Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр зарим барилгын ажил болон газрын маргаантай холбоотой асуудлыг яаралтай шийдэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн юм. Тухайлбал, Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эко констракшн”-ыг хууль дүрмийн хүрээнд ажиллуулахыг Хотын дарга үүрэг болгосон.
Тэрбээр “Эко констракшн”-ы гаргаж байгаа зохисгүй үйлдлийг яаралтай засаж, залруулж, хууль, журмын хүрээнд ажиллуулах хэрэгтэй. Шаардлагатай бол “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваагаар иргэдээс уучлалт гуйлга. Газар дээр нь дагуулж очоод танилцуул, тэр газрыг буцаагаад хэвийн байдалд нь оруулах арга хэмжээ ав. Норм, дүрэм, журмаа барьж ажиллах ёстой. Тэрийгээ зөрчвөл сануулаад, болохгүй бол газрын эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ ав” хэмээн ярилаа.
Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд үүсээд байгаа асуудлаар холбогдох аж ахуйн нэгжүүд рүү албан бичиг явуулах үүргийг өгсөн юм. Тэрбээр “Тэнд ногоон байгууламж, эсвэл цэцэрлэг байна. Дөрвөн байшингийн дунд дахиад байшин барина гэж байхгүй. Тийм учраас аж ахуйн нэгжүүд рүү цуцлах мэдэгдлийг нь хүргүүл” гэв.
Түүнчлэн “Улаанбаатар хотын амин судас бол хот төлөвлөлт. Бид зөв төлөвлөлт хийж байж хотын үнэ цэн өснө. Үүнийг дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Тиймээс зөв төлөвлөлттэй ажиллах ёстой” гэдгийг энэ үеэр онцолсон юм.
Сэтгэгдэл0
Хотын мээр хууль мэдэхгүй поопроно гэж баймааргүй юм.Бат Эрдэнэ уучлал гуйвал буруугаа хүлээж байна гэсэн үг. Энэ нь гомдол гаргасан иргэдэд төлбөр нэхэх замыг нь нээнэ.Гэтэл энд барилга барих зөвшөөрөл өгсөн олон мэргэжлийн албан тушаалтан, барилгын явцад хяналт тавих үүрэгтэй нийслэл өөрөө бас хариуцлага хүлээх ёстой.
Эко маш муу барьдаг , захаасаа дээвэр нь нурж бгаа , тёр нь даан ч ард түмнийхээ төлөө биш болхоор ингэж давраад өна
Дээвриээ засуулья
Мөн Сумьяабазар ард түмнээс уучлал гуйгаад Циркийн барилгыг буцааж өгөх хэрэгтэй. Адилхан л дээрэмчид, энэ хоёр гуай.
Ми Йе ноёны бөх Бат Эрдэнэ бас ч гэж хол явлаа. Шахагдах цаг нь ирчихсэнийг ойлгохгүй сурснаараа даварч одоо болохгүй.
МАНгаарууд минь наад чанаргүй баахан барилга барьж олон түмнийг хохироосон малаа зайлуул чадахгүй бол цуг там руугаа тонил наал малын чинь барьсан амбаарт насаараа зээлтэй хөлдөх үхэх гэж сууна МАНгарууд тамд унанааа зээл төлөөд үлдсэн мөнгөө үүнд зарцуулж бна даа
За ЧАМААР Л УУЧИЛАЛТ ГУЙЛГАХАА ЗААЛГАХГҮЙ..ШААР МИНЬ
Энэ чинь бөх биз дээ?
Барилгыг нь нурааж чадахгуй юм бол хоосон уучлалаар хун яах юм бэ Арслан гуай аварга бишээ
Улсын циркийг үгүй болгосон Сумьяа хулгайч бидэнд шударга амьдрахыг заагаад бгааму хахаа
зөвшөөрөл өгсөн даргатайгаа хариулага тооцчоод дараа нь эко нямдаваатайгаа хариуцлага яр
Jagar uragshaa
Монгол гэж хошин шогоо хошин шог Үзээд инээх ч биш ярвайх ч биш болмоор