УЕПГ-аас жилийн хугацаанд хяналт тавьсан хэрэг зөрчил болон олон нийтийн анхаарлын төвд буй томоохон гэгддэг хэргүүдийн талаар мэдээлэл өгснийг тоймлон хүргэе.
ПРОКУРОР СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ 1580 ЗӨРЧИЛД ХЯНАЛТ ТАВЬЖЭЭ
Прокурорын байгууллагаас 2020 онд 2.256.125 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 467544 хэргээр өссөн байна. Зөрчлийн хэрэг шийдвэрлэх үйл явц хоёр хувиар өссөний дотор хэргийн 99 хувьд нь шийтгэл оногдуулж, 0.1 хувийг нь хэрэгсэхгүй болгожээ.Энэ дунд эрх бүхий албан тушаалтнаас хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэсэн зөрчил 21 хувиар өссөн буюу 2.125.899 болжээ.
Өнгөрсөнд болсон УИХ-ын сонгуультай холбоотойгоор 1580, Орон нутгийн ээлжит сонгуулийн үеэр 700 удаагийн Сонгуулийн тухай хууль зөрчих зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ. Их хурлын ээлжит сонгуулийн явцад 1580 гомдол, мэдээллийг шалгаснаас 139-д зөрчлийн хэрэг нээн, 1306-г хүлээн авахаас татгалзан, 14-д хэрэг нээн шалгасан байна. Харин орон нутгийн ээлжит сонгуулийн явцад 700 гомдол, мэдээллийг шалгаснаас 34-д зөрчлийн хэрэг нээн, 624-ыг хүлээн авахаас татгалзсан байна.Мөн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 69582 хэрэгт хяналт тавьснаас 13596-д эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 265.328.965.722 төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан 92.684.921.765 төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 705.963.744 төгрөгийн хор уршгийг арилгуулжээ. Үүнээс 2020 онд төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан 76 хэргийг шийдвэрлэснээс 78.355.246.655 төгрөгийн хохирол төлөгджээ.
АВЛИГЫН ХЭРЭГ ДАРХАНД БАГА, БАЯНХОНГОРТ ХАМГИЙН ИХ БҮРТГЭГДЭВ
2020 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан авлига, албан тушаалын 1082 хэрэгт хяналт тавьсныг өмнөх онтой харьцуулбал зургаан хувиар өсчээ. Үүнээс 402 хэргийг хааж, 159 хэрэгт 378 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 25-ыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Мөн нийт 462 албан тушаалтан холбогдсон 173 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 1.2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Авлигын гэмт хэрэг улсын хэмжээнд 2019 онд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд гурван хэрэг бүртгэгдэж байсан бол 2020 онд 2.7 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Өнгөрсөн жилийнхийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Дархан-Уул аймаг 10 мянган хүн амт тутамд 0.4 хэрэг бүртгэгдэж хамгийн бага үзүүлэлттэй байгаа бол Нийслэлд 3.3, Баянхонгор аймагт 4.5 хэрэг бүртгэгдсэнээр хамгийн их үзүүлэлттэй байна.
Авлигын хэргийн 82.9 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлсэн.
Харин прокуророос хяналт тавьсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 17 хувиар буурчээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан хүмүүсийн 5.3 хувь нь 17 хүртэл, 70.7 хувь нь 18-29 насны, 22.2 хувь нь 30-44 насны, 1.6 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаагийн 93.4 хувь нь эрэгтэй, 85.1 хувь нь эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.Мөн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хүн худалдаалах гэмт хэрэг 40 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2020 онд хүн худалдаалах 34 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны гурав нь Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн хэрэг байна.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДААС ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НЭХЭМЖЛЭЛ ИРҮҮЛСЭН БАЙНА
Прокурорын байгууллагад их наяд 272 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн дүн бүхий 1796 хүсэлтийг төрийн байгууллагуудаас ирүүлжээ. Энэ чиглэлээр 504 иргэний хэрэгт оролцож, 558.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна. Түүнчлэн цагаатгалын нөхөх олговор, садан төрлийн холбоо тогтоолгох нэхэмжлэлтэй 932 иргэний хэрэгт төрийг төлөөлөн оролцож, шүүх 40.2 тэрбум төгрөгийг, мөрдөн шалгах ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй 19 хэрэгт оролцож, шүүх 1.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулсан. Эрүүгийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 60 хэрэгт 376.3 тэрбум төгрөгийн, зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 21 хэрэгт 12 сая төгрөгийг, бусад төрлийн иргэний 423 хэрэгт 182.4 тэрбум төгрөгийг, нийт 504 хэрэгт прокурор оролцож, 558.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлжээ.Прокурор шалгах, танилцах ажиллагааны явцад хорих анги, цагдан хорих байранд хоригдол, хоригдсон этгээдийг тогтоол шийдвэргүй хорьсон, шийдвэрт заасан хугацаа хэтрүүлсэн наймн зөрчлийг илрүүлж, сулласан байна.
“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГИЙН СИНГАПУР, АНУ ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ХУРААВ
Нийслэлийн прокурорын газар олны танил болон төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой цөөнгүй хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайхан,Ж.Эрдэнэбат, Салхитын мөнгөний орд, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар шилжүүлсэн, Их Хурлын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргүүд. Мөн Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох 213 хавтаст хэрэг, Хятад ард улсын иргэн Лью Тингхуа /Liu Tinghua/ нарын 15 хүнд холбогдох цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан, мөнгө угаасан, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан хэрэг, Казахстан улсын иргэн М.Марат, Э.Оюунчимэг нарт холбогдох 11350 хохирогчтой, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 595 хавтаст хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Мэдээллийн үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхиий прокурорын орлогч Ц.Насанбат “ПАНАМ-ын баримт бичигтэй холбоотойгоор оффшор бүс, гадаад улс оронд хууль бус хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа буюу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа. Уг баримт бичигт дурдагдсан 23 иргэн, төрийн албан хаагчтай холбоотой асуудал шалгагдаж байгаа” гэлээ.
Авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгожээ. 2020 онд 48 гэмт хэрэгт 21.586.213.463 төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болохоор шүүхээр шийдвэрлүүлсний дотор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн Ерөнхий сайд асан С.Баяраас 3.569.148.56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.580.444.000 төгрөгийг, 1.097.130.673 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө. Түүнтэй хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байгаа 5.766.040,000 төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-Йорк хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн С.Баярцогтоос 4.010.452.844 төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө, Салхитын мөнгөний ордтой холбоотой Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэрэгт 190.000.000 төгрөг, 1,445,200 америк долларыг улсын орлого болгожээ.
Хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын Стандарт банкнаас 109 сая ам долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
АЙЛ БҮРТ 1 САЯ ТӨГРӨГӨӨ ӨГ
Итгэж байгаа юм биш биз дэ одоо юу хураагаагүй сүржигнэж байгаа биз яг улсын орлого болгоод ард түмэнд хэрэгтэй юм хиисний дараа л үнэмшье дээ аягүй бол нэг худлаа заль мэх хийгээд өөрсдөдөө ашиг болгож чадах л улсууд шүү
Тэднээс дээрх хөрөнгийг хураахаар боллоо гэсэн болохоос хураасан гэж хэлээгүй шүү дээ. Санаатай ингэж алдаа хийгээд байна уу санамсаргүй ингээд байна уу С.Уянга гуай?
Өрх бүрд нэг саяыг өгнө гэж үр дүнгүй тарааж хаях гэж буй 900 тэрбумын дэргэд хөөрхий эд нарын идсэн уусан чинь талхны үртэс байна даа
Яагаад ингээд худлаа шаагаад байдгын гадаадад байгаа хөрөнгийг Монголын шүүх хурааж харагдаач
Эх орноо хэдэн муу хаусаар сольчихоод үнэн эмгэнэлтэй новнууд юм даа
Овоо доо , эрх биш ахиц гарч л байгаа юм байна , хууль- шүүхийнхэнд алдарсан итгэл илааршиж эхлэлээ ... Хөрөнгийг нь хурааж - улсын орлогод авч байгаа явдал чинь л иргэдийг анх удаа тайтгаруулж байгаа мэдээ , тэдний хулгайн багаахан ( 1% орчим ) хэсэг л дээ , тэгэхдээ хонгилийн үзүүр дэх тод гэрэл ...
1 % хүрэх боловуу... 0,0001 хавьцаа байх болов уу
Өрх бүрд сая төгрөг өгч чадвал үнэмшье түүнээс наана бүү үнэмш наадуул чинь сонгуулийн шоу хийхдээ үнэн гарамгай шүү дээ эд ч хуурч дуусахгүй юм бид ч хууртагдаж ханахгүй юм яг муур хулгана болж тоглоод 30 жил боллоо
Одоо ШШГ Байгууллага хөрөнгийг нь хурааж байна гэж бас бантагнуулна шүү дээ.Хэнд ч хэрэггүй хуучин хивс,ширээ сандлаас өгсүүлээд өндөр үнээр үнэлж аваад дараа нь хаяхаас өөр аргагүй болох вий дээ.
Баярцогт гэхэд ОТ-гоос 70$ сая доллар бэлнээр авсан, Баяр бүүүр илүүү 300$ саяыг авсан гээд бгаа.Эдгээр дээрмүүд бол ИХ ТОНОЛТЫН дөнгөж зах зух нь шүү дээ!!! Үүнээс едөө 2-3 сая хүрэхгүй дойлуур аваад явуулж байгаа ньЛУЙВАРЧДЫГ өөгшүүлж, дээрэмдсэн тоносон хөрөнгийг нь зориудаар өөрсөдөд нь үдлээж буй ажиллагаа юм.
Ерөнхийлөгчийн сонгууль ч ойртож байна даа.
Оросын итгэмжит хүн намсрай даргын дүү ө энхтүвшин гэгч тэмүүжин мээнчтэй нийлж олон монгол охидыг өдөр шөнөгүй ажиллуулж асар их ашиг олсон одооэлчин сайд болох гээд амь нь тэмцэж байна энэ луйварчны хэдэн тэрбум мөнгийг шууд хураадаг болоосой
энэ улсын орлого болсон мөнгө ,хөрөнгө яг улсынх болсон нь үнэнүү? худлаа шоу хийгээд байна уу? хурааж авсан бол зөвөө, Элбэгдорж новшийн бүх хөрөнгө мөнгийг хурдан хураагаачэ ,тэр залилан хулгайч одоо өөрт юу ч байхгүй үр хүүхэдтэйгээ хоосон гуйлагчин гээд л худлаа хуцаж байгаа даа
Элбэгдорж хулгайчийн болоод ах дүү нарынх нь хөрөнгийг битүүмжлэх хэрэгтэй.Элбэгдоржийнхонд монголын ард түмэн ямар ч өргүй.100 хүрэхгүй жилийн өмнө Алтайн нуруу давж Цахьяа гэдэг хүүгээ дагуулж зайдан цагаан морьтой цагаачилж ирсэн Монгол гэдэг хүн монголын газар доорх болоод дээрхи баялгийг үүрч дүүрч ирээгүй юм.Монголын баялаг бол өвөг дээдсийн минь үе үед амь биеэрээ хамгаалж ирсэн монголчуудын баялаг.Гэтэл Элбэгдорж төрийн өндөн сэнтийд гэтэж гараад өөрийн юм шиг дураараа гударч,цацаж улсыг хохироосон .Иймд хөрөнгийг нь яаоалтай битүүмжил.
Луйварчдын ДЭЭРЭМДСЭН хөрөнгөөний 1% хүрэхгүй торгууль бна!!
Нэг удаагийн гадаадад зугаалах мөнгийг хураасан дүр үзүүлж байгаа юм
Нэг удаагийн гадаадад зугаалах мөнгийг хураасан дүр үзүүлж байгаа юм
Нэг удаагийн гадаадад зугаалах мөнгийг хураасан дүр үзүүлж байгаа юм
Нэг удаагийн гадаадад зугаалах мөнгийг хураасан дүр үзүүлж байгаа юм
Нэг удаагийн гадаадад зугаалах мөнгийг хураасан дүр үзүүлж байгаа юм
3сая доллараас дээш асар их авилга авсан хүмүүсээс арай дэндүү багыг авдаг нь зүгээр л нүд хуурсан худал жүжиг ахиухан торгууль ноогдуулж бүх хөрөнгө , гадаад , дотоод банкин дахь бүх валютыг хурааж авах ёстой. Хамаатан садныхаа нэр дээр ч маш ихийг нуусан л б.гаа Илрүүлж хурааж авах нь төрийг үүрэг.
Үнэн л юм бол ӨРХ бүхэнд 200к төгрөг+800к ваучер хурдан өгөөч дээ.
Сонгууль ойртоод хошин шогчид маань 30 жил хуурсан залилсан ахиад л хоолгүй орлоггүй мөнгөгүй хар массд зориулж сая сая төгрөгөөр даллаад эхэллээ дээ. Одоо тавилан юм даа далласан сая төгрөгт нь хууртаад л хөгшин залуу эр эмгүй шуурцгаах байх даа. Манай луйварчид улам л боловсронгүй төгс хууль шүүх прокурортой нийлээд л жүжиг дэглэх юм. Хоолгүй орлоггүй өртэй зээлтэй бид одоо хууртдаг л байх даа МАНАН гэж ийм л хог доо
"Улсын орлого болгосугай" гэсэн шийдвэрг бол цаас. Харин тэр мөнгө, хөрөнгийг бодитой хураан авч, улсын орлогод албан ёсоор хүлээн авсан бол өөр хэрэг!!!
Монголд мөнгө нь орж ирэхээр л үнэмшэе. Эрдэнэбилэгийн өвгөн буриад тембүү хүргэний хөрөнгө лав Америкаас Монголд ингэж хурдан орж ирэхгүй.
Оюутолгойгоос авсан бүх авилгын мөнгийг шалгаж илрүүлж хурааж ав! Эд ийм бага мөнгө аваагүй шүү!! Улсаа худалдсан бузрууд муугаа үзэх ёстой!!
Риотинтог хөөгөөд гаргавал эдэнд өгсөн мөнгөө шударга илчилнэ Ашиггүй л бгаа юм бол шууд хөөж гарга!!
Дээрх хөрөнгийг хурааж авч чадаагүй байж битгий хөөрцөглөөд байцгаа! Одоо бол хураах санаархал төдий л байгаа хэрэг. Луйварчдаа авахын тулд олон шүүх биднийг хүлээж бна.
Хөлсөө урсгаж, гартаа цэвэрүү үсэртэл ажиллаж байж олсон нэг сая төгрөг сэтгэлд өег, өөрт дулаан санагдана. Улс төрчдийн амалсан сая төгрөг уулаасаа хулгайн мөнгө учраас хүйтэн,нойтон, хар энергтэй, муу үйл дагуулсан мөнгө. Залхуу,архичин,хулгайч, худалч хүмүүс л ийм халамжийг их хүсдэг. Үүнийг нь ч улс төрд орж төрийн мөнгө завших гэсэн хулгайч нар сайн мэддэг учраас халамжийн мөнгө гэгчийг хамаа замбараагүй амалдаг. Халамжийн мөнгийг улсаас биш нэр дэвшигчдээс өөрсдаас нь гаргадаг болвол сая шударга хэрэг болно.
хуулиинхан худлаа ярихаа болимоор юм,олон жил шалгалаа гэчихээд яг хураачихсан нь юу байна? сбаярын оориинх нь тансагладаг хэдэн байр,шинэ хуучин авгай хуухдуудиинх нь 2009 оноос хойш авсан байр,дэлгууриин тоо тоймоо алдсан,хураагдаагуй л байгаашдээ!
Луйварчдын ДЭЭРЭМДСЭН хөрөнгөөний 1% хүрэхгүй торгууль бна!!
Үнэн бол хулгайчдыг барьж нуусан хөрөнгийг нь хураасан хуулийнханд талархаж байна. Хуульчдыг тэжээж байгаа хэрэг гарч байна. Өнөөдөр шүүхийн тухай хууль их хурлаар хэлэлцэхэд үг хэлсэн гишүүн бүхэн шүүгчдийн цалин л яриад байсан. Захиалгатай юмуу, энэ мэдээ нэг юм сануулаад, хатгаад байна уу?
энэ ш батхүү гэдгийн бусдад бэлгэлсэн кампаниудын хөрөнгийг хураах ёстой
засгийн газар нь ийм зөрчил гаргасан иргэдээ шүүх яамаараа шүүмээр юм дээд шүүх нь төрийн толгойнуудыг шүүнэ биз зөрчил гаргагчдаа цаг цагт нь шүүж чадахгүй шүүхэд өгч чадахгүй хэдэн арван жил болж давруулж ул мөрийг нь балалдаг явдал хэзээ дууса вэ ерөнхий сайдад бохироос салах зэвсэг байхгүй байна
Өө яасан хариугүй юм хураасан нэр зүүж ард чимээгүй болгох гэж байгаа юм уу? Хоёрын хооронд. Хөрөнгө хураана гэдэг чинь арай өөр байхаа, ёстой хоолны мөнгө л байна. Улсын юм улсдаа л байх ёстой. Урд нь юутай байсийн тэрэнтэй нь үлдээгээд бүх байшин сав, бүгдийг хурааж авах хэрэгтэй байнаа, дахин хөдөлнө байх тэгэхгүй бол Сүхийн талбайд нүцгэлж тавихийг шаардах хэрэгтэй бн. Тэгвэл бүгд сайн дураараа улсын хөрөнгийг хураалгана. Тэгэхгүй бол дээр үеийн өөр залхаах шийтгэл үзүүлэх хэрэгтэй бн.
Бусад нь ч яахвэ авах идэхийн дон шүгэлсэн наадах цаадахаа мэдэхгүй ОРК-ууд Харин сэхээтэн гаралтай юм үзэж нүд тайлсан энэ С.Баяр хулгай хийж яаж балайрч байна вэ Хайран нэр төр
Olon avgai soliod baihaar baaahan hyyhdyyd uuchilaarai
X BATTYLGA mongoldiin ard tumend kheregtei l khumuun sanj.
Yaasan ih IDEE ve
Yaasan ih IDEE ve
Odoo yaax ve ireedui! Oyutolgoigoo erthen XAA!!!
Odoo yaax ve ireedui! Oyutolgoigoo erthen XAA!!!
Odoo yaax ve ireedui! Oyutolgoigoo erthen XAA!!!
Odoo yaax ve ireedui! Oyutolgoigoo erthen XAA!!!
Odoo yaax ve ireedui! Oyutolgoigoo erthen XAA!!!
Odoo yaax ve ireedui! Oyutolgoigoo erthen XAA!!!
Odoo yaax ve ireedui! Oyutolgoigoo erthen XAA!!!
Odoo yaax ve ireedui! Oyutolgoigoo erthen XAA!!!
Oligtoihon 30 jil ogood Oyutolgoig n XAAGAACH!!!
Oligtoihon 30 jil ogood Oyutolgoig n XAAGAACH!!!
Oligtoihon 30 jil ogood Oyutolgoig n XAAGAACH!!!
C. Ganbaataryn huch uneneeree yavbal uher tergeer tuulai guitsne gej!!!
C. Ganbaataryn huch uneneeree yavbal uher tergeer tuulai guitsne gej!!!
C. Ganbaataryn huch uneneeree yavbal uher tergeer tuulai guitsne gej!!!
Oyuntolgoig hash temtseld uragshaa Ganbaagiin araas!!!
Uragshaa, zailuulaya!!!
Uragshaa, zailuulaya!!!
JUUN JAASAN SHALIXGY JUM XURAAJ AVDAG JUM VEE ENE XURAASAN XORONGON TED NARIIN OIMS AVDAG XEDEN XALTAR BOR JUM BAINA SHYY DEE ABGAI XYYXDYYDIIN XURAAJ AVAAD BYGDIIN TER AFRIK TIVIIN XARUUDAD TUSHAAJ OG TEGEED TENDEE TANSAGLAAD BAIXIIN XARMAAR BAINA
За яамайдаа бага ч гэсэн юмаа салгаж чадсан бол
Пөөх хүн гэдэг хамгийн муухай амьтан гэж үнэн юм даа.
Уг нь ухамсраараа өгчихсөн бол, заавал шоронд орохоороо уйлан дуулдаг
Сийлэн өндөр бөөрийгөө, хулгайх нь мөнгөөр худалдаад л авна даа хөө хөө хөө...
Сийлэн өндөр бөөрийгөө, хулгайх нь мөнгөөр худалдаад л авна даа хөө хөө хөө...
Баяр Баярцогт нарын хөрөнгийг нь бүгдийг нь улсын орлого яагаад болгохгүй байна вэ?
Баярцогт гэхэд ОТ-гоос 70$ сая доллар бэлнээр авсан, Баяр бүүүр илүүү 300$ саяыг авсан гээд бгаа.Эдгээр дээрмүүд бол ИХ ТОНОЛТЫН дөнгөж зах зух нь шүү дээ!!! Үүнээс едөө 2-3 сая хүрэхгүй дойлуур аваад явуулж байгаа ньЛУЙВАРЧДЫГ өөгшүүлж, дээрэмдсэн тоносон хөрөнгийг нь зориудаар өөрсөдөд нь үдлээж буй ажиллагаа юм.
ХААНААС ИЙЙМ ИХ МӨНГӨ ОЛДОГ БАЙНА АА. ЭХ ҮҮСВЭР НЬ ТОДОРССОН УУ? ОРЛОГЫГ НЬ ЯАЖ Ч ИХЭЭР ЯАЖ Ч ИХЭЭР БОДООД ИЙМ ЮМ ХУРИТЛАХ БОЛОЦООГҮЙ НЬ БҮР АДГИЙГ ТЭНЭГТ Ч ОЙЛГОМЖТОЙ БАЙХ ЮМ.
Хаана байгаа юмыг хэн хэзээ аваад аль дансанд орж ирэх вэ. МАНАН мөнгө хөрөнгө ихтэй энэ зэргийн юмаар хотойх ч үгүй чингэлтэйн цагаач хятад уран донгододгоо хэд донгодуулхад монголчууд нийгмээрээ хошгироод МАНАН эргээд засаг атгаж хөрөнгөө зузаална.
"Хураав" энэ өгүүлбэрийн у тга хүнд ойлгогдож байна уу.
Хошгирч хаширдаггүй хүмүүс юм хонгилын шүүх тэгж байгаад тэнсэн өгөөд суллаад явуулдаг мэхээ хийнэ.
Хүний хамаг хөрөнгийг хураадаг яасан харгис засаг вэ?
С.Уянга улайрсан сэтгүүлч улсын орлого болгосныг шүүхийн шийдвэрээр бичжээ. харуул
Батхүүгийн хураасан хөрөнгө оффшортой ямар хамаатай юм бэ? Шүүхийн ГГазрын хураасан бүх орлогыг оффшорын хөрөнгө гэнэ үү Уянга гэж галзуу хүүхэн больё
Батхүүгийн хураасан хөрөнгө оффшортой ямар хамаатай юм бэ? Шүүхийн ГГазрын хураасан бүх орлогыг оффшорын хөрөнгө гэнэ үү Уянга гэж галзуу хүүхэн больё
Батхүүгийн хураасан хөрөнгө оффшортой ямар хамаатай юм бэ? Шүүхийн ГГазрын хураасан бүх орлогыг оффшорын хөрөнгө гэнэ үү Уянга гэж галзуу хүүхэн больё