Сурталчилгаа Том баннер

Гэмт хэрэг

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга тогтоол зөрчин ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл нь хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад очжээ.

1 сарын өмнө 6

С.Баярцогт суллагджээ

Сангийн сайд, ЗГХЭГ-ийн дарга, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг өнөөдөр прокурорын зөвшөөрлөөр суллажээ.

1 сарын өмнө 63

С.Цэвээн: Миний хань цэргийн хүн байсан. Ерөнхийлөгч ч цэргийн хүн учраас итгэж байгаа...

Монгол Улсын иргэн С.Цэвээн амь үрэгдсэн нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж гуйж, Төрийн Ордны гадаах суултаа өнөөдрөөс үргэлжлүүлж эхэлжээ

1 сарын өмнө 15

Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаан 9-р сарын 8-нд товлогджээ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 12:00 цагт хийхээр товлоод байв.

1 сарын өмнө 12

З.Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 9-р сарын 17-нд болно

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт товлосон.

1 сарын өмнө 1

37 тарваганы мах хадгалж байсныг илрүүлж, хураажээ

Экологийн цагдаагийн албанаас Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарал үүслийн бичиг, зохих тодорхойлолтгүйгээр 37 ширхэг тарвагыг бусдаас худалдан авч, хадгалж байсан иргэний үйлдлийг өнөөдөр илрүүлжээ.

2021-08-17 16:34 3

"Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк" дахь Эрүүл мэндийн даатгалын мөнгийг Аса Д.Дагвадорж өөрөө авсан гэв

Монголын Эрдэмтдийн Үндэсний зөвлөлийн тэргүүлэгч Ш.Түвдэнбалжир АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.

2021-08-17 14:43 49

10-р сарын 1-ний дотор торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй

Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан.

2021-08-17 09:37 5

Хүний эрх хамгаалагч гэж хэн бэ?

Парламент өнгөрсөн хаврын чуулганаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан.

2021-08-17 07:20 1

"Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэр барьж бизнес хийдэг С.Эрдэнийн гэр бүл гутамшигтай" гэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина хэмээн авсан газарт хувийн өргөө болох Шонхор таур оффисын барилга барьсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд нэр бүхий иргэд шаардлага хүргүүлж, баримт дэлгэлээ

2021-08-16 12:34 220

Эрүүгийн 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2021 оны 8 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 241 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 166 даалгавар бичгээр өгсөн байна.

2021-08-16 10:40 1

Б.Баасанцогтын хэргийг шүүхэд шилжүүлж, Ш.Нямдоржийн хэргийг прокурор хянаж байна

Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, 14 хоногийн яллагдагчаар татсан.

2021-08-13 07:03 11

Наадмын амралтын өдрүүдээр Архангай, Завхан, Өвөрхангай аймгийн музей, хийдүүдэд удаа дараалан нэвтэрч хулгай хийсэн хэрэг гарчээ

Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 3-р хэлтсийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр нар сүүлийн үед гарч байгаа соёлын өвийн хулгай, хадгалалт хамгаалалтын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

2021-08-12 16:01 12

Африкаас Монгол руу шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөгийн үнэтэй хар тамхийг илрүүллээ

Гаалийн Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран 8-р сарын 11-ний өдөр Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг илрүүллээ.

2021-08-12 15:14 39

Цахим бооцоо тавьдаг сайтуудад цагдаа хяналт тавьдаг уу?

Сүүлийн үед залуус мөнгөө хурдан өсгөх, их хэмжээний орлого амархан олох зорилгоор цахим мөрий, бооцоо тавих нь ихсэж байна.

2021-08-12 06:53 3

Онцлох ишлэл

Зохиолч Ц.Доржготов:
Зохиолч Ц.Доржготов:

Шөнө дунд өнгөрчээ. Хотын төвийн дулаан байруудад хүүхэд багачууд хучлагаа зад тийрээд тарайн нойрсож буй цагаар ганц бие Ишжамцын зузаан ноолууран хөнжилд тулмайдсан хөл бүлээцэхгүй хоёр шилбэ чөмөгнөөсөө тас хөрсөөр буй нь өвгөнд мөхлийн дохио өгч сэрхийлгэнэ. Бас бүх бие шархирна. Хөгшрөлт барьцаа лавшруулсаар. Бүхнийг санаснаараа дийлж амьдарсан өвгөнд үхлийн өмнө ямар ч арчаагүй нь гачлантай. Хэнд уурлаж, хэнд хонзгонох билээ? Хаана ховлож, хэнээс аврал гуйх билээ? Үхлийн өмнө дотоод яамны нууц генерал ч бусадтай яг адил хүчин мөхөс болдог хорвоо ажээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Г.Батсүх:
Г.Батсүх:

Шонхор гэвэл манайхан Идлэг, Цагаан, Начин гээд л хуруу даран нэрлэх нь мэдээж. Дэлхийн нүүдлийн шувуудын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Амарын шонхор (Falco amurensis)-ын тухай хүүрнэх хүсэлд автав. Гэхдээ ядруухан бичээч бээр шувуу судлаач биш, зөвхөн сонирхогч гэдгээ дурдъсу. “Монгол шонхор” хэмээж буйд минь хүмүүс, ялангуяа шувуу судлаачид, ажиглагчид, шувууны зурагчид гайхаж таарна. Манай оронд олон янзын шонхор, түүний дотор Амарын шонхор айлчлан ирж хаваржиж зусдаг. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ерөнхий Сайд асан М.Энхсайхан:
Ерөнхий Сайд асан М.Энхсайхан:

Шинэ гамшиг байсан учир улс орон болгон ямар хариу үйлдэл хийхээ мэдэхгүй самгардсан. Бидний монголчууд ч адил. Муу мэдээ нь хэдэн хүний амь эрсэдсэнээр ковидыг үнэлдэг болчихлоо. Сайн мэдээ нь манай бүс нутгийн орнууд Латин Америк, Африктай харьцуулбал харьцангуй гайгүй гэж хэлж болно. Манай Засгийн газар эхэндээ хатуу хөл хорио тогтоож үзсэн. Ингэхийн тулд бэлэн мөнгө тараасан. Энэ нь хүмүүст эхний цохилт амсахад нь арай зөөлөвч болсон гэж Дэлхийн банкны судалгаанд дурдсан байна лээ. Удаах цохилтуудад өмнөх шигээ хариу үйлдэл хийх нь зөв биш гэсэн бололтой. Тэр нь ч зөв байсан байх. Дээрх судалгаанд хөл хорио хөгжиж байгаа орнуудад үр дүн муутай гэсэн байна лээ. Эрүүл мэндээ аврах уу, эдийн засгаа аврах уу гэдэг асуудлын өмнө бид байна. Хоёуланг нь авармаар байна л даа. Ингэхийн тулд эрүүл мэндээ хамгаалах тал дээр засаг төрд найдах биш иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй болж. Маскаа зүү, зайгаа барь. Сонирхолтой нь энэ хялбархан дүрмийг Японд иргэд нь хэнээр ч шахуулж шаардуулахгүй мөрддөг, Америкийн зарим мужид цэрэг цагдаагаар албадаж байна. Монголчуудын хэнэггүй зан заримдаа тус, заримдаа ус болох юм. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Оксфордын их сургуулийн шинжлэх ухааны магистр, сэтгэл зүйч Б.Жавзан:
Оксфордын их сургуулийн шинжлэх ухааны магистр, сэтгэл зүйч Б.Жавзан:

Иргэдээс ирж байгаа шүүмжлэлээс болоод тодорхой хэмжээний хямралтай байгаа. Хүний нэрийг андуурч хэлж байгаа нь магадгүй тэр хүн стресст ороод тархинаасаа хэрэгтэй мэдээллээ татаж гаргаж чадахгүй байгаа байх. Стресстсэн тохиолдолд мартах санах, балмагдах зүйлүүд их болдог. Харин ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд “Narсissistic persolality disorder” буюу өөрийгөө дөвийлгөх бие хүний зан төлөвийн эмгэгүүд илэрч байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Ц.Элбэгдорж:
Ц.Элбэгдорж:

Э.Бат-Үүл амь амьдрал өрссөн тэмцлийн өмнө бусдаар гуйлгаж бус түүнд бусдыгаа дуудаж, бас тэднийг чирч өмнө нь зүтгэдэг юм. Ялж ялагдах нь үл мэдэгдэх тэмцлийн ард сууж, дүрсэнд буусан бичлэгийг үзэж баясдаг бус түүнийг хийдэг байсан удирдагч бол Э.Бат-Үүл. Үүл нэг хавар, нэг хувьсгалаар цэнэг нь дуусах хүн биш л дээ. Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан Холбооноос цуглаан хийхэд Э.Бат-Үүл олны өмнө зогсож үг хэлж ядарсан олноо өмөөрсөн байсан. Хүмүүс жаргалтай байхад тэр харагдахгүй байж мэднэ. Хүмүүс зовж байгааг тэр тэвчиж чаддаггүй гүйж явдаг юм. Э.Бат-Үүл энэ үлий залгисан юм шиг дүлий цаг үед байж суух газраа олохгүй, олны төлөө нэг юм санаачлах, хийх, хэлэх гээд гүйж яваа. Үүлд алдар нэр хэрэггүй, түүнд тэр бий. Алдар нэр гэдэг л ямар новшийн эд байдгийг, бусдын төлөө зодуулах гэдэг юу болохыг Үүл мэднэ. Тэр бүү хэл, УИХ-ын суудал ч түүнд сонин биш байгаа (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Артаньян:
Артаньян:

Ид юм сурч, эшлэж, ном сонин эргүүлж байх хугацаандаа (1996 онд МАН ялагдсан. Кофи агсан 1997 оноос НҮБ-д ажилд орсон) “НҮБ-ын ерөнки Кофи Аннан” гэж нүдэлсэн. Нэг япон жуулчин яалаа, “монголчууд наадам хийдэг, түрүүлсэн бөхөө Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг” гэсэн л биз дээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй