Сурталчилгаа

Спорт

Б.Бундхорол мастерс ангилалд Дэлхийн аварга болов

Абу Даби хотноо болж буй ДАШТ-ий мастерс ангиллын хөх бүсний 69 кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Б.Бундхорол алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.

22 өдрийн өмнө 1

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-аас оюуны спортыг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2023 оны 11 дэх удаагийн тэмцээний талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос өнөөдөр /2022.11.16/ хэвлэлийн бага хурал хийж, УИХ дахь Шатар сонирхогчдыг дэмжих лобби бүлгийн зохицуулагч Б.Наранбаатар, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн зөвлөх, тэмцээний ерөнхий шүүгч Г.Алтан-Оч нар мэдээлэл өглөө.

22 өдрийн өмнө 3

А.Азбаяр таеквондогийн ДАШТ-д тавдугаар байр эзлэв

Мексик улсын Гуадалахара хотод таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ арваннэгдүгээр сарын 13-22-нд болж байна. Тэмцээнд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадоржийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд А.Азбаяр хүрэл медалийн төлөө Ираны тамирчинд ялагдсанаар шагналт тавдугаар байрт орлоо.

22 өдрийн өмнө 0

Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны өдрүүдээр Японыг зорилоо

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өчигдөр Япон улсын Тояама хотод 10 хоногийн хугацаатай бэлтгэл хийхээр эх орноосоо мордлоо.

23 өдрийн өмнө 0

Б.Пүрэвсайхан: Р.Пүрэвдагва арслантай дахиад таарвал тамираа тасартал барилдана даа

Үндэсний бөхийн түүхэнд “Хоёр Пүрэв”-ийн нэг болж шинэ өнгө төрх, түүхийг бичиж байгаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхантай ярилцлаа.

23 өдрийн өмнө 15

Алдарт “халиун азарга”-аар хийморио сэргээсэн уяачид

Монгол хүн, морь хоёрыг салгаж ойлгож боломгүй. Бидний өвөг дээдэс морин дээрээс дэлхийн талыг эзэгнэж, эрдэнэт хүлгээ шүтэж ирсэн түүхтэй. Тиймээс ч молор эрдэнэ гэж хүндэтгэн дээдэлж, төрийн сүлдэндээ хүртэл дүрс юуг нь залсан нь бий.

24 өдрийн өмнө 5

Б.Эрхэмбаяр буудлага спортын Азийн АШТ-ий наймдугаар байрт орлоо

БНСУ-ын Дэгү хотод буудлага спортын хийн бууны өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 9-19-ний өдрүүдэд болж байна.

27 өдрийн өмнө 0

Тулааны дэлхийн хошой аварга эх орондоо ирлээ

Турк улсын Анталия хотод 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөсөн юм.

27 өдрийн өмнө 3

Даамын өсвөр үеийн ДАШТ-д амжилт үзүүлсэн Д.Ангараг, Н.Лхагвадорж нарыг БТСУХ-ы Жуух бичгээр урамшууллаа

Турк улсын нийслэл Анталия хотод 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 6-ны өдрүүдэд болов. Тэмцээнд Монгол улсаас 30 тамирчин өрсөлдөж, 32 (16 алт, найман мөнгө, найман хүрэл) медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ.

28 өдрийн өмнө 1

М.Анхцэцэг: Тамирчны амжилт өөрийгөө ялахаас эхэлдэг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа хүндийн өргөлтийн ОУХМ, дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Анхцэцэгийг урилаа. Тэрбээр хамгийн сүүлд ААШТ-ий 87 кг-ын жинд алтан медаль хүртсэн юм.

28 өдрийн өмнө 0

Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ий медальт анхны Монгол тамирчин болов

Азарбейжан улсын нийслэл Баку хотод пара жүдо бөхийн ДАШТ болж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор есөн тамирчин өрсөлдөж байна.

28 өдрийн өмнө 0

Б.Энхтуул: Сэлж сурахыг хүсвэл айдсаа ялах хэрэгтэй

Энэ удаагийн дугаарын зочноор усан спортын дасгалжуулагч Б.Энхтуулыг урьж, ярилцлаа.

30 өдрийн өмнө 1

Ц.Батхишиг хүрэл медаль хүртлээ

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Танкийн батальоны хангалт үйлчилгээний салааны захирагчийн орлогч ахлах ахлагч Ц.Батхишиг 2022 оны Мас-рестлингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй.

1 сарын өмнө 3

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээгийн хүү Нямпилжээ ДАШТ-аас хүрэл медаль хүртэв

Турк улсын Анталия хотод тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд болж байна.

1 сарын өмнө 4

ДАШТ-ийн мөнгөн медальт “MOON DANCE” хамтлагийг “ОЛИМПЫН АЛДАР” одонгоор шагналаа

Өнгөрсөн аравдугаар сард болсон бүжгийн спортын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож, түүхэн дэх анхны медалиа хүртсэн. ДАШТ-д амжилт гаргасан бүжигчдийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

1 сарын өмнө 5

Онцлох ишлэл

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

Таван шард байсан БГД 20-р хорооны нутаг дэвсгэрт байсан 4 давхар зочид буудлыг хятад эзнээс нь дээрэмдээд л авчихсан байгаа юм. Намайг хэвлэлээр ярьсны дараа дээрэмдүүлсэн хятад иргэний өмгөөлөгч ярьж, мэдүүлэг өгнө гэсэн. Бид ийм л имижийг өмнөх алдсан, дээрэмдүүлсэн хүмүүсээс уучлал гуйж, бүх зүйлийг шинээр эхлэмээр байна. Би үр хүүхдээ шударга нийгэмд, хэн нэг даргаас айдаггүй бизнес хийдэг, сурч боловсордог, ажил хөдөлмөр эрхэлдэг нийгэмд амьдруулахыг хүсч байна. Түүнээс прокурор асан шиг хэмхэрхий хуучин машин цуглуулж, хэзээ тэрийгээ эдэлж, ашиглана гэж баахан үл хөдлөх дээрэмдэж, цуглуулаад, ордны хажууд шантаажны мөнгөөрөө авсан 10 гаруй давхар оффисстой болчихсон. Би тэгж амьдрахгүй. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгэл зүйч М.Батхүү:
Сэтгэл зүйч М.Батхүү:

Хүн бол нийгмийн амьтан шүү дээ. Дахиад хэлье. Хэрэг өдөөсөн хүнийг хэдийгээр сэтгэцийн өвчтэй, эмгэгтэй гэх мэтээр ярьж л байна. Гэхдээ тэр хүн өнөөдрийн нийгмийн бүтээгдэхүүн. Сургуулийн орчинд ч ийм асуудал элбэг байдаг. Сурагчид нэгнийгээ ялгаварлах, гадуурхах, гадаад үзэмжид нь атаархах гэх зэргээр сэтгэл зүйн маш ноцтой асуудлууд үүсдэг. Нийгэм гэдэг бол нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах ёстой. Гэвч энэ байдал алдагдаад нийгэм анархист байдал руугаа орж байгаагийн илрэл энэ явдал болж байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хайр ойлгодоггүй хачин хүмүүс олширч байна аа. Нутаг орноо уул, уурхайгаас, бас геологийн хайгуулаас хамгаалсан улсыг “Хаяад нүүсэн нутгаа хайрлах хөдөлгөөнийхэн. Орхиод явсан нутгаа одоо л нэг их санадаг болж байгаа гарууд байна” гэлцэн хэл амаа билүүдэж байна гэнэ. Бүүр больчихоод “Салсан авгайгаа хүнтэй суулгадаггүй гаж донтон аятай” гэж хүртэл хэлж байна. -Хүйн холбоотой нутаг, хүүхэн хоёр тусдаа гэж тайлбарлаад ч нэмэр алга. Урдаас харин “Хүйн холбооноос илүү хүйсний холбоон дээр амьдрал үргэлжилдэг” гэсэн байвал яах вэ? Тэгэхээр цөмөөрөө хайраа батлах хэрэг гарлаа. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл:
Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл:

Шүүхээр дарга бүртгэгдвэл манай асуудал шийдэгчих юм л даа. Тийм учраас шүүхийн шийдвэрийг л биелүүлэх хэрэгтэй. Өөр юм байхгүй. Тухайн үед М.Тулгат, О.Цогтгэрэл хоёр тохироод л Их хурлаа хамт хийгээд шүүхийн шийдвэр биелүүлчихсэн бол өдийд манай залуус ард түмнээ манлайлчихсан ялалт өөд явж байх байсан юм. Ард түмэн бараг л нийтээрээ манай намыг дэмжихээр болчихоод байна. Сүүлийн 30 гаруй жил манай сонгогчид, МАН гэдэг живхээ норчихоор нь АН гэдэг хуурай живхээр солиод, тэр нь норчихвол эргээд хатаасан МАН гэдэг живхээ хийдэг байсан юм. Манай ард түмэн ардчиллыг ингэж ашиглаад сурчихсан. Өдгөө МАН гэдэг живх нь шал нойтон болчихоод хайраад болохгүй байна шүү дээ! ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ нүүрсний хулгай 2012 оноос эхтэй, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл бий. “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр одоо дуугарч эхэлж байгаа нь харамсалтай. Манай далд эдийн засгийн зонхилох хэсэг нь нүүрсний экспорт дээр байгаа нь үнэн. Бүртгэлгүй 6.5 сая тонн нүүрс гарч орлого нь 6.5 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа тухай мэдээллүүд гарч байна. Хэрэв энэ үнэн бол алдагдсан боломжийн өртгөөр өнөөдрийн тулгамдсан олон асуудлыг шийдэх боломж байлаа. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа мэдээлэл байна. Үнэн мөнийг тодруулж, төр засаг, ард түмэндээ мэдээлэх үүргээ гүйцэтгэх байх. Уг нь Монголд хилийн хяналт гэж байдаг байсан. Хаагуур тэр 2,200 машин хил гараад орж ирээд байдаг нь их сонин. Ер нь манайд сонин юм маш их болсон доо. Монголын авлига, хулгай "ардчилагдсан" гэдэг. Яагаад гэвэл түүнийг ил тод хийдэг болсон. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
"Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд:

Сайд, дарга гэдэг хүмүүс бизнес хийдэг хүнээс баян гэдэг ойлголт нийгэмд үүсчихсэн. Яагаад өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрсэн гэхээр бид 30 жилийн турш өмнөх удирдлагууддаа хэнд нь ч хариуцлага тооцож байгаагүй. Энэ нь маш том гажуудлыг бий болгочихсон. Буруутан нь сонгогчид. Бид мэдсээр байж сонголтоо хийсэн. Нийгэм мэдэмхий, мунхаг байвал төр засаг ч мөн тийм л байна шүү дээ. Монголчууд “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг. Яаж ч бодсон бурхан чөтгөрөөс дээр. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэдэг. Зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг. Өнөөдөр л сайхан найр хийчихвэл маргааш өлсөж үхэх нь хамаагүй гэсэн бодолтой. Бид аль буруу, аль урвагч, худлаа ярьдаг хүнээ шүтдэг, сонгодог нийгэм болчихсон. Улс орныг цөлмөж баяжсан хэнтэй ч хариуцлага тооцдоггүй. Нийтээрээ мэдлэг мэдээлэл муутай, салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг болчихсон. Ийм хандлагаа өөрчлөөгүй цагт хөгжил дэвшил биднээс хол байсаар мөхөх болно. Хэн нэгний ор хөнжлийн асуудалд хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгдөг. Танихгүй, таван үг сольж үзээгүй Путиныг шүтдэг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй