Сурталчилгаа

Нийгэм, соёл

ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч даргаар хурандаа Ж.Өсөхбаяр томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хурандаа Ж.Өсөхбаярыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилсон тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт хурандаа Т.Буянбат уншиж сонордуулав. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо уг зарлигийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямбад гардуулан өглөө.

10 өдрийн өмнө 3

Индонезид газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэнэ

ЖАКАРТА. /Xinhua/. Индонезийн Засгийн газар Баруун Ява мужид болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст зориулан шинээр аюулгүй газарт олон зуун байшин барихаар төлөвлөж байна гэж тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах хороо ням гарагт мэдэгджээ.

10 өдрийн өмнө 0

Монгол улсын агаарын зайн 80 хувь шинэчлэгдлээ

Монгол Улсын агаарын тээврийн салбар энэ жил агаарын зайн цогц шинэчлэл хийснээ дэлхийд зарласан. Тодруулбал, Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, 2022 оны аравдугаар сарыг 06-ны өдрөөс ашиглаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын агаарын зайн 80 хувь нь шинэчлэгдэж, Монгол Улс агаарын зайн нийт 98 хувиа харж, удирдаж байна.

10 өдрийн өмнө 2

Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо

Хувь хүн болон байгууллага нь өмч хөрөнгө болон эзэмшиж буй банкны данстай холбоотой мэдээллээ өөрөө удирдах, мэдээллийн үнэн зөв, өөрчлөгдөөгүй байдлыг нотлох шаардлагатай тохиолдол их гардаг. Харин Голомт банк банкны салбарт анх удаа дижитал шилжилтийн гол технологиудын нэг болох блокчэйн технологийг ашиглан уг баталгаажуулалтыг түргэн шуурхай хийх боломжийг харилцагчдадаа олгож байна.

10 өдрийн өмнө 0

Шанхай, Бээжин болон Хятадын бусад хотод томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болжээ

БЭЭЖИН. /BBC/. Хятадад ковидтой тэмцэх засгийн газрын арга хэмжээг эсэргүүцэх нь улам нэмэгдэж, эсэргүүцэгчид улс төрийн шинжтэй, засгийн газрын эсрэг уриа лоозон барин жагсах болжээ. Өнгөрсөн амралтын өдөр Шанхай хотын гудамжинд олон мянган хүн жагссан бол Бээжин, Нанжин хотын их сургуулиудын оюутнууд жагсаал зохион байгуулсан байна.

10 өдрийн өмнө 3

С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна

Голомт банк нь нийт 103.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг олон нийтээс татан төвлөрүүлэхээр 80,402,743 ширхэг хувьцааг, нэгжийн үнийг нь 1,285 санал болгоод байна. Хувьцааны анхдагч зах зээлийн захиалга энэ сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор захиалгын хэмжээ нийт татан төвлөрүүлэх дүнгээс хэдийн даваад байгаа юм. Иймд андеррайтераар ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнээс хөрөнгө оруулагчдаас тавьж буй голлох асуултад хариулт авлаа.

10 өдрийн өмнө 0

Зам, талбайд 173.5 тонн бодис, 190 тонн давс цацаад байна

Нийслэлд арваннэгдүгээр сарын 27-ны 10:00 цагаас цас орж эхэлж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ зэрэг холбогдох байгууллагууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, мөн зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

10 өдрийн өмнө 0

Сайн сайхан ирээдүй тийш тэмүүлсэн хөршүүд

2021 онд сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд БНХАУ-д хийж буй энэ анхны айлчлал, нэг сарын өмнө хуралдсан ХКН-ын XX их хурлын дараа БНХАУ-д айлчилж буй дээд түвшний 6 дахь нь, мөн энэ хугацаанд гадаад улсын төрийн тэргүүний 3 дахь айлчлал болж байгаагаараа онцлог юм.

10 өдрийн өмнө 5

Дуучин болох мөрөөдлөө биелүүлж яваа бүсгүй

Хэн нэгний тухай сурвалжлахдаа заавал тэр хүнээ чухам хэн болохыг мэдэхийг хичээх нь сэтгүүлч бидний мэргэжлийн онцлог, нэг талаар үүрэг ч юм болов уу. Үүрэг гэдэг маань сурвалжлагынхаа гол баатрыг үгээр зурна гэсэн үг. Хэрэв зураачсан бол бийр, будгаа нийлж байгаад л ид шидийг бүтээдэг байх юм. Гэтэл хүнийг үгээр урлана гэдэг тун амаргүйн нэгэн. Нэг салбарын хэдэн хүнтэй уулзлаа гэхэд хоорондоо адилгүй өөр өөр дүр зураг санаанд буух жишээний.

10 өдрийн өмнө 0

Ц.Нямсүрэн: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй

“Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ дугаарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Ц.Нямсүрэнг урьж ярилцлаа.

10 өдрийн өмнө 1

Айл хүний амь нэг

Монгол Улсаас БНХАУ-д суух элчин сайд Т.Бадралын оролцсон нэвтрүүлэг

11 өдрийн өмнө 0

Байлдагч Я.Нямбаатар: Өөрийгөө цэрэг боллоо хэмээх мэдрэмж гайхалтай юм

Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид 2022 онд хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол боллоо. Тангараг өргөх ёслолыг үзэх сонирхохоор Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгаас байлдагч нарын аав, ээж, ахан дүүс, найз нөхөд нь хүрэлцэн ирсэн нь арга хэмжээг чимж, дайчдын сэтгэл ч ихэд хөдөллөө.

11 өдрийн өмнө 1

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Мүүн дэйнс” хамтлагийг Алтан гадас одонгоор шагналаа

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнав.

12 өдрийн өмнө 5

Даваа гарагт бүх шатны сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гарагт нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, нийслэлийн зарим байгууллагын албан хаагчдын 60-аас доошгүй хувийг гэрээс нь ажиллуулах, тодорхой гудамж, замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах зэргээр зохицуулалт хийхээр боллоо.

13 өдрийн өмнө 3

И.Маск “Twitter”-ийн хаагдсан хаягуудыг сэргээхээ мэдэгджээ

“Twitter” компанийн шинэ эзэн Илон Маск хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулсныхаа дараа ирэх долоо хоногоос эхлэн хууль зөрчөөгүй хэрэглэгчдийн хаагдсан хаягуудад “бүх нийтийг хамарсан өршөөл” үзүүлэхээ пүрэв гарагт мэдэгджээ.

13 өдрийн өмнө 1

Онцлох ишлэл

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

Таван шард байсан БГД 20-р хорооны нутаг дэвсгэрт байсан 4 давхар зочид буудлыг хятад эзнээс нь дээрэмдээд л авчихсан байгаа юм. Намайг хэвлэлээр ярьсны дараа дээрэмдүүлсэн хятад иргэний өмгөөлөгч ярьж, мэдүүлэг өгнө гэсэн. Бид ийм л имижийг өмнөх алдсан, дээрэмдүүлсэн хүмүүсээс уучлал гуйж, бүх зүйлийг шинээр эхлэмээр байна. Би үр хүүхдээ шударга нийгэмд, хэн нэг даргаас айдаггүй бизнес хийдэг, сурч боловсордог, ажил хөдөлмөр эрхэлдэг нийгэмд амьдруулахыг хүсч байна. Түүнээс прокурор асан шиг хэмхэрхий хуучин машин цуглуулж, хэзээ тэрийгээ эдэлж, ашиглана гэж баахан үл хөдлөх дээрэмдэж, цуглуулаад, ордны хажууд шантаажны мөнгөөрөө авсан 10 гаруй давхар оффисстой болчихсон. Би тэгж амьдрахгүй. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгэл зүйч М.Батхүү:
Сэтгэл зүйч М.Батхүү:

Хүн бол нийгмийн амьтан шүү дээ. Дахиад хэлье. Хэрэг өдөөсөн хүнийг хэдийгээр сэтгэцийн өвчтэй, эмгэгтэй гэх мэтээр ярьж л байна. Гэхдээ тэр хүн өнөөдрийн нийгмийн бүтээгдэхүүн. Сургуулийн орчинд ч ийм асуудал элбэг байдаг. Сурагчид нэгнийгээ ялгаварлах, гадуурхах, гадаад үзэмжид нь атаархах гэх зэргээр сэтгэл зүйн маш ноцтой асуудлууд үүсдэг. Нийгэм гэдэг бол нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах ёстой. Гэвч энэ байдал алдагдаад нийгэм анархист байдал руугаа орж байгаагийн илрэл энэ явдал болж байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хайр ойлгодоггүй хачин хүмүүс олширч байна аа. Нутаг орноо уул, уурхайгаас, бас геологийн хайгуулаас хамгаалсан улсыг “Хаяад нүүсэн нутгаа хайрлах хөдөлгөөнийхэн. Орхиод явсан нутгаа одоо л нэг их санадаг болж байгаа гарууд байна” гэлцэн хэл амаа билүүдэж байна гэнэ. Бүүр больчихоод “Салсан авгайгаа хүнтэй суулгадаггүй гаж донтон аятай” гэж хүртэл хэлж байна. -Хүйн холбоотой нутаг, хүүхэн хоёр тусдаа гэж тайлбарлаад ч нэмэр алга. Урдаас харин “Хүйн холбооноос илүү хүйсний холбоон дээр амьдрал үргэлжилдэг” гэсэн байвал яах вэ? Тэгэхээр цөмөөрөө хайраа батлах хэрэг гарлаа. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл:
Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл:

Шүүхээр дарга бүртгэгдвэл манай асуудал шийдэгчих юм л даа. Тийм учраас шүүхийн шийдвэрийг л биелүүлэх хэрэгтэй. Өөр юм байхгүй. Тухайн үед М.Тулгат, О.Цогтгэрэл хоёр тохироод л Их хурлаа хамт хийгээд шүүхийн шийдвэр биелүүлчихсэн бол өдийд манай залуус ард түмнээ манлайлчихсан ялалт өөд явж байх байсан юм. Ард түмэн бараг л нийтээрээ манай намыг дэмжихээр болчихоод байна. Сүүлийн 30 гаруй жил манай сонгогчид, МАН гэдэг живхээ норчихоор нь АН гэдэг хуурай живхээр солиод, тэр нь норчихвол эргээд хатаасан МАН гэдэг живхээ хийдэг байсан юм. Манай ард түмэн ардчиллыг ингэж ашиглаад сурчихсан. Өдгөө МАН гэдэг живх нь шал нойтон болчихоод хайраад болохгүй байна шүү дээ! ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ нүүрсний хулгай 2012 оноос эхтэй, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл бий. “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр одоо дуугарч эхэлж байгаа нь харамсалтай. Манай далд эдийн засгийн зонхилох хэсэг нь нүүрсний экспорт дээр байгаа нь үнэн. Бүртгэлгүй 6.5 сая тонн нүүрс гарч орлого нь 6.5 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа тухай мэдээллүүд гарч байна. Хэрэв энэ үнэн бол алдагдсан боломжийн өртгөөр өнөөдрийн тулгамдсан олон асуудлыг шийдэх боломж байлаа. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа мэдээлэл байна. Үнэн мөнийг тодруулж, төр засаг, ард түмэндээ мэдээлэх үүргээ гүйцэтгэх байх. Уг нь Монголд хилийн хяналт гэж байдаг байсан. Хаагуур тэр 2,200 машин хил гараад орж ирээд байдаг нь их сонин. Ер нь манайд сонин юм маш их болсон доо. Монголын авлига, хулгай "ардчилагдсан" гэдэг. Яагаад гэвэл түүнийг ил тод хийдэг болсон. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
"Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд:

Сайд, дарга гэдэг хүмүүс бизнес хийдэг хүнээс баян гэдэг ойлголт нийгэмд үүсчихсэн. Яагаад өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрсэн гэхээр бид 30 жилийн турш өмнөх удирдлагууддаа хэнд нь ч хариуцлага тооцож байгаагүй. Энэ нь маш том гажуудлыг бий болгочихсон. Буруутан нь сонгогчид. Бид мэдсээр байж сонголтоо хийсэн. Нийгэм мэдэмхий, мунхаг байвал төр засаг ч мөн тийм л байна шүү дээ. Монголчууд “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг. Яаж ч бодсон бурхан чөтгөрөөс дээр. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэдэг. Зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг. Өнөөдөр л сайхан найр хийчихвэл маргааш өлсөж үхэх нь хамаагүй гэсэн бодолтой. Бид аль буруу, аль урвагч, худлаа ярьдаг хүнээ шүтдэг, сонгодог нийгэм болчихсон. Улс орныг цөлмөж баяжсан хэнтэй ч хариуцлага тооцдоггүй. Нийтээрээ мэдлэг мэдээлэл муутай, салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг болчихсон. Ийм хандлагаа өөрчлөөгүй цагт хөгжил дэвшил биднээс хол байсаар мөхөх болно. Хэн нэгний ор хөнжлийн асуудалд хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгдөг. Танихгүй, таван үг сольж үзээгүй Путиныг шүтдэг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй