Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс оросын Фейгин Live, украины Telegram Freeдом, Секрет Инфо сайт, оросын “Россия-1” ТВ-ийн “Вечер с Владимиром Соловьёвым” хөтөлбөр, америкийн Foreign Policy сэтгүүл, ОХУ-ын Засгийн газрын дарга асан Михаил Касьянов, оросын судлаач Андрей Пионтковский, Украины ҮАББХЗ-ийн нарийн бичгийн дарга Алексей Данилов нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Учир нь Чингис хааныг аугаа их соёл иргэншил түгээгч, The Sacred оюун ухаантай хүн, хүн төрөлхтөний гайхамшигт элч гэдгийг нотлож, баталгаажуулсан тул үүнийг бид хүндэтгэн хүлээн авч хүн төрөлхтөний соёл иргэншлийг хүндэтгэх гэдэг үүднээсээ 17 дугаар бүлгийг нэмж, хүн төрөлхтөний энэ аугаа соёл иргэншилтэй яаж харилцах тухай юм аа бичиж, тэмдэглэх хэрэгтэй байгаа юм
Монгол зан үйл, хувцас хоол унд, ор дэр, хүн төрөлхтний анхдагч байх нигууртай. Даварсан санаа бодол гэх хүн байж болно. Гэхдээ түүхэн үнэн, бодит зүйл дээр тулгуурлан ийм дүгнэлт хийсэн гэдгээ хэлье.
Хойд хөрш маань Украины нацизмыг ялах дайнд биш, харин “мафийн клануудын дайн”-д далдуур бэлтгэж байгаа тухай оросын сөрөг хүчнийхэн баримт дэлгэн ярина. Орос даяар орон нутгийн өөрийгөө хамгаалах цэрэгтэй болж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хүнд суртал, хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид буудал барьсан талаар экологич Д.Туяа мэдээлэл хийлээ.
“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгаар Үндсэн хуулийг шинээр батлах гэж байна гэсэн хардлага олон нийтийн дунд байна. Энэ талаар тус санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатараас тодрууллаа.
“Авто ертөнц” буландаа приус машины загваруудын ялгаа, тохиргоог “Car doctor” авто засварын газрартай хамтран хүргэж байна.
Монголчууд бидний амьжиргааг тодорхойлдог алт, зэс, нүүрс гэх мэт гол эрдэс баялгуудын үнэ ханш 2023 онд өсөх нь тодорхой гэсэн өөдрөг таамаглалуудыг шинжээчид дэвшүүлж байгаа бол төмрийн хүдрийн үнэ урьдын түвшинд хэвээр байх эсвэл доошилж ч магадгүй байна.
Стратегийн судалгааны хүрээлэнгийн Эдийн засаг, аюулгүй байдлын төвийн дарга Н.Энхбаяртай ярилцлаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ. Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Казахстаны залуучууд Чингисийн хөвүүд болон шадар жанжнуудынх нь нэрийг ч бас казах нэр гэжээ. Гагцхүү энэ бүхнийгээ нотолсонгүй.
“Асуудал-Шийдэл: Эрүүл мэнд” буландаа хөндсөн. Тэгвэл энэ удаад өнөөдөр манай улсад худалдаалагдаж буй эмийн чанар болоод хараа хяналт ямар түвшинд байгаа тухай хөндөхөөр бэлтгэлээ.
Дэлхийн коксжсон нүүрсний хамгийн том орд болох Эрдэнэс Тавантолгой (ЭТТ) олон жил монголчуудын анхаарлын гадна байсаар ирсэн хачирхалтай түүхтэй. Гэвч саяхнаас газар авсан нүүрсний хулгайн “буян”-аар олны анхааралд зүй ёсоороо орж байна.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийнхөө оролцсон АН-ын даргын цахим сунгааг луйвар гэж үзэн, шалгуулахаар цагдаагийн байгууллага болон АТГ-д хандсан. Мөн Улсын Дээд шүүхэд С.Эрдэнийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байх” агуулгатай албан бичгийг хүргүүлээд буй билээ.
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцийн бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа нийгмийн бүх хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах ялангуяа, хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлсон.
Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйЭдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал амаргүй байгааг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг байна. Нэгд, инфляцийн түвшин өндөр байна. Сүүлийн 15 сарын туршид инфляци 10 хувиас доош буусангүй. Үүнтэй хавсарсан нэг зүйл бол валютын ханш. Өнгөрсөн оны хоёр сард нэг ам.долларын албан ханш 2850 төгрөг байсан. Өнөөдөр 3490-д хүрчихээд байна. Жил орчмын хугацаад монгол төгрөг гадаад валютын эсрэг 20 гаруй хувиар суларлаа.Ханшийн сулрал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа. Дараагийн шинж тэмдэг бол гадаад өрийн асуудал. Монгол Улсад санхүүгийн зах зээл төдийлөн сайн хөгжөөгүй учраас гаднаас зээл авдаг. Нийт зээлийн 95 хувь нь гадаад валютаар авсан зээл. Тэгэхээр ханш, үнийн өсөлт, гадаад өр төлбөртэй холбоотой том хүндрэл эдийн засагт бий болчихоод байна. ( "Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй-Засгийн газрын гишүүн учраас Засгийн газрынхаа эсрэг ярьж болохгүй. Гэхдээ Засгийн газар ямар байр суурьтай байсныг хэлье. Би Засгийн газарт эргэлзсэн байр суурьтай байсан. Олонхийн шийдвэр гарсан учраас дагахаас өөр аргагүй. Хууль нь тийм байна лээ. Яагаад эргэлзсэн гэхээр цаг үе нь болоогүй юм биш үү гэдэг асуудлыг тавьсан. Кибер халдлагын асуудал байгаа. Янз бүрийн өнгөт хувьсгалуудыг ашиглаж хийдэг юм байгаа шүү дээ. Энэ чиглэлээр бодитой ажлууд байгаа. Гэхдээ иргэдийн зарим нэг шүүмжлэлтэй хандсан хуудсыг хаах зүйл байж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байна. Хэрвээ Ерөнхийлөгчийн хориг орж ирвэл хүлээж авна. ( news.mn сайт)
Дэлгэрэнгүй“Хүүхдийг сургахаасаа түрүүлж хүн болго Хөгшдийг тэжээхээсээ урьдаж асар” гэж Буддын философид байна. “Хүн болоогүй хүнд эрт эрдэм боловсрол эзэмшүүлэх юм бол босоо ороолонд алтан шүд хийгээд босгосонтой адил” гэж гүүш Чойлувсанжав гуай минь айлджээ. Хүн болоогүй хүнэнцрүүд эрх мэдэлд хүрэхээрээ албин зангаар авирлаж, аль бүтэхгүй болгоныг сэдэх явдал дэлхий даяар л байх юм даа. Хүн нэрээ, тогос өөдөө” гэж сайн, муу нэр нь хүний өөр рүүгээ буян эсвэл буг юүлсэнэ үү гэдгээс л шалтгаална. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанай С.Эрдэнэ дарга хүнээр тоглож сураад байгаа шүү дээ. Урьд нь М.Тулгатад тамга өглөө л гэсэн. Бодит байдалд тамгаа өгөөгүй. С.Эрдэнэ бол 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсан хүн. Ардчилсан тогтолцоотой улс оронд сонгуульд авч орсон намын дарга нь сонгуульд ялагдах юм бол хариуцлагаа хүлээж ажлаа өгдөг. Зууралдаж, заваардаггүй. М.Тулгатад тамгаа өгсөн боловч араас нь баахан бичиг өгөөд дээд шүүхээс нэрийг нь татсан. Д.Ганбат гишүүнийг дарга болгож батламж өгч байх шиг. Урлагийн авьяастан тодруулж байгаа биш шүү дээ. Иймэрхүү байдлаар хүмүүсийг хуурч, будилуулаад байгаа нь харамсалтай санагддаг. Аман дээрээ үнэт, зүйл зарчим ярьчхаад нам нь эвлэрч нийлэх гэж байхад дүрмийн бус гэж тайлбарладаг байж болохгүй. Дээд шүүхээс С.Эрдэнийг “Та дарга биш” гээд байхад “Би АН-ын дарга” гэж батламж тараагаад байгаа нь зарчимгүй хэрэг юм. (news.mn сайт)
ДэлгэрэнгүйЭрх баригчдын зүгээс ялангуяа Ерөнхий сайдын учирлаад байгаа засаглалын тодорхой бус байдал төрийн хэрэгт гацаа саад тотгор учруулдаг тэр нь хүндээ биш тогтолцоонд байна гэсэн санааг анхаарч үзэх тал байж магадгүй. Өөрөөр хэлбэл, хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай болчихоод байна гэх яриа байдаг. Тэгвэл ийм байдал яагаад үүсэв гэдэгт юуны өмнө анхаарал хандуулах ёстой юм. Манай Ардчилсан Үндсэн хуулийн маань язгуур үзэл баримтлалаар бол манай улсын Ерөнхийлөгч чинь “Эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэдлийн Ерөнхийлөгч” юм шүү дээ. Манайхан л болсон хойно дарга шүтэх дэмийрэлдээ хөтлөгдөн төрийн гурван өндөрлөг энэ тэр гэж Үндсэн хуульд байхгүй нэр томьёо хүртэл гаргаж ирж өргөмжлөөд байна. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй