Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.14) БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзлаа.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны анхны хуралдаан өчигдөр Нью-Йорк хотноо болов.
БЭЭЖИН. /Xihnua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад төрийн айлчлал хийж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротай Бээжин хотын Ардын их хурлын ордонд лхагва гарагт хэлэлцээ хийлээ.
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “өөрийг нь албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэх Бүгд найрамдах намынхны төлөвлөгөө засгийн газрын үйл ажиллагааг тасалдуулах зорилготой” гэж лхагва гарагт мэдэгджээ.
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг сэргээх хүчин чармайлтын хүрээнд Турк, Украины удирдагчид, Оросын Гадаад хэргийн сайдтай ирэх долоо хоногт болох НҮБ-ын чуулганы үеэр уулзана гэж лхагва гарагт мэдэгдлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Сенатын Ерөнхийлөгч Сью Лайнс, Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нартай энэ сарын 13-нд уулзаж, Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагаатай нь танилцав.
МОСКВА. /RIA Novosti/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Умард Солонгост айлчлахыг урьжээ.
Удахгүй “Нийт шүүгчийн чуулган” болно. Шүүгчид энэ чуулганаараа нэн тэргүүнд шүүхийн нэр хүндийг сэргээх, шүүхэд ирэх олон нийтийн итгэлийг нэмэх тухай хэлэлцвэл зохихоор байна. Учир нь хэдхэн шүүгчийн нэр холбогдсон асуудлаас болоод шүүх байгууллагын нэр хүнд гудайсаар байгааг шүүхийнхэн байтугай жирийн иргэд ч ойлгодог болжээ.
Оюу толгойн гэрээг байгуулж, Тавантолгойг ашиглаж эхэлснээс хойш яригдаж байгаа манай улсын хамгийн томоохонд орох стратегийн төсөл бол Тавантолгойн дулааны цахилгаан станц барих юм. Арав гаруй жил ярьсан. Бүтдэггүй. Энэ хооронд гүйцэтгэгчийг сонгохоор тендер зарлаж, хэд хэдэн удаа оролдлого хийв. Бүтэлгүйтээд л байна. Харин “Тавантолгой дулааны цахилгааны станц” ТӨХХК байгуулчихсан. Тэнд төслийн дүнгийн хажууд өчүүхэн ч төсөвтэй дүйцүүлбэл ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө урссаар л байна.
Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио өнөөдөр буюу лхагва гарагт Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.Засгийн газрын бодлогыг дэмжих иргэдийн дэмжлэг буурах хандлагатай байгаа энэ үед шинэ засгийн газрын танхимд таван эмэгтэй сайдыг томиллоо.
ВОСТОЧНЫЙ САНСРЫН БУУДАЛ /Амар муж/. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хийсэн хэлэлцээ дуусаж, ганцаарчилсан уулзалт эхэллээ гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан тус улсад сурч буй Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ЛОНДОН. /BBC/. Украинтай хийж буй дайнд хэрэглэх зэр зэвсгийн нөөц Орост ихээхэн шаардлагатай байгаа. Тэгвэл дэлхийн хамгийн цэрэгжсэн орнуудын нэг Умард Солонгос асар их нөөцтэй.
Хүн инээдэг мал инээдэггүй. Хүн ичдэг мал ичдэггүй. Тэнэгрэл ичихгүй болгодог. Адгуус шиг ичдэггүй хүн инээдмийн бай-амьтны адаг адсаганы шороо болсон ч нүүр нь улайдаггүй. Ширэн нүүртэй тийм гудиггүй гөлгөрүүд эрх баригчдын дунд олон бий. Үүний тод жишээ-Женко. Хар буруу санаагаар төмөр замаа 10 гаруй жил гацааж, ерөнхий сайдын мэдэгдсэнээр 80 ихнаядын ашиг хаасны гайгаар ядуурсан борчууд дэлбэрэхдээ тулаад байхад Женко “өөрийгөө магтах аян” улс даяар өрнүүлж, тараасан тав арван цаасандаа алга тосогчдыг “сонгогчид намайг шүтэж байна” гэж хэнэг ч үгүй өөрийнхөө цолыг өөрөө дуудан өөрийгөө рекламдаж явна. Түүнд хууртдаг мал тасардаггүй тул тэрбээр УИХ-д шургаж ялаас мултрах горьдлого өвөрлөж яваа оргодол. Түүнд өөр нуувч үлдээгүй. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМонголын барилгын салбар маань эргэлзээнд орсон. Энэ салбарт тооны машин барьсан хүүхдүүдтэй бид өрсөлдөж мэдэхээр болсон. Бартер ярьсан, тооны машин барьсан, чанар огт ярьдаггүй нөхөд. Ямар ч хамаагүй материалаар нэг барилга босгоод, гоё обой, шармал бариул хадаж, гялтгар гэрэл зүүгээд, гялтайсан ханын тавилга хийж өгөөд зарах. Хүн харахад үнэхээр гоё. Гэтэл чанартай барилгын үндэс нь хийц. Дэд бүтэцдээ чанар нь байдаг. Би барилгын бизнест голлон чанартаа анхаарч хөрөнгө оруулалтаа хийдэг. Барилга гэдэг дор хаяж 40, 50 жилээр чанараа даагаад явдаг. Байшин нурвал хэн хариуцлага хүлээх вэ. Барилгын салбарынхандаа одоо хэлдэг юм. Хятадын Ван овогт, Солонгосын Ким овогт Монголд ирээд баахан хороолол барьж зарчихаад явчихаж байна. Баталгаа нь хэн байх вэ. Асуудал үүсэхэд тэр хоёрт хариуцлага тооцож чадах уу. Баривчилж авчраад хохирлыг нь төлүүлж, хорьж цагдаж чадах уу. Гадаадын хөрөнгө оруулалт маш чухал, үнэхээр хэрэгтэй байна. Гэхдээ хөрөнгө оруулалт хэлбэрээр нь ашиглах ёстойгоос биш гадны хүн өөрөө барьж босгоод, зарж, борлуулах нь буруу гэж. Ерөөсөө хариуцах эзэнгүй болгочихсон. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйСарвайсандаа бүрэн хүрээгүй талаасаа амны хишиг дутуу ч улаан гараараа могой бариагүйн тухайд азтай дарга нар солигдсоор “бөкъ тэкъ” нөхөр үлдсэн нь энэ Д.Сумъяабазар. Олон жил хураасан асуудлын хур баас, үе үеийн дарга нарын цэрвэсэн могой үер болон урсч ирэх нь тэр. Азгүй золиг. Түүний өмнө хоёр зам байна. Аварга болж үзлээ, гишүүн болж үзлээ, сайд болж үзлээ, хотын дарга болж үзлээ... за бас мисс авгайтай байж үзлээ. Хаваасаг биш үү? Сонгодог утгаараа, “Мавр үздгээ үзлээ, мавр одоо явж болно”. Энэ бол Сумъяа маврын зам. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй.. Энх тайвны гүүрний зүүн талын Дунд гол ... Энд ямар ч барилга байх ёсгүй, голын ай сав, дэнж учраас зөвхөн мод тарьж, тохижуулж, цэцэрлэг, мэргэжлийнхэн хэлбэл усан сан байгуулах хэрэгтэй. Эндээс Сэлбийн сэргэлт эхлэх ёстой. Одоо баригдаад дуусч буй “Авлига” хороолол, баригдаж эхэлсэн усан парк гэгч бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг. Саяхан дараачийн барилгын суурийг тавиад даапаалж сууцгаана. Буулгах нэртэй хоёр блокийг хүртэл шүүхээр авч үлдэхийг санаархжээ. Дунд голын хөндийд багтахгүй их шунал. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОросууд андуурч бөмбөгдсөнийг нүдээр үзэж, өөрсдөө шархдаж, арай чүү амь мултарсан манай дарга цэргүүд өршөөлгүй харгис тэр цагт айгаад үнэнийг хэлж зориглоогүй нь аргагүйдэл юм биз. Харин ЗХУ, БНМАУ цагаатгасан орлогч жанжныхаа эмгэнэлт хувь заяаг бүр ардчиллын үед ч тоож дурсах хүн Монголоос гараагүй нь гашуун. Ямар ч гэмгүй атлаа хэлмэгдсэн хүүдээ гашууддаггүй ард түмэн ажээ бид. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйӨнгөрсөн бар жилийн аравдугаар сарын дундуур Канадын Сенатын дарга Жорж Фюри Монголын Оюу толгойн уурхайд зочилсон тухай Оросын зарим хэвлэл ялимгүй хачирхаж мэдээлэв. Хойд мөсөн далайн өврөөс Монголд төрийн айлчлал хийж яваа гэх мөртлөө говь цөл дэхь нэгэн уурхайд очсон гэх аястай. Энэ айлчлалын тухайд манай өмнөд хөршийн хэвлэлийн мэдээ ч жир биш. Хоёр хөршийн хувьд ч, манайд ч мөнөөх их тахлын эрсдэл оршсон хэвээр асан тэр ахуйд Канадын Сенатын дарга Монголдайлчилсан нь анхаарал татсан гэж ойлгож болох. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй