Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял оногдуулжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Сэтгэгдэл0
Энэ чинь харин зөв шийдсэн байна шүү.
хулхи очир зайлуул идсэн мөнгө нь полог боловоо хөөрхийдөө их шунавал гэдсэнд халтай,их дэвэрвэл хар толгойд нь халтайдаа гэгч болов
Лүнгийн замыг тамын зан болгон мөнгө угаасан гэмт хэрэгтэн үнэнд гүйцэгдэж харинч бага ял авлаа Ажил хөдөлмөр хийж байж мөнгө олох ёстой шүү
Яахнав дээ Энэ хүнийг тааваар нь хулгай,луйварыг нь хийлгээд явуулж байхсанж дээ.
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.