Сурталчилгаа

Нийгэм, соёл

В.Зеленский “Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно

ХИРОШИМА. /Kyodo/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 21-нд “Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж албаны хүмүүс баасан гарагт мэдээлжээ.

14 өдрийн өмнө 8

Цасан шуурганы үеэр төөрсөн 104 иргэнийг эсэн мэнд олжээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 19-ний өглөөний 06:00 цагаас зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий , Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурлаа.

14 өдрийн өмнө 3

Токиогийн хөрөнгийн биржийн гол индекс 32 жилийн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ

ТОКИО. /NHK/. Токиогийн хөрөнгийн биржийн баасан гаргийн арилжаа дахин өсөлттэй эхэлж, Японы тэргүүлэх 225 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “Nikkei” индекс сүүлийн 32 жилийн дээд үзүүлэлтийг шинэчилжээ. Уг индекс долоон өдөр дараалан өссөн байна.

15 өдрийн өмнө 1

Хятад, Төв Азийн хамтын ажиллагааны шинэ эрин үе

Хятад, Төв Азийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Ши Ань хотод өчигдөр эхэлж, өнөөдөр үргэлжилж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг хурлыг даргалж, Төв Азийн таван орны удирдагчидтай хамтын ажиллагааны талаар зөвшилцөж, хэтийн төлвиг зураглаж буй юм.

15 өдрийн өмнө 8

Италид үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

РОМ. /Anadolu/. Италийн зүүн хойд бүс нутагт үер болсны улмаас амиа алдсан хүний тоо 13 болж нэмэгдсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

15 өдрийн өмнө 4

В.Зеленский Европын зарим оронд айлчилсан зорилго юу байв?

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Итали, Герман, Франц, Их Британи улсаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр айлчилж, удирдагчидтай нь уулзлаа. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ айлчлал Оросын эсрэг сөрөг давшилтад шаардлагатай шинэ зэвсэг авах зорилготой байсан байна.

15 өдрийн өмнө 7

Титаник хөлгийн анхны бүрэн хэмжээний “3D” зургийг бүтээжээ

ЛОНДОН. /ВВС/. Эрдэмтэд Атлантын далайн ёроолд 3800 метрын гүнд буй Титаник хөлөг онгоцны үлдэгдлийн анхны бүрэн хэмжээний дижитал зургийг бүтээжээ.

15 өдрийн өмнө 1

CGTN экологитой холбоотой санал асуулга явуулжээ

Хятадын Төв Радио Телевизийн дэргэдэх CGTN мэдээллийн агентлаг дэлхийн интернет сүлжээ ашиглагчдыг хамруулан явуулсан санал асуулгаас үзвэл, 90 гаруй хувь нь Хятадын экологийн хөгжил, засаглал, хичээл зүтгэлийг сайшааж, экологийг хамгаалах Хятад улсын үзэл баримтлалыг үнэлсэн байна.

15 өдрийн өмнө 0

АНУ-ын өрийн дээд хязгаарын талаарх нааштай мэдэгдэл газрын тосны үнийг өсгөв

НЬЮ-ЙОРК. /Investor/. АНУ-д өрийн таазтай холбоотой хэлэлцээ нааштай болох төлөвтэй байгаатай холбоотойгоор лхагва гарагт газрын тосны фьючерс хэлцлийн үнэ өсжээ.

16 өдрийн өмнө 3

Ши Жиньпин, Садыр Нургожоевич Жапаров нар хэлэлцээ хийв

Өнөөдөр 5 сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцон, Хятадад төрийн айлчлал хийж буй Киргизийн Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровтой ШиАнь хотод хэлэлцээ хийлээ.

16 өдрийн өмнө 3

Тавантолгойн Бор тээг гэдэг хэсгийг Хятадын компани эзэмшчихэж гэв

“Эрдэнэс Таван толгойн 1072 хувьцаа эзэмшигчдийн ордыг гадаадын компанид худалдсан тухай” ЭТТ-н Уурхайн төсөл хариуцсан ерөнхий инженер Ц.Төмөрсүх баримттай мэдээлэл дэлгэлээ.

16 өдрийн өмнө 9

Монтана “TikTok”-ийг хориглосон АНУ-ын анхны муж улс болжээ

ВАШИНГТОН. /Reuters/. Монтана муж улсын захирагч Грег Жанфорте Хятадын “TikTok” аппликейшнийг хориглох тухай хуульд лхагва гарагт гарын үсэг зурснаар ийм шийдвэр гаргасан АНУ-ын анхны муж улс боллоо.

16 өдрийн өмнө 0

Өнгөрсөн жил тарьсан моддын ургалт 90 гаруй хувьтай байна

Бүх нийтээр мод тарих өдөр болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах ажил тавдугаар сарын 13-20-ны хооронд үргэлжилж байна. Нийслэлийн хувьд энэ жил найман байршилд мод тарьж, арчилж буй юм.

16 өдрийн өмнө 0

Голомт банк ажилтнуудынхаа цалинг 30 хүртэл хувиар нэмэгдүүллээ

Голомт банк ажилтнуудынхаа цалинг 2023 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн 30 хүртэл хувиар нэмэгдүүллээ.

16 өдрийн өмнө 0

Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны уулзалт болно

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

16 өдрийн өмнө 0

Онцлох ишлэл

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц:
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц:

2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ. Агуу үйл хэргийг цааш нь авч явах гэгээнтэн учраас эмзэг, хэцүү үеийг туулна. Тийм учраас гэр бүлд нь бол маш эмзэг тусдаг юм байна.Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан.Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Азийн тэргүүн найрагч
Азийн тэргүүн найрагч "Бодь сэтгэл, эв хамт ёс" ганцаарчилсан хөдөлгөөний тэргүүн, зохиолч, найрагч Дамдинсүрэнгиин Урианхай:

Хүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Б.Лакшми:
Эдийн засагч Б.Лакшми:

Богино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Баян-Өлгийд монгол хэлийг монгол хүн шиг цэвэр сайхан дуудлагаар ярьж чадахгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Хэл бол хэрэглээний асуудал. Уулын мухарт төрөөд уулынхаа мухарт дуусч байгаа хүнийг заавал орос, англиар ярь. Эсвэл монголоор цэвэр сайхан ярих ёстой гэдэг нь өөрөө бас нэг хүчирхийлэл. Түүнээс биш төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол хэлний мэдлэг, түвшин өндөр байх ёстой. Учир нь төрийн ажлыг төрийн хэл дээрээ тулгуурлаж явуулах учраас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст монгол хэлний мэдлэг, чадварын шалгуур тавих нь зөв. Харин энэ асуудлыг хэт дэвэргэж энгийн иргэдийг үймүүлээд байх шаардлагагүй ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Сайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө. Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа! Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ажиглагч Д.Цэрэнжав:
Ажиглагч Д.Цэрэнжав:

Хэзээ нэгэн цагт Монгол Улс энэ баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ганц үг ганхийлгэхгүй, тэр ч бүү хэл яагаад гэдгээ тайлбарлаж зүрхлэхгүй сууна гэж би лав төсөөлөөгүй. Харин ганцхан Батлан хамгаалахын сайд маань сэтгүүлчдийг дуудаж, арга хэмжээ зохион байгуулаагүй, жагсаал цуглаанд оролцоогүй, хөгжмөө ч өгөөгүй шүү гэж хэнд ч юм тайлагнав. Гэхдээ гадна, дотны амаргүй шахалт, дарамтанд орсон төр засгаа сайн ойлгож байгаа учраас шүүмжлэхгүй ээ. Бид одоо хоёр биш, гурван хөршийн дунд хавчуулагдсан байна. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй