Сурталчилгаа

Спорт

Б.Үүрцайх ДАШТ-ээс дөрвөн медаль хүртлээ

Пауэрлифтингийн хэрэглэлтэй мастерс ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Сент Жонсын Ньюфаундленд хотод болж өндөрлөлөө.

1 сарын өмнө 1

Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс О.Дархижав мөнгөн медаль хүртлээ

Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.

1 сарын өмнө 3

Их аварга Хакүхо М.Даваажаргалыг "Алтан од" одонгоор шагналаа

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Олимпик хауст сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа.

1 сарын өмнө 7

З.Ирээдүй “Стронгмен”-д дахин түрүүлэв

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, “Мөнххада” компанитай хамтран “Мөнххада стронгмен-2022” тэмцээнийг зохион байгуулав. Хоёр дахь удаагийн тэмцээнд 12 хүчтэн гурван төрөлд эр бярыг сорин өрсөлдлөө.

1 сарын өмнө 1

ОУХМ Г.Ануужин хос хүрэл медаль хүртлээ

Бахрейны Манама хотноо болж байгаа хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин хошой хүрэл медаль хүртлээ.

1 сарын өмнө 1

Х.Амартүвшин: Босоогоос тулалдаж, уран техник үзүүлэх хүсэлтэй

Холимог тулаан нь эр зоригийн спорт. Энэ л спортоор эх орныхоо нэрийг гаргаж яваа Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат, “Ширэн бээлий” клубын тамирчин Х.Амартүвшинг “Амжилтын эзэн” буландаа урилаа. Тэрбээр 15 удаа мэргэжлийн тулаан хийснээс 10 ялсан амжилт үзүүлээд байгаа юм.

1 сарын өмнө 3

Э.Энхтамир мөнгөн медаль хүртэв

Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхлэв.

1 сарын өмнө 3

Б.Буджаргал: 48 цагийн турш гүйхдээ нэг л цаг унтсан

Энэ удаагийн дугаарын зочноор АНУ-д амьдарч буй Монголын холын зайн гүйлт, олон өдрийн гүйлтийн спортын тамирчин, дэлхийн аварга Б.Буджаргалыг урилаа. Тэрбээр хамгийн сүүлд 48 цагийн гүйлтийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн билээ.

1 сарын өмнө 15

Э.Цэндбаатар алтан медаль хүртлээ

ОУХМ С.Баттулга багшийн нэрэмжит 5 дахь удаагийн боксын тэмцээн Эрдэнэт хотын Хангарьд палас ордонд амжилттай явагдаж эрэгтэй, эмэгтэй боксчдоос шилдгийн шилдэг тамирчдаа тодрууллаа.

1 сарын өмнө 17

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хамтран ажиллана

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 10 сар гаруйн дараа болох Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооноос спортын салбарын удирдлагуудад тус наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

1 сарын өмнө 1

Өнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана

Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ С.Баттулга багшийн нэрэмжит 5 дахь удаагийн шилдэг боксчдын тэмцээн Эрдэнэт хотын Хангарьд палас ордонд амжилттай үргэлжилж байна.

2022-10-07 08:25 3

Волейболын залуучуудын УАШТ-ий медальтнууд тодорлоо

Монголын волейболын холбооны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн долоон өдөр болж, өчигдөр медальтнууд тодорлоо.

2022-10-06 09:02 5

С.Доржпалам: Үндэсний бөх бол хүндлэл юм

“Амжилтын эзэн” буландаа та Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат сумын заан С.Доржпаламыг урилаа. Тэрбээр өнгөрсөн сард болсон сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд мянган бөхийн манлай болж “Алтан цом” хүртсэн юм.

2022-10-06 07:04 6

МУГТ Э.Цэндбаатар-ОУХМ Б.Чинзориг нарын тулаан Эрдэнэт хотод болно

Маргааш буюу 10-р сарын 06-ний өдөр 13:00 цагаас Эрдэнэт хотын "Хангарьд палас" ордонд МУГТ Э.Цэндбаатар-ОУХМ Б.Чинзориг нарын тулаан болох ажээ.

2022-10-05 23:07 4

Б.Бат-Өлзий: Бяр бол сэтгэлээс гарах хүч

Энэ жилийн төрийн баяр наадамд түмэн олноо баясгаж улсын заан цолны болзлыг хангасан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Баярхүүгийн Бат-Өлзийтэй ярилцлаа. Шинэхэн заан маань наадмаас өмнө бөхийн өргөөнд гурав дараалан түрүүлсэн билээ. Мөн наадмын дараа орон нутагт мөн гурван удаа түрүүлжээ.

2022-10-04 06:57 10

Онцлох ишлэл

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

Таван шард байсан БГД 20-р хорооны нутаг дэвсгэрт байсан 4 давхар зочид буудлыг хятад эзнээс нь дээрэмдээд л авчихсан байгаа юм. Намайг хэвлэлээр ярьсны дараа дээрэмдүүлсэн хятад иргэний өмгөөлөгч ярьж, мэдүүлэг өгнө гэсэн. Бид ийм л имижийг өмнөх алдсан, дээрэмдүүлсэн хүмүүсээс уучлал гуйж, бүх зүйлийг шинээр эхлэмээр байна. Би үр хүүхдээ шударга нийгэмд, хэн нэг даргаас айдаггүй бизнес хийдэг, сурч боловсордог, ажил хөдөлмөр эрхэлдэг нийгэмд амьдруулахыг хүсч байна. Түүнээс прокурор асан шиг хэмхэрхий хуучин машин цуглуулж, хэзээ тэрийгээ эдэлж, ашиглана гэж баахан үл хөдлөх дээрэмдэж, цуглуулаад, ордны хажууд шантаажны мөнгөөрөө авсан 10 гаруй давхар оффисстой болчихсон. Би тэгж амьдрахгүй. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгэл зүйч М.Батхүү:
Сэтгэл зүйч М.Батхүү:

Хүн бол нийгмийн амьтан шүү дээ. Дахиад хэлье. Хэрэг өдөөсөн хүнийг хэдийгээр сэтгэцийн өвчтэй, эмгэгтэй гэх мэтээр ярьж л байна. Гэхдээ тэр хүн өнөөдрийн нийгмийн бүтээгдэхүүн. Сургуулийн орчинд ч ийм асуудал элбэг байдаг. Сурагчид нэгнийгээ ялгаварлах, гадуурхах, гадаад үзэмжид нь атаархах гэх зэргээр сэтгэл зүйн маш ноцтой асуудлууд үүсдэг. Нийгэм гэдэг бол нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах ёстой. Гэвч энэ байдал алдагдаад нийгэм анархист байдал руугаа орж байгаагийн илрэл энэ явдал болж байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хайр ойлгодоггүй хачин хүмүүс олширч байна аа. Нутаг орноо уул, уурхайгаас, бас геологийн хайгуулаас хамгаалсан улсыг “Хаяад нүүсэн нутгаа хайрлах хөдөлгөөнийхэн. Орхиод явсан нутгаа одоо л нэг их санадаг болж байгаа гарууд байна” гэлцэн хэл амаа билүүдэж байна гэнэ. Бүүр больчихоод “Салсан авгайгаа хүнтэй суулгадаггүй гаж донтон аятай” гэж хүртэл хэлж байна. -Хүйн холбоотой нутаг, хүүхэн хоёр тусдаа гэж тайлбарлаад ч нэмэр алга. Урдаас харин “Хүйн холбооноос илүү хүйсний холбоон дээр амьдрал үргэлжилдэг” гэсэн байвал яах вэ? Тэгэхээр цөмөөрөө хайраа батлах хэрэг гарлаа. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл:
Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл:

Шүүхээр дарга бүртгэгдвэл манай асуудал шийдэгчих юм л даа. Тийм учраас шүүхийн шийдвэрийг л биелүүлэх хэрэгтэй. Өөр юм байхгүй. Тухайн үед М.Тулгат, О.Цогтгэрэл хоёр тохироод л Их хурлаа хамт хийгээд шүүхийн шийдвэр биелүүлчихсэн бол өдийд манай залуус ард түмнээ манлайлчихсан ялалт өөд явж байх байсан юм. Ард түмэн бараг л нийтээрээ манай намыг дэмжихээр болчихоод байна. Сүүлийн 30 гаруй жил манай сонгогчид, МАН гэдэг живхээ норчихоор нь АН гэдэг хуурай живхээр солиод, тэр нь норчихвол эргээд хатаасан МАН гэдэг живхээ хийдэг байсан юм. Манай ард түмэн ардчиллыг ингэж ашиглаад сурчихсан. Өдгөө МАН гэдэг живх нь шал нойтон болчихоод хайраад болохгүй байна шүү дээ! ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ нүүрсний хулгай 2012 оноос эхтэй, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл бий. “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр одоо дуугарч эхэлж байгаа нь харамсалтай. Манай далд эдийн засгийн зонхилох хэсэг нь нүүрсний экспорт дээр байгаа нь үнэн. Бүртгэлгүй 6.5 сая тонн нүүрс гарч орлого нь 6.5 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа тухай мэдээллүүд гарч байна. Хэрэв энэ үнэн бол алдагдсан боломжийн өртгөөр өнөөдрийн тулгамдсан олон асуудлыг шийдэх боломж байлаа. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа мэдээлэл байна. Үнэн мөнийг тодруулж, төр засаг, ард түмэндээ мэдээлэх үүргээ гүйцэтгэх байх. Уг нь Монголд хилийн хяналт гэж байдаг байсан. Хаагуур тэр 2,200 машин хил гараад орж ирээд байдаг нь их сонин. Ер нь манайд сонин юм маш их болсон доо. Монголын авлига, хулгай "ардчилагдсан" гэдэг. Яагаад гэвэл түүнийг ил тод хийдэг болсон. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
"Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд:

Сайд, дарга гэдэг хүмүүс бизнес хийдэг хүнээс баян гэдэг ойлголт нийгэмд үүсчихсэн. Яагаад өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрсэн гэхээр бид 30 жилийн турш өмнөх удирдлагууддаа хэнд нь ч хариуцлага тооцож байгаагүй. Энэ нь маш том гажуудлыг бий болгочихсон. Буруутан нь сонгогчид. Бид мэдсээр байж сонголтоо хийсэн. Нийгэм мэдэмхий, мунхаг байвал төр засаг ч мөн тийм л байна шүү дээ. Монголчууд “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг. Яаж ч бодсон бурхан чөтгөрөөс дээр. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэдэг. Зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг. Өнөөдөр л сайхан найр хийчихвэл маргааш өлсөж үхэх нь хамаагүй гэсэн бодолтой. Бид аль буруу, аль урвагч, худлаа ярьдаг хүнээ шүтдэг, сонгодог нийгэм болчихсон. Улс орныг цөлмөж баяжсан хэнтэй ч хариуцлага тооцдоггүй. Нийтээрээ мэдлэг мэдээлэл муутай, салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг болчихсон. Ийм хандлагаа өөрчлөөгүй цагт хөгжил дэвшил биднээс хол байсаар мөхөх болно. Хэн нэгний ор хөнжлийн асуудалд хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгдөг. Танихгүй, таван үг сольж үзээгүй Путиныг шүтдэг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй