Сурталчилгаа

Д.Сүхбаатар

Д.Сүхбаатар

Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж өссөн. Эцэг С.Дорж нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул ард. Өвөг эцэг Соном нь Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны тайж язгууртан. Эх Д.Сэрж нь Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул ард. Д.Сүхбаатар нь Баку хотод Зөвлөлт Азербайжаны их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн. 2005 онд Удирдлагын Академийг “Төрийн удирдлагын менежер”-ээр төгссөн. Д.Сүхбаатар нь Хэнтий аймаг болон нийслэлийн Багануур, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын ахлах зохион байгуулагч, хуулийн зөвлөх, төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлч–сурвалжлагч, Цаг уур, орчны шинжилгээний газрын Хуулийн зөвлөхөөр тус тус ажилласан. Эдүгээ “Номын гэрэл–Ногоон дэлхий” ТББ-ын Тэргүүн.

Нийтлэлүүд

Баатар цагаан хаан

Хорьдугаар зууны эхээр монголын ард түмэн оросын Николай хааныг “Баатар цагаан хаан” хэмээн хүндэтгэн ярьдаг байсан гэдэг. 1917 оны улаан хувьсгалын дараа орос зөвлөлтийн ард түмэн Николай хааныг “цуст хаан, муу хаан, харгис хаан” хэмээн эзэн хаанаа элдвээр гүтгэн хараан зүхдэг болсон. Монголчууд ч гэсэн улаан хувьсгалын дараа оросын хаан бүү хэл, монголын хаадаа муучилдаг болсон. Энэ бол улаантны худал ухуулгын хорт уршиг юм. Үнэн түүхийг өгүүлье.

2022-08-29 09:53 15

Шилээр баяжсан Хятад бүсгүй

Бүсгүй хүн тэгээс эхэлж долларын тэрбумтан болсон түүх дэлхийд байхгүй. Азийн хамгийн өндөр хөгжилтэй Япон оронд ч гэсэн тэрбумтан бүсгүй төрөөгүй. АНУ, европд бүсгүйчүүд өвөг дээдсээсээ уламжилж авсан өв хөрөнгө, эсхүл нөхрөөсөө өвлөж авсан хөрөнгөөрөө тэрбумтан болсон байдаг.

2022-08-22 08:51 25

Оросын эзэнт гүрний мөхөл

Российская Империя буюу Оросын Эзэнт гүрэн мөхөөгүй бол, улаан хувьсгал гараагүй бол өдийд Орос орон өрнөдийн загвараар хөгжсөн баян чинээлэг хөрөнгөтөн улс болох боломж байлаа. Гэвч түүхийн хүрд Орос оронд огт өөрөөр эргэж дэлхийн хамгийн харгис дарангуйллын орон болж хувирсан юм.

2022-08-19 09:14 75

Украины дайны өртөг

Баян хүчирхэг гүрнүүд дайн хийдэг. Ядуу улс дайн хийхэд хэцүү. Учир нь ядуу улсуудад буу зэвсэг, сум авах мөнгө байдаггүй. Украинд дайн хийж байгаа Орос хэмжээлшгүй их баян улс биш. Орос улсын эдийн засаг Өмнөд Солонгосын хэмжээнд ч хүрдэггүй. Орос улс нефть, хий, нүүрс, зэвсэг, үр тарианы худалдаагаар мөнгө олдог улс.

2022-08-11 08:37 75

Шинэ Туркийн эцэг Кемал Паша

Орчин үеийн Турк улсыг түүнийг байгуулсан Кемал Пашигүйгээр төсөөлөхийн аргагүй. Эхлээд Турк улсын түүхийг бага зэрэг сөхөж үзье.

2022-08-05 09:48 12

Цөмийн дайн гарах уу?

Хорин нэгдүгээр зуунд цөмийн дайн гарах уу. Хорьдугаар зуунд дэлхийн нэг, хоёрдугаар дайн болж, зэвсэг техник нь асар хүчтэй болж, сүүлдээ атомын бөмбөг бүтээж японы хотод хаяж нийтдээ энэ зуунд манай цэнхэр гаригийн 200 сая хүн дайн байлдаанд амь үрэгдсэн байдаг.

2022-07-25 11:20 64

Сумын наадам

Энэ жилийн наадмыг нутагтаа үзэхээр шийдэж Хэнтий аймгийн Мөрөн сумын зүг жолоо заллаа. Зам зуур нутгийн зуншлагыг ажихад уул, тал нов ногоон болж, бороо хур тэгширсэн сайхан зун болж байна.Могой жилд хур бороо элбэг болно гэсэн нь үнэн ажээ.

2022-07-09 09:57 29

Үлэмж үзэхүйн бясалгал

Энэ жил би випашня буюу үлэмж үзэхүйн бясалгалд суухаар шийдлээ.

2022-07-08 06:32 5

Монголын хойд нутгийг Орост алдсан нь

Түүх, архиваас монголынхоо тухай судалж үзэхэд өмнө нь нууцалж байсан шинэ баримтууд илэрсээр байна. Заримыг нь өгүүлсүгэй.

2022-06-30 08:41 92

Бурхан багш

Buddha (санскрит: गौतम बुद्ध) буюу Сиддарта Гаутама нь эртний Энэтхэгийн Буддын шашныг үндэслэгч бөгөөд Төгс гэгээрсэн Бурхан бөлгөө

2022-06-14 08:20 34

Алтан ургийн Газан Ил Хаан /1271-1304/

Орчин үеийн монголчууд бид Перс орон болон Персийн алтан ургийн монгол хаадын талаар огт мэддэггүй байсан. Монголчууд анх 1237 онд Персийг дайлаар мордож байсан. Персийн нэгэн шах монголын элчийг цаазлан хороосноос болж монголчууд Персийг эзэлсэн.

2022-06-06 12:34 14

Их гүрний дээрэнгүй үзэл

Их гүрний дээрэнгүй үзэл бол Орост байна уу, Хятадад байна уу, хаана ч байсан жижиг үндэстэн, жижиг ард түмэнд яг адилхан хатуу харгис ханддаг юм. Эх хэлийг нь хориглодог юм, эх бичгийг нь хориглодог юм, газар нутгийг нь “улсын газар” нэрийн дор булаан авдаг юм, хамаг өмч хөрөнгө, мал сүрэг, бэлчээрийг нь “улсын хөрөнгө” нэрийн дор булаан авдаг юм. Шүтдэг шашныг нь хүртэл устгадаг юм. Харин их гүрэнд хавчуулагдсан жижиг үндэстэн бол зөвхөн “үндэстний цөөнх” гэсэн нэр төдийхөн үлддэг.

2022-05-31 09:22 117

Байрактар

Bayraktar хэмээх энэ туркийн нисэгчгүй дрон сүүлийн үед ихэд нэрд гарч байна.Энэхүү дрон Туркэд амжилттай туршигдсаны дараа анх 2014 онд Туркэд курдын босогчдын эсрэг амжилттай хэрэглэгджээ.

2022-05-23 17:06 45

Украины дайн ба дэлхий дахин

Зарим хүмүүс Украины дайн бидэнд ямар хамаатай юм бэ хэмээдэг. Үгүй шүү. Хамаагүй юм гэж дэлхийд байхгүй. Бүх зүйл уялдаа холбоотой, бүх зүйл үйлийн үртэй. Саяхан л дэлхий даяар ковид цар тахал яаж дэлхийг сүйрүүллээ. Өнөөгийн байдлаар дэлхийд цар тахлаар 523 сая хүн өвчилж 6.2 сая хүн нас бараад байна. Украины дайнаас болж Африкийн зарим орнууд үр тариа, талхаа авч чадахаа больж, өлсгөлөн нүүрлэж, оросын нефть, газ, шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр эрс нэмэгдэв.

2022-05-18 18:11 81

Украины дайн үргэлжилсээр, улс орнууд түгшсээр байна

Манай улсын хойд хөрш Оросын Буриад улсад бараг өдөр бүр Буриад цэргийг оршуулж байна.Нэг айлын хоёр хүү ч Украины дайнд амь үрэгдсэн аж.Энэ дайнд Оросын армид дайчлагдсан Дагестан, Буриад улсын цэргүүд хамгийн ихээр алагдаж байгаа ажээ.

2022-05-06 09:47 55