Өчигдөр Оюутолгойн далд уурхай ашиглалтад орж дэлхийд дөрөвт орох зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн арвин нөөцтэй хүдрийн далд уурхайг нээж байгаагаа Монгол улс дэлхийд зарлав. Монголчууд бид энэ өдрийг хүртэл Рио Тинтой компанитай шатрын хөлөг дээр олон ч нүүдлийг хийж ирсэн түүхтэй. Тэгвэл Монгол улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх одоогийн Ерөнхий Сайп О.Оюун-Эрдэнэ хоёрын хосолсон нүүдлийн хожил нь өнөөдрийн энэ далд уурхайн нээлт юм.
Анх 2019 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакыг өрөөндөө хүлээн авч "Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг. Одоо Монголчууд бид Оюутолгойтой биш Рио Тинтотой ярилцана" гэсжэ нь гадаад дотоодын олон хүний чихийг дэлдийлгэж Рио Тинтотой түүхэндээ анх удаа Монгол улсын Засгийн газар эзний байр сууринаас хандаж шахаж ажиллаж эхэлсэн.
Улмаар МАН-ын дарга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх УИХ-аараа Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тодорхой 7-н заалт бүхий тогтоол даалгаврыг ЗГ-таа гаргуулж эрх зүйн болон улс төрийн хүчийг нэмэгдүүлэн шатрын хөлөг дээр одоогийн Ерөнхий сайд, тухайн үеийн ЗГХЭГ-ын даргаа БЭРС-ээр гаргаж тавин Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнээр ахлуулан, Рио Тинто компанитай хийх шатрын нүүдлээ эхлүүлсэн байдаг.
БЭРХ ГЭРЭЭГ СӨРСӨН БЭРС НОЁНЫ ХОС НҮҮДЭЛ
Рио Тинтотой хийх хамгийн чухал нүүдэл нь Дубайн гэрээг хүчингүй болгох, Монголын талд алдагдалтай гэрээ хэлцлүүдийг эргэж засаж сайжруулах
-Монголчууд ноогдох "Оюутолгойн төслийн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан Монголын талд 22 тэрбум ам.долларын өр үүсгэхгүй байх.
-Монголд төлөх ёстой 155 сая долларын бүрэн төлүүлэх.
-2013 онд Тавантолгойн ордыг түшиглэж, цахилгаан станц байгуулна гэж заасан гэрээний заалтыг бодит ажил болгох.
-2015 оны тавдугаар сарын 18-ний өдөр байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт, төлөвлөгөөг”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах гээд олон шийдвэрүүдэд Монголын тал хожих түүхэн нүүдэл Ноён, Бэрс хоёрыг хүлээж байсан.
ХҮРЭЛСҮХ, ОЮУН ЭРДЭНЭ НАРЫН ХОЖЛЫН НҮҮДЭЛ ДАЛД УУРХАЙ ҮҮДЭЭ НЭЭЖЭЭ
Үнэндээ Монголчууд 1.4 тэрбум ам.долларын өрөнд орсон. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний зардлыг нөхсөний дараа 2024 оноос Монгол Улс 50-иас дээш хувийг эзэмших хүлээлт байсан ч энэ нь 2041 он хүртэл хойшлогдсон. Ийм л нөхцөл байдалтай Монголчууд хожигдож яваа өрөг дээр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр Монголчуудаа төлөөлөн ноён, бэрс болж Рио Тинтотой шатар нүүж эхэлсэн түүхтэй.
У.Хүрэлсүх. Л.Оюун-Эрдэнэ хоёрын дараалан удирдсан Засгийн газрууд Рио Тинтотой эзний байр сууринаас хандаж гэрээг засаж сайжруулах, Монголын талд нийцүүлсэн, эх орныхоо эрх ашгийг хамгаалсан татвар, төлбөр, хувь хэмжээг тодорхой шийдвэрлэж, цаашид харилцан ашигтай ажиллах тохиролцоонд шат дараалан хүрсээр байна.
Гүний уурхай ашиглалтад ороогүй удсан байсныг наашлуулж, 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож, энэ хүртэл гарах бүх зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцан, өнөөдөр Монгол улсад дэлхийд дөрөвт орох гүний уурхай нээлтээ хийж байна. Монгол улсын 30,31 дэхь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Рио Тинто компанитай "Нарийн тооцоо бол нандин нөхөрлөл аливаа төсөл харилцан ашигтай. Хоёр талын ашиг сонирхлыг бүрэн хангасан байх учиртай. Бид ийм нөхцөлд л танайтай Оюутолгой төсөл дээр хамтран ажиллана. Энэ бол Монголын эрх ашиг. Баялагийн эзний байр суурь гэж ойлгоорой" гэсэн үг, баримталсан зарчмыг Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ уламжлан хэрэгжүүлж байна. Монгол төрийн залгамж чанар, Монголчуудын язгуур эрх ашигт ямагт нийцэх учиртайг хойшид санаж явах учиртайг Монгол улсын энэ хоёр Ерөнхий сайд Рио Тинтотой хийсэн нүүдлээрээ түүхэнд үлдээж байна.
Оросоогийн Түвшиндэмбэрэл
Сэтгэгдэл(32)
mundag eronxiilogch suuliin30 jild garaagyi
Америкийн 2 банк дампуурлаа. Рио тинтогийн хувьцаанд өөрчлөлт орж, үнэ цэнэгүй болох эхлэл тавигдаж байна. Америк хүчгүй болбол рио тинтод том цохилт болно. Монголчууд бид бэлэн байх ёстой. Нэг өдөр рио тинто дампуурлаа гэж зарлавал бидний баялаг өр болж үлдэнэ. Монголчууд бид хэдэн шаруудыг байнга хүчтэй байсан, байх юм шиг бодож явж болохгүй. Энэ рио тинтогийн хэдэн шаруудтай суусан Монгол хүүхнүүдийг дээш нь гаргахгүй хараа хяналтаасаа салгах хэрэггүй.
Крипто гаргасан 2 банк дампуурж байгаа Банканд хадгалуулсан үнэт цаас мөнгийг нь эздэд нь өгч байна. Худлаа бүлт үсрэхээ боль
Хошного Данх худлаа шааж байна
Дээрэм бүр их эрч хүчээ л авч байна. Энэ хоёрын балаг дуусахгүй ээ...
Оюу толгой секунт тутам 860 литр ус хэрэглэдэг.Гүний уурхай ашиглаж эхлээгүй байх даа л усны нөөцийнхөө 70-80%-г ашиглаж байсан Рио Тинто гүний уурхай ашиглалтанд оруулвал 100% даа хөнгөхөөн хүрч, цаашлаад усны хомсдолтой нүүр тулгарна. Ер нь бол говийн гадаргын гүний ус тухайн нутгийн гадаргын болон гүний худгуудтай холбоотой тул ширгэж алга болох нь тун ойрын ирээдүй. Рио Тинтогийн үйл ажиллагаа энэ чигээрээ үргэлжилвэл усны нөөцийг 7 жил, ихдээ 25 жилийн дотор хатсан цөл болгож хувиргана. Өнөөх африкийн байгалийг хуурай хатсан цөл болгосон шигээ манай говийн бүсийг хүн амьдрах аргагүй усгүй үхлийн хөндий болгох нь ойлгомжтой. Манай ерөнхий сайд гүний уурхай ашиглалтанд орлоо, 100 жил олборлож ашгаа хүртэнэ гэж донгосч харагдах, бодит байдал дээр Рио Тинто Оюу толгой ордыг маань 10-20 жилийн дотор хоослоод, гүний болон гадаргын цэнгэг усгүй болгож хаячихаад л гараад явчихна, угаасаа Оюу толгойн ордын нөөцийг 2037 он хүртэл хийсэн байдаг нь тэр үед бүх нөөцийг шавхаж аваад гарна.
Ухна Хүрэлсүх, данх Оюун-Эрдэнэ гэж ичих нүүргүй хоёр новш албан тушаалаа өгөөд зайлвал таарна! 2019 он хүртэл зарцуулсан гээд байгаа 7,9 тэрбум долларын 14% буюу 1,1 тэрбум доллар л Монголын нутагт зарцуулагдсан нь аудитаар тогтоогдчихсон! 2009 оноос хойш зарцуулсан гээд байгаа 6,8 тэрбум долларын луйврын талаар яагаад дугарахгүй байна, лалрууд аа?! Хэдэн ногоон хахуульд аваад худлаа хэдий хүртэл попрох новшнууд вэ, МАНгарууд аа?!!!
Нэгцүнх баригч нөхрөөр л бичүүлж дээ хөөрхий
Tsunkh barigch ni zailuul magtah gej yadaj huurhii. Anhnii Oyutolgoin geree, Duvain geree baiguulaagui bol odoo ene gunii uurhai ehleh uu... Ter gereenuudiin undsend ene ajil chini hiigdej baigaa yum. Tuhain ueiin nuhtsul baidald geree aldagdaltai yamarch baij bolno. Geree gedeg chini saijruulaad zasaad yavah estoil ed shuu dee. Hamgiin gol ni geree baiguulaad idej uusan gedeg ni bol harin uur asuudal tuuniigee ter huuliin baiguullaga ni togtooj shuune biz. Oyutolgoig ehluulsen daraa daraagiin gereenuudiig hiisen Bayar Saihanbileg Elbegdorj geed ene humuusiin hiisen ehluulsen ajil munuus mun. Oyunerdene Hurelsukh 2 gereeg saijruulsan zassan sain. Ugaasaa hii gej l ene danhuudiig songoj tolgoi deeree Mongoliin ard tumen zalaa biz dee....
Тухайн үэд ОТ-н байдал маш маш маш хүнд, Рио дэндүү дураараа дургиж Монголыг минь дээрэлхэж, өвдөг дороо дарж сөхрүүлж аниулж байх зэвсэг болгон хулхи Өрийн Бичиг гээчийг олон арван жилээр зохион тоолж бсн ём. Хүүк Ёөк маань тэр хүнд үэд ганцаараа маш шийдэмгий алхам хийж Эзэн нь ёмаа мэдьэ, Эрэг нь усаа...гэж хэлснээр нэгмөсөн Салхи эргүүлж Нарыг нааш нь харуулсан ём шүү. Ём үнэнээрээ сайхан. Яахав Хүүк доорх улсууддаа үүрэг лүндэн буулгах нь зүй. С.Баяр нар ч тухайн цагийнхаа баатарууд. Гэхдээ асуудал маш их буй. Зэс өдгөө бизнэссын гэхээсээ илүүтэй гэо-политикын супэр тусгай баялаг болсноороо ганцхан Рио-гын шүдний өвчин биш болсон тул бид ч тоглолтод орох ёстой,ёстой, ёстой. Айгаад бн уу? Болохгүй ш дээ. Үсэрч наалдаж Үзэж тармаар бн. Авилгач Улстөрчид л гай болно. Бөмбөг дэлбэрэхэд Монгол Цэргүүд ухасхийн буугаа шүүрдэг бол амэрик цэргүүд ширээн дор орох гээд үсэрдэг гэж хэлэх дуртай даа, би. Турк- д болсон газар хөдлөлтөөр ч монгол залуус маань амьдрал нь сайн, элбэг цалин пүнлүүтэй бол бүр ч илүү мундаг эр зоригтой, гол нь цог жавхаатай байсныг хараад нулимс цийлэгнээд бсн шүү.
Украины цус урсгасан хөнөөлт дайн буёу гэо-политикийн дайны байдал өнөөдөр нилээд тодорхоы болж буй энэ үэд ч бид идэвхийлэн дипломат зуучлал хийх орон зай тодорхой шалтгаануудаас үүдэж хумигдсанч ч, бас ч хэд хэдэн тоглолт хийх өргөн талбар байж л бн. Энд бичиж болохгүй ажгуу. Хүүк л санаачилдагаараа санаачлан эхлүүлэх биз.
мундаг залуус юм аа. одоо 34%-саа юм болгож чадахгүй бол хүмүүсд ногдол ашгаар өгөх хэрэгтэй
Хүрэлсүх хувийн пиар хийхи йн тулд улс эх орноо золиослохоос ч буцахгүй этгээд байна шүү!! Хүрэлсүх Ерөнхий сайд байх хугацаанд Энэтхэгийн 1,6 млрд $ зээлээр Дорногвоьд Нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. Гэтэл боловсруулах түүхий нефть хаанаас, яаж авахаа шийдээгүй?!! Тамсагаас $500 саяар хоолой татах юм гэнэ. Гэтэл Тамсагт олборлолт хийж байгаа Хятадын компанитай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ээр Монголын тал дөнгөж 20% хүртэх эрхтэй. Энэ нь аманд ч үгүй, хамарт ч үгүй юм! Ганц гарц нь өнөөх л Оросоос гуйх!! Ингэх байсан юм бол яах гэж ийм их өр тавиваа??? Цэвэр улс төрийн пиар уу??
Америкчууд 1990 онд тамсагт нефть олборлох тусгай зөвшөөрөл монгол улсаас авч байсан. Тэр үед Очирбат гэж нөхөр дээлээ тос болгож байсан түүх бий. Гэтэл америкчууд монголтой зөвлөхгүйгээр тусгай зөвшөөрлийг хятадад зараад зугтаад явсан. Монголын эрх ашгийг америк, хятад хоёр шууд наймаа хийсэн. Эзэн улс болох Монгол нь гуйлгачин болсон. Одоо америктай ахиж найр тавихгүй, маш хатуу харьцах цаг ирсэн.
ТАРХИНЫ ГИМНАСТИК
ОТ энэ хурдаараа явбал удахгүй зэсийн уурхайн жагсаалтанд 10-д бичигдэж байсан байраа урагшлуулж, айргийн тавд орно. Цахилгаан машины үйлдвэрлэл эрс нэмэгдэж байгаа энэ үед цэвэр зэс дотооддоо үйлдвэрлэж эхэлбэл хүссэн ч эс хүссэн ч барууны их гүрнүүд манайх руу хошуурах болно
Оюутолгойн гэрээ бол жинхэнэ дээрмийн гэрээ шүү дээ. Бүх олборлосон алт, зэс шууд Рио Тинто-гийн өмч болоод гадаадын зах зээлд борлуулагдаад бүх борлуулалтын орлого нь 100 хувь Рио Тинтогийн дансанд орно. Борлуулалтын орлогоос хөөрхий монголчуудад ганц төгрөг өгөхгүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) нэрээр Рио Тинто монголчуудад өчүүхэн жаахан угаадас өгнө. Ер нь ийм дээрмийн гэрээг колончлогч улсууд колони орнуудыг дээрэмдэхийн тулд 1945 оноос өмнө хийдэг байжээ. Одоо Монголчууд АМНАТ авахын зэрэгцээ дор хаяад бүх олборлосон алт, зэсийн 50 хувийг монголчууд өөрийн өмч болгож аваад өөрсдөө дэлхийн зах зээлд зарах нь өнөөдөр дэлхий дахинд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн хэм хэмжээ шүү дээ. Гадаадын дээрэмчдийн гар хөл болсон Баярцогт, Сайханбилэг нарыг монголчууд алахад ч багадана. Энэ саналыг олшируулаад мэдээллийн бүх сувгуудаар түгээцгээ, монголчууд минь.
Усан тэнэг үхэр монголчууд дэлхийд хосгүй алт, зэсийн ордоо гадаадын эдийн засгийн алуурчидад дээрэмдүүлснийхээ баярыг тэмдэглэж байна. Юутай гутамшиг, юутай харамсал вэ?
хогийн хулхи хурандаа Монголыг сүйрүүлэх ажлыг хийхэд их оролцсон Данч үхэр Монголчууд танихгүй энийг Ойлгохгүй Урвагч хүнээр хүртэл Ерөнхийлөгчөөр сонгож байсан
О.Түвшиндэмбэрэл гэж дарга удахгүй тодрох байх оо. Бөгс долоохдоо гаргуун юм гээч.
Баярцог , Баярт баярладаа
Бас Сайханбилэгт баярла. Нөгөө намынхаа соёлгүй мэдлэггүй муйхараас болж замын яг тэг дундаасаа хайшаа ч үгүй Зогсоод бараг балгас болох гээд,үүнээсээ үүдэж Монгол маань асар их өр төлбөрт унах гэж байхад Сайханбилэг Дубайд очиж "элдэвлэн" байж аварсан байдгийг тэр үэийн олон улсын хэвлэл ялангуяа Financial Times, мөн дэлхийн уул уурхайн COMMUNITY буёу дэлхийн уул уурхайн гэр бүл гэж хэлж болох холбоо бичиж Монгол ч аврагдлаа, Рио ч өр зээлээ төлөх боломжтой боллоо гэж бсныг сана. Үүнд Рио жааханаар барахгүй оодорсон нь үнэн. Залгаад Хүүк Ёөк жинхэнэ шийдэмгий алхам хийж ОТ- г нөгөө алдарт үгээрээ ХӨДӨЛГӨЖ АМИЛУУЛСАН. ЗГХЭГ-н дарга нь Зандка бсн шиг санагдна. Гэхдээ одоо ч манайхны шийдэж чадаагүй, тийм ч төвөгтэй биш асуудлууд бий. Шийдэхийг хүсэхгүй бгаа харагддаг.
Би АН-ыг дэмждэггүй. Өөдлөөсэй гэж бусдын адил чин сэтгэлээсээ хүсдэг. Шинэ даргатай боллоо л гэсэн, томоос том ухарчихлаа гэж хувьдаа дүгнэсэн. Овоо хүмүүс нь өвөө болцгоожээ дээ.
Харж байж болъдоо гэж сайхан үг байнаа.Ер нь буйлсан луйварчид байх шүү,түүх нь хар юм билээ.
Ашиглалтанд орох нь яахав цаг хугацааны асуудал байсан,харин үүний үр өгөөж нь Монголд,Монголын арв түмэнд хэзээ үзэгдэж харагдах вэ гэдэг нь гол асуудал шүү дээ,эрт баярлах болоогүй гэрээгээ дахин шинэчлэх,үр өгөөжийг нь өсгөхөө манай Засгийн газар шаргуу хөөцөлдөж тэмцээх хэрэгтэй шүү.
Монголд барууны том хөрөнгө оруулалтыг яаж ийгээд (э\з хувьд ашиг багатай ч хамаагүй) баттай шингээж авах нь 3-дагч хөршийн ашиг сонирхолыг шингээж, бид өөрийгөө 2 том хөршөөс хамгаалах гол арга!! Гэтэл 2000-аад оноос эхлэн барууны хөрөнгө оруулалтыг хөөж гаргах кампанит ажлыг Оросын хөлсний этгээдууд, бүлэглэлүүд маш идэвхтэй явуулсан, одоо ч явуулсаар! Тэдний гол зорилго нь гэрээг сайжруулах биш, ОТ-г зогсоох! Хойд Ахаас нь өгсөн даалгавар нь тэр юм!!
энэ нэг юм барууны колончлолын гэрээг нь ингэж өмөөрөөд байх юм. Тэдэнд цөлмүүлээд ч хамаагүй байж байх ёстой энэ тэр гээд тэнэг тэнэг юм яриад. Бас болоогүй ээ орос, хятадаар айлгачих санаатай. Тэнэг л гэж бодоод бна даа. Хүмүүс ойлгочоод бнаа.
Үхэрээс үхэр л төрнө, чи тийм л үхэр бна.
Бөгс долоогчоороо захиалга өгч бичүүлжээ.зайлуул гэж.
Энэ О. Түвшиндэмбэрэл гэж нөхөр яасан худал пялдагдаж бичсэн байна вэ. Попын хаан Хүүк, данхан толгойт Оюук нар Монголын ард түмэнд ашиггүй энэ төслийг шууд зогсоож, Рио тинтог хөөж гаргах ёстой
Монгол улсад эртнээс - анхнаасаа эхлээд түүхэн далд муу бодлоготой урд - хойт хоёр хөрш оршдогийг ямагт санаж болгоомжилж байхыг мартаж үл болно, гагцхүү барууны өндөр хөгжсөн соёлт ертөнц л - японыг оролцуулаад бидэнд ээлтэй хандана - тэд бол тэргүүлэгч орнууд
Харин өрнөөс гаргах ашиг хүртэх хугацааг энэ муу хэлүүлээд байгаа хоёр нөхөр чинь наашлуулах ажлыг эхлүүлсэн харагдана. Анх 34:66 гэж гэрээ хийж гарын үсэг мутарласан Их хурал Засгийн эрх бүхий эрхэмүүд Дубайд очиж тансагласан баячуудын балагыг хэн хэзээ арилгаж монгол улс монголчууд хэзээ баяжих вэ?