Сурталчилгаа Том баннер

Гэмт хэрэг

Цахим гэмт хэргийн улмаас 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Хөл хорионоос үүдэн хүмүүс онлайн буюу цахим дэлгүүрийг сонгон үйлчлүүлэхийг эрмэлзэж байна.

10 өдрийн өмнө 1

Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дахин хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 10:00 цагт болох товтой байв.

11 өдрийн өмнө 19

Макс Жонсоны 19 сая долларын хөрөнгө оруулалтыг “Засагчандмань”-ийнхан зувчуулсан схем

Гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг “нээх”-ээр Засгийн газар идэвхийлэн ажиллаж эхэлжээ.

11 өдрийн өмнө 18

Д.Тэгшбаяр: Бизнесийн байгууллага бүрийн үйл ажиллагаанд авлига нөлөөлдөг

Бизнесийн салбар дахь авлига болон ёс зүйн асуудлаар “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ-ын зөвлөх, хуульч, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, комплаенсийн мэргэжилтэн Д.Тэгшбаяртай ярилцлаа.

11 өдрийн өмнө 0

Байгалийн чулуу хилээр нэвтрүүлэхийг завдсаныг хилчид илрүүллээ

Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд өчигдөр Монгол Улсын 7804 дугаар аяллын ачааны галт тэрэгний 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг хилчид илрүүллээ.

12 өдрийн өмнө 7

12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 87 гомдол, мэдээллийг шалгав.

13 өдрийн өмнө 0

Шүүгчийн эрх мэдлийг хязгаарлах нь шүүгчийн хараат бус байдалд тустай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г. У-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, эрүүгийн хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаажээ. Хэргийг прокурорт буцаах нь хүний эрхийн зөрчил болно гэдгийг өмнөх өгүүлэлдээ тодорхой өгүүлсэн болохоор энд давтан нуршихаас түтгэлзэв.

13 өдрийн өмнө 0

Хууль бус “Хөрвөх өрийн бичгийн сертификат”-аар хөрөнгө оруулагчдаа залилсан хэрэгт Б.Хурц хамаатай юу?

ҮАБЗ өнгөрсөн пүрэв гаригт хуралджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг танилцуулсан байна.

13 өдрийн өмнө 13

Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ

Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7818 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 23 дугаар вагоны тавцан дээр хуванцар савтай эд зүйл байсныг хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан оператор хянагч, ахлах ахлагч Г.Болд-Оргил илрүүллээ.

16 өдрийн өмнө 6

Хувийн сургуульд "Монголын Үндэсний Их Сургууль" нэр өгсөн нь гэмт хэргийн шинжтэй гэв

Монголын Үндэсний Их Сургуулийн удирдлагууд мэдээлэл хийж, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгаланг уг сургуулийн нэрийг хууль бусаар авсан байж болзошгүй хэмээн хэлсэндээ уучлалт гуйхыг шаардан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд сургуулийнхаа нэр төрийг сэргээлгэхээр хандаж байгаагаа өнөөдөр мэдэгдсэн юм.

17 өдрийн өмнө 66

Есдүгээр сарын 1-нд явган зорчигч машинд мөргүүлсэн ослууд гарчээ

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлд найм, орон нутагт хоёр хүн гэмтэж, нэг хүний хүн амь хохирсон зам тээврийн осол гарчээ.

17 өдрийн өмнө 1

Ерөнхий сайд аа, шантаажчдын гарт мөхөж байгаа эдийн засгаа авраач!

Монгол улсын 21 аймаг, 330 сумдад сүрдүүлэг, шантааж хүчээ авч байна. Шантаажчид УИХ-ын гишүүдээр гул барин, хуулийн заалтыг мушгин тайлбарлаж малчид, иргэдийг турхирах нь хэрээс хэтэрлээ.

18 өдрийн өмнө 23

Макс Жонсоноос 19 сая доллар залилсан хэргийн араас Б.Хурц гарч ирэх үү?

Цар тахлын улмаас эрсдэлд орсон эдийн засгаа аврахыг бөөрөнхий дэлхийн улс бүр хичээж байна. Тахлын тархалт, хүн амын эрүүл мэнд, араас нь улсын эдийн засаг орж байна.

18 өдрийн өмнө 22

Эрүүгийн 189 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2021 оны 8 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 205 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 337 даалгавар бичгээр өгсөн байна.

20 өдрийн өмнө 1

“Байна уу? Байна” нөлөөллийн аян эхэллээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байна уу? Байна” аяныг зохион байгуулж эхэллээ.

23 өдрийн өмнө 1

Онцлох ишлэл

 Сэтгүүлч Я.Баяраа:
Сэтгүүлч Я.Баяраа:

Хүйтэн намар болох нь ээ. Улаанбаатар минь хөөрхий. Удалгүй утаанд дарагдаж, хагас үхэх хотынхоо агаараар ганц сайхан амьсгалж аваад гэртээ харих минь. Навчис биш дээ, салхи биш дээ ямар. Шилэрч ханалаа... (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
П.Бадрал:
П.Бадрал:

Зүүнгарын Галданбошигт хаан бага залуудаа Цастын оронд шавилан сууж, Бурханы номд нэвтэрчээ. Түүний төвд хэлээр зохиосон энэхүү сударт: орчлонд эргэх (там, бирд, адгуус, хүн, асур, тэнгэр) зургаан төрөл, сэтгэлд үүдэх зургаан нисванис (уур, шунал, мунхаг, цалгай, атаа, омог) -ын шалтгаан, үрийн холбоог илэрхийлж, түүнээс гэтлэх зам мөр болсон их хөлгөний зургаан барамид (өглөг, сахил, хүлцэл, хичээл, бясалгал, билиг ухаан)-ыг сануулан сэнхрүүлжээ. Үйлийн үрээр үүдсэн хүмүүн заяанд алдаа уналгүй явах боломжгүй. Гэвч ухаарлын үрээр алдаа нь оноо болж, амьдрал өөрөө гэгээрлийн зам болдог. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Төрийн соёрхолт Д.Болд:
Төрийн соёрхолт Д.Болд:

”The Hu” хамтлагаар би маш их бахархаж байгаа. Тэднийг хэн ч дэмжээгүй. Улс ч дэмжээгүй, гадаадын зах зээлд гарахад нэг ч төгрөг өгөөгүй. Тэд цэвэр авьяас, хөдөлмөрөөрөө цойлж гарч ирж чадсан, Америкийн рекордсын албан ёсны гэрээт артистууд. Монголын урлагийг дэлхийд гаргах гэж байгаа бол улс бодлогоо гаргах хэрэгтэй. Түүнээс гадна дэлхийн зах зээлд гаргах брэндтэй байх ёстой. Солонгосын K-Pop урсгалаа дэмжиж буй жишгийг харж болно. Улс дэлхийн зах зээлд юу зарах вэ, түүнийгээ юугаар сурталчлуулах вэ гэдгээ л тодорхой болгох хэрэгтэй. (ikon.mn сайт)

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл:
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл:

Сүүлийн үед хоёр хөршийн удирдагчид дотооддоо, иргэдийнхээ эрх, эрх чөлөөний эсрэг “дайн” зарлаад байна. Эрх баригчдаа шүүмжлэх явдлыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн шууд нухчин дарж байна. Орост улстөрийн эрхийг устгаж эхлэв. Хятадад эдийн засгийн эрхийг нь хураах аргаар улстөрийн хариуцлага ноогдуулдаг болов. Тус хоёр орны удирдагчид иргэний эрх, эрх чөлөөг гүрэн улсын тогтворгүй байдлын үндэс гэж үзэж байна. Үүнийгээ түүх рүүгээ заан зөвтгөж байна. Нээрээ л 20-р зууны эхээр хоёр хөрш маань “эрх чөлөөний цочрол”-д орж маш их зовлон бэрхшээл үзсэн юм. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Зохиолч Ц.Доржготов:
Зохиолч Ц.Доржготов:

Хөгшид бидний залууд дайсагнаж асан хоёр их хөрш эв эеэ олж, үй зайгүй саймшраад байхад монголчууд л ЗХУКН-ын онолоор одоо хэр салхилаад эдийн засгаа л алж буй. Валют олох баялаг-нүүрс. Нүүрсээ төмөр замаар зөөвөл хятад танк их буу ороод ирнэ гэж тэнэгтсэн нэгнээ шилдгийн шилдэг гэж өргөмжлөөд Ерөнхийлөгчөөр зална. 70-аад оны суртал ухуулга өдгөө манайд дийлж буй нь энэ. Сайн тэнэглэвэл монголчууд сонгох юм байна гэж би тэнэгтээд эрлийз хоч хүртэв. Тэнэглэх болгон амжилт биш аж. Тэнэгийг тэнэгүүд сонгодог уу, ухаантнууд сонгодог уу? Уучлаарай “жингүйдсэн боловсрол” бичих гээд хадуурчихав. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Д.Жаргалсайхан:
Эдийн засагч Д.Жаргалсайхан:

Монголын цар тахлын эдийн засаг (панденомикс) эдүгээ урт хугацааны үнийн өсөлтийн өмнө байна гэж дүгнэж болно. Ганц манайх ч биш, цар тахалтай тэмцэж иргэддээ бэлэн мөнгө тарааж хэрэглээг нь дэмжсэн бусад улсууд ч мөн адил. Учир нь үнэ цэнэ бүтээгээгүй байхад, мөнгө тарааж эрэлтийг дэмжсэн нь зайлшгүй бараа үйлчилгээний хомсдолыг өдөөж, үнийг хөөрөгддөг. Айсуй инфляци нь эдийн засаг нь манайх шиг энгийн бүтэцтэй, байгалийн баялгаа ухаад борлуулж ганцхан улсад нийлүүлж валют олдог, өөр онцгой экспорт байхгүй оронд аль хэр хүчтэй нөлөөлөх нь эрдсийн үнийн цаашдын хэлбэлзэл, хөршүүдийн ааш авираас хамаарсаар л байх болно. (ikon.mn сайт)

Дэлгэрэнгүй