Сурталчилгаа

Улс төр, эдийн засаг

Грекийн Тээврийн сайд огцорчээ

АФИН. /AMNA/. Грекийн төв нутагт мягмар гарагт галт тэрэг осолдсоны улмаас олон хүн амиа алдсан харамсалтай явдалтай холбогдуулан тус улсын Дэд бүтэц, тээврийн сайд Костас Караманлис лхавга гарагт албан тушаалаасаа огцорчээ. Ослын улмаас 36 хүн амиа алдсан байна.

19 өдрийн өмнө 0

“Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар Энэтхэгт уулзаж байна

ШИНЭ ДЕЛИ. /VOA/. Украины дайнаас үүдэлтэй геополитикийн хурцадмал байдал даамжирч, дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын харилцан зөвшилцөх хүчин чармайлтад хүндрэл учруулж байгаа энэ үед “Хорийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо уулзаж байна.

19 өдрийн өмнө 1

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсад ажлын айлчлал хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсад 2023 оны 02 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд ажлын айлчлал хийв.

19 өдрийн өмнө 4

С.Эрдэнэ намынх нь гэрчилгээг өгөхгүй байгаа тул АН-аас Улсын Дээд Шүүхэд ханджээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяраас Улсын дээд шүүхэд 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл ирүүллээ.

19 өдрийн өмнө 13

Л.Гантөмөр: УИХ аль болох хурдан тарах ёстой...

Бид бол УИХ аль болох богино хугацаанд үйл ажиллагаагаа дуусгаад дараагийн парламент бүрдэхгүй бол энэ их хурал ажил хийж чадахгүй байна шүү дээ. Бид ийм бодолтой байна

19 өдрийн өмнө 42

Намуудыг “шилэн” болгох Ерөнхий сайдын санаачилгыг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Эх орончдын өдөр”-т зориулсан “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Тус хуралд улс төрийн 17 намын удирдлагууд болон эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид уригдаж, улс төрийн намуудын шинэчлэл, сонгуулийн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.

19 өдрийн өмнө 7

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

20 өдрийн өмнө 3

Д. Амарбаясгалан: Эх орончдын алдар улам улам бадартугай!

ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

20 өдрийн өмнө 14

Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болжээ

“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн тус арга хэмжээнд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

20 өдрийн өмнө 11

Туркийн Ерөнхийлөгч байгалийн гамшигт өртсөн бүсийг сэргээн босгохоо амлажээ

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын эхээр хүчтэй газар хөдлөлтөд өртсөн зүүн бүс нутгаа сэргээн босгохоо мягмар гарагт амлажээ.

20 өдрийн өмнө 0

Т.Доржханд: Хөгжлийн банкны хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхийн шатанд хаалттай хэлэлцэж, ял завшихаас сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.

20 өдрийн өмнө 4

С.Эрдэнэбат: Цалин 5 сая болчихвол Монголчуудын амьдрал бодитоор сайжирна

МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 өдрийн өмнө 23

"Cobra Gold" олон улсын цэргийн сургуулилалт эхэллээ

БАНГКОК. /TASS/. Зүүн Өмнөд Азидаа хамгийн томд тооцогддог "Cobra Gold" (Кобра Гоулд) олон улсын цэргийн 42 дахь удаагийн сургуулилалт Тайландад мягмар гарагт буюу өнөөдөр албан ёсоор эхэллээ.

21 өдрийн өмнө 2

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Японы NHK телевиз онцолжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1994 онд ЖАЙКА-гийн төслийн хүрээнд Японд очиж байсан талаарх нэвтрүүлэг Японы “NHK World” сувгаар гарчээ.

21 өдрийн өмнө 14

Жүжигчин Д.Сосорбарам АН-ыг хагалан бутаргах хүслээ ил илэрхийлж эхэллээ

2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ын дарга Л.Гантөмөрийг албан ёсоор бүртгэж, АН-ын хуваагдал гэгч эцэс болсон билээ. Гэвч иргэн С.Эрдэнэ нарын хэсэг иргэд АН-ын нэр, логог хууль бусаар ашиглаж, элдэв үйл ажиллагаа зохион байгуулсаар байна.

21 өдрийн өмнө 26

Онцлох ишлэл

Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:
Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:

Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Баяраа:
Баяраа:

Манай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

Одоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:

Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй