сонин mn
Өнөөдөр Монгол төрийн ордон эхчүүдийн баяр бахдал дор оволзож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол ээжүүдэд одонг нь гардуулж буй нь энэ. Хамгийн содон нь улсын Ерөнхийлөгч, түүний тамгын газар энэ ёслолд маш их хүндэтгэл, ач холбогдол өгчээ.
 
Төрийн ордны хойморт хүндэтгэлийн орчин үүсгэж, хүндэт харуул, үлээвэр хөгжим, цэнхэр хадаг, цагаан идээтэй үзэсгэлэнт охидоор алдарт эхчүүдээ тосон авч, улаан хивс дэвссэн нь Монгол төр, улсын Ерөнхийлөгч эхчүүддээ гүн хүндэтгэл үзүүлж буй агуулга илт харагдаж байлаа.
 
Төрийн хүндэтгэлийн өргөөнд Ерөнхийлөгчөөсөө одонгоо гардаад гарч ирхэд нь тусгай тайз засан урлаг соёлын тоглолтоор тосон авч, эхчүүд их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн талбайн хоймор хүртэл дэвссэн ёслолын хивсэн дээгүүр алхлан ах дүү гэр бүлтэйгээ уулзаж байв.
 
Аливаа төр эхийн хэвлийгээс үүсэж. Аугаа гүрэн болтол бэхэждэг. Арслантай тамганы эзэн, адуутай Монголын иргэн бүр ижий танаас төрж ард олон болж улс үүсгэдэг үнэн.  
 
Энэ удаагийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн алдарт эхчүүддээ үзүүлж буй хүндэтгэл, гаргаж байгаа сэтгэл нь энэхүү арга хэмжээний өвөрмөц илэрхийллээс мэдрэгдэж байна. Монголын үрс маш олон болтугай.
 
О.Түвшиндэмбэрэл