин хоёр дахин нэмэгдсэн гаран нэмэгдсэн бололтой юм хэлээд авч. Тэгвэл нэг төгрөг дөчин мөнгөний үнэтэй байсан талх 3000 төгрөг болсон нь бодит орлого нь 2000 дахин буурсаныг баталж байхад юу гэх вэ. 9 хөн төгрөгний үнэтэй байснаас одоо болтол есийн тос нэрээ алдаагүй байгаа ургамлын тос одоо 9000 төгрөг болсныг амжилт гэх үү.Монгол улсад үйл ажиллагаа явуулж байсан хэдэн зуун үйлдвэрүүд хаалга барьсан нь амжилт уу. Тэдгээрт ажилаж байсан монгол улсын баялаг болсон хэдэн мянган ажилчин ажил орлогогүй болсон нь амжилт уу. Ямар ч боловсролгүй байж элдэв утгагүй юм эрээчдэг "дүр эсгэсэн хуурамч ардчилсан" сэтгүүлч нэртэй лалар улс хөгжүүлэхгүй ээ.
АНУ н ерөнхийлөгч Д.Трамп "Ардчилал гэж юм хаана ч байхгүй" гэж хэлсэн байхад манайд энэ үгээр халхавчилж хулгай хийдэг луйварчид байгаа гээд тархи угаах юм. Грекийн Демос кратос гэдэг үгийг утгыг ардчилал гэж гуйвуулан орчуулж байна. Уг утга нь демос буюу ард түмэн кратос буюу засаг гэсэн үг юм. Зөв орчуулга нь ардын засаг юм. Ардын засаг бол 1921-1990 онд байсан төрийг хэлнэ. Одоо төрийн эрхэнд санаархаад яваа өөрсдийгөө ардчилагч гэж нэрлэсэн хог шаарнууд бол ардууд биш бөгөөд том хөрөнгөтний барууны либерал үзлийг баримталдаг харгис хүчин. Эд ард түмнийг дарлан боолчлох үзэл баримтлалтай. Үйл ажиллагаа нь ч тийм байгаа. Тэгэхээр эд нар бол хонины арьс нөмөрсөн чононууд юм.Ард түмэн ард түмний дайсан Ан г устгаж үнс чандруу болгох ёстой. Дүр эсгэсэн хуурамч ардчилсан өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болтугай.
ганц л үнэнийг 166 бичжээ ""Имперлизм бол капитализмын дээд шат мөн-"" зохиолоо бичингүүт октябрийн хувьсгалыг хийсэн шүү Украйнд нууцаар бэлтгэгдсэн эсер меньшвик еврей тагнуул хүүхэнд буудуулж халимаг ЛЕНИН шархнаас болж үхсэн ХАЛИМАГ ТУВА БУРИАД МОНГОЛ ХАРИУГАА АВЧ САЙН БАЙЛДААРАЙ Ленин домбаассын сав газрын уурхай металлург гоэлрогийн цахилгаанжилт аж үйлдвэрийн ажилчид хаа тариөланчид пролетариуд хамгийн ухамсартай тул украйныг өөрчлөнө гэж украйнд нэгтгэж зөвлөль украйн улсыг байгуулсан тогтоол баримт архивт байна үнэхээр домбаассын уурхайчид ямарч үед ямарч нийгэмд баталгаатай тэмцэж чадна ялна гэж лениний сод ухаан бүхнийг нүдээр үзэгч жанрай сэг бурхан шиг далдыг харжээ донецкийн босогчид өнгөт хувьсгалын дараа эхэлсэн шүү дээ
энэ одоо хаанахын явуулгаар ийм юм байн байн бичээд бдаг юм бол? шалгах хэрэгтэй юм шиг санагдлаа
Гадаадын нэгэн баян хөрөнгө оруулъя гэж ирэхэд ерөнхийлөгч Элбэгдо нь надад хэдийг өгөх вэ гэж дургүйгий нь хүргээд буцаажээ гээд шууд бичихгүй яавдаа. Монголд ардчилал гэдэг юм байгаагүй, одоо байххгүй, байх ч боломжгүй. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг, мунхаг хөөргөн, ийм амьдралтай ард түмэнд чинь хатуу захиргаа, атгаж байх хүчтэй гар хэрэгтэй байдаг юм. Өвөр монгол, халимаг мэт орогнол гуйгчдын тухайд бол эвгүй юм болж байгаа. Үүнд монголуудын хүн муутай нь харагдахаас гадна бас зовлон байдаг юм. нэгд цаад улсууд нь дургүйцнэ, хариу арга хэмжээ авна. Хоёрт тэд өөрсдөө бас гэм зэмгүй байхгүй, янз бүрийн ааш гаргана. Тэндээ энхийн цагаан тогтаа байсан бол зугтдаггүй л байхгүй юу.
Доржийн Сүхбаатар тэргүүний сэтгэлгээтэй, өндөр боловсролтой бичээч гэдгээ харуулж байна
Овоо тэнэг гаруу
Өнөөгийн дэлхийн ардчилал, дарангуйллын тухай цэгцтэй, тодорхой сайн бичжээ. Баярлалаа.