Сурталчилгаа

Улс төр, эдийн засаг

Иргэд УИХ-ыг тарахыг шаардаж жагслаа

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр ( 2022.12.04 ) нүүрсний хулгайн хэргийг эсэргүүцсэн, уг хэрэгт холбогдсон гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэд жагсаал зохион байгууллаа.

4 өдрийн өмнө 45

НҮБ-ын “GoTravel” программ хангамжийг Монгол Улсын Зорчигчийн Мэдээллийн Алба (ЗМА)-нд нэвтрүүлэх тухай Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Нэгдсэн Үндэстний Байгууллагын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга, Терроризмтэй тэмцэх албаны дарга Владимир Воронков нар Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурлаа.

4 өдрийн өмнө 0

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн уулзалтад Монгол Улсын байр суурийг илэрхийлэв

Бүгд Найрамдах Польш Улсын Вүүж хотноо 2022 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 29 дүгээр уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

4 өдрийн өмнө 2

Д.Амарбаясгалан: Бид 8 жилийн хугацаанд монгол гэрт амьдарч буй нийслэлийн иргэдийн тоог ердөө 21 мянгаар бууруулсан...

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал өнөөдөр боллоо. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хурлыг нээж үг хэллээ.

5 өдрийн өмнө 16

О.Цогтгэрэл: Хүн төрөлхтөн сансар эрхэс, робот ярьж суухад талын Монголчууд бид лаа чүдэнз зэхэх талаар тулга тойрон шивнэлдэцгээж сууна

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, шинэ сэргэлтийн бодлого, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний талаар” сэдвээр хийсэн мэдээлэлд өгөх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлт

6 өдрийн өмнө 12

Л.Оюун-Эрдэнэ: "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарт тулгуурлана

“Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдвийн дор тус салбарын 500 гаруй эрдэмтэн, судлаачтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинжлэх ухаан, технологийн ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

6 өдрийн өмнө 8

БНАСАУ-д хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгджээ

СӨҮЛ. /Yonhap/. Япон, БНСУ-ын эрх баригчид БНАСАУ-д дангаар хориг арга авахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

6 өдрийн өмнө 1

“Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалт” боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр “Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдлаа.

6 өдрийн өмнө 5

Л.Оюун-Эрдэнийн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг гуйвуулах сөрөг довтолгоо эхэлжээ

МАН-ын Бага хурал хаяанд иржээ. Энэ сарын 6-нд болно. Монголын улс төрд энэ бол том үйл явдал. Эрх барьж байгаа улс төрийн ганц хүчинтэй улсын иргэдэд энэ зүгт анхаарахаас аргагүй.

6 өдрийн өмнө 51

Жо Байден Украины асуудлаар В.Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын засаг захиргааны тэргүүн Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааг дуусгах боломжийн талаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Гэхдээ тэрбээр Москва эхлээд тодорхой зохих шийдвэрийг гаргах ёстой гэж үзэж байгаа тул ойрын үед энэ асуудлаар холбоо тогтоох төлөвлөөгүй байгаа аж.

6 өдрийн өмнө 10

Монгол-Японы бизнес уулзалт Токио хотод боллоо

МҮХАҮТ, JETRO (Японы гадаад худалдааг дэмжих байгууллага)-тай хамтран “Монгол-Японы бизнес уулзалт"-ыг зохион байгууллаа.

6 өдрийн өмнө 2

А.Цэрэнбат: Д.Сумьяабазар бол сайн аварга. Гэхдээ муу хотын дарга

Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

6 өдрийн өмнө 52

Д.Энхсайхан: Монгол Улс хулгайчдын эх орон боллоо

Нүүрсний хулгайтай холбоотой улс төрчдийн нэрсийг ил болгох, Эрүүгийн хуулийн 22.1.3 дах заалтыг өөрчлөх шаардлага тавин талбай дээр суулт хийж буй иргэн Д.Энхсайхантай ярилцлаа.

7 өдрийн өмнө 20

Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, орон нутаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2012-2022 онд хэрэгжүүлсэн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо.

7 өдрийн өмнө 2

Д.Сумьяабазар Б.Цэцэгийн ахалсан төслийн 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс эгүүлэн татлаа

НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болсон байна.

7 өдрийн өмнө 38

Онцлох ишлэл

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

Таван шард байсан БГД 20-р хорооны нутаг дэвсгэрт байсан 4 давхар зочид буудлыг хятад эзнээс нь дээрэмдээд л авчихсан байгаа юм. Намайг хэвлэлээр ярьсны дараа дээрэмдүүлсэн хятад иргэний өмгөөлөгч ярьж, мэдүүлэг өгнө гэсэн. Бид ийм л имижийг өмнөх алдсан, дээрэмдүүлсэн хүмүүсээс уучлал гуйж, бүх зүйлийг шинээр эхлэмээр байна. Би үр хүүхдээ шударга нийгэмд, хэн нэг даргаас айдаггүй бизнес хийдэг, сурч боловсордог, ажил хөдөлмөр эрхэлдэг нийгэмд амьдруулахыг хүсч байна. Түүнээс прокурор асан шиг хэмхэрхий хуучин машин цуглуулж, хэзээ тэрийгээ эдэлж, ашиглана гэж баахан үл хөдлөх дээрэмдэж, цуглуулаад, ордны хажууд шантаажны мөнгөөрөө авсан 10 гаруй давхар оффисстой болчихсон. Би тэгж амьдрахгүй. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгэл зүйч М.Батхүү:
Сэтгэл зүйч М.Батхүү:

Хүн бол нийгмийн амьтан шүү дээ. Дахиад хэлье. Хэрэг өдөөсөн хүнийг хэдийгээр сэтгэцийн өвчтэй, эмгэгтэй гэх мэтээр ярьж л байна. Гэхдээ тэр хүн өнөөдрийн нийгмийн бүтээгдэхүүн. Сургуулийн орчинд ч ийм асуудал элбэг байдаг. Сурагчид нэгнийгээ ялгаварлах, гадуурхах, гадаад үзэмжид нь атаархах гэх зэргээр сэтгэл зүйн маш ноцтой асуудлууд үүсдэг. Нийгэм гэдэг бол нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах ёстой. Гэвч энэ байдал алдагдаад нийгэм анархист байдал руугаа орж байгаагийн илрэл энэ явдал болж байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хайр ойлгодоггүй хачин хүмүүс олширч байна аа. Нутаг орноо уул, уурхайгаас, бас геологийн хайгуулаас хамгаалсан улсыг “Хаяад нүүсэн нутгаа хайрлах хөдөлгөөнийхэн. Орхиод явсан нутгаа одоо л нэг их санадаг болж байгаа гарууд байна” гэлцэн хэл амаа билүүдэж байна гэнэ. Бүүр больчихоод “Салсан авгайгаа хүнтэй суулгадаггүй гаж донтон аятай” гэж хүртэл хэлж байна. -Хүйн холбоотой нутаг, хүүхэн хоёр тусдаа гэж тайлбарлаад ч нэмэр алга. Урдаас харин “Хүйн холбооноос илүү хүйсний холбоон дээр амьдрал үргэлжилдэг” гэсэн байвал яах вэ? Тэгэхээр цөмөөрөө хайраа батлах хэрэг гарлаа. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл:
Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл:

Шүүхээр дарга бүртгэгдвэл манай асуудал шийдэгчих юм л даа. Тийм учраас шүүхийн шийдвэрийг л биелүүлэх хэрэгтэй. Өөр юм байхгүй. Тухайн үед М.Тулгат, О.Цогтгэрэл хоёр тохироод л Их хурлаа хамт хийгээд шүүхийн шийдвэр биелүүлчихсэн бол өдийд манай залуус ард түмнээ манлайлчихсан ялалт өөд явж байх байсан юм. Ард түмэн бараг л нийтээрээ манай намыг дэмжихээр болчихоод байна. Сүүлийн 30 гаруй жил манай сонгогчид, МАН гэдэг живхээ норчихоор нь АН гэдэг хуурай живхээр солиод, тэр нь норчихвол эргээд хатаасан МАН гэдэг живхээ хийдэг байсан юм. Манай ард түмэн ардчиллыг ингэж ашиглаад сурчихсан. Өдгөө МАН гэдэг живх нь шал нойтон болчихоод хайраад болохгүй байна шүү дээ! ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ нүүрсний хулгай 2012 оноос эхтэй, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл бий. “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр одоо дуугарч эхэлж байгаа нь харамсалтай. Манай далд эдийн засгийн зонхилох хэсэг нь нүүрсний экспорт дээр байгаа нь үнэн. Бүртгэлгүй 6.5 сая тонн нүүрс гарч орлого нь 6.5 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа тухай мэдээллүүд гарч байна. Хэрэв энэ үнэн бол алдагдсан боломжийн өртгөөр өнөөдрийн тулгамдсан олон асуудлыг шийдэх боломж байлаа. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа мэдээлэл байна. Үнэн мөнийг тодруулж, төр засаг, ард түмэндээ мэдээлэх үүргээ гүйцэтгэх байх. Уг нь Монголд хилийн хяналт гэж байдаг байсан. Хаагуур тэр 2,200 машин хил гараад орж ирээд байдаг нь их сонин. Ер нь манайд сонин юм маш их болсон доо. Монголын авлига, хулгай "ардчилагдсан" гэдэг. Яагаад гэвэл түүнийг ил тод хийдэг болсон. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
"Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд:

Сайд, дарга гэдэг хүмүүс бизнес хийдэг хүнээс баян гэдэг ойлголт нийгэмд үүсчихсэн. Яагаад өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрсэн гэхээр бид 30 жилийн турш өмнөх удирдлагууддаа хэнд нь ч хариуцлага тооцож байгаагүй. Энэ нь маш том гажуудлыг бий болгочихсон. Буруутан нь сонгогчид. Бид мэдсээр байж сонголтоо хийсэн. Нийгэм мэдэмхий, мунхаг байвал төр засаг ч мөн тийм л байна шүү дээ. Монголчууд “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг. Яаж ч бодсон бурхан чөтгөрөөс дээр. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэдэг. Зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг. Өнөөдөр л сайхан найр хийчихвэл маргааш өлсөж үхэх нь хамаагүй гэсэн бодолтой. Бид аль буруу, аль урвагч, худлаа ярьдаг хүнээ шүтдэг, сонгодог нийгэм болчихсон. Улс орныг цөлмөж баяжсан хэнтэй ч хариуцлага тооцдоггүй. Нийтээрээ мэдлэг мэдээлэл муутай, салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг болчихсон. Ийм хандлагаа өөрчлөөгүй цагт хөгжил дэвшил биднээс хол байсаар мөхөх болно. Хэн нэгний ор хөнжлийн асуудалд хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгдөг. Танихгүй, таван үг сольж үзээгүй Путиныг шүтдэг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй