Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр дулааны станц болон шинэ суурьшлын бүс дэх мах, хүнсний ногооны зоорь болон ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.
БЭЭЖИН. /TASS/. Ложистикийн хамтарсан дэд бүтэц болох Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах ажлыг талууд эрчимжүүлэх ёстой гэж БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны гадаад хэрэг эрхэлсэн хорооны тамгын газрын дарга, Гадаад хэргийн сайд Ван И Москвад болсон гурван талын аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалтын үеэр мэдэгдлээ.
НЬЮ-ЙОРК. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль лхагва гарагт Умард Солонгос, ОХУ-ын цэргийн хамтын ажиллагаатай холбогдуулан хатуу анхааруулга өгч, тус хоёр улсын хооронд зэвсгийн наймаа хийх нь Өмнөд Солонгос руу чиглэсэн “шууд өдөөн хатгалга” болно гэдгийг мэдэгдлээ.
Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагаар АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт тэргүүтэй дэд нарга нар, АЭХ-ны удирдлагууд мэдээлэл хийлээ.
ЛОНДОН. /Financial Times/. Дэлхийн улс орнуудын нийт өр энэ оны эхний хагасын байдлаар 307 их наяд ам.долларт хүрснийг Олон улсын санхүүгийн судалгааны хүрээлэнгийн (Institute of International Finance, IIF) мэдээлэл харууллаа.
НҮБ. /TASS/. Японы Засгийн газар ирэх долоо хоногт инфляцтай тэмцэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн арга хэмжээний хөтөлбөрийн гол заалтуудыг боловсруулахаар төлөвлөж байгаа тухай Ерөнхий сайд Кишида Фүмио НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцсоныхоо дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
ВАРШАВ. /DW/. Польш улс Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, өөрийн батлан хамгаалахын салбарт анхаарлаа түлхүү хандуулна гэж тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравецкий лхагва гарагт мэдэгдлээ.
АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой айлын талын хүсэлтээр хоёр талын уулзалт хийв.
МОСКВА. /interfax/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгыг хүлээн авч, ирэх сард Хятадад айлчлах үеэрээ “Бүс ба Зам”-ын чуулга уулзалтад оролцоно. Энэ тухай тэрбээр Москвад БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзахдаа мэдэгдлээ.
БАКУ. /ВВС/. Салан тусгаарлагч арменичууд бууж өгснөөс хойш хэдэн цагийн дараа Уулын Карабахын нутаг дэвсгэрт манай улсын бүрэн эрхт байдлыг сэргээлээ гэж Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев лхагва гарагт мэдэгджээ.
X зууны Монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна.
МҮХАҮТ-ын XXI их хурал өнөөдөр болж байна.
ТОКИО. /TASS/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх Африк тивийн төлөөллийг өргөжүүлэх, түүнчлэн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа Японы Ерөнхий сайд Кишида Фүмио илэрхийллээ.
ПАРИС. /AFP/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хаан III Чарльзын Францад хийх төрийн айлчлал лхагва гарагт буюу өнөөдөр эхэлнэ. Тэрбээр зургаан сарын өмнө Францад болсон эмх замбараагүй байдлын улмаас айлчлалаа хойшлуулахаас аргагүйд хүрчээ.
Хүн инээдэг мал инээдэггүй. Хүн ичдэг мал ичдэггүй. Тэнэгрэл ичихгүй болгодог. Адгуус шиг ичдэггүй хүн инээдмийн бай-амьтны адаг адсаганы шороо болсон ч нүүр нь улайдаггүй. Ширэн нүүртэй тийм гудиггүй гөлгөрүүд эрх баригчдын дунд олон бий. Үүний тод жишээ-Женко. Хар буруу санаагаар төмөр замаа 10 гаруй жил гацааж, ерөнхий сайдын мэдэгдсэнээр 80 ихнаядын ашиг хаасны гайгаар ядуурсан борчууд дэлбэрэхдээ тулаад байхад Женко “өөрийгөө магтах аян” улс даяар өрнүүлж, тараасан тав арван цаасандаа алга тосогчдыг “сонгогчид намайг шүтэж байна” гэж хэнэг ч үгүй өөрийнхөө цолыг өөрөө дуудан өөрийгөө рекламдаж явна. Түүнд хууртдаг мал тасардаггүй тул тэрбээр УИХ-д шургаж ялаас мултрах горьдлого өвөрлөж яваа оргодол. Түүнд өөр нуувч үлдээгүй. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМонголын барилгын салбар маань эргэлзээнд орсон. Энэ салбарт тооны машин барьсан хүүхдүүдтэй бид өрсөлдөж мэдэхээр болсон. Бартер ярьсан, тооны машин барьсан, чанар огт ярьдаггүй нөхөд. Ямар ч хамаагүй материалаар нэг барилга босгоод, гоё обой, шармал бариул хадаж, гялтгар гэрэл зүүгээд, гялтайсан ханын тавилга хийж өгөөд зарах. Хүн харахад үнэхээр гоё. Гэтэл чанартай барилгын үндэс нь хийц. Дэд бүтэцдээ чанар нь байдаг. Би барилгын бизнест голлон чанартаа анхаарч хөрөнгө оруулалтаа хийдэг. Барилга гэдэг дор хаяж 40, 50 жилээр чанараа даагаад явдаг. Байшин нурвал хэн хариуцлага хүлээх вэ. Барилгын салбарынхандаа одоо хэлдэг юм. Хятадын Ван овогт, Солонгосын Ким овогт Монголд ирээд баахан хороолол барьж зарчихаад явчихаж байна. Баталгаа нь хэн байх вэ. Асуудал үүсэхэд тэр хоёрт хариуцлага тооцож чадах уу. Баривчилж авчраад хохирлыг нь төлүүлж, хорьж цагдаж чадах уу. Гадаадын хөрөнгө оруулалт маш чухал, үнэхээр хэрэгтэй байна. Гэхдээ хөрөнгө оруулалт хэлбэрээр нь ашиглах ёстойгоос биш гадны хүн өөрөө барьж босгоод, зарж, борлуулах нь буруу гэж. Ерөөсөө хариуцах эзэнгүй болгочихсон. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйСарвайсандаа бүрэн хүрээгүй талаасаа амны хишиг дутуу ч улаан гараараа могой бариагүйн тухайд азтай дарга нар солигдсоор “бөкъ тэкъ” нөхөр үлдсэн нь энэ Д.Сумъяабазар. Олон жил хураасан асуудлын хур баас, үе үеийн дарга нарын цэрвэсэн могой үер болон урсч ирэх нь тэр. Азгүй золиг. Түүний өмнө хоёр зам байна. Аварга болж үзлээ, гишүүн болж үзлээ, сайд болж үзлээ, хотын дарга болж үзлээ... за бас мисс авгайтай байж үзлээ. Хаваасаг биш үү? Сонгодог утгаараа, “Мавр үздгээ үзлээ, мавр одоо явж болно”. Энэ бол Сумъяа маврын зам. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй.. Энх тайвны гүүрний зүүн талын Дунд гол ... Энд ямар ч барилга байх ёсгүй, голын ай сав, дэнж учраас зөвхөн мод тарьж, тохижуулж, цэцэрлэг, мэргэжлийнхэн хэлбэл усан сан байгуулах хэрэгтэй. Эндээс Сэлбийн сэргэлт эхлэх ёстой. Одоо баригдаад дуусч буй “Авлига” хороолол, баригдаж эхэлсэн усан парк гэгч бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг. Саяхан дараачийн барилгын суурийг тавиад даапаалж сууцгаана. Буулгах нэртэй хоёр блокийг хүртэл шүүхээр авч үлдэхийг санаархжээ. Дунд голын хөндийд багтахгүй их шунал. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОросууд андуурч бөмбөгдсөнийг нүдээр үзэж, өөрсдөө шархдаж, арай чүү амь мултарсан манай дарга цэргүүд өршөөлгүй харгис тэр цагт айгаад үнэнийг хэлж зориглоогүй нь аргагүйдэл юм биз. Харин ЗХУ, БНМАУ цагаатгасан орлогч жанжныхаа эмгэнэлт хувь заяаг бүр ардчиллын үед ч тоож дурсах хүн Монголоос гараагүй нь гашуун. Ямар ч гэмгүй атлаа хэлмэгдсэн хүүдээ гашууддаггүй ард түмэн ажээ бид. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйӨнгөрсөн бар жилийн аравдугаар сарын дундуур Канадын Сенатын дарга Жорж Фюри Монголын Оюу толгойн уурхайд зочилсон тухай Оросын зарим хэвлэл ялимгүй хачирхаж мэдээлэв. Хойд мөсөн далайн өврөөс Монголд төрийн айлчлал хийж яваа гэх мөртлөө говь цөл дэхь нэгэн уурхайд очсон гэх аястай. Энэ айлчлалын тухайд манай өмнөд хөршийн хэвлэлийн мэдээ ч жир биш. Хоёр хөршийн хувьд ч, манайд ч мөнөөх их тахлын эрсдэл оршсон хэвээр асан тэр ахуйд Канадын Сенатын дарга Монголдайлчилсан нь анхаарал татсан гэж ойлгож болох. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй