Өнөө өглөө би гэнэт эрт сэрэв. Цагаа хартал үүрийн 04 цаг болж байлаа. Өглөө эрт сэрсний хэрэг юү билээ. Би шууд лбосож гар нүүрээ угааж, амаа цэвэрлээд нэг аяга буцалгасан ус уусны дараа Бурхандаа тахилаа өргөж, Гурван эрдэнэдээ аврал одуулаад ном судраа уншиж эхэллээ.
Монгол Улс хөгжлөөс хоцрогдсон нь Манж, Хятад, Оросоос болсон гэнэ, шарын шашнаас болсон гэнэ. Миний буруу хэмээн хэлэхээс хулчийна.
Монголчууд бид хорьдугаар зууны эхэнд буруу зам сонгож хөгжих боломжоо алджээ. Учир нь дэлхийн бусад улс хорьдугаар зуунд ардчилал, чөлөөт зах зээлийн замыг сонгож аж үйлдвэрээ хөгжүүлж баян чинээлэг улс болж байхад монголчууд бид ганц коммунист намын дарангуйлал дор социализмын замыг сонгож, хувийн өмчийг хурааж,хүний эрхийг хөсөр хаяж, зөвхөн төлөвлөгөөт эдийн засгаар улс орноо удирдаж хөгжих боломжоо алдаж байлаа. Социализмын үед Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 350 ам доллар байсан нь африкийн ядуу улсын түвшинд байлаа. Хөгжлийн бүтэн 70 жилээ Монгол улс ийнхүү алдав.
Орчин үед тархи угаалт хэмээх нэгэн ойлголт гарч ирсэн. Энэ тархи угаалт гэгч хэзээ анх гарч ирсэн бэ. Миний бодлоор тархи угаалт Орост анх гарсан. Орос орон хаант засаглалтай байхдаа 18-р зуунаас эхлэн 20-р зууны эхэн хүртэл европжиж хөгжиж байлаа.
Хэрэв Москва Украиныг дайнд ялах юм бол хүйтэн дайны дараа анх удаа нэг хүний дарангуйллын дэглэм ардчилсан төрийг унагаасан явдал болно.
Монголчууд бид хоёр том хөрштэйгээ мянга мянган жил хамт амьдарч ирсэн. Гэтэл орчин үеийн монголчууд ихэнхи нь үнэн чанартаа хоёр хөршөө сайн мэддэггүй. Ихэнхи монголчууд хойд хөршөө “Орос улс бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа, Орос улс байхгүй бол монголчууд бид байхгүй байх байсан” хэмээн хоосон магтдаг бол өмнөд хөршөө “муу хужаа, муу хятад” хэмээн хий хоосон муучилдаг.
Монголын хоёр мянган жилийн төрт ёсны түүхэнд хамгийн харгис улаантны засаглал хорьдугаар зууны эхэнд тогтож бүтэн далан жил ард түмнээ дарангуйлсан байдаг.Тэр үеийг ард түмэн улаантны цөвүүн цаг хэмээн нэрлэдэг байлаа.
Путин ер нь Украины дайныг эхлүүлэхдээ эртнээс маш нарийн төлөвлөсөн байдаг. Эхлээд Украины Крымийг 2014 онд түрэмгийлэн эзэлсэн. Дараа нь Украины газар нутаг дээр Луганск, Донецкийн тоглоомыг улсыг байгуулсан.
Пак Чон Хи 1917 оны 9-р сарын 30-ны өдөр Солонгосын Кёнсан - Пукто мужийн Кумид эцэг Пак Сон Бин, эх Пэк Нам Хи нарын хүү болон төржээ. Тэднийх зургаан хүүхэдтэй айл байв.
Дэлхийн дүрвэгчдийн талаар Монголд бичсэн судалгаа, нийтлэл, ном бараг байдаггүй ажээ. Би энэ сэдвээр бичихээр шийдлээ. “Immigro” гэдэг латин үг нь “дүрвэх”, “ гарах” утгатай үг.
Хорьдугаар зууны эхээр монголын ард түмэн оросын Николай хааныг “Баатар цагаан хаан” хэмээн хүндэтгэн ярьдаг байсан гэдэг. 1917 оны улаан хувьсгалын дараа орос зөвлөлтийн ард түмэн Николай хааныг “цуст хаан, муу хаан, харгис хаан” хэмээн эзэн хаанаа элдвээр гүтгэн хараан зүхдэг болсон.
Бүтэн хоёр долоо хоногийн турш Украины Мариуполь хот оросын армийн бүслэлтэд орж, тус хотыг Оросын цэргүүд хайр найргүй хатуу ширүүн бөмбөгдөж буудаж дайрч байна. Юуны төлөө вэ? Украины ард түмэн үнэндээ тамд амьдарч байна
Дайн үргэлжлээд сарынхаа босгон дээр тулж ирлээ. Ганц нэг бодол санаагаа баримт түшин энгийн үгээр буулгая.
Саяхан Украины дайнд яваад нас барсан 24 настай буриад Монгол дэслэгчийг сүүлчийн замд нь үдэх ёслол Буриадын нэгэн тосгонд болжээ. Энэ талаар оросын сошл ертөнцөд мэдээлж оросууд болон буриадууд сэтгэгдэлээ бичсэн байна лээ. Би ч гэсэн Монгол хүн тул маанийн ерөөл өргөж харамслаа илэрхийлэв. Элдэв пост сэтгэгдэл үзэж байхад тэнд маань ерөөл бичсэн хүн бараг алга, харин голдуу үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэнд харамслаа илэрхийлье гэсэн үгнүүд байлаа.
Оросын Москва хотын Лужникийн стадионд 200 000 орос хүн цугларч төрийн далбаагаа мандуулж Орос улс Крымыг 2014 онд эзэлсэн 8 жилийн ойгоо сүржин тэмдэглэв. 8 жилийн дотор оросын түрэмгий арми Крымыг Украинаас булаан авч, Украины нутаг дэвсгэр дээр Луганск, Донецк гэсэн хоёр тоглоомын улс байгуулж амжжээ. Улмаар одоо оросын арми Украины зүүн хэсгийг эзлээд зогсохгүй, баруун хэсгийг эзлэх гэж улайран дайтаж байна.