Орхон аймгийн нутаг дэвсгэрт дэлгүүрийн гадна асаалттай орхисон “LEXUS” маркийн тээврийн хэрэгслээс гурван сая төгрөг хулгайлсан хэрэг хоёрдугаар сарын 2-ны өдөр гарсан байна.
Хакухо аварга энэ компанийн хөрөнгө оруулагч байх үед нь түүнд итгэж л хөрөнгө оруулалт хийсэн. Тийм учраас хариуцлага хүлээх талаараа бодож үзэх ёстой. Мөнгө босгохдоо эзэмшигч болоод, мөнгөө авангуутаа компаниас өөрийгөө хасаад алга болчихдог ийм ёсзүйгүй байж болохгүй.
Химийн хорт аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг нэгдүгээр сарын 30-ны өдөр улсын хилээр нууцаар нэвтрүүлэн бусдад их хэмжээний мөнгөөр худалдан борлуулах гэж байсан Г, Б нарын үйлдлийг илрүүлэн 2 кг мөнгөн усыг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн оролцсон АН-ын даргын цахим сунгааг С.Эрдэнийн зохион байгуулсан луйвар байж болзошгүй гэж үзэн, цагдаагийн байгууллага болон АТГ-д шалгуулахаар хандсан билээ.
2022 оны 12-р сарын 13-нд АТГ нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдсон 17 хүний улс төрд нөлөө бүхий этгээдийн нэрийг зарлаж байлаа. Эдгээрийн 7 нь УИХ-ын гишүүн байв.
Ид шалгагдаж буй нүүрсний хулгайтай зэрэгцээд койны хэрэг босч ирлээ. Учир нь сүүлийн үед хохирогчид ч, хохирлын тоо ч нэмэгдсэн байгаа юм. 2020 онд ес, 2021 онд 81, 2022 онд 370, энэ оны эхний сард найман хэрэг бүртгэгджээ.
“IHC” койн худалдан авч их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан өрх толгойлсон ээжүүд болон бусад хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийлээ
Манай сайн эрс гадныхныг авчирч хөрөнгө оруулалт авчихаад хөөчихдөг явдал цөөнгүй дуулддаг. Тэр ч байтугай гэмт хэрэгт холбогдуулж, баахан шалгуулаад, эцэст нь Монгол Улсын хилээр буцаж орох эрхгүй болгоод явуулчихна.
Сүүлийн үед АН-ын учир начрыг ард түмэн байтугай АН-ынхан өөрсдөө ойлгохоо болив бололтой. “...Эвлэх нь” гэсэн чинь улам эвдэрчих шиг л болох юм. “...Тамгатай, тамгагүй дарга, хүчинтэй хүчингүй тамга гэж маргадаг байснаа батламжтай, батламжгүй дарга гэдэг боллоо” гээд л ярьцгааж байна. Уг нь яг одоо Монголын улс төрд сөрөг хүчин үгүйлэгдээд байгаа юм. Тэр утгаар нь зөвхөн АН-ынхан ч бус, нийтээрээ л “...Эвлээсэй” гээд байгаа хэрэг л дээ.
Койн буюу үндсэндээ дижитал мөнгө гэж ойлгож болох санхүүгийн шинэ үзэгдэл ердөө хоёр, гуравхан жилийн хугацаанд олон мянган “хэрэглэгч”-тэй болж, монголчуудын олон тэрбум төгрөгийг эргэлдүүлдэг “зах зээл” болж чадсан. “...Минут хүрэхгүй хугацаанд 30 тэрбумыг босголоо” гээд л сүр дуулиантайгаар Монголд “мэндэлж” байлаа. Харамсалтай нь энэ бизнесийн тар танигдаж, зэс нь цухуйж эхэллээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 140 гомдол, мэдээллийг шалгав.
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болно.
Хэдэн “тоо” олж харлаа. Эхнийх нь ҮСХ-ны мэдээлэл л дээ. Тэд Монгол Улсын 2022 оны нийгэм, эдийн засгийн байдлыг нэмж, хасаад “хариу” гаргажээ.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсаараа мэдээлэл хийлээ.
Иргэдийн цахим хаягийг тусгай программ ашиглан олзолж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг баривчиллаа.
Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйЭдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал амаргүй байгааг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг байна. Нэгд, инфляцийн түвшин өндөр байна. Сүүлийн 15 сарын туршид инфляци 10 хувиас доош буусангүй. Үүнтэй хавсарсан нэг зүйл бол валютын ханш. Өнгөрсөн оны хоёр сард нэг ам.долларын албан ханш 2850 төгрөг байсан. Өнөөдөр 3490-д хүрчихээд байна. Жил орчмын хугацаад монгол төгрөг гадаад валютын эсрэг 20 гаруй хувиар суларлаа.Ханшийн сулрал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа. Дараагийн шинж тэмдэг бол гадаад өрийн асуудал. Монгол Улсад санхүүгийн зах зээл төдийлөн сайн хөгжөөгүй учраас гаднаас зээл авдаг. Нийт зээлийн 95 хувь нь гадаад валютаар авсан зээл. Тэгэхээр ханш, үнийн өсөлт, гадаад өр төлбөртэй холбоотой том хүндрэл эдийн засагт бий болчихоод байна. ( "Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй-Засгийн газрын гишүүн учраас Засгийн газрынхаа эсрэг ярьж болохгүй. Гэхдээ Засгийн газар ямар байр суурьтай байсныг хэлье. Би Засгийн газарт эргэлзсэн байр суурьтай байсан. Олонхийн шийдвэр гарсан учраас дагахаас өөр аргагүй. Хууль нь тийм байна лээ. Яагаад эргэлзсэн гэхээр цаг үе нь болоогүй юм биш үү гэдэг асуудлыг тавьсан. Кибер халдлагын асуудал байгаа. Янз бүрийн өнгөт хувьсгалуудыг ашиглаж хийдэг юм байгаа шүү дээ. Энэ чиглэлээр бодитой ажлууд байгаа. Гэхдээ иргэдийн зарим нэг шүүмжлэлтэй хандсан хуудсыг хаах зүйл байж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байна. Хэрвээ Ерөнхийлөгчийн хориг орж ирвэл хүлээж авна. ( news.mn сайт)
Дэлгэрэнгүй“Хүүхдийг сургахаасаа түрүүлж хүн болго Хөгшдийг тэжээхээсээ урьдаж асар” гэж Буддын философид байна. “Хүн болоогүй хүнд эрт эрдэм боловсрол эзэмшүүлэх юм бол босоо ороолонд алтан шүд хийгээд босгосонтой адил” гэж гүүш Чойлувсанжав гуай минь айлджээ. Хүн болоогүй хүнэнцрүүд эрх мэдэлд хүрэхээрээ албин зангаар авирлаж, аль бүтэхгүй болгоныг сэдэх явдал дэлхий даяар л байх юм даа. Хүн нэрээ, тогос өөдөө” гэж сайн, муу нэр нь хүний өөр рүүгээ буян эсвэл буг юүлсэнэ үү гэдгээс л шалтгаална. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанай С.Эрдэнэ дарга хүнээр тоглож сураад байгаа шүү дээ. Урьд нь М.Тулгатад тамга өглөө л гэсэн. Бодит байдалд тамгаа өгөөгүй. С.Эрдэнэ бол 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсан хүн. Ардчилсан тогтолцоотой улс оронд сонгуульд авч орсон намын дарга нь сонгуульд ялагдах юм бол хариуцлагаа хүлээж ажлаа өгдөг. Зууралдаж, заваардаггүй. М.Тулгатад тамгаа өгсөн боловч араас нь баахан бичиг өгөөд дээд шүүхээс нэрийг нь татсан. Д.Ганбат гишүүнийг дарга болгож батламж өгч байх шиг. Урлагийн авьяастан тодруулж байгаа биш шүү дээ. Иймэрхүү байдлаар хүмүүсийг хуурч, будилуулаад байгаа нь харамсалтай санагддаг. Аман дээрээ үнэт, зүйл зарчим ярьчхаад нам нь эвлэрч нийлэх гэж байхад дүрмийн бус гэж тайлбарладаг байж болохгүй. Дээд шүүхээс С.Эрдэнийг “Та дарга биш” гээд байхад “Би АН-ын дарга” гэж батламж тараагаад байгаа нь зарчимгүй хэрэг юм. (news.mn сайт)
ДэлгэрэнгүйЭрх баригчдын зүгээс ялангуяа Ерөнхий сайдын учирлаад байгаа засаглалын тодорхой бус байдал төрийн хэрэгт гацаа саад тотгор учруулдаг тэр нь хүндээ биш тогтолцоонд байна гэсэн санааг анхаарч үзэх тал байж магадгүй. Өөрөөр хэлбэл, хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай болчихоод байна гэх яриа байдаг. Тэгвэл ийм байдал яагаад үүсэв гэдэгт юуны өмнө анхаарал хандуулах ёстой юм. Манай Ардчилсан Үндсэн хуулийн маань язгуур үзэл баримтлалаар бол манай улсын Ерөнхийлөгч чинь “Эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэдлийн Ерөнхийлөгч” юм шүү дээ. Манайхан л болсон хойно дарга шүтэх дэмийрэлдээ хөтлөгдөн төрийн гурван өндөрлөг энэ тэр гэж Үндсэн хуульд байхгүй нэр томьёо хүртэл гаргаж ирж өргөмжлөөд байна. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй