Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна.
БИЛИСИ. /Anadolu/. Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили эрх баригч намаас өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөж эхэлсэнтэй холбогдуулан огцрох бодолгүй байгаагаа пүрэв гаргийн орой олон нийтийн телевизийн нэгдүгээр сувгаар иргэддээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.
ПЁНЬЯН. /DW/. Умард Солонгос улс тэнгисийн цэргийн хүчнээ бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “тактикийн цөмийн цохилт өгөх чадалтай анхны шумбагч онгоц” үзүүлсэн тухай тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг баасан гарагт мэдээлэв.
ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцох аюултай холбоотойгоор таван жилийн өмнө тогтоосон онцгой байдлын дэглэмийг Ерөнхийлөгч Жо Байдан дахин нэг жилээр сунгажээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Хөх хотын “Мэн Цао” (Монгол өвс) байгаль, экологийн компани болон “Или” сүүний үйлдвэрүүдэд (2023.09.06-07) өдрүүдэд зочилж, техник, тоног төхөөрөмж, технологитой танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хүлээн авч уулзав.
ЛОНДОН. /FT/. Африк тивийн Камерун, Экваторын Гвиней, Бүгд Найрамдах Конго улсад эдгээр орнуудын улс төрийн тогтолцоо сул байгаад иргэд, эрх баригч элитүүд сэтгэл дундуур байгаагаас болж дараагийн төрийн эргэлтүүд гарах магадлал өндөр байна гэж “Financial Times” сонинд шинжээчдийн таамаглалыг эш татан бичжээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг өнөөдөр /2023.09.08/ жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг тавьсанаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. ОХУ цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэнээс хойш хориг улам чангарч шахалт болон хувирсан. Өөр улс ийм их дарамт шахалтыг давж гарч чадахгүй л байсан болов уу. Орос хүчирхэг, шавхагдашгүй их нөөцтэй төдийгүй энэ бүхнийг сөрөх чадвартай гэж хэн ч төсөөлөөгүй байх. Гэтэл Оросыг эсэргүүцэгчид өөрсдөө, тэр дундаа цэрэг-техникийн нөөцийн хямралд автчихаад байна. Барууныхан бас нэгэн арга хэрэглэж эхэлсэн. Юу гэвэл Оростой уламжлалт сайн хөршийн харилцаатай орнуудтай нь хагаралдуулахыг завдсаар.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ 126 гишүүнтэй болсон ба эдгээрийн 50 нь намын жагсаалтаар буюу хувь тэнцүүлэх хэлбэрээр, 76 нь тойрогт нэр дэвшин өрсөлдөх хэлбэрээр сонгогдох учиртай. Үүнтэй холбоотойгоор намын жагсаалтанд багтан нэр дэвшин, УИХ-д сонгогдох өрсөлдөөн МАН, АН, ХҮН төдийгүй парламентад суудалгүй намуудын дунд ч дэгдээд байна. Гэвч эрх баригч МАН-ын хувьд намын жагсаалт нь тун өвөрмөц, олон нийтийн төсөөлөөгүй шинэ залуу, салбар салбарын төлөөлөл болсон нэр цэвэр хүмүүсээрээр дүүрэн байх аж.
-Монгол-Энэтхэгийн хоорондын харилцаа-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна. Тус аймгийн иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэл танилцуулав. Эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, Засгийн газар авлигатай тэмцэн “5 Ш” ажиллагаа явуулж, нүүрсний худалдааг ил тод болгож буйг онцлон ярилаа. 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4,6 хувьд хүрээд байсан бол 2021 онд 1,6 хувь, 2022 онд 4,8 хувь 2023 оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж өссөн үзүүлэлттэй байна. Нэг хүнд ногдох ДНБ анх удаагаа 5000 ам.долларт хүрч, улсын төсөв 1,7 их наяд төгрөгөөр даван биелсэн. Энэ нь Засгийн газар нүүрсний худалдааг ил тод болгон Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэн, боомтуудыг шинэчилж, үйл ажилагааг нь эрчимжүүлсэн нь гол нөлөө үзүүлсэн гэдгийг тэмдэглэв. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Шинэ сэргэлтийн таван цагариг” төсөл хэрэгжүүлнэ. Засгийн газар аймгуудыг эдийн засгийн интеграцид оруулж бүсчилсэн байдлаар хөгжүүлэхээр зорьж байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНФУ-ын “Орано групп”-ийн Монгол дахь захирал Оливиер Тимүр болон албаны бусад төлөөллийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсийн 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус компани 67,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.
Хүн инээдэг мал инээдэггүй. Хүн ичдэг мал ичдэггүй. Тэнэгрэл ичихгүй болгодог. Адгуус шиг ичдэггүй хүн инээдмийн бай-амьтны адаг адсаганы шороо болсон ч нүүр нь улайдаггүй. Ширэн нүүртэй тийм гудиггүй гөлгөрүүд эрх баригчдын дунд олон бий. Үүний тод жишээ-Женко. Хар буруу санаагаар төмөр замаа 10 гаруй жил гацааж, ерөнхий сайдын мэдэгдсэнээр 80 ихнаядын ашиг хаасны гайгаар ядуурсан борчууд дэлбэрэхдээ тулаад байхад Женко “өөрийгөө магтах аян” улс даяар өрнүүлж, тараасан тав арван цаасандаа алга тосогчдыг “сонгогчид намайг шүтэж байна” гэж хэнэг ч үгүй өөрийнхөө цолыг өөрөө дуудан өөрийгөө рекламдаж явна. Түүнд хууртдаг мал тасардаггүй тул тэрбээр УИХ-д шургаж ялаас мултрах горьдлого өвөрлөж яваа оргодол. Түүнд өөр нуувч үлдээгүй. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМонголын барилгын салбар маань эргэлзээнд орсон. Энэ салбарт тооны машин барьсан хүүхдүүдтэй бид өрсөлдөж мэдэхээр болсон. Бартер ярьсан, тооны машин барьсан, чанар огт ярьдаггүй нөхөд. Ямар ч хамаагүй материалаар нэг барилга босгоод, гоё обой, шармал бариул хадаж, гялтгар гэрэл зүүгээд, гялтайсан ханын тавилга хийж өгөөд зарах. Хүн харахад үнэхээр гоё. Гэтэл чанартай барилгын үндэс нь хийц. Дэд бүтэцдээ чанар нь байдаг. Би барилгын бизнест голлон чанартаа анхаарч хөрөнгө оруулалтаа хийдэг. Барилга гэдэг дор хаяж 40, 50 жилээр чанараа даагаад явдаг. Байшин нурвал хэн хариуцлага хүлээх вэ. Барилгын салбарынхандаа одоо хэлдэг юм. Хятадын Ван овогт, Солонгосын Ким овогт Монголд ирээд баахан хороолол барьж зарчихаад явчихаж байна. Баталгаа нь хэн байх вэ. Асуудал үүсэхэд тэр хоёрт хариуцлага тооцож чадах уу. Баривчилж авчраад хохирлыг нь төлүүлж, хорьж цагдаж чадах уу. Гадаадын хөрөнгө оруулалт маш чухал, үнэхээр хэрэгтэй байна. Гэхдээ хөрөнгө оруулалт хэлбэрээр нь ашиглах ёстойгоос биш гадны хүн өөрөө барьж босгоод, зарж, борлуулах нь буруу гэж. Ерөөсөө хариуцах эзэнгүй болгочихсон. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйСарвайсандаа бүрэн хүрээгүй талаасаа амны хишиг дутуу ч улаан гараараа могой бариагүйн тухайд азтай дарга нар солигдсоор “бөкъ тэкъ” нөхөр үлдсэн нь энэ Д.Сумъяабазар. Олон жил хураасан асуудлын хур баас, үе үеийн дарга нарын цэрвэсэн могой үер болон урсч ирэх нь тэр. Азгүй золиг. Түүний өмнө хоёр зам байна. Аварга болж үзлээ, гишүүн болж үзлээ, сайд болж үзлээ, хотын дарга болж үзлээ... за бас мисс авгайтай байж үзлээ. Хаваасаг биш үү? Сонгодог утгаараа, “Мавр үздгээ үзлээ, мавр одоо явж болно”. Энэ бол Сумъяа маврын зам. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй.. Энх тайвны гүүрний зүүн талын Дунд гол ... Энд ямар ч барилга байх ёсгүй, голын ай сав, дэнж учраас зөвхөн мод тарьж, тохижуулж, цэцэрлэг, мэргэжлийнхэн хэлбэл усан сан байгуулах хэрэгтэй. Эндээс Сэлбийн сэргэлт эхлэх ёстой. Одоо баригдаад дуусч буй “Авлига” хороолол, баригдаж эхэлсэн усан парк гэгч бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг. Саяхан дараачийн барилгын суурийг тавиад даапаалж сууцгаана. Буулгах нэртэй хоёр блокийг хүртэл шүүхээр авч үлдэхийг санаархжээ. Дунд голын хөндийд багтахгүй их шунал. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОросууд андуурч бөмбөгдсөнийг нүдээр үзэж, өөрсдөө шархдаж, арай чүү амь мултарсан манай дарга цэргүүд өршөөлгүй харгис тэр цагт айгаад үнэнийг хэлж зориглоогүй нь аргагүйдэл юм биз. Харин ЗХУ, БНМАУ цагаатгасан орлогч жанжныхаа эмгэнэлт хувь заяаг бүр ардчиллын үед ч тоож дурсах хүн Монголоос гараагүй нь гашуун. Ямар ч гэмгүй атлаа хэлмэгдсэн хүүдээ гашууддаггүй ард түмэн ажээ бид. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйӨнгөрсөн бар жилийн аравдугаар сарын дундуур Канадын Сенатын дарга Жорж Фюри Монголын Оюу толгойн уурхайд зочилсон тухай Оросын зарим хэвлэл ялимгүй хачирхаж мэдээлэв. Хойд мөсөн далайн өврөөс Монголд төрийн айлчлал хийж яваа гэх мөртлөө говь цөл дэхь нэгэн уурхайд очсон гэх аястай. Энэ айлчлалын тухайд манай өмнөд хөршийн хэвлэлийн мэдээ ч жир биш. Хоёр хөршийн хувьд ч, манайд ч мөнөөх их тахлын эрсдэл оршсон хэвээр асан тэр ахуйд Канадын Сенатын дарга Монголдайлчилсан нь анхаарал татсан гэж ойлгож болох. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй