Сурталчилгаа

Нийгэм, соёл

Төөрсөн сураггүй болсон, цасанд суусан дуудлагаар 27 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 1.0-7.0 мм цас орж, 1-7 цаг цасан шуурга шуурч, Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхины хурд 16-24 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурч,цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.

5 өдрийн өмнө 0

Ч.Батзаяа: Бүргэд бол казах түмний сэтгэл зүрхний жигүүр, хүндлэл, бахархал

Бид энэ удаа “Аян трэйвел” ХХК-ийн захирал, аялагч, гэрэл зурагчин Ч.Батзаяаг урилаа. Түүний “Аян” төслийн хүрээнд гаргаж буй гурав дахь цуврал болох казах түмний онцлог, аж байдал, шувуулах соёлын тухай өгүүлсэн “Бүргэд” ном уншигчдад очоод удаагүй байгаа билээ.

5 өдрийн өмнө 0

Д.Өсөхбаатар: Минутын уншлага ойлгох чадвар суулгадаггүй

“Зууны мэдээ” сонин “Боловсрол-хөгжил” буландаа Мэдээлэл зүйн багш, IT инженер Д.Өсөхбаатарыг урилаа.

5 өдрийн өмнө 0

Зах орчмын хөрсний хар тугалганы агууламж 40 дахин их гарав

Хэвлэлийнхний байнга бичдэг, ярьдаг сэдэв гэж бий. Намрын сүүл, өвлийн эхэн сард агаарын бохирдол, утаа, хаврын улиралд шар усны үер, хөрсний бохирдол, зун нь үерийн усанд автсан хот, “тэг” түгжрэлийн талаар бараг л бүх хэвлэл нийтлэл, бүтээлдээ тусгадаг. Бид ч энэ удаа нөгөө “улиг” болсон хөрсний бохирдлын сэдвийг хөндөж байна. Ингэхдээ өнөөдөр тохиож буй Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ундны усны аюулгүй байдал ба хөрсний бохирдол хоёрын холбоо хамаарлыг гаргаж ирэхийг зорилоо.

5 өдрийн өмнө 1

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар яаралтай хуралджээ

НЬЮ-ЙОРК. /NHK/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийсэнтэй холбогдуулан яаралтай хуралджээ.

6 өдрийн өмнө 2

Эрдэмтэд хоёр эр хулганын эсээс гөлчгий гарган авчээ

ЛОНДОН. /The Guardian/. Японы биологичид лабораторийн хоёр эр хулганын эсээс эрүүл гөлчгий гарган авч чаджээ. Япончууд үүдэл эсийг бэлгийн эс болгон хувиргах арга дээр 1990-ээд оноос хойш ажиллаж байгаа юм.

6 өдрийн өмнө 3

Хятад, Оросын харилцаа нь улс орон хоорондын зөв харилцах ухааныг харуулж байна гэв

3-р сарын 20-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Москвад хүрч, ОХУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. Ши Жиньпин Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд бичгээр үг хэлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй хоёр талын харилцаа, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, шинэ эриний Хятад, Оросын стратегийн зохицуулалт, бодит хамтын ажиллагааны хэтийн төлвийг зураглахыг найдаж байгаагаа илэрхийлэв. Ши Жиньпин саяхан Оросын хэвлэлд нийтлүүлсэн нийтлэлдээ, хоёр орны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулсан гол түлхүүр нь "улс орнуудын хоорондын зөв харилцах ухаан"-д бий хэмээн онцолж, Хятад, Оросын харилцааны иж бүрэн хөгжилд хүлээлттэй буйгаа илэрхийлсэн юм.

6 өдрийн өмнө 3

Улаанбаатар-Дархан чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг 15.00 цаг хүртэл хойшлууллаа

Цасаар шуурч, авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг Улаанбаатар талаасаа мөн Дархан талаасаа гарах тээвэрлэлтийг 15:00 хүртэл хойшлууллаа.

6 өдрийн өмнө 1

Дэд түрүүч Б.Энхтүмэнлуугийн бахархал нь түүний ээж

Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас ирүүлсэн илт мэдээ мэдээлэл бүрт ёс юм шиг нэгэн хугацаат цэргийн алба хаагчийн нэр дурдагдсан байх нь дэд түрүүч Бадарчийн Энхтүмэнлуу. Буудлагын тэмцээнд ч тэр, волейболын тэмцээнд ч тэр, дууны тэмцээнд ч тэр бусад нөхдөө манлайлж гэнэ.

6 өдрийн өмнө 0

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Мишель Сисон Монгол Улсад айлчилна

ВАШИНГТОН. /U.S. Department of State/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Олон улсын байгууллагын асуудал эрхэлсэн туслах Мишель Сисон дэлхий нийтэд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд олон талын хамтын ажиллагаа явуулах АНУ-ын амлалтыг бататгахын тулд холбогдох албаны төлөөлөгчид болон НҮБ-ын төлөөлөгчидтэй уулзахаар Мадакаскар, Өмнөд Африк, Маврики, Азербайжан, Монгол, Вьетнам, Тайланд, Лаост гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд айлчилна.

6 өдрийн өмнө 7

РИА Новости: В.Путин, Ши Жиньпин нарын албан бус хэлэлцээ 4.5 цаг үргэлжилжээ

МОСКВА. /RIA Novости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Кремльд хийсэн албан бус хэлэлцээ 4.5 цаг үргэлжилж өндөрлөжээ.

6 өдрийн өмнө 9

НАТО-д элсэх Финландын хүсэлтийг Унгарын парламент энэ сард батална

БУДАПЕШТ. /MTI/. НАТО-д элсэх Финландын хүсэлтийг Унгарын Улсын их хурал гуравдугаар сарын 27-нд батлахаар болжээ.

6 өдрийн өмнө 0

Д.Урианхай: Үндэсний ухамсар, үзэл хийгээд "үхсэн могой"

(Монголынхоо хүүхдүүд, дүү нар, иргэддээ илгээх нууцгүй бодлын захидал)

6 өдрийн өмнө 14

ОХУ-ын ЭСЯ: Монголд хуурамч мэдээ "үйлдвэрлэх" Барууны технологи нэвтэрч буй тухай

Өдөөн хатгагчид нь нэрээ нууцалснаар хариуцлагаас мултрахаа мэдэж байгаа тул өөртөө итгэлтэй байдаг. Ямар хуурамч мэдээг нийтлэх нь зөвхөн зохиогчдын уран сэтгэмжээс хамаарах тул ийнхүү явдал нь тогтмол үйл ажиллагааны шинж чанартай болдог. Нэгэнт олны дунд тархсан хуурамч мэдээ нь хожим хэчнээн няцаагдсан ч олны оюун ухаанд нэгэнт тогтсон байдаг.

6 өдрийн өмнө 116

“Тэрбум мод”-ыг ургуулж чадах эсэх нь иргэн биднээс хамаарна

Өнөөдөр Дэлхийн ойн өдөр тохиож байна. Манай улсын хувьд энэ өдөр маш чухалд тооцогдоно. Учир нь долоон жилийн дараа гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарьж, ургуулсан байх амлалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын индэр дээрээс дэлхий нийтэд өгсөн.

6 өдрийн өмнө 7

Онцлох ишлэл

Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:
Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:

Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Баяраа:
Баяраа:

Манай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

Одоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:

Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй