Сурталчилгаа

Нийгэм, соёл

AP: Э.Макроны түүхэн айлчлалаар чухал металл, Украины талаар голчлон хэлэлцлээ

УЛААНБААТАР. /AP/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалынхаа үеэр нэн чухал металлууд нийлүүлэх, Украинд өдүүлсэн Оросын дайны талаар голчлон хэлэлцлээ.

12 өдрийн өмнө 11

Сансрын нисгэгчдийн Саран дээр буулгах төхөөрөмжийг “Blue Origin” компани бүтээнэ

ВАШИНГТОН. /NASA/. “Artemis” хөтөлбөрийн хүрээнд 2029 онд сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах төхөөрөмжийг “Blue Origin” компани 3.4 тэрбум ам.долларын өртгөөр бүтээхээр болсныг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) цахим хуудсаараа мэдээлжээ.

12 өдрийн өмнө 2

Аргентинаас өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн яс олджээ

БУЭНОС-АЙРЕС. /CONICET/. Аргентинаас манай гараг дээр 90 сая жилийн амьдарч байсан өвсөн тэжээлт аварга том үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн чулуужсан яс олдсон талаар тус улсын Шинжлэх ухаан, технологийн судалгааны үндэсний зөвлөл мэдээлжээ.

12 өдрийн өмнө 1

“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг арга хэмжээнүүд хөвөрсөн 33 дахь удаагийн “Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

12 өдрийн өмнө 2

Дуучин Н.Чулуунхүү И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын уралдааны Гран при шагнал хүртжээ

Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаан Москва хотноо боллоо.

12 өдрийн өмнө 4

Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам /ССАЖЯ/-ны төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлах төслийн талаар санал солилцов.

12 өдрийн өмнө 2

Саудын Арабын хоёр сансрын нисгэгч ОУСС-ыг зорьжээ

ВАШИНГТОН. /DW/. Америкийн сансрын хувийн компани болох "Axiom Space"-ын зохион байгуулж буй хоёр дахь арилжааны нислэг Олон улсын сансрын станц /ОУСС/ руу ням гарагт хөөрчээ.

12 өдрийн өмнө 1

Япон Улс цацрагт бохирдсон усыг дур зоргоороо далайд цутгаж болохгүй гэжээ

Японы Засгийн газар "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Фүкүшимагаас хүнс экспортлон аюулгүй гэдгийг нотлохын сацуу Фүкүшимагийн цацрагт бохирдсон усыг далайд цутгахыг бүх улс оронд ойлгуулахыг хичээж байлаа.Гэвч энэ алхам нь олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй.

12 өдрийн өмнө 3

Хятад, Төв Азийн таван орны төрийн тэргүүн мэдээлэл хийжээ

Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт 5-р сарын 19-нд Ши Аний олон улсын хурлын төвд амжилттай хуралдаж, 19-ний үдээс өмнө Ши Аний олон улсын хурлын төвд Хятад, Төв Азийн таван орны төрийн тэргүүнүүд мэдээлэл хийжээ.

12 өдрийн өмнө 2

Голомт Банк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Бизнес форумд амжилттай оролцлоо

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас /EBRD/ энэ оны 5-р сарын 16-18-ны өдрүүдэд Узбекистан улсын Самарканд хотод “Investing in Resilience” буюу “Tогтвортой байдалд хөрөнгө оруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулсан Бизнес форумд Голомт банкны төлөөллүүд амжилттай оролцлоо.

12 өдрийн өмнө 0

Айлчлал Монгол, Францын харилцааны шинэ үеийг эхлүүлнэ

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан ХИС-ийн профессор Д.Уламбаяртай ярилцлаа

12 өдрийн өмнө 2

“Quad”-ын удирдагчид уулзлаа

ХИРОШИМА. /Kyodo/. Япон, Австрали, АНУ, Энэтхэг буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-нд ("Quad") оролцогч орнуудын удирдагчдын уулзалт бямба гарагт болжээ.

13 өдрийн өмнө 1

Хятад, Төв Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтын гол мессеж юу байв?

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төв Азийн таван орны төрийн тэргүүн нартай 5 сарын 17-18 өдрүүдэд хэлэлцээ хийлээ.

13 өдрийн өмнө 4

Цасан шуурганд 1 хүн нас барж, 8 хүн алга болоод байна

Зүүн аймгуудын нутгаар 2023 оны 05 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 10 суманд 127 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй болсноос 118 иргэнийг эсэнд олсон бол нэг иргэний цогцсыг олж, 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

14 өдрийн өмнө 3

БНСУ-ын Ерөнхийлөгч Японд хүрэлцэн иржээ

ХИРОШИМА. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хирошимад баасан гарагт хүрэлцэн иржээ.

14 өдрийн өмнө 1

Онцлох ишлэл

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц:
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц:

2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ. Агуу үйл хэргийг цааш нь авч явах гэгээнтэн учраас эмзэг, хэцүү үеийг туулна. Тийм учраас гэр бүлд нь бол маш эмзэг тусдаг юм байна.Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан.Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Азийн тэргүүн найрагч
Азийн тэргүүн найрагч "Бодь сэтгэл, эв хамт ёс" ганцаарчилсан хөдөлгөөний тэргүүн, зохиолч, найрагч Дамдинсүрэнгиин Урианхай:

Хүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Б.Лакшми:
Эдийн засагч Б.Лакшми:

Богино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Баян-Өлгийд монгол хэлийг монгол хүн шиг цэвэр сайхан дуудлагаар ярьж чадахгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Хэл бол хэрэглээний асуудал. Уулын мухарт төрөөд уулынхаа мухарт дуусч байгаа хүнийг заавал орос, англиар ярь. Эсвэл монголоор цэвэр сайхан ярих ёстой гэдэг нь өөрөө бас нэг хүчирхийлэл. Түүнээс биш төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол хэлний мэдлэг, түвшин өндөр байх ёстой. Учир нь төрийн ажлыг төрийн хэл дээрээ тулгуурлаж явуулах учраас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст монгол хэлний мэдлэг, чадварын шалгуур тавих нь зөв. Харин энэ асуудлыг хэт дэвэргэж энгийн иргэдийг үймүүлээд байх шаардлагагүй ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Сайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө. Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа! Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ажиглагч Д.Цэрэнжав:
Ажиглагч Д.Цэрэнжав:

Хэзээ нэгэн цагт Монгол Улс энэ баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ганц үг ганхийлгэхгүй, тэр ч бүү хэл яагаад гэдгээ тайлбарлаж зүрхлэхгүй сууна гэж би лав төсөөлөөгүй. Харин ганцхан Батлан хамгаалахын сайд маань сэтгүүлчдийг дуудаж, арга хэмжээ зохион байгуулаагүй, жагсаал цуглаанд оролцоогүй, хөгжмөө ч өгөөгүй шүү гэж хэнд ч юм тайлагнав. Гэхдээ гадна, дотны амаргүй шахалт, дарамтанд орсон төр засгаа сайн ойлгож байгаа учраас шүүмжлэхгүй ээ. Бид одоо хоёр биш, гурван хөршийн дунд хавчуулагдсан байна. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй