sonin.mn

Эдийн засагч Л.Наранбаатар ҮАБЗ-ийн НБДарга А.Гансүхтэй холбоотой материалуудыг АТГ-т шалгуулахаар өглөө. Үүнийхээ өмнө сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн юм.Энэ үеэрээ тэрээр: "Улсад онц их хэмжээний буюу 55 тэрбум төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтыг танилцуулна. Энэ хэрэг УАБЗ-ийн  НБДарга А.Гансүх, Ерөнхийлөгч Х.Баттулга түүний хонгилын шүүгч прокуроруудтай холбогдож байгаа. Өнөөдөр хийж байгаа бага хурлаар энэ нөхдүүдийн нуун дарагдуулсан хэрэгсэхгүй болгосон 55 тэрбум төгрөгийн хохирлыг нэхэмжилж ард түмэндээ олгуулахыг шаардаж байна.2012 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын сайд болсон. Дэд сайдаар нь өнөөдрийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл /ҮАБЗ/-ийн НБДарга болсон А.Гансүх байсан. Энэ хүмүүс төмөр замын бүтээн байгуулалтаас 55 тэрбум төгрөг хулгайлсан, энэ хэрэгт прокурор шүүгч нар оролцсон. Эдгээр хонгилын прокурор шүүгч нарыг өнөөдөр зарлана. 

 

 

Баримтыг танилцуулвал Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн 276 км төмөр замыг "Энержи Ресурс”  компани нь улсаас мөнгө гаргахгүйгээр өөрийн хөрөнгөөр барьж байгуулах санхүүжилтээ босгоод тэнцүүгээ хийгээд тухайн үеийн Зам Тээврийн Яамтай гэрээ байгуулсан. Бүтээн байгуулалт эхлүүлэхэд бэлэн болсон байтал тус компанийн гэрээг цуцлаж, "Монголын төмөр зам" гэх компани руу шилжүүлсэн. Үүнээс л хулгай луйврын схемийг Х.Баттулга, А.Гансүх нар зурсан.
 
 
 
2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр А.Гансүх нь дэд сайдаас Зам тээврийн сайд болсон байв. Ингэснээр Х.Баттулга өөрийн ойрын хүмүүсээ бүх хэрэгтэй албан тушаалуудад томилсон. Тухайн үед Цэрэнчимэг гэдэг эмэгтэй  Зам тээвэр, Барилга Хот Байгуулалтын Яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар томилогдсон. Мөн ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нь Х.Баттулгын жолооч, бие хамгаалагч нь байв. П.Бат-Эрдэнэ  гэх  маш ойрын хүнийг Монголын төмөр зам компаний Гүйцэтгэх захирлаар томилсон. Энэ хүн бол А.Гансүхийн хамгийн ойр дотны, гарынх нь хүн. Өнөөдөр гэмт хэргээ шалгуулахгүй Монгол Улсаас зугтчихсан. Интерполоор эрэн сурвалжлагдаад олдохгүй байна. Ер нь 2015 оны арванхоёрдугаар сарын 29-нд А.Гансүхэд хэрэг нээсэн.  
Гэтэл энэ хэргийг 2017 онд шүүгч З.Болдбаатар мөрдөн байцаалт руу буцаасан юм. Энэ хүн өмгөөлөгч Б.Баасанцогтоос нэг сая төгрөг авсан  баримт дэлгэгдсэн. Тэр бол А.Гансүхийн "гарын хүн" юм. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчээр  энэ оны хоёрдугаар сард томилогдсон С.Соёмбо-Эрдэнэ. Тэрээр Давж заалдах шатны шүүгч байсан.
Прокуророос А.Гансүх, Х.Баттулга нарыг улсад хохирол учруулсан нь нотлогдсон тул хэргийг буцаахгүй гэх эсэргүүцэл гарсан. Гэвч С.Соёмбо-Эрдэнэ эсэргүүцлийг хүлээн авалгүй, А.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэв.
 
Г.Мөнхбаяр