Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд 2021 онд зөвшөөрөлгүй барьсан 53 гарааш буулгаж, ногоон байгууламж болгон тохижуулсан нь иргэдийн талархалыг хүлээсэн. Уг байршлын эсрэг талд нийслэлийн захирамжаар газар олголт хийгдсэн тул захирамжийг цуцлуулах, гараашуудыг нь буулгахаар удаа дараа албан бичгээр хандсан боловч өдий хүртэл хариу ирээгүй.
Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах болон үнэлэх аргачлалын төслийг танилцуулж, энэ төрлийн шинжилгээ хийх журмын төслийг боловсруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх шинжилгээний ерөнхий газар хамтран “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах болон үнэлэх аргачлал” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
5-р сарын 13-ны өдөр БНХАУ-ын Иньчуань хотноо зохиогдсон Хятадын сэргээгдэх эрчим хүчний хөгжил ба хэрэглээний чуулга уулзалтын үеэр тус улсын сэргээгдэх эрчим хүчний салбар огцом хөгжиж, дэлхийн тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа гэж дүгнэжээ.
Манай сонины редакцид зорьж ирсэн энэ хүнийг Чанагийн Арслан гэдэг. Тэр зорилгоо хэлэхдээ “Би алс баруун хязгаараас төр, засгийнханд өөрийн бодол санаагаа хэлэх гэж ирсэн юм. Эхний алхам маань хэвлэл, сонины газар байлаа” гэсэн юм. Тиймээс түүнтэй төсөрхөн ярилцлаа.
Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Гэрлэх ёслолын ордонтой хамтран хоёр дахь жилдээ “Дурсамж” хуримын ёслолыг зохион байгууллаа.
Энэ сарын 18,19-ний өдрүүдэд Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Шанси мужийн Ши-Ань хотод болно.
2023 онд нийслэлд хийх дулаан, цахилгаан, цэвэр усны шугамын засвар, шинэчлэлийн ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас мэдээлэл өглөө.
Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд, нам даралтын болон уурын зуухны халаалттай аж ахуй нэгж байгууллагуудад 485,104.8 тонн сайжруулсан шахмал түлш худалдан борлуулжээ.
Олон улсын харилцаа, геополитикийн түүхэнд хямралыг боломж болгон өөртөө ашиг тус буй болгож байсан жишээ маш арвин бий. «Азийн дөрвөн бар» хэмээн нэрлэгддэг улс орнууд үнэн хэрэгтээ Солонгос, Вьетнамын дайны үеэр хөл дээрээ өндийн босох боломжийг маш сайн ашиглаж чадсан. Зөвлөлт-Хятадын харилцаа муудахад дунд нь эвтэйхэн эв аяыг нь олж чадсаны хүчинд улс орноо өндийлгөн мандуулж чадсан хүн гэвэл яах аргагүй Ким Ир Сений нэрийг дурдах учиртай.
Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны парламентийн үед буюу 30 жилийн өмнө үүнийг бичиж нийтлүүлжээ. Эрх мэдлийн зөв хуваарьлалт үгүй, хэн юу хариуцах болон юунд оролцох эрхгүй нь тодорхой бус тогтолцоонд анхдагчид учраа олохгүй эхэндээ тэнүүчилж байв. Одоо бол мэргэшсэн, төгөлдөржсөн, төвхнөсөн. Парламент болон Засгийн газрын нийт 100 орчим гишүүд зөвхөн өөрийнхөө төлөө эрх мэдлийг булаацалдан, нэгдмэл төрийн бодлогыг тасар татан хувь хувьдаа хэсэглэн авсныг бүгдээрээ харж байгаа. Төрийн сонгуулийн тогтолцоо нь ч ийм механизмыг хөөрөгдөгч. Цонхоо онгойлгоод ч нэмэргүй, өмхий хамхай бөгчимийг хэн ч тоохгүй, гол нь гарт нь орсон эрх мэдлийн тасархайгаа ашиглаж ганц биеэ улам таргалуулах!
БЕРЛИН. /breakingnews/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын түрэмгийллийг няцаах зэвсэг нийлүүлэх талаар Германы удирдагчидтай хэлэлцээ хийхээр ням гаргийн өглөө Берлинд хүрэлцэн иржээ. Тэрбээр энэ тухайгаа твиттер хуудсандаа мэдээлсэн байна.
БАНГКОК. /Bangkok Post/. Тайландад парламентын сонгуулийн санал хураалт ням гарагт эхэллээ. Санал авах байрууд орон нутгийн цагаар 17:00 цагт хаагдана.
МОСКВА. /TASS/. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан БНХАУ руу тавих "Союз Восток" хийн хоолойн төслийн зураг төсөл, хайгуул шинжилгээний ажил эцсийн үе шатандаа явж байна гэж "Газпром" компанийн мэдээлэлд дурджээ.
БНХАУ худалдааны чөлөөт бүс туршиж ажиллуулсан туршлагаа дүгнэлээ. Үр дүн нь Хятадын гадаад худалдаа, гадны хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгахад нөлөөлж, хөгжлийн шинэ хүч бий болгоход үнэтэй хувь нэмрээ орууллаа гэж тус улсын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюе-тин 5-р сарын 11-ний өдөр мэдэгджээ.
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тавдугаар сарын 14-нд товлогдсон сонгуульд ялагдвал ерөнхийлөгчийн албан тушаалаа ардчилсан замаар өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.
2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ. Агуу үйл хэргийг цааш нь авч явах гэгээнтэн учраас эмзэг, хэцүү үеийг туулна. Тийм учраас гэр бүлд нь бол маш эмзэг тусдаг юм байна.Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан.Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйХүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйБогино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйБаян-Өлгийд монгол хэлийг монгол хүн шиг цэвэр сайхан дуудлагаар ярьж чадахгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Хэл бол хэрэглээний асуудал. Уулын мухарт төрөөд уулынхаа мухарт дуусч байгаа хүнийг заавал орос, англиар ярь. Эсвэл монголоор цэвэр сайхан ярих ёстой гэдэг нь өөрөө бас нэг хүчирхийлэл. Түүнээс биш төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол хэлний мэдлэг, түвшин өндөр байх ёстой. Учир нь төрийн ажлыг төрийн хэл дээрээ тулгуурлаж явуулах учраас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст монгол хэлний мэдлэг, чадварын шалгуур тавих нь зөв. Харин энэ асуудлыг хэт дэвэргэж энгийн иргэдийг үймүүлээд байх шаардлагагүй ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйСайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө. Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа! Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХэзээ нэгэн цагт Монгол Улс энэ баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ганц үг ганхийлгэхгүй, тэр ч бүү хэл яагаад гэдгээ тайлбарлаж зүрхлэхгүй сууна гэж би лав төсөөлөөгүй. Харин ганцхан Батлан хамгаалахын сайд маань сэтгүүлчдийг дуудаж, арга хэмжээ зохион байгуулаагүй, жагсаал цуглаанд оролцоогүй, хөгжмөө ч өгөөгүй шүү гэж хэнд ч юм тайлагнав. Гэхдээ гадна, дотны амаргүй шахалт, дарамтанд орсон төр засгаа сайн ойлгож байгаа учраас шүүмжлэхгүй ээ. Бид одоо хоёр биш, гурван хөршийн дунд хавчуулагдсан байна. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй