Сурталчилгаа

Спорт

Ц.Мөнхзул алтан медаль хүртлээ

Египетийн Каир хотод буудлага спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн ДАШТ энэ өдрүүдэд ид болж байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн стандарт гар бууны 25 метрийн дасгалд Монголын гурван тамирчин медалийн тавцанд гарсан бөгөөд Ц.Мөнхзул алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

1 сарын өмнө 13

ДАШТ-ээс медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Э.Ариунболд, Л.Энхрийлэн нарт батламж гардуулав

Узбекистаны нийслэл Ташкент хотод зохиогдсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 82 орны нийт 571 (эрэгтэй 310, эмэгтэй 261) тамирчин өрсөлдөхөд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага 18 жүдоч өрсөлдөхөд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэг нэгийг хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан юм.

1 сарын өмнө 5

ОУХМ Э.Даваахүү ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

Египетийн нийслэл Каир хотноо Буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна.

1 сарын өмнө 7

ОУХМ С.Жамбалжамц эх орондоо ирлээ

Улсын шигшээ багийн тамирчин, Малайзын “Теренггану полигон” мэргэжлийн дугуйн багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц энэ оны улирлын тэмцээнээ “Tour de Langkawi” уралдаанаар амжилттай өндөрлөж даваа гарагт эх орондоо ирлээ.

1 сарын өмнө 4

Азид Монголыг таниулсан Муай Тайн аварга

Монголын мэргэжлийн холимог тулааны отгон холбоо болох “Undefeated” болон “Fight media” групп хамтран Азийн аваргын бүсний төлөөх Муай Тай боксын тулааныг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн манай улсад өмнө нь болж байгаагүй гэдгээрээ онцлог байв.

1 сарын өмнө 7

А.Энхтуул Унгарт түрүүлжээ

Унгар улсын Будапешт хотод шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээн аравдугаар сарын 13-21-нд болоход манай улсаас их мастер А.Энхтуул есөн өрөг тоглож, 7 оноотойгоор тэргүүн байр эзлэв.

1 сарын өмнө 8

Б.Энххүслэн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Тайландын нийслэл Банкок хотод тус усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-нд болж, Монгол улсаас Б.Энххүслэн өрсөлдөв.

1 сарын өмнө 1

Монголын бодибилдинг фитнесийн холбоод нэгдэж ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын бодибилдинг фитнесийн холбоо болон Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав.

1 сарын өмнө 3

Муайтай боксын Азийн аваргын бүсний төлөөх тулаан Улаанбаатарт болно

Муайтай боксын Ази тивийн аваргын бүсний төлөөх тулаан 10 дугаар сарын 21-нд буюу өнөөдөр Улаанбаатар хотноо Монголын хөлбөмбөгийн холбооны байранд зохион байгуулах юм.

1 сарын өмнө 1

Үндэсний олимпын хороодын холбооны Ерөнхий Ассамблей эхэллээ

Үндэсний олимпын хороодын холбоо /ҮОХХ/-ны 26 дахь удаагийн Ерөнхий ассамблей БНСУ-ын Сөүл хотноо лхагва гарагт /2022.10.19/ эхэллээ.

1 сарын өмнө 2

Б.Оргилболд: Аэробик бүх спортын суурь болдог

“Амжилтын эзэн” буландаа Аэробикийн тамирчин Б.Оргилболдыг урьж, ярилцлаа.

1 сарын өмнө 1

С.Жамбалжамц нийлбэр дүнгээр шилдэг 10-т багтлаа

"Tour de Langkawi 2022" мэргэжлийн дугуйн олон өдрийн тэмцээн найман хоног үргэлжилж өчигдөр дүнгээ гаргалаа.

1 сарын өмнө 3

Монголын хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид шатрын тив хороондын аварга шалгаруулах тэмцээнд аваргалав

ФИДЕ Олон Улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээнийг АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

1 сарын өмнө 6

ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Х.А.Самаранч МҮОХ-нд зочиллоо

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн урилгаар өчигдөр /2022.10.17/ Олимпик хауст зочиллоо.

1 сарын өмнө 4

Э.Батмагнай: Өрсөлдөгчийнхөө сул талыг мэдэрчихвэл ялалт дөхөм болдог

Үндэсний бөхийн өсвөрийн гурван удаагийн аварга, үндэсний бөхийн “Gen-Z” үеийн төлөөлөл отгон начин Э.Батмагнайтай ярилцлаа.

1 сарын өмнө 2

Онцлох ишлэл

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

Таван шард байсан БГД 20-р хорооны нутаг дэвсгэрт байсан 4 давхар зочид буудлыг хятад эзнээс нь дээрэмдээд л авчихсан байгаа юм. Намайг хэвлэлээр ярьсны дараа дээрэмдүүлсэн хятад иргэний өмгөөлөгч ярьж, мэдүүлэг өгнө гэсэн. Бид ийм л имижийг өмнөх алдсан, дээрэмдүүлсэн хүмүүсээс уучлал гуйж, бүх зүйлийг шинээр эхлэмээр байна. Би үр хүүхдээ шударга нийгэмд, хэн нэг даргаас айдаггүй бизнес хийдэг, сурч боловсордог, ажил хөдөлмөр эрхэлдэг нийгэмд амьдруулахыг хүсч байна. Түүнээс прокурор асан шиг хэмхэрхий хуучин машин цуглуулж, хэзээ тэрийгээ эдэлж, ашиглана гэж баахан үл хөдлөх дээрэмдэж, цуглуулаад, ордны хажууд шантаажны мөнгөөрөө авсан 10 гаруй давхар оффисстой болчихсон. Би тэгж амьдрахгүй. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгэл зүйч М.Батхүү:
Сэтгэл зүйч М.Батхүү:

Хүн бол нийгмийн амьтан шүү дээ. Дахиад хэлье. Хэрэг өдөөсөн хүнийг хэдийгээр сэтгэцийн өвчтэй, эмгэгтэй гэх мэтээр ярьж л байна. Гэхдээ тэр хүн өнөөдрийн нийгмийн бүтээгдэхүүн. Сургуулийн орчинд ч ийм асуудал элбэг байдаг. Сурагчид нэгнийгээ ялгаварлах, гадуурхах, гадаад үзэмжид нь атаархах гэх зэргээр сэтгэл зүйн маш ноцтой асуудлууд үүсдэг. Нийгэм гэдэг бол нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах ёстой. Гэвч энэ байдал алдагдаад нийгэм анархист байдал руугаа орж байгаагийн илрэл энэ явдал болж байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хайр ойлгодоггүй хачин хүмүүс олширч байна аа. Нутаг орноо уул, уурхайгаас, бас геологийн хайгуулаас хамгаалсан улсыг “Хаяад нүүсэн нутгаа хайрлах хөдөлгөөнийхэн. Орхиод явсан нутгаа одоо л нэг их санадаг болж байгаа гарууд байна” гэлцэн хэл амаа билүүдэж байна гэнэ. Бүүр больчихоод “Салсан авгайгаа хүнтэй суулгадаггүй гаж донтон аятай” гэж хүртэл хэлж байна. -Хүйн холбоотой нутаг, хүүхэн хоёр тусдаа гэж тайлбарлаад ч нэмэр алга. Урдаас харин “Хүйн холбооноос илүү хүйсний холбоон дээр амьдрал үргэлжилдэг” гэсэн байвал яах вэ? Тэгэхээр цөмөөрөө хайраа батлах хэрэг гарлаа. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл:
Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл:

Шүүхээр дарга бүртгэгдвэл манай асуудал шийдэгчих юм л даа. Тийм учраас шүүхийн шийдвэрийг л биелүүлэх хэрэгтэй. Өөр юм байхгүй. Тухайн үед М.Тулгат, О.Цогтгэрэл хоёр тохироод л Их хурлаа хамт хийгээд шүүхийн шийдвэр биелүүлчихсэн бол өдийд манай залуус ард түмнээ манлайлчихсан ялалт өөд явж байх байсан юм. Ард түмэн бараг л нийтээрээ манай намыг дэмжихээр болчихоод байна. Сүүлийн 30 гаруй жил манай сонгогчид, МАН гэдэг живхээ норчихоор нь АН гэдэг хуурай живхээр солиод, тэр нь норчихвол эргээд хатаасан МАН гэдэг живхээ хийдэг байсан юм. Манай ард түмэн ардчиллыг ингэж ашиглаад сурчихсан. Өдгөө МАН гэдэг живх нь шал нойтон болчихоод хайраад болохгүй байна шүү дээ! ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ нүүрсний хулгай 2012 оноос эхтэй, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл бий. “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр одоо дуугарч эхэлж байгаа нь харамсалтай. Манай далд эдийн засгийн зонхилох хэсэг нь нүүрсний экспорт дээр байгаа нь үнэн. Бүртгэлгүй 6.5 сая тонн нүүрс гарч орлого нь 6.5 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа тухай мэдээллүүд гарч байна. Хэрэв энэ үнэн бол алдагдсан боломжийн өртгөөр өнөөдрийн тулгамдсан олон асуудлыг шийдэх боломж байлаа. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа мэдээлэл байна. Үнэн мөнийг тодруулж, төр засаг, ард түмэндээ мэдээлэх үүргээ гүйцэтгэх байх. Уг нь Монголд хилийн хяналт гэж байдаг байсан. Хаагуур тэр 2,200 машин хил гараад орж ирээд байдаг нь их сонин. Ер нь манайд сонин юм маш их болсон доо. Монголын авлига, хулгай "ардчилагдсан" гэдэг. Яагаад гэвэл түүнийг ил тод хийдэг болсон. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
"Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд:

Сайд, дарга гэдэг хүмүүс бизнес хийдэг хүнээс баян гэдэг ойлголт нийгэмд үүсчихсэн. Яагаад өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрсэн гэхээр бид 30 жилийн турш өмнөх удирдлагууддаа хэнд нь ч хариуцлага тооцож байгаагүй. Энэ нь маш том гажуудлыг бий болгочихсон. Буруутан нь сонгогчид. Бид мэдсээр байж сонголтоо хийсэн. Нийгэм мэдэмхий, мунхаг байвал төр засаг ч мөн тийм л байна шүү дээ. Монголчууд “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг. Яаж ч бодсон бурхан чөтгөрөөс дээр. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэдэг. Зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг. Өнөөдөр л сайхан найр хийчихвэл маргааш өлсөж үхэх нь хамаагүй гэсэн бодолтой. Бид аль буруу, аль урвагч, худлаа ярьдаг хүнээ шүтдэг, сонгодог нийгэм болчихсон. Улс орныг цөлмөж баяжсан хэнтэй ч хариуцлага тооцдоггүй. Нийтээрээ мэдлэг мэдээлэл муутай, салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг болчихсон. Ийм хандлагаа өөрчлөөгүй цагт хөгжил дэвшил биднээс хол байсаар мөхөх болно. Хэн нэгний ор хөнжлийн асуудалд хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгдөг. Танихгүй, таван үг сольж үзээгүй Путиныг шүтдэг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй