Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсад айлчилж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсыг Японд сурталчлах, Монголын аялал жуулчлалын салбарыг дэмжих, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бүхий “Аялал жуулчлалын элч”-ээр мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг өргөмжилжээ.
Улсын их баяр наадам болоход ердөө сар гаруйхан хугацаа үлдлээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимпын наадам Бразилын Кашиас-ду-Сул хотноо болж байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулъя.
Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Мэргэжлийн дугуйн спортын “Гюндогмусын Гранпри” тэмцээнд хүрэл медаль хүртсэн Малайзын “Terengganu” багт уралддаг, ОУХМ С.Жамбалжамцийг урилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар ид өрнөж байна.
БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоноос Париан сууринд үүрэг гүйцэтгэж буй хошууч Ц.Баатарсүрэн захирагчтай мотобуудлагын ротын авьяаслаг залуучууд “Хувилай” баазын бүрэлдэхүүнд урлагийн тоглолтоо үзүүлэв.
Тун сонин башё үргэлжилж байна. Японы мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн буюу Нацү башё ийм болж байсангүйг сүүлийн олон жилийн тэмцээний үзэгчийн хувьд мэдэх юм.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Улаанбаатар кап 2022” тэмцээнийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо. Тэмцээн тавдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1-ний хооронд 3x3 стандартын дагуу зассан талбайд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилтууд болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ.
Шагай харваа бол эртнээс буюу монголчууд малыг гаршуулсан үеэс эхлэн уламжилж ирсэн тоглоом наадгайн нэг төрөл юм. Түүх сөхвөл шагайн харваа анх хамаг Монголын үед түгэн дэлгэрсэн хэмээн тэмдэглэгджээ.
МҮБХ-оос Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэх шалтгаанаар улсын аварга цолыг нь хурааж, барилдах эрхийг нь найман жилээр хассан билээ.
Бокс залуу насны, бас эр зоригийн спорт. Энэ спортод хайртай, түүндээ сэтгэл зүтгэлээ зориулсан олон хүн бий. Тэд хүүхэд байхдаа ширэн бээлий өмсөж рингэнд тулалдан ялалтын сайхан, ялагдахын сургамжийг амссан байдаг. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа “Ихэр бээлий” клубын тамирчин Б.Анарыг урьсан юм.
"Европын Монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах XII тэмцээн"-ийг 5 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Францын Роун хотноо амжилттай зохион байгууллаа.
Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнийг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалд 05 дугаар сарын 02-ны өдрөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулж, өчигдөр дүнгээ гаргалаа.
Монголд Био лаборатори байлгүй яахав дээ. Даанч тэр лаборатори маань омикроныг ч ялгаж шинжилж чаддаггүй л болохоос биш. Ямар сайндаа омикрон тархсан эсэхээ мэдэх гэж гадаад руу шинжилгээнд явуулаад улсаараа хэд хоног хүлээх вэ дээ. Гадаадын лабораториос омикрон мөн гэсэн хариу ирж бид ч “Өө, мөн гэнэ ээ” гээд улсаараа сая нэг “сандарч” эхэлж билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйАН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлгийнхээ жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Урьд нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дэвшүүлэх шинэ журам зохиогоод тэр нь ч бас бүтээгүй юм. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйПутинтэй би хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны талаар л гол төлөв ярилцаж байсан. Түүнийг би сайн мэднэ гэж юу байх вэ. Путин бол ОХУ гэх том гүрний төрийн жолоог хорь гаруй жил атгаж яваа хашир туршлагатай, дэлхийн хэмжээний улстөрч мөн. Асуудалд, тэгэх тусмаа дайн байлдааны асуудалд нарийн тооцоо судалгаатай хандсан болов уу гэж хэн ч бодно. Гэтэл бүх юм нь эхнээсээ нэг л биш байгаа харагдсан. Холбогдох албадууд нь түүнд бодит бус мэдээлэл өгөөд байсан уу, тэр өөрөө буруу дүгнэлт хийсэн үү, бүү мэд. Жишээ нь, эхлүүлсэн дайнаа хурдан дуусгана гэж итгэхдээ тэрбээр Украины ард иргэд “нацист” удирдлагаа үл тэвчин үзэн ядаж байгаа гэж итгэсэн байсан бололтой. Оросын цэрэг ороод ирэхэд украинчууд тэднийг цэцгийн баглаа барьсаар угтах юм гэж бодож байж. Гэтэл украинчууд цэцгийн баглаа биш, багсайсан буу зэвсэг барин өөдөөс нь босч. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйФашизм гэж юу вэ? Хувь хүний үзэл бодлыг үгүйсгэж олноороо нэг л үзэлтэй байж, харь болон дотоодоос дайснаа хайж, агуу удирдагчаа даган тэр дайсантай тэмцэх үзэгдэл юм. Тэрнээс фашизм бол онол биш. Хэрэв чи өөрийнхөөс чинь өөр үзэл бодолтой, өөр харагддаг, өөр үүсэл гаралтай хүнийг гутааж, ярихыг нь хориглож, зодож, доромжилж, устгамаар санагдаж байвал чи бол зөвхөн агуу удирдагчаа хүлээж суугаа нууц фашист юм. Фашизм бол өөрөөсөө ялаагаатай үзэл бодолтой бүхнийг үл тэвчих мунхаг үзэн ядалт. Тэрнийг сөрөн зогсох нь аль ч цаг үеийн сэхээтний дуудлага билээ.
ДэлгэрэнгүйБиднийг дуулгавартай байхыг шаардаад түүнийг нь эсэргүүцэх юм бол дайрах нь тодорхой байна шүү дээ. Орос Украины дайн олон улсад хамааралтай гэхээсээ илүү нэн тэргүүн Монголд хамаатай асуудал. Бид хөрш нь учраас дараагийн Украин болоход бэлэн байна. “Та нар манай үгэнд орсонгүй” гээд дайрах нь байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан Л.Эрдэнэчулуун “Та нар яагаад Путиний үгэнд орохгүй байгаа юм” гэж сануулга өгч байна. Өөрөөр хэлбэл, Л.Эрдэнэчулуун сайд ичгүүр сонжуургүйгээр “Путин та нарыг үгэндээ орохгүй бол яахыг хараарай” гэх нь холгүй монголчуудаа заналхийлж байна. Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан хүн шүү дээ. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйСаяхан болсон нэгэн арга хэмжээн дээр хэсэг эрхлэгчид Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй, хүчирхийлэлд уриалан дуудсан, хүний эрхийн эсрэг шинжтэй үйл явдлыг дамжуулахгүй, нийтэлж нэвтрүүлэхгүй тухайгаа зарлав. Тэдний эрх. Гагцхүү тухайн үйл явдал, үзэл бодол, байр суурийн зөв бурууг сэтгүүлч, редактор гялс манс шийдэж цензүүрдэх нь ямар вэ? (Хуулиар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй яасан?) Харин ч хууль журманд нийцэхгүй ноцтой үг, үйлдэл гаргасан бол тэр тусмаа дэлгэж олонд мэдүүлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг. Мэдүүлж байж вакцин тарьсантай адил сөрөг дархлаа нийгэмд тогтох бус уу? Нийгэм тэр чигээрээ бухимдалтай байхад сөрөг мэдээллийг хамаа намаагүй нийтлэхгүй бодлого барьж буйгаа дээрх хэдэн эрхлэгч зарласан. (Яг жинхэнэ шалтгаан нь төр, засгийн байгууллага, Засаг дарга нартай байгуулсан “хаалтын гэрээ” юм) (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй