Сурталчилгаа

Д.Сүхбаатар

Д.Сүхбаатар

Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж өссөн. Эцэг С.Дорж нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул ард. Өвөг эцэг Соном нь Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны тайж язгууртан. Эх Д.Сэрж нь Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул ард. Д.Сүхбаатар нь Баку хотод Зөвлөлт Азербайжаны их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн. 2005 онд Удирдлагын Академийг “Төрийн удирдлагын менежер”-ээр төгссөн. Д.Сүхбаатар нь Хэнтий аймаг болон нийслэлийн Багануур, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын ахлах зохион байгуулагч, хуулийн зөвлөх, төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлч–сурвалжлагч, Цаг уур, орчны шинжилгээний газрын Хуулийн зөвлөхөөр тус тус ажилласан. Эдүгээ “Номын гэрэл–Ногоон дэлхий” ТББ-ын Тэргүүн.

Нийтлэлүүд

Хувирсан Монгол хүн

Далан жил эвдэрсэн монголчуудыг дахин шинэ монгол хүн болгоход зуун жил шаардсан ажил ч болж мэднэ. Монголчууд уг нь аливаа чухал зүйлийг хурдан сурдаг, түргэн босож сэргэдэг авьяастай ард түмэн л дээ.

2023-01-13 05:54 63

Шашин

Би социализмын үед дунд сургууль, их сургуульд суралцах үедээ бусдын л адил шашингүйн үзэлтэн хөвгүүн байв. Нийгмээрээ л шашингүйн үзэлтэн байв. Миний аав хөдөөний нэгэн суманд төрийн албан хаагч хийдэг шашингүйн үзэлтэй хүн байв. Аав минь сумын төлөвлөгөөт ажлын үзүүүлэлтийг хангах гээд өдөр шөнөгүй сөхөртлөө зүтгэдэг байв. Ээж минь малчин гаралтай жирийн сүсэгтэй хүн байв.Харин эмэг эх маань гартаа 108 ширхэг зандан шар эрхи эргүүлж өдөр шөнөгүй маань мэгзэм уншдаг их сүжигтэй малчин хүн байв. Хожим нь би аавынхаа эцэг, өвөг эцгийн талаар мэддэг болов. Тэд нар маань өнгөрсөн зууны эхэнд хуучнаар Сайн ноён хан аймгийн /одооны Өвөрхангай аймаг/ Үйзэн вангийн хошуунд амьдарч байхдаа Бурханы судар ном барлаж олонд түгээдэг бурханы чин сүжигт тайж язгууртан хүмүүс байсан юм билээ.

2023-01-06 08:54 43

Богд хааны сүүлчийн бодрол

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ​ойд зориулан бичив.

2022-12-29 06:57 25

Мафи

Дэлхийд мафи гэсэн үг 19 дүгээр зууны сүүлчээс эхлэн яригддаг болсон. “Mafia” гэсэн итали үг нь 19 дүгээр зууны сүүлчээр Италийн Сицилид үүсч хожим нь АНУ-ын эдийн засаг хөгжсөн хотуудад байгуулагдсан эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн нийгэмлэг юм.Дэлхийд сицилийн Коза Ностра, мексикийн мафи, колумбийн мафи, японы Якудза, хятадын Триад гээд олон төрлийн мафийн бүлгүүд байсан.

2022-12-22 11:55 27

Хулгай

Анх би хулгайтай нүүр тулаад ихэд гутарч билээ. Социализмын үед хойд хөрш улсад оюутан байлаа. Төгсөх дамжаанд байхдаа би зүүж явсан цаг болон сонсдог нэг гадаадын пянзаа хулгайд алдсан юм. Сургуулиа төгсөж ирээд төл бойжуулах ажилд явж байгаад нэг сайн дулаалгатай савхин шинэ гутлаа хулгайд алдав.

2022-12-09 12:36 30

Коммунизм

Коммунизм гэдэг үг бол “communis” гэсэн латин үгнээс гаралтай. Монголоор хөрвүүлвэл “нийтийн” гэсэн утгатай. Анх энэхүү коммунизмын тухай гаж буруу онолыг Германд амьдардаг Тревессийн еврей номлогчийн хүү Карл Мордехей /Маркс/ гаргасан юм. К.Маркс, Ф.Энгельс нар 1847 онд Английн Лондон хотод амьдардаг германий цагаачдын дунд “ Коммунистуудын Холбоо” гэгч хууль бус байгууллагыг байгуулж 1848 онд “Коммунист намын тунхаглал” гэгчээ гаргасан байдаг.

2022-11-25 08:57 115

NETFLIX –ийн гайхалтай сериалууд

Орчин үед технологи хөгжөөд кино сонирхогч жирийн хүмүүс бид интернеээр гэртээ суугаад дэлхийн хамгийн том онлайн кино компани “Netflix”-ийн сайтаар дэлхийн шилдэг бүтээлүүдийг чанарын өндөр түвшинд үзэх боломжтой болжээ. Том дэлгэцтэй, өндөр хүчин чадалтай суурин компьютер аваад сайн чанарын хүчин чадалтай стерео өсгөгчтэй холбоод л гэрийн кинотеатртай боллоо гэсэн үг. Энэхүү сайтаар сар бүр “Netflix”-т 10 доллар төлөөд дэлхийн хамгийн сүүлийн үеийн шилдэг олон сериалуудыг гэртээ үзэх боломжтой болжээ. Энэ бол том дэвшил шүү.

2022-11-17 10:35 9

Алдагдсан Монгол-2

Өнөөгийн тувачууд өөрсдийгөө “мы тувинцы” гэх юм. “Та нар тува биш, та нар бол Сүбээдэй баатарын удам урианхайн монголчууд” гэвэл ойлгох хүн одоо гарах болов уу.Урианхайчууд бол хойд монголын нэгэн хэсэг юм. Урианхайн газар нутаг бол хойд монголын унаган газар нутаг юм. Гэтэл өнөөгийн тува залуус өөрсдийгөө “Бид монгол биш, бид тувачууд. Тувачууд бид манж монголын дарлал дор 200 жил ихэд зовсон улс ” гэх нь өрөвдөлтэй. Дэлхийд тува үндэстэн, тува хэл, тува улсгэжбайдаггүй л байхгүй юу.

2022-11-10 08:39 20

Алдагдсан Монгол туургатан

Халин одсон халимаг түмэн минь Хаагдаж таслагдсан буриад, тува, өвөр монгол түмэн минь Халуун элгэн нутагтаа ерөөл тавин золгоё Хамаг Монгол улсаа хайрлан дээдэлж мандуулъя

2022-10-31 10:51 24

Зовлонд живсэн дэлхий

Эдүгээ манай дэлхий дээр 8 тэрбум шахам хүн амьдарч байна. 2000 жилийн өмнө дэлхий дээр 300 сая хүн л амьдарч байсан.

2022-10-03 09:39 25

Дайнд залхсан өнөөгийн Орос Орон

Өнөөгийн Орос орон дайнаас үнэхээр залхаж байна.Өмнөх хорьдугаар зуунд Орос орон иргэний дайн, Сталиний аллага, Польш, Балтийн орон руу хийсэн дайн, Финляндын дайн, Халх гол, Хасан нуурын дайн, дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын дайн, Вьетнамын дайн, Афганы дайн, Чечений дайн гээд п өчнөөн дайнд оролцож ард түмэн нь хэдэн саяараа үхэж үрэгдэж байлаа.

2022-09-26 17:24 33

Наран улсаар аялсан тэмдэглэл

Наран улсыг үзэх юм сан гэсэн бодол надад анх бүр хүүхэд байхад төрж билээ. Би тэр үед хөдөө Хэнтий аймагт дунд сургуулийн долдугаар ангид сурдаг 13 настай хүүхэд байлаа. Тэртээх далаад онд аймгийн төвийн нэгэн жижигхэн кинотеатрт японы “Зуурдын сэтгэл” хэмээх өнгөт кино үзэв.Тэр үед Монголд зөвхөн монгол, зөвлөлтийн кино л гардаг байлаа.

2022-09-21 09:09 19

Хоосон тариачнаас хосгүй баян болсон Чон Жу Ён

Японд эзлэгдсэн азийн ядуу орон Хойд Солонгосийн Асан тосгоны ядуу тариачин Чон Бончик хэмээх айлд 1915 онд нэгэн хөвгүүн мэндлэв. Түүний нэрийг Chung Ju- yung буюу Чон Жу Ён гэдэг.

2022-09-12 09:03 14

Орос дүрвэгчид Монголд үлдэхийг хүсдэг

1982 он. Москва хот. Зөвлөлт Холбоот улсад их сургуульд сурч байсан монголын оюутан залуу, зөвлөлтийн оюутан бүсгүй хоёрын хооронд болсон яриа: – Лена чи, зөвлөлтийн онц сурдаг сайн оюутан мөртлөө яагаад африкаас ирсэн оюутан залуутай найзалж сүүлдээ бүр түүний эхнэр болж Зөвлөлт улсаас дүрвэх болсон юм бэ? хэмээн монгол оюутан асуув.

2022-09-05 08:04 68

Австралийн гэлэн лам Түвдэнжамц

2000 оны зуны эхэн сарын 15. Би тэр үед нийслэлийн алслагдсан дүүрэг Багануурын Тамгын Газарт ажиллаж байлаа. Тэр зун би хотод ажлаар очоод хотын төвд Барилгачдын талбайн өмнүүр явж байтал нэгэн хоёр давхар шинэ байр нүдэнд туслаа. Хартал барилга дээрээ алтадмал буга согоо болон, буддын найман хигээст номын хүрдэн байрлуулж хаягаа англи хэл дээр хадсан байгууламж байлаа.

2022-08-30 10:52 12