sonin.mn
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хийгдэж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хаяг шошгын зөрчилтэй 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийллээ. Тухайлбал, Жинмаяланг нэрийн бэлэн хоол, Бон о Бон нэрийн чихэр хаяг шошгын зөрчилтэй байсан тул худалдаанаас буцаан татуулж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцсон байна.