Сурталчилгаа

Нийгэм, соёл

Японы Засгийн Газраас хариулт эрж буй таван асуулт

Энэ сарын 29-нээс Олон Улсын Атомын Энергийн Хяналтын Албаны мэргэжилтнүүдийн баг Японд таван хоногийн хугацаатай айлчлал хийлээ. “Уг байгууллага эцсийн үнэлгээний тайлангаа гаргахаас өмнө Фукушимагийн цацрагт бохирдсон усыг далай руу урсгах төсөлд сүүлчийн удаа аюулгүйн хяналт шалгалт явуулж байна. Айлчлалын хүрээнд 11 улс орноос ирсэн мэргэжилтнүүд Японы Засгийн газар, Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн төлөөлөлтэй уулзан, далай руу цутгах тоног төхөөрөмжид судалгаа хийхийн зэрэгцээ 6 дугаар сард тайлан гаргахаар төлөвлөж байна” гэж Японы мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

30 минутын өмнө 0

Энэтхэгт галт тэрэгний томоохон осол гарчээ

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн зүүн нутгийн Одиша мужид зорчигч тээврийн хоёр, нэг ачааны галт тэрэг мөргөлдсөний улмаас 233 хүн амиа алдаж, 900 орчим хүн гэмтэж бэртжээ.

3 цагийн өмнө 1

Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер 2023 оны 6 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

17 цагийн өмнө 8

Голомт банк ээлжит картын урамшууллаа Shangri-La Mall-тай хамтран хэрэгжүүлж байна

Голомт банк “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтсан картын урамшууллаа Shangri-La Centre-тэй хамтран зарлалаа.

21 цагийн өмнө 0

УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг тохижуулж, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ

Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор иргэдийг мэдээ мэдээллээр хангах, лавлагаа тусламж үзүүлэх, өвчний түүх нээх “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг шинээр тохижуулан өнөөдөр иргэдэд үйлчилж эхэллээ.

21 цагийн өмнө 0

Нийслэлийн Байгаль Орчны Газар 30.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий 20 минжтэй гэж тоолуулжээ

Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнгээр нийт 4.8 тэрбум /дөрвөн их наяд найман зуун гучин есөн тэрбум, хоёр зуун тавин есөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн эд хөрөнгө бүртгэгджээ.

22 цагийн өмнө 2

Фредди Меркюүри “Bohemian Rhapsody” дуугаа анх "Mongolian Rhapsody" гэж нэрлэж байжээ

НЬЮ-ЙОРК. /People/. Их Британийн домогт “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркюүри “Bohemian Rhapsody” дуугаа анх “Mongolian Rhapsody” (“Монголын уран аялгуу”) гэж нэрлэж байжээ.

22 цагийн өмнө 2

“Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно

“Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголд зочлох жилийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах гэж байна. Наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, “Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтийн Монгол дахь төв хамтран зохион байгуулж байгаа юм. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

23 цагийн өмнө 1

Хамгийн эртний птерозаврын үлдэгдэл Австралиас олджээ

ПЕРТ. /Curtin University/. Эрдэмтэд 107 сая орчим жилийн өмнө өнөөгийн Австралийн нутаг дэвсгэрт буюу өмнөд туйлын бүсэд амьдарч байсан эртний хоёр птерозаврын үлдэгдлийг Викториа мужийн музейн агуулахаас олжээ.

1 өдрийн өмнө 0

И.Маск “дэлхийн хамгийн чинээлэг эрхэм” цолоо эргүүлэн авчээ

ВАШИНГТОН. /Bloomberg/. Америкийн “Tesla”, “SpaceX”, “Twitter” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск хөрөнгийнхөө хэмжээгээр Францын “LVMH” группийн тэргүүн Бернар Арног гүйцсэнээр дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн цолоо эргүүлэн авсныг “Bloomberg Billionaires Index”-ийн тоо баримт харуулжээ.

1 өдрийн өмнө 0

"ZGC-2023" форум өндөрлөв

"ZGC-2023" буюу "Жүнгуаньцүнь" форум 6 хоног үргэлжлээд өндөрлөв.

1 өдрийн өмнө 0

Хятад нь Америкийн хувьд эрсдэл биш харин боломж юм гэв

БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өчигдөр (6 сарын 1-нд) болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулжээ.

1 өдрийн өмнө 6

Ухаалаг худалдан авалт хийж, мөнгөө хэмнэх дөрвөн арга

Хүмүүс бид өдөр бүр мөнгөтэй холбоотой шийдвэрүүдийг гаргаж байдаг. Инфляц, өргөн хэрэглээний бараа өсөж байгаа энэ үед өөрийн хэрэгцээндээ мөнгөө зөв зарцуулах эсвэл дутаах нь танаас өөрөөс тань шалтгаалдаг. Үүнийг санхүүгийн шийдвэр гэж нэрлэдэг. Тэгвэл Улаанбаатар хотод хамгийн хямдаар хүнс болон хувцсаа бэлдэж болох талаар сурвалжиллаа.

1 өдрийн өмнө 2

“Шэньжөү-16” хөлгийг Сансрын станцын цогцолбортой автоматаар холбов

“Шэньжөү-16” нисгэгчтэй сансрын хөлөг тойрог замд орсны дараа түүнийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны 16:29 цагт сансрын станцын “Тяньхэ” үндсэн бүхээгийн хажуу талын залгах хэсэгт амжилттай холбосон талаар Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн төслийн алба мэдэгджээ.

1 өдрийн өмнө 1

M.Найданхүү: Миний шүүмжлэл & Үнэний эрэл

Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүүгээ монголын нийтлэлийн ертөнцөд зөв байрыг нь эзлүүлчих санаатай, бас өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад талаагдах мөрүүдээс авч ээлжит нийтэлээ босгов. Таалан соёрхоно уу!

1 өдрийн өмнө 19

Онцлох ишлэл

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц:
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц:

2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ. Агуу үйл хэргийг цааш нь авч явах гэгээнтэн учраас эмзэг, хэцүү үеийг туулна. Тийм учраас гэр бүлд нь бол маш эмзэг тусдаг юм байна.Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан.Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Азийн тэргүүн найрагч
Азийн тэргүүн найрагч "Бодь сэтгэл, эв хамт ёс" ганцаарчилсан хөдөлгөөний тэргүүн, зохиолч, найрагч Дамдинсүрэнгиин Урианхай:

Хүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Б.Лакшми:
Эдийн засагч Б.Лакшми:

Богино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Баян-Өлгийд монгол хэлийг монгол хүн шиг цэвэр сайхан дуудлагаар ярьж чадахгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Хэл бол хэрэглээний асуудал. Уулын мухарт төрөөд уулынхаа мухарт дуусч байгаа хүнийг заавал орос, англиар ярь. Эсвэл монголоор цэвэр сайхан ярих ёстой гэдэг нь өөрөө бас нэг хүчирхийлэл. Түүнээс биш төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол хэлний мэдлэг, түвшин өндөр байх ёстой. Учир нь төрийн ажлыг төрийн хэл дээрээ тулгуурлаж явуулах учраас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст монгол хэлний мэдлэг, чадварын шалгуур тавих нь зөв. Харин энэ асуудлыг хэт дэвэргэж энгийн иргэдийг үймүүлээд байх шаардлагагүй ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Сайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө. Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа! Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ажиглагч Д.Цэрэнжав:
Ажиглагч Д.Цэрэнжав:

Хэзээ нэгэн цагт Монгол Улс энэ баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ганц үг ганхийлгэхгүй, тэр ч бүү хэл яагаад гэдгээ тайлбарлаж зүрхлэхгүй сууна гэж би лав төсөөлөөгүй. Харин ганцхан Батлан хамгаалахын сайд маань сэтгүүлчдийг дуудаж, арга хэмжээ зохион байгуулаагүй, жагсаал цуглаанд оролцоогүй, хөгжмөө ч өгөөгүй шүү гэж хэнд ч юм тайлагнав. Гэхдээ гадна, дотны амаргүй шахалт, дарамтанд орсон төр засгаа сайн ойлгож байгаа учраас шүүмжлэхгүй ээ. Бид одоо хоёр биш, гурван хөршийн дунд хавчуулагдсан байна. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй