1932 оны ардын бослогыг улаантнууд “хувьсгалын эсэргүү бослого” хэмээн түүхийн сурах бичгүүдэд худал сурталддаг байснаас хойш бараг зуун жил өнгөрчээ. Тэр үед улаантнуудад хамаг үнэт зүйлээ алдсан ард түмэнд бослого гаргахаас өөр сонголт байсангүй.
Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүн 35 000 ам.доллар байхад Хойд Солонгосын нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 650 ам доллар байгаа нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Өмнөд Солонгос дэлхийн баян чинээлэг орны нэг болоод байхад Хойд Солонгос дэлхийн хамгийн ядуу улсын нэг болжээ. Хоёр солонгосыг заагласан 38 дугаар өргөрөг буюу 4 км- ийн өргөнтэй, 241 км үргэлжилсэн энэхүү цэрэггүй бүсийн орчим хоёр талын цэргүүд байрлаж хэзээ ч дахин дайн эхэлж болзошгүй гэсэн байлдааны бэлэн байдалтай 70 жилийн нүүр үзэж байна.
Ардчилал бол жижигхэн зүйлээс эхэлдэг. Монголын ард түмэн бол хоёрхон зүйл хүсдэг. Ажил орлого, амьдрах орон сууц. Энэ хоёр зүйлийг нь төрөөс хангаж ажиллаж амьдрах бүх нөхцөл боломжийг нь өгчихвөл манай ард түмэн түргэн босоод хөгжих чадалтай ард түмэн шүү. Ардчилсан улс баян чинээлэг байх ёстой. Ардчилсан улс нийгмийн баталгаатай байх ёстой. Хүний ажлын хөлсийг үнэлдэг байх ёстой.
Сансарт хүлэгдсэн хүмүүс гэж юүг хэлээд байгаа юм бэ? Намайг хэн ч хүлээгүй, би эрх чөлөөтэй, эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй, баян тарган хүн ш дээ хэмээн зарим хүн боддог. Үгүй шүү. Тийм биш. Үнэхээр хүмүүс бид сансарт хүлэгдсэн байна.
Социализмын тэр үед ингэж дуулах нь нэг л үнэмшилгүй байсан. Учир нь хамаг мал сүргээ улаантнуудад булаалгасан ард түмэн хичнээн ч их мал байгаад ямар ч ашиггүй байсан. Хөдөө нутагт элбэг дэлбэг байдаг сүү цагаан идээ маань үзэгдэхээ больж малчид маань хар цай, хатсан боорцог төдийхнөөр амь зогоодог болсон. Нэгдлийн малыг малчид “ялтай мал” гэдэг болсон.
Сүүлийн үед би Чингис хааны Монголд сайтар судлагдаагүй алтан ургийн түүхийг ихэд сонирхож, энэ талаар зориглож судалж бичихээр шийдлээ.
Орчин үеийн нийгэм бол хэрэглээний нийгэм юм. Өдөр бүр хүмүүсийн хязгааргүй хэрэглээг хангах гэж нийгэм зүтгэж байна, компаниуд хүмүүсийг хэрэгцээт бараагаар хангах гэж тасралтгүй үйлдвэрлэл явуулж байна. Энэ бол ахуй ертөнцийн материаллаг зүйл юм.
Үнэхээр энэ шинэ онд туулай жилийн эхэнд аравдугаар Богд маань тодорлоо. Эгэл сүсэгтэн бид аравдугаар Богдыгоо Ар Халхад түргэн мэндэлж хурдан залрахын тухайтад судар тарниа уншиж ерөөл тавьсаар багагүй хугацаа өнгөрчээ. Ерөөл биелсэнд талархаж байна.
Орост худал хуурмаг ухуулга хэзээ анх эхэлсэн юм бэ. Хорьдугаар зууны эхээр Оросын Эзэнт улсын эсрэг, Эзэн хааныхаа эсрэг оросын большевикууд элдэв худал ухуулга хийж эхэлсэн тэр цагаас Орост худал хуурмаг ухуулга эхэлсэн.
Хүүхэд байхад хамгийн сайхан баяр бол Цагаан сар байлаа. Аав минь баншийг ганц чимхээд л бэлэн болгоно. Яах ийхийн зуургүй олон банш хийчихнэ. Ээж цагаан сарын ууц өвчүүгээ тогоонд хийж чанаад бэлэн болгоно. Маш олон бууз хийж, гадаа модон амбаарт хийж хөлдөөнө.
Жилийн өмнөөс бэлтгэлээ базааж аян замын мөнгө хурааж Бурханы ариун дагшин газарт аялах миний бодол минь хэрэгжих цаг нэгэнт болжээ. Миний очих газар Түвдийн алдарт Гүмбум хийд. Гүнбум гэдэг түвд үгийг хөрвүүлвээс” Буман лагшин” гэсэн утгатай үг.
Бас нэг гайхалтай үнэт солир сансарт оршиж байна.“Психея” гэдэг нэртэй уг солирын үнэлгээ 10 квинтиллион ам.доллар. 1 квинтиллион гэдэг тэрбум их наяд доллар гэсэн үг. Энэ солирын бүтцийн ихэнхи нь платин болон алт ба үлдсэн хэсэг төмөр никель. Энэ гайхалтай баялагтай солир Марс болон Юпитер гаригийн хооронд оршдог.
Оросын ард түмэн олон зууны турш хааны зарлигаар дайнд татагдан орж олон сая орос хөвгүүд цус нулимсандаа живж үрэгдэж байлаа. Хорьдугаар зуунд 1941-1945 оны эх орны дайнд зөвлөлтийн 28 сая иргэн үхэж үрэгджээ.Түүнээс хойш элдэв дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн бараг тасарсангүй. Оросын ард түмэнд тохиосон аймшигт дайн, хагацал, үхэл, өнчрөл энэ дууг зохиоход хүргэсэн биз.
Сүүлийн үед Казахстан улсын зарим эрдэмтэд судлаачид Эзэн Богд Чингис хааныг минь казах үндэстэн, Чингис хааны өвөг дээдсийг түрэгийн хаадын удам гэх мэтээр буруу ташаа үзлийг номлодог боллоо.
Дайн анх эхэлсэн өдрийг санацгаая. 2022 оны 2-р сарын 24-ний өглөөний 04 цагт дэлхийн номер 2 гэгддэг Оросын арми 120 000 цэргээр Украин руу Орос улс, Беларусь улс, Крымийн талаас, мөн Донецк,Луганскийн талаас довтолсон. Украины бүх цэргийн обьект, нисэх онгоцны буудал болон буудал дээр зогсож байсан украины бүх онгоцнуудыг бөмбөгдөж сөнөөв. Агаараас эсэргүүцсэн хамгаалах бүх хүчийг нь устгав. Украины цэргийн ангиудыг пуужиндаж бөмбөгдөв. Хотуудыг пуужиндаж бөмбөгдөв.