“Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголд зочлох жилийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах гэж байна. Наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, “Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтийн Монгол дахь төв хамтран зохион байгуулж байгаа юм. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
ПЕРТ. /Curtin University/. Эрдэмтэд 107 сая орчим жилийн өмнө өнөөгийн Австралийн нутаг дэвсгэрт буюу өмнөд туйлын бүсэд амьдарч байсан эртний хоёр птерозаврын үлдэгдлийг Викториа мужийн музейн агуулахаас олжээ.
ВАШИНГТОН. /Bloomberg/. Америкийн “Tesla”, “SpaceX”, “Twitter” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск хөрөнгийнхөө хэмжээгээр Францын “LVMH” группийн тэргүүн Бернар Арног гүйцсэнээр дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн цолоо эргүүлэн авсныг “Bloomberg Billionaires Index”-ийн тоо баримт харуулжээ.
"ZGC-2023" буюу "Жүнгуаньцүнь" форум 6 хоног үргэлжлээд өндөрлөв.
БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өчигдөр (6 сарын 1-нд) болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Хүмүүс бид өдөр бүр мөнгөтэй холбоотой шийдвэрүүдийг гаргаж байдаг. Инфляц, өргөн хэрэглээний бараа өсөж байгаа энэ үед өөрийн хэрэгцээндээ мөнгөө зөв зарцуулах эсвэл дутаах нь танаас өөрөөс тань шалтгаалдаг. Үүнийг санхүүгийн шийдвэр гэж нэрлэдэг. Тэгвэл Улаанбаатар хотод хамгийн хямдаар хүнс болон хувцсаа бэлдэж болох талаар сурвалжиллаа.
“Шэньжөү-16” нисгэгчтэй сансрын хөлөг тойрог замд орсны дараа түүнийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны 16:29 цагт сансрын станцын “Тяньхэ” үндсэн бүхээгийн хажуу талын залгах хэсэгт амжилттай холбосон талаар Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн төслийн алба мэдэгджээ.
Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүүгээ монголын нийтлэлийн ертөнцөд зөв байрыг нь эзлүүлчих санаатай, бас өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад талаагдах мөрүүдээс авч ээлжит нийтэлээ босгов. Таалан соёрхоно уу!
НҮБ-ын веб сайтад БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийг багийг дахин онцолжээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын санаачилгаар 5 дугаар сарын 31-ний өдөр тус улсын нийслэл Жуба хотын "Грийнсуд" бага сургуулийн 100 орчим хүүхдүүдийг оролцуулсан хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгууллаа.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Монгол хүүхдүүд” арга хэмжээ 500 орчим хүүхдийн парадаар эхэллээ. Хүүхдүүд ханхүү, гүнж, торгон цэрэг, дамбо заан, алиалагч, анимэ, үлгэр, хүүхэлдэйн баатруудын дүрд хувирч, үндэсний хувцас, тугтай бүжиг, бөмбөр хөгжмөөр ялгаран Монголын хүүхдийн ордноос Сүхбаатарын талбай хүртэл алхсан юм.
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим зургаадугаар сарын 5-ны өдрөөс өмнө дефолт зарлахаас зайлсхийх хуулийн төслийг лхагва гарагт баталлаа.
Хүүхдийн баяраар болох үйл ажиллагаа болон хөтөлбөрийн мэдээллийг доорх QR кодыг уншуулан аваарай.
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Засгийн газрын захиран зарцуулах мөнгө дуусахад долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед Конгрессын Төлөөлөгчдийн танхим улсын өрийн дээд хязгаарыг өсгөх тухай хуулийн төслийн талаар лхагва гарагт санал хураах төлөвтэй байна.
Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна. Тодруулбал, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрлах Авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалт болон хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ. Агуу үйл хэргийг цааш нь авч явах гэгээнтэн учраас эмзэг, хэцүү үеийг туулна. Тийм учраас гэр бүлд нь бол маш эмзэг тусдаг юм байна.Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан.Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйХүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйБогино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйБаян-Өлгийд монгол хэлийг монгол хүн шиг цэвэр сайхан дуудлагаар ярьж чадахгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Хэл бол хэрэглээний асуудал. Уулын мухарт төрөөд уулынхаа мухарт дуусч байгаа хүнийг заавал орос, англиар ярь. Эсвэл монголоор цэвэр сайхан ярих ёстой гэдэг нь өөрөө бас нэг хүчирхийлэл. Түүнээс биш төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол хэлний мэдлэг, түвшин өндөр байх ёстой. Учир нь төрийн ажлыг төрийн хэл дээрээ тулгуурлаж явуулах учраас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст монгол хэлний мэдлэг, чадварын шалгуур тавих нь зөв. Харин энэ асуудлыг хэт дэвэргэж энгийн иргэдийг үймүүлээд байх шаардлагагүй ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйСайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө. Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа! Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХэзээ нэгэн цагт Монгол Улс энэ баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ганц үг ганхийлгэхгүй, тэр ч бүү хэл яагаад гэдгээ тайлбарлаж зүрхлэхгүй сууна гэж би лав төсөөлөөгүй. Харин ганцхан Батлан хамгаалахын сайд маань сэтгүүлчдийг дуудаж, арга хэмжээ зохион байгуулаагүй, жагсаал цуглаанд оролцоогүй, хөгжмөө ч өгөөгүй шүү гэж хэнд ч юм тайлагнав. Гэхдээ гадна, дотны амаргүй шахалт, дарамтанд орсон төр засгаа сайн ойлгож байгаа учраас шүүмжлэхгүй ээ. Бид одоо хоёр биш, гурван хөршийн дунд хавчуулагдсан байна. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй