Нэрт хөгжмийн зохиолч Балхжавын рок, попынхныг дагуулсан Ням гарагийн телешоунд нөгөө гавъяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа нар энэ удаа зочин шүүгчээр оролцож байх юм. Тэдний хооронд Төр урлагынхныг тамирчидтай адил үнэлдэггүй гэсэн яриа гарлаа. Сарантуяаг олон улсын том наадамд байр эзлээд, Ариунааг НҮБ-ын төв байранд дуулаад ирэхэд нь болсон юм байх аа. Уг нь дэлхийн дэвжээнд, олимпод Монголыг мандуулах урлагын тайзнаа нэр гаргах хоёр бол эрс ялгаатай л даа. Үүнийг би хэлж буй юм биш. Манай гарагт тогтсон хэм хэмжээ юм шүү дээ. Харин ч миний бодлоор урлагыг Төрөөс хэтэрхий өндөр үнэлж буйг одоо байгаа СТА, гавъяат, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатрын тоо хэлээд өгнө. Тэдний гавъяаг доош нь хийх гээгүй л дээ. Тэгээд бодлоо. НҮБ--ын төв байранд нэг удаа дуулж, элч дуучин гэж алдарших, НҮБ-т Монголыг элсүүлэхээс аваад бүтэн нэртэй авч явах, тусгаар тогтнол, аюулгүй байдлынхаа төлөө өдөр тутам тэмцэх хоёр явдлын хооронд ТОМ ЗӨРӨӨ байгааг хэнч үл үгүйсгэх байх аа. Тэр дотроо улс орноо цөмийн зэвсэгээс ангид байлгахын төлөө тэмцэх, хэдэн зуун саяар хөгжлийн буцалтгүй тусламж олж авах, улс орноо аюулгүй оршоохын төлөө цуцалтгүй тэмцэх зэрэг үйлсийг дипломатууд л бүтээдэг. Гэтэл тэдэнд олигтойхон амьдрах цалин хөлс ч Монгол олгож чадахгүй байна.
Гадаад орон улсад дипломат албаа дээдлэн үзэж, дипломатуудаа 6000-аас 20 000 америк доллараар цалинжуулж байдаг. Монгол дипломатууд ийм цалин хөлс хүсэхгүй ээ. Яагаад гэвэл тэд энэ улс орны өнөөгийн бяр тэнхээ, боломжийг ойлгохыг хичээдэг юм. Тэд гавъяа шагнал, алдар нэрийн төлөө явдаггүй, хамгийн гэгээрсэн хүмүүс байдаг. Яагаад гэвэл тэд энэ дэлхийн жишигийг мэддэг юм.
Энэ гарагт одон медаль, гавъяат нэр цолоор гангардаг улс цөөхөн байдаг юм. Африкийн Замби, Азийн Бутан, Америкийн Боливийн ардын жүжигчин гэж та дуулсан уу? Ядуу орны задарсан төр ядарсан иргэдээ төмөр одонгоор хуурч, шагналын зоосыг өөрсдөө хуваадаг юм. Дипломатчид удирдагчид шигээ дэлхийд ганцхан Монгол орон оршдог мэт аашлахгүй ээ. Тэд ихэнхдээ ичиж амьдардаг. Төрийн төлөө насны ТАНГАРАГТАЙ, орон улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг нуруун дээрээ тээж яваа хөөрхий муу дипломат анд нөхөд минь..
Монгол төр дуу, дуучин, булчин шөрмөснөөс дипломат алба, дипломатчдыг дээгүүр тавих тэр цаг айлчлан ирэхэд л Монгол Улс замаа олж, хөгжих нигуртай билээ. God bless Mongolian diplomats and service.
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН Т.ЗАЛАА-УУЛ
Сэтгэгдэл(30)
За мэдэхгүй цаг нөхцөөж Монголоо муулсан хэдэн шаарууд л байдгийншд. Бас бие биенийхээ бөгсийг байнга ухсан цус ойртсон малууд шдээЗалаа уулаа
3 алуул аа Та нарын цалин их нэмэгдсэн шиг байнаа. Үнэтэй тансаг машинууд унаад л, дандаа брэнд хэрэглээл
Та хаана тийм юм харсан бол оо? Одоо тиймдээ хүрсэн юм болов уу. Сонин сонсогдож бна аа..
Хар тамхины наймаачид, хүний наймаа, хулгайд оролцдог мэргэжлийн бус пу ч хийдэггүй шагналын хэдэн элчин сайдууд ичээсэй! 1995 оноос өмнөх нь орохгүй байх шүү!
Харамсаж байна. Сүүлийн жилүүдэд дипломат алба хар тамхитай холбогдож нэр хүнд нь их унасан. Ойлгож байна. Тэр хар тамхичин Эрдэнэбаярыг Канадад жолоочоор томилохоор нь би 11 онд хөөгөөд явуулсан чинь ГЯ түүнийг буцаагаад Вашингтонд томилж билээ. Би хэлж яриад дийлээгүй. Эрдэнэбаяр нь сайд Эрдэнэчулуун, Цогтбаатар, Болд ..гээд үе дамжсан жолооч-сайд юм. Түүнийг ГХЯ ныхан тэгж нэрлэдэг.
Тамхи хар тамхины дамын наймаа авлига хээл хахууль янханы наймаа дайллага цайллага зугаа цэнгэл аялал гэх мэт бол монголын элчин сайдуудын үндсэн ажил байдаг. гадаадынхантай харьцуулбал хүүхэд нохойн доог болно.
Баахан хар тамхины наймаачдыг магтан дуулжээ. 100 гаруй Монголын дипломатчид хар тамхи, ердийн тамхины наймаанд оролцож гуйлгачин монгол гэдэг нэрэн дээрээ хар тамхины наймаачин нэр цолтой болсон. Хөрөнгөтөн оронд суудаг монгол дипломатууд хүүхдийнхээ сургуулийн төлбөр гэж 1 хүүхэд тутамдаа 30000 доллор залилж хумсалдаг. Бүүр ач гучаа хүртэл өөрийнхөө хүүхэд болгож тухайн улсыг хуурч ( энэ үйлдэл бол тэр улсуудад хууран мэхлэлт- гэмт хэрэг) ядарсан монголчуудын татварын мөнгөөр тансагладаг. Бидний төлөө олж ирсэн гэх тэр мөнгө чинь монголын жирийн ард түмэнд хүрээгүй, харин засаг төрд ээлжлэн гарсан нам нэртэй Алуурчид хулгайчид луйварчдын гарт орсон. Монголын гадаад байдал гэвэл биднээс бусад нь монголчуудад маш их атаархдаг. Дэлхийн супэр 2 гүрнээр хамгаалагдсан тул амар жимэр дайн үзэж, цусанд живэлгүй амьдарч байна. Асар их баялагтай, том улсад бол нэг тосгоны хэмжээтэй өчүүхэн цөөхөн хүнтэй монголыг устгах, баялагт нь эзэн суухыг хүсдэг хүсэлтэн маш олон. Гэвч 2 хөршийн толгой дээ
хөөрхий энэ дипломатууд өрөвдмөөр юм, бид оронд нь ажлыг нь хийвэл яасан юм, тэд нар бидний оронд эрээн уб-ын хооронд ачаа үүрээд, нарантуул зах дээр зогсоод л гоё шүү дээ. Оронд нь ямар ч орон луу хамаагүй явж элчин сайдын ажлыг хийе байз
tegeech, ed nar yu ch khiij chadakhgui ongirokhoos oor yumgui avgai nar na khov yarij khun amitan muulakh mergejiltei, deer naimaa khar tamkhiig l usergene oor chalakh yum baikhgui yalzarsan gazar gadaad yam bolsoon.
Болно шүү дээ. Шалгалт өгчих. Та наад зах нь гадаад 3 хэл түүний дотор НҮБ-ын албан ёсны 2 хэлээр ярьдаг байх ёстой. Дип.албаны хуулинд тэгж заасан.
"Төрийн тусгай даалгавраар" хар тамхины наймаа үсэргэдэг дипломатууд тийм ядуу гэж үү. Үгүй байлгүй дээ. Баригдахаараа тэгж л бухдаг хүмүүс дээ. Арай ч ядарч зүдэрсэн ард түмнийхээ төлөө аргагүйн эрхэнд хар тамхи зөөлөө гэх нь холгүй байдаг. Залуу-Уул бол хов зөөж, хошного ухдагаараа алдартай нэгэн.
47 13 аа нотлоорой! 36 жил дип.алба хашихдаа тийм юм сонсоогүй. Харин чиний тухай жич өгүүлье.
Миний мэдэхийн Британи дахь манай ЭСЯ-ны төсөв үнэхээр өрөвдөлтөй юм байна лээ! Урсгал зардалдаа чүү ай л хүрдэг байх. Би сонсоод бүр гайхсан...
Дууч ч гэж дээ, хоёр орилоо хүүхэн "төр биднийг тамирчидтай адил шагнахгүй байна" гэхээр нь Залуул гэгч нөхөр бас барьцаад "пиломатууд биднийг шагнахгүй байна" гэсэн юм байна. Гэтэл танай дипломатууд чинь тэрбум болон түүнээс дээш төгрөгийн хадгаламжтай, их л баян хүмүүс байсан ш дээ. Опендата" сайт дотор тэд нарын чинь ХОМ нь байгаа. Тэгээд бас Зулаал нь шагнал нэхэж гэнэ.
ГХЯ-ны хэдэн эмэгтэйчүүд хэл ам хийгээд байсан. Зарим нь Америкт томилогдсон гэсэн. Энийг холбогдох газрууд нь сайн шалгах хэрэгтэй байх.
Зууны манлай поп дуучин бол Хайдавын Төмөрбаатар .Сарантуяад зууны манлай поп дуучин цол яаж өргөж магтаад ч Сарантуяа гологдоно, хаана нь ч хүрэхгүй .Төмөрбаатар залуудаа зүүн ёвропын маш олон урлагын наадамд орж Монголын нэрийг нэгдүгээрт өргөж явсан дуучин. Сарантуяаг Зүүн европ сонсож байсан уу? тоож сонсоогүй .Гүйэ Оросууд ч тоогоогүй шдээ Төмөрбаатарыг тэгвэл Оросууд шүтэж байсан .Хөөрхий Төмөрбаатар зүүн ёвропд наадам түрүүлээд шагналын мөнгөө төр засагтаа тэр чигээр нь авчираад өгч байсан гэдэг юм .Одоо хаана яаж шуухан амьдарч явдаг юм бол ?
НҮБ ийн байранд дуулсан дуучид олон бий!бид ардын урлагийн тоглолтоо хийж л байлаа! 2001 онд
Дипломатуудаа хөсөр хаяаад уяач аялагч сурвалжлагч авгай гээд явдаг болжээ!
Har tamhi konterband hiihee bolchih ulsaas hulgai hiihee bolichih golood baival durtai n yavag hoorhii zailuul zalaauul mini
Diplomatuud nasaaraa turiin yamba ehr medel ashiglaj nasaaraa togtmol tsalin avdag. Iim archaagui tolgoinuud uchraas ta iim yum bicheed baritsaad suuj baina daa.
Zola-Uul iig butsaaj tat, bolovslorgui hun baina.
За худлаа дипломат. Монголоо гэсэн сэтгэл бхгүй л бдаг.
харин тийм цалин цавуу нь бага учраас тамхиний контрабанд хийсэн байх өрөвдчихлөө.ккк
Мөнгөний төлөө өөрийгөө байтугай улс орноо худалдаж байгаа Цус ойртсон дипломат нэртэй хар тамхины наймаачнаас хал балгүй дуугаа дуулаад, бөхөө барилдаад явж бгаа хүмүүс хамаагүй дээр. Эхлээд зүгээр тамхи зөөж өчнөөн мөнгө хийж байснаа бүр давраад хар тамхи зөөсөн хүмүүс одоо хаана бна? Холбогдох сүлжээ мафийн шинжтэй Монголын дипломат бүлэглэлийг олж илрүүлж хариуцлага тооцоогүй, одоо ч гэсэн харь улсад төсвийн хөрөнгөөр гахай шиг таргалаад хийсэн юмгүй хэвтэж бгаа олон диппсданууд бий шүү.
Хэн нэгэн үзэл бодлоо илэрхийлсний төлөө ямар муухай сэтгэгдэл бичдэг юм бэ, Заавал хүнийг харлуулж байж санаа амардаг хүмүүс ороод ирж дээ, хөөрхий. Уг нь энэ Залаа Уул гуай мэргэжлийн дипломат, их аятайхан, боловсролтой, соёлтой хүн ш дээ. Баруун Европт намайг оюутан байхад залуухан Сайд байсан. Монголчууддаа их тусалдаг.
Зөв.зүйтэй.Мэргэжсэн дипломатуудыг ажиллуулахгүй дан арын хаалганы хүмүүсээ элчингээр сонгох юм харамсалтай.ж :Уяач Сэрэглэн Аялагч Батбаяр г.м
Аялагч Батбаяр,хихихи
Ариунаа, Сарантуяа хоёр бие их тоожээ. Тэр хоёрын дуучин гэж юу байдаг. Бурхангүй газрын бумба
Самуурчихсан цаг үед бид амьдарч байна даа, бүх зүйл буруу эргэчихсэн ...
Ярвайсан их зантай амьдарлаас тасарсан биеээ тоосон цааш н бичхүү яахуу