Сурталчилгаа

Спорт

Оюутны дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн баг тамирчдыг шагнаж, урамшуулав

Турк улсын Истанбул хотод сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Оюутны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд болоход С.Тулга дасгалжуулагчтай Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ нь Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн спортын түүхэнд анхдагч амжилт юм.

1 сарын өмнө 0

Монголын "Бамбаруушууд" баг ОХУ-д болсон хоккейн тэмцээнээс алтан медаль хүртлээ

ОХУ, Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын харилцаа холбоо 2022 оны сүүлчийн хагас жилээс хойш амжилттай хөгжиж байна. ОХУ-ын Спортын яам, БТСУХ-ны 2022-2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монголын хоккейн баг Улаан-Үүд хотноо болон олон улсын тэмцээнд 10 сарын сүүлчээр амжилттай оролцоод ирлээ.

1 сарын өмнө 5

Д.Энхтүвшин: Гимнастикаар хичээллэсэн хүүхэд зөв суурьтай болдог

“Амжилтын эзэн” буландаа Спортын гимнастикийн ОУХМ Д.Энхтүвшинийг урилаа. Тэрбээр 11 жил энэ спортоор хичээллэхдээ улсад долоон удаа аваргалж, 2019 оны ААШТ-ээс багаараа хүрэл медаль хүртсэнээс гадна, ДАШТ, “Дэлхий цом”-д тогтмол оролцсон шилдэг тамирчин юм.

1 сарын өмнө 0

О.Саранхүү: "Moon dance"-ийн үзүүлбэр бусдаас ондоошиж, Монголоороо байж чадсан

Бид энэ удаад “Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч, багш дасгалжуулагч О.Саранхүүг урилаа. Тус хамтлаг өнгөрсөн сард болсон бүжгийн ДАШТ-ний багийн төрөлд мөнгөн медаль хүртэж, багийн спортоор түүхэн амжилтыг үзүүлээд байгаа юм.

1 сарын өмнө 3

Буудлагын спортынхонд батламж олгож, шагнал гардуулав

Биеийн тамир, спортын улсын хорооны хүндэтгэлийн танхимд буудлага спортын “Кайр-2022” насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч уулзах ёслол болсон бөгөөөд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан нар оролцов.

1 сарын өмнө 1

“Баку-2022” жүдо бөхийн их дуулгад Монголын 18 бөх барилдана

Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 4-6-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Хишигбаярын удирдлага дор нийт 18 тамирчин өрсөлдөнө.

1 сарын өмнө 0

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөө Азийн олимпын зөвлөлд танилцуулав

Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс анх удаа “Жендэрийн тэгш байдал” сургалт семинарыг Бахрейн улсын Манама хотноо 10дугаар сарын 30-31-нд зохион байгуулав.

1 сарын өмнө 1

Олон улсын жүдогийн холбоо Х.Эрдэнэт-Oдыг онцоллоо

Олон улсын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх хороонд ажиллах таван эмэгтэйн нэгээр Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Эрдэнэ-одыг томилжээ.

1 сарын өмнө 3

Ширэн бээлийтнүүд Йорданыг зорив

Йорданы нийслэл Амман хотод боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-нд болно. Тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин хүч үзнэ. Баг тамирчид тус тэмцээнд оролцохоор өчигдөр Амманы зүг хөлгийн жолоо залжээ.

1 сарын өмнө 2

“Moon dance” хамтлаг: Монголын залуус ямар их авьяастайг дэлхий нийтэд харуулахыг хичээлээ

ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хороооны хүндэтгэлийн танхимд өнөөдөр бүжгийн спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon dance” хамтлагийн баг тамирчдад батламж гардуулж, шагнал гардуулах ёслол болов.

1 сарын өмнө 8

Э.Буджав туухай өргөлтөөр дэлхийн хошой аварга боллоо

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдаж байгаа Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч, дэд ахлагч Э.Буджав өчигдөр 68 килограммын жинд түлхэлттэй өргөлтөөр тэргүүлж, аваргалсан бол өнөөдөр тэр бас огцом өргөлтөөр аваргаа дахин баталж, алтан медалийн эзэн боллоо.

1 сарын өмнө 3

Э.Буджав: Монгол цэргийн нэр хүндийг дэлхийн аваргаар дархалдсандаа баяртай байна

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч, спортын дэд мастер, дэд ахлагч Э.Буджав өнөөдөр БНЭУ-ын нийслэл Дели хотод зохион байгуулагдаж байгаа Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 68 килограммын жинд түлхэлттэй өргөлтөөр дэлхийн аварга болж, Энэтхэгийн хөх тэнгэрт эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэв.

1 сарын өмнө 6

Э.Буджав туухай өргөлтийн ДАШТ-ий аварга боллоо

"Туухай" өргөлтийн ДАШ тэмцээн БНЭУ-ын Нийслэл Шинэ Дели хотноо 2022 оны 10 дугаар сарын 27-31-ний хооронд зохион байгуулагдаж дэлхийн 18 орны 250 гаруй тамирчид оролцож байна.

1 сарын өмнө 2

Шатрын Ази тивийн АШТ-д Монголын 6 шатарчин оролцож байна

Энэтхэгийн нийслэл Дели хотноо 2022 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд энэ оны шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 18, эмэгтэйчүүдийн 24 дэх тэмцээн зохион байгуулж байна.

1 сарын өмнө 2

Э.Ариунболд: Илүү хичээж олимпын аварга болно

“Амжилтын эзэн” буландаа Жүдо бөхийн ОУХМ, “Алдар” спорт хорооны тамирчин Э.Ариунболдыг урилаа. Тэрбээр Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 60 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн юм.

1 сарын өмнө 6

Онцлох ишлэл

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

Таван шард байсан БГД 20-р хорооны нутаг дэвсгэрт байсан 4 давхар зочид буудлыг хятад эзнээс нь дээрэмдээд л авчихсан байгаа юм. Намайг хэвлэлээр ярьсны дараа дээрэмдүүлсэн хятад иргэний өмгөөлөгч ярьж, мэдүүлэг өгнө гэсэн. Бид ийм л имижийг өмнөх алдсан, дээрэмдүүлсэн хүмүүсээс уучлал гуйж, бүх зүйлийг шинээр эхлэмээр байна. Би үр хүүхдээ шударга нийгэмд, хэн нэг даргаас айдаггүй бизнес хийдэг, сурч боловсордог, ажил хөдөлмөр эрхэлдэг нийгэмд амьдруулахыг хүсч байна. Түүнээс прокурор асан шиг хэмхэрхий хуучин машин цуглуулж, хэзээ тэрийгээ эдэлж, ашиглана гэж баахан үл хөдлөх дээрэмдэж, цуглуулаад, ордны хажууд шантаажны мөнгөөрөө авсан 10 гаруй давхар оффисстой болчихсон. Би тэгж амьдрахгүй. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгэл зүйч М.Батхүү:
Сэтгэл зүйч М.Батхүү:

Хүн бол нийгмийн амьтан шүү дээ. Дахиад хэлье. Хэрэг өдөөсөн хүнийг хэдийгээр сэтгэцийн өвчтэй, эмгэгтэй гэх мэтээр ярьж л байна. Гэхдээ тэр хүн өнөөдрийн нийгмийн бүтээгдэхүүн. Сургуулийн орчинд ч ийм асуудал элбэг байдаг. Сурагчид нэгнийгээ ялгаварлах, гадуурхах, гадаад үзэмжид нь атаархах гэх зэргээр сэтгэл зүйн маш ноцтой асуудлууд үүсдэг. Нийгэм гэдэг бол нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах ёстой. Гэвч энэ байдал алдагдаад нийгэм анархист байдал руугаа орж байгаагийн илрэл энэ явдал болж байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хайр ойлгодоггүй хачин хүмүүс олширч байна аа. Нутаг орноо уул, уурхайгаас, бас геологийн хайгуулаас хамгаалсан улсыг “Хаяад нүүсэн нутгаа хайрлах хөдөлгөөнийхэн. Орхиод явсан нутгаа одоо л нэг их санадаг болж байгаа гарууд байна” гэлцэн хэл амаа билүүдэж байна гэнэ. Бүүр больчихоод “Салсан авгайгаа хүнтэй суулгадаггүй гаж донтон аятай” гэж хүртэл хэлж байна. -Хүйн холбоотой нутаг, хүүхэн хоёр тусдаа гэж тайлбарлаад ч нэмэр алга. Урдаас харин “Хүйн холбооноос илүү хүйсний холбоон дээр амьдрал үргэлжилдэг” гэсэн байвал яах вэ? Тэгэхээр цөмөөрөө хайраа батлах хэрэг гарлаа. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл:
Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл:

Шүүхээр дарга бүртгэгдвэл манай асуудал шийдэгчих юм л даа. Тийм учраас шүүхийн шийдвэрийг л биелүүлэх хэрэгтэй. Өөр юм байхгүй. Тухайн үед М.Тулгат, О.Цогтгэрэл хоёр тохироод л Их хурлаа хамт хийгээд шүүхийн шийдвэр биелүүлчихсэн бол өдийд манай залуус ард түмнээ манлайлчихсан ялалт өөд явж байх байсан юм. Ард түмэн бараг л нийтээрээ манай намыг дэмжихээр болчихоод байна. Сүүлийн 30 гаруй жил манай сонгогчид, МАН гэдэг живхээ норчихоор нь АН гэдэг хуурай живхээр солиод, тэр нь норчихвол эргээд хатаасан МАН гэдэг живхээ хийдэг байсан юм. Манай ард түмэн ардчиллыг ингэж ашиглаад сурчихсан. Өдгөө МАН гэдэг живх нь шал нойтон болчихоод хайраад болохгүй байна шүү дээ! ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ нүүрсний хулгай 2012 оноос эхтэй, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл бий. “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр одоо дуугарч эхэлж байгаа нь харамсалтай. Манай далд эдийн засгийн зонхилох хэсэг нь нүүрсний экспорт дээр байгаа нь үнэн. Бүртгэлгүй 6.5 сая тонн нүүрс гарч орлого нь 6.5 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа тухай мэдээллүүд гарч байна. Хэрэв энэ үнэн бол алдагдсан боломжийн өртгөөр өнөөдрийн тулгамдсан олон асуудлыг шийдэх боломж байлаа. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа мэдээлэл байна. Үнэн мөнийг тодруулж, төр засаг, ард түмэндээ мэдээлэх үүргээ гүйцэтгэх байх. Уг нь Монголд хилийн хяналт гэж байдаг байсан. Хаагуур тэр 2,200 машин хил гараад орж ирээд байдаг нь их сонин. Ер нь манайд сонин юм маш их болсон доо. Монголын авлига, хулгай "ардчилагдсан" гэдэг. Яагаад гэвэл түүнийг ил тод хийдэг болсон. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
"Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд:

Сайд, дарга гэдэг хүмүүс бизнес хийдэг хүнээс баян гэдэг ойлголт нийгэмд үүсчихсэн. Яагаад өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрсэн гэхээр бид 30 жилийн турш өмнөх удирдлагууддаа хэнд нь ч хариуцлага тооцож байгаагүй. Энэ нь маш том гажуудлыг бий болгочихсон. Буруутан нь сонгогчид. Бид мэдсээр байж сонголтоо хийсэн. Нийгэм мэдэмхий, мунхаг байвал төр засаг ч мөн тийм л байна шүү дээ. Монголчууд “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг. Яаж ч бодсон бурхан чөтгөрөөс дээр. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэдэг. Зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг. Өнөөдөр л сайхан найр хийчихвэл маргааш өлсөж үхэх нь хамаагүй гэсэн бодолтой. Бид аль буруу, аль урвагч, худлаа ярьдаг хүнээ шүтдэг, сонгодог нийгэм болчихсон. Улс орныг цөлмөж баяжсан хэнтэй ч хариуцлага тооцдоггүй. Нийтээрээ мэдлэг мэдээлэл муутай, салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг болчихсон. Ийм хандлагаа өөрчлөөгүй цагт хөгжил дэвшил биднээс хол байсаар мөхөх болно. Хэн нэгний ор хөнжлийн асуудалд хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгдөг. Танихгүй, таван үг сольж үзээгүй Путиныг шүтдэг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй