Сурталчилгаа

Нийгэм, соёл

2500 хүүхдийн авсан ижий Ш.Цэрэнпүрэв

Эгэл гэдэг үгийг “Монгол хэлний тайлбар толь”-д энгийн жирийн гэсэн утгатай гэжээ. Тэгэхээр хүний тухайд бол энгийн иргэнийг л хэлж байна гэсэн үг.

7 өдрийн өмнө 11

Лю Ян: Задгай сансарт ажиллах нь эмэгтэй сансрын нисгэгчийн хувьд хүнд сорилт байсан...

Хятадын сансрын нисгэгч эмэгтэй Лю Ян 2022 оны зургаадугаар сарын 5-нд "Шэньжөү-14" сансрын хөлгөөр сансарт ниссэн юм. Лю Яны баг сансарт 183 хоног ажиллаж, Вэньтянь, Мэнтянь лабораторийн бүхээг, Тяньжөү-5 ачааны хөлөг, Шэньжөү-15 нисэгчтэй хөлгийг тойрог замд тосч авч холбох ажлыг гүйцэтгэж эх газар дахь удирдах төвийн дэмжлэгтэйгээр Хятадын сансрын станцын “T” хэлбэртэй үндсэн бүтцийг угсарч, гурван удаа бүхээгнээс гарч ажиллан, нэг удаа сансраас хичээл заажээ. Гэсэн ч Лю Ян зав чөлөөгөөрөө өдрийн тэмдэглэлээ хөтөлж байсан байна.

8 өдрийн өмнө 4

В.Путин Мариуполь хотод очжээ

МОСКВА. /RT/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Мариупольд ажлын айлчлал хийлээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Тэрбээр тус хотод нисдэг тэргээр хүрэлцэн очиж, хэд хэдэн газраар машинаар явж, хотын иргэдтэй уулзсан байна.

8 өдрийн өмнө 18

Казахстанд парламентын ээлжит бус сонгууль эхэлжээ

АСТАНА. /Kazinform/. Казахстаны Мажилис буюу парламентын доод танхимын ээлжит бус сонгууль эхэллээ. Өнөөдөр мөн орон нутгийн бүх шатны төлөөллийн байгууллага болох маслихатын депутатуудыг сонгоно.

8 өдрийн өмнө 4

"Мартахгүй, давтахгүй" хүчирхийллийн эсрэг жагсаал (Фото сурвалжилга)

Тэд 13 цаг хүртэл гарын үсэг цуглуулах, сайн дурын хүүхэд хамгаалагчдыг бүртгэж, элсүүлэх, нөлөөллийн ажил, мэдээллээ түгээгээд Чингэлтэй, Баянгол, СХД-үүдээр алхаж хүчирхийллийн эсрэг зурагт хуудас наах юм байна

9 өдрийн өмнө 3

АНУ, Европ, Японы томоохон банкнуудын хувьцааны ханш 16 хувиар унажээ

ЛОНДОН. /FT/. Америкийн “Silicon Valley Bank” (SVB) дампуурсан болон Швейцарын хоёр дахь том банк болон “Credit Suisse”-ийн асуудалтай холбоотойгоор АНУ, Европ, Японы томоохон банкнуудын хувьцааны ханш гуравдугаар сарын эхнээс хойш дунджаар 16 хувиар /мөнгөн дүнгээр 459 тэрбум ам.доллар/ буурсан гэж “Financial Times” сонин мэдээлжээ.

9 өдрийн өмнө 5

Олон улсын эрүүгийн шүүх В.Путинийг баривчлах зөвшөөрөл өгчээ

АМСТЕРДАМ. /BBC/. Нидерландын Хааг хотод байрладаг Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг, түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийг хамгаалах тусгай эрхт төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах зөвшөөрлийг баасан гарагт олгожээ.

9 өдрийн өмнө 18

The Times: Хүйтэн дайны үеийнх шиг нөхцөл байдал үүсэхээс Монгол Улс болгоомжилж байна

ЛОНДОН. /The Times/. Дэлхий ертөнц талцаж хуваагдах нь Монголтой адил улс орнуудад илүү хүндээр тусна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн “The Times” сонинд ярилцлага өгөх үеэрээ онцолжээ.

10 өдрийн өмнө 17

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 2023 оны шилдэг сонсогчид тодорлоо.

10 өдрийн өмнө 0

Францад маргаан дагуулсан хуулийн төслийг парламентад санал хураахгүй батлахаар болсныг мэдэгджээ

ПАРИС. /France24/. Францын Ерөнхий сайд Элизабет Борн тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас санал болгосон хуулийн төслийг парламентад санал хураалт явуулахгүй батлахаар болсныг мэдэгджээ.

10 өдрийн өмнө 3

Хятад ирэх 5 жилд ойн нөөцөө 2.4 сая га-гаар нэмэгдүүлнэ

БНХАУ-ын Ойн аж ахуй, нутаг бэлчээрийн газрын мэдээлж буйгаар тус улс "14 дүгээр 5 жил"-ийн төлөвлөгөөний хугацаан дахь ойн нөөцийн төлөвлөгөөг саяхан гаргасан байна. Уг хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойн нөөцөө нэмэгдүүлж, 2.4 сая га ойн нөөц шинээр бүрдүүлэн, модны эрэлт нийлүүлэлтийн зөрчлийг арилгах, аюулгүй байдлыг хангах, ойн нөөцийг чанартай хөгжүүлнэ гэж төлөвлөгөөнд дурджээ.

10 өдрийн өмнө 1

"Хятад маягийн шинэчлэл ба дэлхийн шинэ боломж" тусгай хөтөлбөр цацагдлаа

3-р сарын 14-нд Хятадын Төв Радио Телевизийн НҮБ дахь төв байрнаас зохион байгуулсан "Хятад маягийн шинэчлэл ба дэлхийн шинэ боломж" хэмээх тусгай хөтөлбөр нээлтээ хийлээ.

10 өдрийн өмнө 1

“Goldman Sachs”: АНУ-д хямрал болох магадлал 35 хувьтай

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Америкийн "Goldman Sachs" банкны эдийн засагчид банкны салбарын нөхцөл байдлаас үүдэлтэй "эдийн засгийн үр дагаврын" улмаас ирэх жил АНУ-д хямрал болох магадлалыг 35 хувьтай гэж үзэж байна.

10 өдрийн өмнө 2

ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалт болжээ

ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалт 3 дугаар сарын 15-ны орой цахимаар зохиогдож, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тусгай сэдвээр илтгэл тавьжээ.

11 өдрийн өмнө 5

Оюутан залуусыг дэмжих чиглэлд хамтран ажиллах Санамж бичиг байгуулав

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд дарга З.Төмөртөмөөгийн санаачилгаар НЗДТГ болон харьяа байгууллагуудын удирдлагууд их, дээд сургуулиудын оюутнуудтай цуврал уулзалт хийж буй. Энэ хүрээнд Соёл, урлагийн их сургууль /СУИС/-ийн оюутнууд, эрдэмтэн багш нартай уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн. Уг уулзалтын үеэр дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэхээр НЗДТГ, СУИС хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

11 өдрийн өмнө 0

Онцлох ишлэл

Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:
Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:

Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Баяраа:
Баяраа:

Манай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

Одоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:

Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй