Сурталчилгаа

Улс төр, эдийн засаг

Японд устөрөгчийн үйлдвэрлэлийг зургаа дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө баталжээ

ТОКИО. /Nikkei/. Японы сайд нарын танхимын өнөөдрийн хуралдаанаар 2040 он гэхэд жилд үйлдвэрлэх устөрөгчийн хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж, 12 сая тоннд хүргэх зорилтыг баталжээ.

1 өдрийн өмнө 1

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Венесуэлийн Ерөнхийлөгчтэй уулзжээ

ЖИДДА. /SPA/. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд тус хаант улсад албан ёсны айлчлал хийж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротай хэлэлцээ хийжээ.

1 өдрийн өмнө 1

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагерийг хүлээн авч уулзав.

2 өдрийн өмнө 6

ТБХ: Эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалт бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.06) хуралдаан 09 цаг 13 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

2 өдрийн өмнө 1

АНУ, Энэтхэг батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ШИНЭ ДЕЛИ. /VOA/. АНУ, Энэтхэгийн батлан хамгаалах байгууллагын өндөр албан тушаалтнууд даваа гарагт Шинэ Дели хотноо уулзаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцжээ. Энэхүү уулзалт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Вашингтонд хийх айлчлалаас хэдэн долоо хоногийн өмнө болж буй юм.

2 өдрийн өмнө 1

М.Пенс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдөнө

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөөр сонгуулийн комисст холбогдох бичиг баримтаа даваа гарагт хүргүүлжээ.

2 өдрийн өмнө 3

"...Ганболд оо, баяртай" гэх үү?!

Нүүрсний түр хорооны хоёр дахь "бүрэн эрх"-ийн хугацаа өнөө маргаашгүй дуусаж байна. Энэ Түр хороог УИХ-аас анх 2022 оны зургадугаар сарын 10-нд зургаан сарын хугацаатайгаар байгуулж байв. 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд дахин зургаан сараар сунгасан. Энэ нь дууссан хэрэг.

2 өдрийн өмнө 11

Н.Энхтайван: “Буян”-гийн Б.Жаргалсайхан ах биднийг гүтгэсэн...

2022 оны 12-р сард болсон нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан жагсаалд оролцон, тэмцэх болсон иргэн Н.Энхтайвантай ярилцлаа.

2 өдрийн өмнө 15

Шведийг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрөхийг уриалжээ

АНКАРА. /DW/. НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг АНУ-ын тэргүүлсэн батлан хамгаалах эвсэлд нэгдэх Шведийн хүсэлтийг эсэргүүцсэн байр суурь баримтлахаа зогсоохыг Анкарад уриалжээ.

3 өдрийн өмнө 4

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Пол Ричард Галлагертай албан ёсны хэлэлцээ хийв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагертай албан ёсны хэлэлцээ хийв.

3 өдрийн өмнө 2

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, хүрэх явцыг түргэвчлэх ажилд хувь нэмэр үзүүлэх зорилгын дагуу АНУ-ын Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сангаас жил бүр Азийн бүс нутагт “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг зохион байгуулж иржээ.

3 өдрийн өмнө 0

Л.Оюун-Эрдэнэ: Шинжлэх ухааны салбарыг эдийн засгийн өрсөлдөөнд оруулна...

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 13 дахь уулзалтаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийлээ.

3 өдрийн өмнө 12

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцуулав.

3 өдрийн өмнө 13

БНАСАУ: Хиймэл дагуул хөөргөх талаараа ОУДБ-д урьдчилан мэдэгдэхгүй

ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ хиймэл дагуул хөөргөх оролдлогыг нь шүүмжилсэн тогтоол баталсантай нь холбогдуулан Олон улсын далайн байгууллагыг /ОУДБ/ эрс шүүмжлээд, цаашид ийм хөөргөлтийнхөө талаарх мэдэгдлийг урьдчилан хүргүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

3 өдрийн өмнө 0

Сирийн сөрөг хүчин Засгийн газартай шууд хэлэлцээгээ сэргээхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

БЕЙРУТ. /Rudaw/. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг тавдугаар сарын 19-нд Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа сөрөг хүчнийхэн Засгийн газартай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

3 өдрийн өмнө 0

Онцлох ишлэл

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц:
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц:

2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ. Агуу үйл хэргийг цааш нь авч явах гэгээнтэн учраас эмзэг, хэцүү үеийг туулна. Тийм учраас гэр бүлд нь бол маш эмзэг тусдаг юм байна.Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан.Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Азийн тэргүүн найрагч
Азийн тэргүүн найрагч "Бодь сэтгэл, эв хамт ёс" ганцаарчилсан хөдөлгөөний тэргүүн, зохиолч, найрагч Дамдинсүрэнгиин Урианхай:

Хүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Б.Лакшми:
Эдийн засагч Б.Лакшми:

Богино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Баян-Өлгийд монгол хэлийг монгол хүн шиг цэвэр сайхан дуудлагаар ярьж чадахгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Хэл бол хэрэглээний асуудал. Уулын мухарт төрөөд уулынхаа мухарт дуусч байгаа хүнийг заавал орос, англиар ярь. Эсвэл монголоор цэвэр сайхан ярих ёстой гэдэг нь өөрөө бас нэг хүчирхийлэл. Түүнээс биш төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол хэлний мэдлэг, түвшин өндөр байх ёстой. Учир нь төрийн ажлыг төрийн хэл дээрээ тулгуурлаж явуулах учраас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст монгол хэлний мэдлэг, чадварын шалгуур тавих нь зөв. Харин энэ асуудлыг хэт дэвэргэж энгийн иргэдийг үймүүлээд байх шаардлагагүй ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Сайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө. Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа! Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ажиглагч Д.Цэрэнжав:
Ажиглагч Д.Цэрэнжав:

Хэзээ нэгэн цагт Монгол Улс энэ баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ганц үг ганхийлгэхгүй, тэр ч бүү хэл яагаад гэдгээ тайлбарлаж зүрхлэхгүй сууна гэж би лав төсөөлөөгүй. Харин ганцхан Батлан хамгаалахын сайд маань сэтгүүлчдийг дуудаж, арга хэмжээ зохион байгуулаагүй, жагсаал цуглаанд оролцоогүй, хөгжмөө ч өгөөгүй шүү гэж хэнд ч юм тайлагнав. Гэхдээ гадна, дотны амаргүй шахалт, дарамтанд орсон төр засгаа сайн ойлгож байгаа учраас шүүмжлэхгүй ээ. Бид одоо хоёр биш, гурван хөршийн дунд хавчуулагдсан байна. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй