Сурталчилгаа

Гэмт хэрэг

Д.Мөнх-Эрдэнийг цагаатгах ёстой гэв

Иргэн Д.Мөнх-Эрдэнийн хэргийг Улсын Дээд шүүхээр 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэхийг шаардаж АН-ын Хүний эрхийн хорооноос мэдээлэл хийлээ.

13 өдрийн өмнө 15

“25 хүнийг хилээр гарган, хүн худалдаалах хэргийн хохирогч болгох гэж байхад нь таньж тогтоосон”

Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг, олон талын үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд бий. Тэднийг нэг нь “Анбаунд Монгол”. 2013 оноос хойш идэвхтэй ажиллаж буй тус ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Мөнхсаруултай ярилцлаа.

14 өдрийн өмнө 2

Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв

ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 12 –нд болсон. Гэсэн хэдий ч шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг шүүгчдийг “АТГ-ын заавраар ажиллаж байна” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж буйгаа хэлсэн юм. Ийнхүү түүний тавьсан хүсэлтийг шийдвэрлэсний дараа “нүүрсний” гэх тодотголтой шүүх хурлын товыг дахин тогтоохоор болсон. Үүнээс хойш найм хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-ны 10:00 цагт 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжиллээ

14 өдрийн өмнө 21

О.Мөнхжин, Б.Гантиг нарын уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгожээ

IHC койны үүсгэн байгуулагч О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс "Ихбит" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга асан Б.Эрхэмбаярын оршуулга, буяны ажилд оролцох хүсэлт гаргасныг шүүхээс шийдвэрлэсэн байна.

14 өдрийн өмнө 10

Хятадын прокурор нүүрсний хэрэгт туслана гэжээ

Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх 4 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр оролцлоо.

15 өдрийн өмнө 7

Мөрдөн шалгах ажиллагаанд 844 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 70 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

17 өдрийн өмнө 9

Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!

Нүүрсний хэрэг хууль хяналтын бүх шатанд яваад, зогсоод байгаа нь мэдэгдэхээ больсон. Шүүх дээр очсон 11 хүний хэргийг тойроод хэрэлдэж байна. Гэтэл нүүрсний хэмээх том хэрэг гацаад байгаа нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эзгүй байгаатай холбоотой бололтой.

17 өдрийн өмнө 10

Сэрэмжлүүлэг: Вьетнамд Монгол Улсын 9 иргэн залилан, хулгайн хэргээр 10 хүртэлх жилийн ял эдэлж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн өдрүүдэд БНСВУ-д айлчилсан. Айлчлалын үеэр тус улсын хуулийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон монгол хүмүүсийн талаарх мэдээллийг өгчээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 9 иргэн гэмт хэрэгт холбогдсоны улмаас БНСВУ-д ял эдэлж байгаа аж.

19 өдрийн өмнө 14

Дээд шүүх: Давж заалдах шатны шүүхийн “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэ” гэснийг хүчингүй болгосугай

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь ураны Х лицензээ нүүрсний А лицензээр болгохоор “Монгол Ураниум Ресурс” ХХК-иас 2018, 2019 онуудад Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Эхний удаад буюу 2018 онд шүүх үндсэндээ тэдний нэхэмжлэлийг хангалгүй орхисон. Харин 2019 онд хандахад нь хүлээж аваад хүслийнх нь дагуу шийдсэн байдаг.

20 өдрийн өмнө 4

Талийгаач С.Алунгуагийн гэрийнхэн 10 саяыг голж, 30 сая төгрөг авъя гэсэн гэв

Талийгаач С.Алунгуаг дайрсан гэх жолоочийн өмгөөлөгч мэдээлэл хийлээ.

20 өдрийн өмнө 21

Б.Ганхуяг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлага, захиалгаар АТГ, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос боллоо

Нүүрсний хэмээх хэрэгт шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг шүүх хурал уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байв. Гэвч Б.Ганхуяг шүүх хурал эхлэхэд тус шүүхийн бүх шүүгчээс татгалзсан.

21 өдрийн өмнө 25

Б.Ганхуяг "Сум" нь бол "Нум" нь хэн бэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг их том байна аа. Арван сар орчим хоригдсон тэрээр “Ардын баатар”-ын дүртэйгээр өчигдөр шүүх танхимд үг хэллээ. Шулуухан асууя. Тэр үнэхээр ярьсан шигээ шударга хүн мөн гэж үү?

22 өдрийн өмнө 20

Бохирын шугамын холболт хийж байгаад шороонд дарагдан, амиа алджээ

Аврах ангийн бүлэг дуудлагаар очиход "Жаргалант ХХК-ны ажилчид шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсч 2 иргэн 3x1,50 метрийн хэмжээтэй нүхэнд дарагдсан байсан.

22 өдрийн өмнө 1

Гадны хөрөнгө оруулагчийг “дээрэмдсэн” хэргийг шүүх хурал юуны учир хойшилсоор байна вэ?

Хамтран ажиллаж хөрөнгө гарган эмнэлэг байгуулсан солонгос эмчээ дээрэмдэн эмнэлгийг нь өөрийн болгосон хэрэгтнүүд худал тайлбар тавьж цаг хожсоор байна.

22 өдрийн өмнө 8

"..."Монгол Ураниум Ресурс"-ийн ураны Х лицензийг хуулийн дагуу нүүрсний А лиценз болгохыг АМГТГ-т даалгасугай"

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голуудын эх уул уурхайн үйл ажиллагаанаас болоод ширгэх аюулд орсон. Бид мэдээлсээр байгаа билээ.

22 өдрийн өмнө 2

Онцлох ишлэл

Зохиолч Ц.Доржготов:
Зохиолч Ц.Доржготов:

Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх гээд байна? Сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь алт, хэн нь гууль вэ гэдгийг “сонгогчийн боловсрол”-оор таних болтой. Зөнөг зохиолч-миний боловсролоор бол тэдний хэнийг ч сонгомгүй. Хэнээс асуух вэ. Хүн ам нэр дэвшигч бүрт хуваагдаж талцаад үзэлцдэг. МАН-аас нэр дэвшигчийг алт, АН-аас дэвшигчийг гууль гэж байна. Мэдээж МАН-ынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс “МАН-ын сонгогчийн боловсрол”, “АН-ын сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд нийлж, орон сууцны хотхон барьж, 229 тэрбумаар худалджээ
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд нийлж, орон сууцны хотхон барьж, 229 тэрбумаар худалджээ

Товчхондоо, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон Герман, Франц, Канад, Женевт Элчингээр сууж асан Л.Удвал, Р.Алтангэрэл, Г.Жаргалсайхан нарын дөрвөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нийлж, 2015 онд 3.5 га газар авч, 2019 оноос “Шүрт” хэмээх 1771 айлын хотхоныг захиалан бариулж худалдаад зогсохгүй, ирэх онд дахиад 240 айлын орон сууц ашиглалтад оруулах гэж байгаа ажээ. Дурдахгүй орхиж болохгүй бас нэг баримт байна. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болох Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Жаргалсайхан, Г.Бэхбат нар 2020 оноос “Шүрт” хотхоныхоо барилга угсралт, борлуулалтын ажлыг “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК гэх хоёр шинэ компанид хариуцуулж, Ерөнхий захиалагч болгожээ. ( ergelt.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан:
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан:

Ардчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ. Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Ажиглагч Д.Цэрэнжав:
Ажиглагч Д.Цэрэнжав:

Нууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ? (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдорж:
Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдорж:

Бүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Б.Лхагважав:
Эдийн засагч Б.Лхагважав:

МАН сүүлийн найман жил засаглаж байна. Цаашид ч засаглах хугацаагаа сунгах процессоо Үндсэн хуулийн өөрчлөлт маягийн зүйлээр нэгэнт хийчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл заалтад өөрчлөлт оруулах байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцөх санал нэрийн дор, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэд олон нийтээс асуусан нэр зүүж ганцхан өөрчлөлт оруулж баталлаа. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог л нэмж өөрчиллөө. Гишүүдийн тоог нэмэхээс ч илүү улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон өөрчлөлт оруулах байсан ч чадсангүй. Энэ бол харамсалтай асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид өөрсдийнхөө насыг 10-15 жилээр сунгачихлаа. Миний таамаглаж байгаагаар 126 суудлаас 100 суудлыг нь авах байх аа. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй